Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Б.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

 хохирогч Н.*******,

 гэрч Ж.*******,

 гэрч Т.*******,

 гэрч Б.*******,

 шинжээч Н.Амаржаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 1931004250035  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 43 настай, баяд, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 259 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт *******н *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ойгоос 83 ширхэг, / 28 ширхэг түлшний, 55 ширхэг хэрэглээний /

 

нийт 4.0838 метр куб хуурай нарс, гуалин мод бэлтгэж, 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 823,464 /найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,470,392 төгрөгний хор уршиг учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн. Хоёр өдөр гоожин бэлтгэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд дараагийн өдөр нь өөрийн бэлтгэсэн газраас жоохон цаашаа яваад мод бэлтгэсэн. 8 метр куб, 2 портер мод /түлээний мод/ унанга мод бэлтгэсэн. ...Хүдэр сумаас наана хар зам дээр гоожин бичсэн. Анх мод бэлтгэх газар зааж өгсөн Ланд 80-тай залуу үүнээс цаашаа хийгээрэй гэж хэлсэн. Энэ жалгыг даваад Алтанбулаг сум руу орно гэж зааж өгөөгүй. ...Миний хувьд зөвшөөрлийн дагуу түлээний мод бэлтгэсэн, хэрвээ хуульд бус үйлдэл хийсэн гэж үзвэл хохирлын мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг[1],

 2.Хохирогч П.Батсайханы 2020 оны 01 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Б.******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч С.Мөнхзулын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх  явцад 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Б.******* түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр Шаамар сумын иргэн Б.******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Б.******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, “*******” гэх газраас тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Г.ын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 11-91  СББ улсын дугаартай, “Портер”  маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Б.******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Б.******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “*******” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.гийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3  бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М., Хүдэр сумын Засаг дарга Д. нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Шаамар сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд Шаамар сумын иргэн Б.******* гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Б.*******ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3  бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М., Хүдэр сумын Засаг дарга Д. нар хамтран ажиллах гэрээ байгуулан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.******* нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091287 тоот эрхийн бичгийг 8м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г., Б.*******, Р., , Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.******* нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Т.*******ын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3  бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М., Хүдэр сумын Засаг дарга Д. нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.******* нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Б.******* нь 2019 оны 10-р сарын 31-ны өдөр Байгаль хамгаалагч Б.*******ээр 0091287 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Шаамар сумын иргэн Г., Р., Б.*******, , Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.******* нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг”... гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Ж.*******ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М., Хүдэр сумын Засаг дарга Д. нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.*******, Хүдэр сумын  байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г., Б.*******, Р., , Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.*******, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.*******, байгаль хамгаалагч нар түлээний мод бэлтгэх, мод ямар байх талаар Г., Б.*******, Р., нарт заавар, зөвлөгөө өгсөн. Шаамар сумын иргэн Г., Б.*******, Р., нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Шаамар сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг[8],

9.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11-р сарын 06-ны өдрийн №18-04-015/02 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Б.*******ын бэлтгэн тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметр урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2.Б.*******ын мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “*******” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3.Иргэн Б.*******ын бэлтгэж явсан мод нь нарс төрлийн хуурай 83 ширхэг мод байх бөгөөд эзэлхүүн нь 5.4 м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн Б.*******ын бэлтгэсэн 5.4 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.8м3х 120.000=1.166.400 төгрөг болж байна.  Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт: “ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1,166,400х3=3,499,200 төгрөг болно...” гэх дүгнэлт[9],

10.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-050 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...11-91 СББ улсын дугаартай, 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Hyunday Porter” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгний үнэтэй болно...” гэх дүгнэлт[10],

11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [12], 13.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[14], 20.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 22.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[17], 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг, “*******” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 83 ширхэг 4.0838 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль-экологид 823,464 /найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,470,392 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтдээ Б.*******ыг яллаж буй нотлох баримтаар нотолсон гэж дурьджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******аас: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн. Хоёр өдөр гоожин бэлтгэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд дараагийн өдөр нь өөрийн бэлтгэсэн газраас жоохон цаашаа яваад мод бэлтгэсэн. 8 метр куб, 2 портер мод /түлээний мод/ унанга мод бэлтгэсэн. ...Хүдэр сумаас наана хар зам дээр гоожин бичсэн. Анх мод бэлтгэх газар зааж өгсөн Ланд 80-тай залуу үүнээс цаашаа хийгээрэй гэж хэлсэн. Энэ жалгыг даваад Алтанбулаг сум руу орно гэж зааж өгөөгүй, би мэдээгүй. ...Миний хувьд зөвшөөрлийн дагуу түлээний мод бэлтгэсэн...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “...Миний үйлчлүүлэгч ******* мод бэлтгэсэн нь үнэн, харин хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор ардаас нь цуглуулж хийсэн баримтаа яагаад өмнө нь танилцуулаагүй вэ? Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй. *******ыг цагаатгах талын нотлох баримт хэрэгт авагдаагүй. ...Алтанбулаг сумын нутаг дэвсгэр гэдгийг хэн хэлсэн юм бэ? Сум хоорондын хилийн зааг нь хаана байгаа юм бэ? Нотлох үүргийг бид хүлээхгүй. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн “Мод бэлтгэх ажиллагаа”-г тайлбарласан юм уу? эргэлзээтэй байна. Төрийн албан хаагч нар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тэд шударга, ******* модны хулгайч. ...2016 оны А/133 дугаартай “Ойгоос мод бэлтгэх журам”-ыг нийтээр дагаж мөрдөнө. Нөгөө хэд нь журмаа мэдэхгүй, ажлаа мэддэггүй. Эцсийн бүлэгт хүний эрх, ашиг хөндөгддөг. Субьектив санаа зорилго нь эргэлзээтэй нөхцөл байдал байна...” гэж;

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Ойн тухай хуульд заавал гарын үсэг зуруулна гэсэн үүрэг байхгүй. Хуульчилсан заавар, журам байхгүй. *******ын бэлтгээд байгаа мод нь унанга түлээний модноос гадна хэрэглээний мод байсан...” гэж;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс 2 дахь тайлбартаа: “...Түлээний модны талаар мэдэхгүйгээ л хэлнэ биз дээ. Байгаль орчны байцаагч гарын үсэг зуруулах үүрэг байхгүй гэж байна. Нотлох баримтын хэмжээнд яаж дүгнэх вэ? Энэ хүн 48 га газар нь яг ийм зураас, координатаас гарахгүй байх байсан юм. Алтанбулаг сумын нутаг дэвсгэр рүү орсон гэдгийг нотолсон нотлох баримт хаана байна. Энэ нь эргэлзээтэй. Урд өдөр нь авсан мод аавынх нь хашаанд очсныг тогтоосон уу? Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байгаагийн шинж юм. Туйлын харамсаж байна. Төрийн албан хаагч нар ажлаа сайн хийсэн үү...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Нансалмаагаас 2 дахь тайлбартаа: “...Санал нийлэхгүй байна. Төрийн албан хаагч нар хариулж чадахгүй байгаа нь ур чадвартай холбоотой юм. Байгаль хамгаалагч нь хэд билээ, газар нутгийн хэмжээ хэд билээ, орон тоо хүрэлцэхгүй байна...” гэж хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.*******ыг гэм буруугүйг тогтоож, гэмт хэрэг үйлдээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор оролцсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Н.*******оос: “...Алтанбулаг суманд 20 жил ажиллаж амьдарч байна. ******* Шанд хоёрын хилийн хэсэг товчилбол 15-20км, замаар 40-50км байдаг. Давааны урд, ар талд байдаг. ...Тэр сумын хилийн цэс рүү орлоо гэдгийг ард иргэд мэдэхгүй, мэдэх боломжгүй, үүнийг мэргэжлийн хүн ч мэдэхгүй. Жи пи эс /JPS/ зураг 2-ыг харьцуулж байж л тодорхойлно” гэж мэдүүлдэг[19]

Үүнээс дүгнэн үзвэл мод бэлтгэхээр зөвшөөрөл өгч, тусгаарлалт хийгдсэн гэх 48 га газрын эхлэл хэсгийг мэдсэн ч төгсгөлийг мэдэх боломжгүй болох нь харагдана.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Шаамар сумын байгаль хамгаалагч ажилтай Ж.******* мэдүүлэхдээ: “...Эрхийн бичгийг сум дундын ойн анги хийсэн. Эхний өдөр зайлшгүй очих шаардлагатай байсан учраас явсан. Гэхдээ тухайн үед 48 га газарт тусгаарлалт хийхэд заасан газрын захаар ороход мод нь үзүүр, ёзоор нойтон байсан. Мод бэлтгэх талбай 48 га газар тэмдэглэгээ хийх боломжгүй байсан. Зөвхөн тухайн мод бэлтгэх газраа зааж өгөөд л явсан. Би газрыг зааж өгөөгүй, Хүдэр сумын ойн ангийн хүмүүс зааж өгсөн...” гэж мэдүүлдэг бөгөөд зөвшөөрөл олгогдсон газрын нэг хэсгээс ороход түлээний мод байхгүй байсныг байгаль хамгаалагч гэрчилдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Хүдэр сумын ойн ангийн инженер Т.*******аас: “...Хоёр байгууллага талбайн тусгаарлалт хийсэн. Өдөр тутмын хяналтыг байгаль хамгаалагч хийдэг. ...Бид нар аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол үндэслээд, ойгоос мод бэлтгэх журам, түлээний мод бэлтгэх стандарт зэргийг үндэслээд хүлээлгэж өгсөн...” гэж мэдүүлдэг боловч Ойгоос мод бэлтгэх журамд заагдсан өөрийнхөө албан үүргээ хэлж мэдэхгүй байв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээр оролцсон Сэлэнгэ бүсийн Ойн ангийн дарга ажилтай Н.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Түлээний модны диаметр 6см-ээс дээш 16см байдаг бөгөөд хамгийн нарийн үзүүрээр хэмждэг. Б.*******ын бэлтгэсэн мод нь ашиглалтын хуурай, унанга түлээний мод бөгөөд 1,5 метр урттай байсан. Стандарт хэмжих хүрд байсан түүгээр хэмжсэн...” гэж[20] мэдүүлээд модны бүтцийг тайлбарласан.

      

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шинжээчид дараахь асуултыг тавив.  “Хэрвээ түлээний мод гэж үзэхээр үнэлгээний асуудал дахин яригдана. Итгэлцүүр нь өөр байгаад байна. Энэ тал дээр тайлбар байна уу?” гэхэд;[21]

Шинжээч хариулахдаа: “Модны хамгийн нарийн үзүүр итгэлцүүрээр гарч байгаа нь үнэ нь өөр гараад байна. Итгэлцүүрээр гараад ирэхээр хэрэглээний мод биш түлээний мод” гэж хариулжээ. Шинжээчийн энэ хариултад дүгнэлт хийвэл Б.******* түлээний мод бэлтгэсэн болох нь нотлогдоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсноор “Ойгоос мод бэлтгэх эрх” үүссэн байдаг.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон нь энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй гэснийг үгүйсгэдэг.

Ойгоос мод бэлтгэх журамд заагдснаар байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг, бусад шаардлагатай бичиг баримтыг нягтлан шалгаж, технологийн картанд үндэслэн тусгаарласан талбай дээр эхлэлийн карт үйлдэж талбайг хүлээлгэн өгч, мод бэлтгэлийн технологийн картын мөрдөлтөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, өөрөөр хэлбэл мод бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн зөвшөөрөгдсөн газраас түлшний мод бэлтгэж байна уу? эсвэл өөр сумын хилийн заагийг давсан эсэх гэх мэт гарсан зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг журамласан.

Мөн мод бэлтгэлийн явцад тээвэрлэгдэж байгаа модонд бүртгэлийн дэвтэр хөтөлж, зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрмэгц ажлыг зогсоож, талбайг цэвэрлүүлж, төгсгөлийн карт үйлдэж хүлээж авах үүргийг байгаль хамгаалагчид тавьдаг. Үүнд нь давхар Ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч байнгын хяналтыг тавьж ажиллах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.******* түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч Байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтэй хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон байх боловч Б.*******ын үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц, баялгийг хомсдуулсан, экологийн тэнцлийг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.*******ын бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа нь дараахь 3 төрөл байхаар хуульчилсан. Үүнд:

1.Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны;

2.Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний;

3.Нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын зэрэг хамаарна.

Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтуудыг ч Ойн тухай, Байгалийн баялгийг ашиглах тухай хуулиудад ч тус, тусад нь салангид авч үзсэнээс дүгнэвэл:

Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа:

  • модны шинж чанар,
  • модыг бэлтгэсэн арга,
  • мод бэлтгэж, тээвэрлэхэд шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгамжтай авч үзэх шаардлагатай байна.

Аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан сөрөг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь аливаа үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээ нь түүнийг гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур байх эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 11 дэх хэсэгт: “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан хуулийн үйлчлэлд зөвхөн орон нутгийн ЗДТГ-тай гэрээ байгуулалгүй мод бэлтгэсэн эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол ойгоос мод бэлтгэсэн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудад энэ хуулийн заалт хамаарч, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулан, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцлийг бий болгосон.

Гэтэл тухайн орон нутгийн иргэд түлшний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авсан /ажил явдлын үеэр хэрэглэх, ахуйн хэрэгцээнд түлээнд хэрэглэх гэх мэт/ боловч заасан газраас өөр газар мод бэлтгэсэн, зөвшөөрлийн бичигт заасан хугацаанд мод бэлтгээгүй, зөвшөөрлийн бичиг авсан боловч хураамж тушаагаагүй гэсэн үндэслэлээр иргэдэд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаас өмнө байгаль-экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааран зөрчлийн хэрэг үүсгэх эсэх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэх эсэхэд эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорууд цаашид анхаарал хандуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Иймд ******* овогт *******н *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг цагаатгаж шийдвэрлэв.

Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заав.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч овогтой д // буцаан олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Б.*******д буцаан олговол зохино.

Хоёр. Бусад.

Монгол улс Ром-Германы эрх зүйн бүлд хамаардаг. Энэ эрх зүйн аймагт хамаарах хэм хэмжээ нь шүүгчийг асуудал шийдвэрлэх хүрээ хязгаарыг зааж өгч, тухайн хүрээнд өөрийн итгэл үнэмшлээр асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байдлаар томьёологддог. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог бөгөөд хэргийн өнгө харилцан адилгүй өөр өөр гэтэл энэ хэрэгт хамааралгүй хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн шүүгчийн захирамжийг тус тус иш татаж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Яг үүнтэй адилхан Р.Шагдарсүрэнгийн хэрэг Улсын Дээд шүүхээр ороод хэвээр батлагдсан байна лээ..” гэж дүгнэлтэндээ дурьдаж байгаа нь шүүгчийн шийдвэрт бүдүүлгээр нөлөөлөх гэсэн нөлөөллийн нэг хэлбэр болохыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг цагаатгасугай.

2. Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэхүү хэрэгт битүүмжилсэн 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч овогтой д // буцаан олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Б.*******д буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ