| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Б |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Т.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2031001550202 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 91 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрс19өн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д малчны туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт аймгийн ******* сумын 3 дугаар баг, Сайхан толгой гэх газар түр оршин суух хаягтай, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.******* нь 2019 оны 06 дугаар сард аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “дулаан-У******* ул” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа өөрийн хариуцан ажиллаж байсан хул зүстэй морийг бусдад барьцаанд тавьж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.******* нь 2019 оны 06 дугаар сард аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “**************-Уул” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа өөрийн хариуцан ажиллаж байсан хул зүстэй морийг бусдад барьцаанд тавьж завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 12 сарын цалингаас малын үнийг суутгасан. Амралтын мөнгийг суутгаж авна гэсэн. 2019 оны 4 сараас 6 сар хүртэл цалин өгөөгүй байсан. Хүний машинаар морь дагаж явж байгаад машинаа эвдэлсэн. 1 морь чононд идүүлээд 3 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Компанийг хохиролгүй болтол ажиллах шаардлагатай гэсэн. Сард 200,000 төгрөг суутгаж авч байгаа юм...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.ийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ажилладаг “*******-Дулаан-Уул” ХХК-д малчнаар ажилладаг Д.******* 2019 онд өөрийн хариуцан маллаж байсан малаас 1 тооны хул зүстэй морийг хулгайд алдсан гэж худал хэлж бусдад зарж борлуулсан байсныг олж мэдээд манай байгууллага цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Энэ хул зүстэй морийг алга болсон талаар 2020 оны 01 сарын манай байгууллагын нэгдсэн мал тооллогоор мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Н.ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.*******аас авсан адууг манай малчин хийж байсан гэх залуу надад хэлэхгүйгээр унаж явж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үед нурууг нь хугалсан асуудал болсон юм. Тэгээд тухайн хуль морийг 2020 оны 02 дугаар сарын эхээр нөгөө морь бүр явж чадахааргүй болоод би Т.******* руу залгаад “энэ морь бүр явж чадахааргүй болоод янзалчих уу” гэж асуухад “тэг, тэг” гэж хэлэхээр нь янзлаад “махыг нь чи өөрөө ирээд аваарай” гэж хэлсэн чинь за гэж хэлсэн юм. Тэгээд махыг янзлахад сумын малын ,, эмч нар ирж үзсэн юм. Ингээд хул морийг янзалснаас хойш махыг нь ирж авахгүй дахиад 1 сар болсон. Тэгэхээр нь би Т.******* руу залгаад “энэ махаа ирж аваач ээ” гэж асуухад “өө та зараагүй байсан юм уу” гэхээр нь би “нөгөө махыг нь 2020 оны 03 сард зарсан юм. Мах нь нийт 600,000 гаран мянган төгрөг болсон. Одоо тэр мөнгө надад бий. Тухайн үед хэдэн кг болсон талаар зураг нь надад байгаа...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Н.ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Н. ахынд 2019 оны намар очиход хул зүсмийн морьтой байсан. Тэр хул морь ахын сумын төвийн гэр, хөдөө гэрийнх нь хооронд би маллаж байсан юм. Би тэр хул морийг их ааштай байсан болохоор унаж байгаагүй. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард Зүүнбүрэнгийн 1 залуугаар нөгөө хул морийг сургуулаад би нэг удаа ахаас гуйж унаад гэртээ харичихаад ирсэн юм. Ингээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Би ахад хэлэхгүйгээр нөгөө хул морийг унаж гэртээ очиж хоночихоод өглөө эрт ахын хөдөө гэр рүү нь явж байсан чинь нөгөө морь бүр явахгүй болохоор нь би хөтлөөд явж байсан чинь газар хэвтээд өгсөн юм. Тэгэхээр нь хэсэг босгох гэж үзээд босохгүй болохоор нь ах руу залгаад юу болсон талаар хэлсэн юм. Ингээд удалгүй ах ирээд намайг уурандаа хэд хэд өшиглөж аваад яагаад хүний морь зөвшөөрөлгүй унаад явчихдаг юм бэ гэж уурлаад байсан. Тэгээд хул морь бүр явж чадахгүй болоод 2020 оны 2 сард янзалсан гэж байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч П.ын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүн хүнтэй зодолдоод асуудалд орчихоод бас л шүүх цагдаа болоод нөгөө зодуулсан хүн мөнгө нэхээд, мөнгөний хэрэг гараад тэр хүнтэй очиж уулзахаас өмнөх өдөр нь утсаар холбогдож аас юу барьцаалдаг талаар нь асуугаад “морь, мал барьцаанд тавьж болох уу” гэж асуусан чинь болно гэж хэлсэн юм. Тэгээд би нөхөр Т.*******тай машины жолооч гэх залуугийн хамт Зүүнбүрэн сум руу хул зүстэй морь ачаад очсон. Тэгээд би гэх хүнийг айлын хашааны гадаа очоод танай гадаа ирчихлээ гэж хэлэхэд гэх хүн гарч ирээд морийг үзсэн юм. Тэгээд би энэ морийг 1,000,000 төгрөгөнд тавих гэсэн юм гэж хэлсэн чинь энэ морийг тэгж авахгүй гэхээр нь манайд нэг Исузу Визард маркийн 94-99 УБИ машин байдаг юм, тэрний гэрчилгээ, түлхүүр 2-г хамтад нь тавиад 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй барьцаалсан...” гэх мэдүүлэг[5],
6.“Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ/518-094 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 06 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтов” гэх дүгнэлт[6],
7.Шүүгдэгч Т.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би байгууллагын эзэмшлийн хул зүсмийн адууг бусдад барьцаанд тавьж учруулсан 1,200,000 төгрөгийн хохирлыг байгууллагад бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол[8], 9.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Ажилд томилох тухай тушаал[11], 12.Иргэний үнэмлэхийн хуулбар[12], 13.Мал тооллогын акт, бүртгэл[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт[14] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л. нь шүүгдэгчээс хул зүсмийн адууны үнэ болох 1,200,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй байсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 12 сарын цалингаас малын үнийг суутгасан. Амралтын мөнгийг суутгаж авна гэсэн. Цалингаас хохирлын мөнгийг суутгасан баримтыг авч ирж чадаагүй тул 5 хоногийн завсарлага авахыг хүсч байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, хуульд заасан 5 хоногийн завсарлага авсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хохирлын мөнгийг цалингаас нь суутгаж байгаа талаарх санхүүгийн нотлох баримтыг ирүүлсэн байх тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхээр байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******т анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******т анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
5.Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.
6. Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ