Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдаан “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2031003340210 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 ...урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 11 дүгээр 03-ны өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар 02-ны өдрийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт *******ийн *******, /РД:МЬ66081014/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаан хаан Тосгоны Бумцэндийн гудамж, 01-43 тоотод иргэн Ө.*******ийг “манай эхнэртэй уулзаж байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар түүний нүүр толгой, нүүр, цээж хэсэгт цохиж, зодож эрүүл мэндэд нь зүүн VII хавирганы битүү хугарал, баруун V хуруунд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хацар уруулд цус хуралтын зөөлөн эдийн язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаан хаан Тосгоны Бумцэндийн гудамж, 01-43 тоотод иргэн Ө.*******ийг “манай эхнэртэй уулзаж байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар түүний нүүр толгой, нүүр, цээж хэсэгт цохиж, зодож эрүүл мэндэд нь зүүн VII хавирганы битүү хугарал, баруун V хуруунд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хацар уруулд цус хуралтын зөөлөн эдийн язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы “...Эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг өгсөн. Миний буруутай үйлдлээс болсон. Гаргасан үйлдэлдээ харамсаж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн...” гэжээ.[1],

2.Хохирогч Ө. *******ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед би Дарханаас Дулаанхаан тосгонд ирсэн. Тэгээд найз Мишка хочтой Ганбаагийн гэрт нь очсон. Хамт хоноё гэхээр нь би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи авч орсон. Ганбаа бид хоёр сууж байхад гаднаас Баяраа халамцуу орж ирсэн. Баяраа бас архи авч ирсэн байсан. Тэгээд бид нар архиа ууж нилээн согтоцгоосон. Бид нар хамаагүй ярьдаг болохоор нь би Баяраад хандаж “чи миний авгайг авч суусан биз дээ” гээд хэлчихсэн чинь Баяраа уурлаад босч ирээд шууд намайг зодож эхэлсэн. Би угаасаа хиймэл хөлтэй ба хөлөө тайлаад тавьчихсан байсан чинь тэр хөлөөр намайг зүүн талын хавирга руу нилээн хэдэн удаа цохисон. Мөн миний нүүрний зүүн хэсэг, зүүн нүд орчим руу хиймэл хөлөөр нүдсэн. Нилээн цохиж зодсон. Би доошоо хараад толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг[2],

3 Гэрч М.*******ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нэг сэрсэн чинь манай тосгонд амьдардаг Дамбадаржаа, шар хочтой Ганбаа нар ороод ирсэн байсан. Тэр хоёр орж ирснээс хойш удалгүй найз ******* гаднаас нэг шил архитай орж ирсэн. Ингээд Д.******* бид нар архи ууж байхад Ө.*******, Д.*******ы сүүлд суусан эхнэрийг “Би найзалж байсан. Унтаж хэвтэж байсан.” гэж ярихад *******ы уур нь хүрээд *******ийг цохиж, зодоод байсан. Тухайн үед 20 цаг болж байсан байх гэж бодож байна. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан учраас *******ийн хаашаа нь яаж цохиж зодсон талаар сайн санахгүй байна. ******* болон бусад хүмүүс гэрээс гараад явсан. Харин би гэртээ *******тэй хамт үлдсэн бөгөөд эмнэлэгт дуудлага өгье гэсэн чинь ******* хэрэггүй гээд байсан. Ингээд бид хоёр удалгүй унтаж амарсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Д. *******ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр өнгөрч орой болоход ******* гэртээ ирээгүй бөгөөд би унтаж амарсан. Маргааш өглөө нь над руу *******ийн төрсөн дүү ******* утасдаад түүнийг зодуулж, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон байгаа талаар хэлсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт зураг авахуулаад үзүүлж харуулахад эмч нь Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу Улаанбаатар хот руу явах гэсэн боловч Дархан-Уул аймаг руу *******ийг аваад явж байх замд хамарнаас нь цус гараад тогтохгүй байхаар нь би түүнийг шууд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн үзлэг шинжилгээгээр хавирга нь хугарсан, нүүрний хэсэгт хөхөрч цус хурсан гэсэн гэмтлүүдтэй байсан. Өөр бас бус гэмтлүүд үүссэн байсан байх...” гэх мэдүүлэг[4],

5. Шүүгдэгч Д.*******ы 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: "...1.Ө.*******ийн биед зүүн VII хавирганы битүү хугарал, баруун V хуруунд няцарсан шархтай, зүүн дээд, доод зовхи, хацар уруулд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн өнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Яаралтай тусламжийн хуудас[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[9], 10.Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ө.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Д.*******ыг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ