Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Г.Сарантуяа, шүүгч Э.Оюунтунгалаг нарын  бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

иргэдийн төлөөлөгч Б.Баттулга /цахимаар/ ,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх,

шинжээч Э.Гантуяа  /цахимаар/,

шүүгдэгч Ж.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******д холбогдох эрүүгийн 2031000000194 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн: 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суух хаягтай,

2002 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 26 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар;

2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *******ы *******, /МЭ87020974 регистрийн дугаартай/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг, Усан сангийн 6 дугаар гудамжны 617 тоотод өөрийн төрсөн хүү 1 нас, 4 сартай А.*******ийг зодож, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ы өгсөн: “...Намайг уучлаарай. Би үнэхээр их гэмшиж байна. Харгис хэрцгий үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулахыг бодно...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой ээж болон том хүүхэдтэйгээ хойшоо хүргэн ахындаа ороод угаасан хувцсаа өгөхөөр гарсан. Гэрээс гарахдаа “******* чи 2 хүүхдээ хараад байж байгаарай” гэж хэлэхэд “хүүхдүүдээ хараад байж байя” гэж хэлсэн. Хүргэн ахындаа ороод 10 минут болоод ирэхэд манай гэрийн 2 хаалга онгорхой, бүх гэрэл асаалттай байсан. Яагаад хамаг үүдээ онгойлгосон юм бэ гээд харсан чинь ширээний хажууд гадуур хувцсаа өмсөөд бага хүүгийн маань гадуур хувцсыг өмсүүлчихсэн байж байсан. Хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад юу ч дуугарахгүй, юу ч болоогүй юм шиг байж байсан. Талийгаач хүүгийнхээ цогцсыг ч хараагүй хажуугаар нь өнгөрөөд зочны өрөөний буйдан дээр суусан. Хүүхэд маань харагдахгүй байсан. Буйдан дээрээ юм бодоод сууж байсан чинь бага хүү Батсүрэн миний урд ирээд “тэрийг хардаа” гээд цонхны тийшээ заахад нь харсан чинь миний хүү цонхны хажууд хөшигний доор үүд рүү толгой нь харсан хэвтэж байсан. Хүүгээ шалан дээрээс аваад утсаараа эгч рүүгээ залгаад “ороод ир” гэж хэлсэн чинь манай эгч “юу болсон бэ” гэж хэлсэн. “*******, *******ийг алчихлаа” гэж хэлсэн. Манай эгч гэрт орж ирээд *******г шалны модоор хэд хэдэн удаа цохисон. Би хүүгээсээ “миний хүүг, аав нь хувцсыг нь өмсүүлээд хаашаа явах гэж байсан бэ” гэхэд “аавтайгаа хамт хол явна” гэж хэлсэн. Төрсөн хүүгээ ална гэж ёстой бодсонгүй. Маш их гомдолтой байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн: “...Миний шинжилгээний дүгнэлтийн хавсралт хэсэгт 6 үзүүлэлт байгаа. Энэ дээр шар өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн Д.*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн ноосон цамц, шар өнгийн савхин куртик гэж хаягласан шаргал өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн эрүүгийн хэргийн дугаартай объектыг хүлээж авсан. Тогтоол дээрээ савхин куртик гэж дурдсан боловч торыг задалж үзэхэд шаргал өнгийн богинохон куртик байсан. Савхин куртик байгаагүй. Хар өнгийн өмд байсан. Хаягжилтаас нэрийг нь ******* гэж уншаад *******гийн гэж дүгнэлт дээрээ бичсэн. Тухайн цусыг анх арчиж авахад хэр хэмжээтэй байснаас шалтгаална. Цус байж байгаад арчиж аваад тэрнээс биш бага хэмжээтэйг арчиж аваад миний шинжилгээгээр өнгөний урвал өгөөд нүдэнд харагдахгүй боловч өнгөний урвалаар цус илэрсэн. Тэр цус нь *******ийн цусны ДНХ-тэй тохирч байсан. Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан мааралд шингээсэн арчидас, ченж эсээ гэх объект дээр цус илэрсэн боловч энэ нь ДНХ-гийн шинжилгээнд тэнцэхгүй байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Би 6380 дугаартай дүгнэлт гаргасан байна. ******* гэсэн хаягжилтай цуснаас ДНХ-г нь тогтоосон юм байна. Цус ирсэн.. гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтууд

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 30 минутанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 3-р баг, Усан сангийн 5-617 тоотод эхлэв. Үзлэгээр: ...төмөр тавиурын хажууд ...дээд хэсгээрээ хугарсан шалны мод байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...Байшингийн хананаас 85 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Эссэ” нэртэй тамхи 1 ширхэг байсныг хураан авав. Тамхийг 1 гэж  дугаарлан тэмдэглэв. 3. ...2-р өрөөнд ороход хаалгагүй өрөө байх ба пийшингийн хажууд хугархай мод байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Уг мод нь 50 см урттай нэг үзүүр нь хугарсан байдалтай байв. ...хөшигний доод талд 3-4 газарт цус мэт улаан хүрэн өнгийн толбо үүссэн байсан тул шинжилгээнд зориулж хураан авав. Хөшигний харалдаа доод хэсэгт 4 хэсэг газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байв. ...мөн  ногоон, цэнхэр шалны алчуур нойтон, түүний хажууд цэнхэр өнгийн хуванцар саванд шингэн устай байв. 3-р өрөө ... өргөн орон дээр цагаан өнгийн бамбарууштай зурагтай өлгийнд боосон эрэгтэй хүүхдийн цогцос байв. Уг цогцосны толгой хэсэг нь хойш харсан, биеийн хэсэг нь дээш харсан байх ба биеийн урт нь 78 см, 2 гар биеийн дагуу, 2 хөл шулуун, толгойдоо 5 см шаргал үстэй, хуйх цайвар шаргал, арьсан доорх  өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, хөшилт 4 мөч, эрүүнд сул илэрсэн, хүүрийн толбо илрээгүй, зүүн шанаа, чамархай, зүүн хацар, чихийг хамарсан 14х11 см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, зүүн хамрын урд хэсэгт 4х4, зүүн доод эрүүнд 4х1, духны баруун урд хэсэгт 2х1, зүүн бугалганы гадна доод хэсэгт 1х 0.5, хэвлийн зүүн доод зүүн ташаан толгойноос дотогш 2 см зайд 3х2 см хэмжээтэй хөх өнгийн цус хуралт, баруун чамархай, шанааг хамарсан 4х4 см хөх өнгийн цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт 4х2 см улаан хүрэн цус хуралттай, хамарнаас цус гарсан, уруул хагас жимийсэн, үзэгдэх үүдэн шүд бүрэн байв. ...үзлэгээр 49 кадр зураг дарж, 30 секунт бичлэг хийж, ...01 цаг 30 минутанд дуусгав...” гэх /1 дүгээр хавтасны 7-21 дүгээр хуудас/,

...2020.10.26-ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хашаанд үзлэг хийсэн. ...*******ийн гэрээс хойш хашааны хаалгаар гарч арын гудамжинд байх түүний төрсөн эгч Д.ын гэр явчхаад ирэхэд 2 минут 01 сек, 56 доль байв. ...үзлэгээр 23 кадр  зураг бэхжүүлэв. /1 дүгээр хавтасны 22-28 дугаар тал/,

2. Ж.*******ы биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 169см өндөр, 53 кг жинтэй, баруун гарын эрхий хурууны арын хэсэгт “Зол” гэсэн бичигтэй. Дунд хурууны 3 дугаар үед “Загалмай” хэлбэрийн шивээс, гарын бугуйны төвгөрт ясны хэсэгт “хас” хэлбэрийн  шивээстэй байв. ... Зүүн гарын шууны хэсэгт шанага хэлбэрийн 7 шивээстэй. Цээжний баруун дээд хэсэг эгэмний доор урт 3,5см, 2,3см хэмжээтэй улайлт, зүүн цээжний хэсэг, эгэмний доор 4см, 0,5см хэмжээтэй улаан толбо байв. ...Зүүн хөлийн эрхий хурууны дээд хэсэгт 3см*2см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг, хөлийн ул хэсэгт 3см*7см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлийг гадна хэсэгт 9см*3см хэмжээтэй цус мэт зүйлийг, баруун хөлийн ул хэсэгт нилэнхүйдээ 17см*11см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Баруун хөлийн гадны 16см*3,5см хэмжээтэй талбайг жигд хамарсан улаан хүрэн өнгийн зүйлээр цус мэт зүйлсийг шинжээч дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ бэхжүүлэн авав...” гэх. /хх-ийн 1 дүгээр хавтасны 36-37 дугаар тал/

3. Ж.*******ы өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд  “... Үзлэгээр ... хар өнгийн, урд талдаа цахилгаантай савхин хүрэм, цэнхэр өнгийн жэнсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн гутал зэрэг байв...Үүнээс савхин хүрэмд ямар нэг сэжиг бүхий ул мөр илрээгүй...Цэнхэр өнгийн женсин өмд баруун халаасны оёдлын дагуу 12см*2,5см хэмжээтэй урагдалт үүссэн, баруун өвдөгний харалдаа хэсэгт 0,6см*0,5см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн толботой. Зүүн талын өвдөг хэсэгт 4,5см*3см хэмжээтэй урагдалт, шилбэний хэсэгт доороос 18см дотор оёдлын дагуу  0,5см*1см хэмжээтэй улаан хүрэн өнгийн толботой, шилбэний ард хэсэгт 4,5см*3см хэмжээтэй улаан хүрэн өнгийн толботой байв. ...Саарал өнгийн үсэрхэг дотортой дотуур өмд, хар өнгийн гуталд үзлэг хийхэд ямар нэг ач холбогдол, ул мөр илрээгүй болно...” гэх /1 дүгээр хавтасны 47-50 дугаар тал/,

4. Хохирогч Д.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орой 19 цаг дөхүүлээд ээж *******, том хүү ******* нарын хамтаар манай гэрийн хойд талд байдаг эгчийнхээ гэрт орж зарж байгаа барааг үзэхээр гарсан ба гэрт манай нөхөр Ж.*******, дунд хүү Батсүрэн, бага хүү ******* нар үлдсэн. Тухайн үед би гэрээсээ гарахдаа Ж.*******д хандан “хоёр хүүгээ хараад байж байгаарай, хойшоо орж угаасан юмыг нь өгөөд бараа үзчихээд удахгүй ирнэ” гэж хэлээд гарсан. Тухайн үед Ж.******* хүү *******ийг тоглуулаад гэртээ үлдсэн. Ингээд бид нар эгчийн гэрт ороод 10 гаран минут л болсон байх буцаад гэр лүүгээ явсан ба би түрүүлээд алхаад явсан ба араас манай хүү, ээж хоёр явж байсан. Тухайн үед гэрийнхээ хашаанд ороод ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, манай бүх гэрлүүд асаалттай байсан. Тэгээд би гэртээ ороход Ж.******* гал тогооны өрөөний ширээний хажууд гадуур хувцсаа өмсчихсөн, манай дунд хүүгийн гадуур хувцсыг өмсүүлчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би “гадаа хүйтэн байхад хаалга үүдээ онгорхой хаячихсан байх юм” гэж хэлсэн. Тэгээд би зочны өрөөнд ороод буйдан дээр суугаад бага хүү *******ийг харахад байхгүй байсан ба дунд хүү гүйж ирээд “ээжээ та тэрийг хараа” гээд цонхны зүг заахад манай бага хүү ******* цонхны доор хөшигний доод талд толгой хэсэг нь үүд рүү харчихсан хэвтэж байсан. Тухайн үед бага хүү *******ийн хамар амнаас цус гараад толгой нь хавдаж, хөхөрсөн байсан. Тэгээд би бага хүү *******ийг тэвэрч авч уйлаад буйдан дээр тавиад эгчийн утсаар залгаж “эгчээ та ороод ирэх үү, энэ ******* чинь *******ийг алаад хаячихсан байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй манай эгч манай гэрт орж ирээд Ж.*******ыг шалны модоор цохиод шалны мод хугарсан. Энэ үед Ж.******* юу ч ярихгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба удалгүй эмч, цагдаа нар ирсэн. ...манай дунд хүү Батсүрэн одоо 5 настай хэл ярианы хөгжил муу учир ярихдаа муу /ээрч, гацах гэх мэт/ үйл хөдлөлөөр хүнд юм аа ойлгуулдаг. Би буяны ажил явдал дуусаад хүү Батсүрэнгээс “аав нь дүүг чинь хаана нь яаж цохисон юм бэ” гэж асуухад үйл хөдөлгөөнөөр тоглоомоор цохисон, хөлөөрөө дэвссэн гэж үзүүлж хэлж байсан. Мөн “аав намайг аваад холоо явна” гэж байсан гэж надад хэлж ойлгуулсан. Манай хүү мэдүүлэг өгөх чадвар байхгүй. Үйл хөдөлгөөнөөр үзүүлнэ...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 59-62 дугаар хуудас/,

5. Гэрч Л.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө намайг гэртээ хүүхдүүдтэйгээ байхад манай хүргэн ******* хамаатны хүүхдээр хүргүүлж ирлээ гэсээр нэг жижиг цагаан өнгийн машинаар гэрт ирсэн ба ирэхдээ архи уучихсан согтуу хүүхдэдээ тоглоомон машин авчирч өгсөн. Тэгээд би *******, хүргэж өгсөн залуу нарт гоймонтой шөл хийж өгсөн. Тэгээд тэр хүргэж ирсэн залуу “эгчээ баярлалаа” гэж хэлээд машинаа бариад явсан. Тэгээд ******* гэртээ хүүхэдтэйгээ тоглоод л гэртээ байж байгаад /цагийг нь санахгүй байна, үсээ засуулахаар гэрээсээ гараад удалгүй буцаад гэртээ ирсэн. Ингээд манай охин ******* гэртээ хүүхдийнхээ хувцсыг угааж байсан энэ хооронд ******* хүүхдүүдтэйгээ тоглоод гэртээ байсан гадуур гарч хүнтэй уулзаагүй өдөржин гэртээ байсан. Тухайн үед *******ы архи нь гарахгүй согтуу хэвээр байсан. Би тухайн үед охин *******т хандан “******* аль өглөө эрт архи уучихсан ирсэн яагаад архи нь гардаггүй юм бэ? нэмж архи уугаад байдаг уу” гэхэд манай охин ******* “Үгүй” гэж хэлж байсан. Ингээд оройхон нар жаргаад бүрэнхий болж байхад охин *******, түүний хүү ******* нарын хамтаар том охин ын гэрт очихоор гарсан. Тухайн үед гэрт ******* дунд хүү Батсүрэн, талийгаач ******* нарын хамт гэртээ үлдсэн. Ингээд бид 3 ын гэрт ороод 10 орчим минут болоод буцаад гэртээ ирээд гэрт ороход ******* гал тогооны өрөөнд байсан ба манай охин цаад талын том өрөөнд ороод уйлаад орилоод “хүүгээ алаад хаячихсан байна шүү дээ” гээд хүүхдээ тэврээд уйлаад байсан. ******* том эгч ыг утсаар дуудаад удалгүй гаднаас гаднаас ганцаараа орж ирээд уурлаад гадаа үүдний амбаарт байсан шалны модоор *******ыг хэд цохиход шалны мод нь хугарсан. Ингээд удалгүй цагдаа ирээд *******ыг аваад гарсан. Эмч орж ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би айгаад талийгаач *******ийн байгаа өрөөнд ороогүй, холоос харахад *******ийн нүүр нь хавдаж цус гарсан байгаа харагдаж байсан. Тухайн үед айж сандраад ухаан санаа балартсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-79-р хуудас/,

6. Гэрч Д.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд орой 19 цаг 40 минутын орчим манай эмнэлгийн сувилагч Уранчимэг утсаар залгаад “Нярай хүүхэд амьсгалахгүй байна” гэх дуудлага ирсэн. Үүний дагуу би эмнэлгийн машинтай тухайн дуудлагад очиход тухайн гэрт цагдаа ирчихсэн аав нь гэх хүнийг гавласан байдалтай, тухайн хүүхдийн ээж, эмээ эгч нар нь ирчихсэн, хүүхэд хойд унтлагын өрөөнд орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүр нь цагаан өнгийн өлгийгөөр хучсан байсан. Ингээд үзлэг хийхэд тухайн хүүхдийн толгойны хоёр талд хавдаж хөхөрч улаан хүрэн цус хуралт үүсэн, зүүн талын нүд, шанаа чих хэсгийн хамарсан цус хуралт үүсэж хавдсан, баруун талын ташааны орчим хөхөрсөн, баруун гарын мөрний орчим хөхөрсөн, хамраас бага зэрэг цус гарсан байсан. Ингээд амин үзүүлэлтийг үзэхэд байхгүй нас барсан байсан. Ингээд нас барсан байсан тул ямар нэгэн эмчилгээ хийгээгүй буцаад явсан. ...Тухайн үед хүүхдийн ээж гэх эмэгтэй ярихдаа “Хүүхдээ аавтай нь үлдээгээд хойно байдаг эгчийндээ очоод 10 орчим минут болоод буцаад гэртээ ирэхэд хүүхэд нь дугарахгүй байсан ба тухайн үед хамт байсан 5 орчим настай хүүхэд нь “ээж, ээж тэрийг хараа” гэхээр нь харахад цонхны доор хэвтэж байхыг олж харсан” гэж ярьж байсан. Мөн тэр хүүхдийн ээж нь нөхрийгөө “энэ миний хүүхдийг алчихлаа” гэж уйлаад байсан. А.******* нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Эмчийн хяналтад байдаггүй  ...Намайг дуудлагаар очиход том өрөө нь гэрэлгүй юм байна лээ. Хойд унтлагын өрөө нь гэрэлтэй байсан ба яг нүдэнд тусахаар тийм цус гэх юм харагдахгүй байсан. Би ч сайн анзаарч хараагүй. Цэвэрлэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80-81-р хуудас/,

7. Гэрч Б.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* гэж хүнийг танихгүй, манай баг дээр бүртгэл байхгүй. Харин ******* гэж хүнийг танина. ******* нь 2020 оны 06 дугаар сарын эхээр шиг санаж байна. ******* нь Зүүнбүрэн суманд амьдарч байгаад гэр нь шатаж эгч хүргэн нь Цагааннуур суманд байшин авч өгөөд Цагааннуур суманд 3 хүүхэд ээжийн хамт шилжин ирж бүртгүүлж байсан. Тухайн үед бүртгүүлэхдээ нөхөр байгаа гэж яриагүй, бүртгүүлээч үгүй, 3 хүүхэд нь бүгд ээж *******ээр овоглосон байсан. Миний бие дээрх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед болсон зүйлийн талаар өнөөдөр өглөө сонссон. Би ажил явдал гараад Ерөө сум явчхаад ирсэн. ...******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж нь тэтгэвэрт байдаг өрхийн орлого байхгүй, хүүхдүүдийн мөнгө болон ээжийн тэтгэврээр амьдардаг. Амьдралын хувьд боломж тааруухан, өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэж хэлж болно. ******* өөрөө хэлэхдээ “өрхийн амьжиргаа тогтоолгож, төрөөс олгодог хүнсний бүтээгдэхүүн авдаг талонд хамрагдана” гэж ярьж байсан. Тэр нь сонгууль гээд шийдвэрлэгдээгүй байх. ******* нь 1-8 насны 3 хүүхэдтэй, ээж нь хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр гэж байхгүй, би хэрэг үйлдсэн хүнийг хараагүй, өмнө ирж байсан талаар ч мэдэхгүй байна. Ямар нэгэн групп болон халамж авдаг хүмүүсийн судалгаанд байдаггүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны  82-83-р хуудас/,

8. Гэрч Р.гийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ийн хувьд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөгөөд явж байдаг дуугараад байдаггүй их л даруухан хүн явж байдаг. ... урьд шөнө айхтар юм болсон гэж сонссон, ах нь нарийн учир сайн мэдэхгүй байна. Архи дарс хэрэглэсэн, зодоон цохион болсон талаар надад мэдэх зүйл алга, надад тийм юм сонсогдоогүй. ... Энэ айл сүүлд 1 жил гарангийн өмнө л Зүүнбүрэн сумаас нүүж ирсэн айл гэж амьдардаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84-85-р хуудас/,

9. Гэрч С.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр өдрийн 17 цагт өнгөрч байсан миний гар утас ярьж болохгүй болчхоод хөрш *******ийн гэрт нь хүүхдээр нь утсаа янзлуулах гээд ороход ******* гэртээ байхгүй, түүний охин ******* угаалгын машинд хувцас угааж, гэрт нь танихгүй залуу /*******/ хойд өрөөний орон дээр хэвтэж байсан. Хүүхдүүд нь аав гоё машин авч ирж өгсөн гээд тоглоод гүйлдэж байсан.  ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 86-88-р хуудас/,

10. Гэрч Б.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******ийг танина манай Зүүнбүрэн сумын хүүхэд байгаа юм. Нөхөр болох *******ыг зүс танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ноён-Уул” худалдааны төвийн худалдагчаар ажилласан. Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ...10-11 цагийн үед ******* нь манай дэлгүүрээс нэг танихгүй залуутай хамт орж ирээд “өглөө ирлээ” гээд “2 айлд очно” гээд хүүхдийн удирдлагатай тоглоом машин 2 ширхэг, боов, чихэр, талх аваад 2 уутанд хийлгэж аваад гарсан. Тухайн үед ******* нь 30.000 мянга орчим төгрөгөөр тооцоо хийгээд гараад явсан. Түүнээс хойш манай дэлгүүрээр орж ирээгүй  ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 89-90-р хуудас/,

11. Гэрч Д.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өчигдөр орой 16 цагийн орчим манай сумын хүн биш гадны хүн үсээ засуулаад гарсан байгаа. ...таны харуулсан зураг өчигдөр үсээ засуулсан хүн мөн байна. Өчигдөр энэ хүнээс өөр согтуу хүн орж ирээгүй. Үсээ засуулж байхдаа манай өлгүүрт зарж байсан сураар хийсэн, морины хазаар 20.000 төгрөгөөр худалдаж аваад гараад явсан. Тэр залуу үсээ засуулж байхдаа надад танай сумын хүргэн болж байгаа, ...та миний үсийг засаад өгөөч гээд үсээ засуулж байснаа ... гэнэт л “Одоо болно” гэж хэлээд хагас дутуу үсээ засуулаад хазаар худалдаж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 91-92-р хуудас/,

12. Гэрч Х.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Самарт явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнө миний хүү самраас ирсэн бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдөр түүж ирсэн самраа тушаачхаад “Хүү нь нэг Сэлэнгэ яваад ирье. Гурван хүүхдээ нэг хувцаслачхаад ирье” гэж хэлсэн. Ингээд би төмөр замын билетийн касс орж хүүдээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны 00 цаг 10 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу хөдлөх галт тэрэгний тасалбар бичүүлэн авч өгсөн. Тэр шөнө 00 цаг өнгөрч байхад би хүүтэйгээ хамт вокзал орж түүнийг суулгаж өгсөн. Хүү маань Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ирэхдээ миний төрсөн эгч Баянцэцэгийн хүү болох ын гэрт ирсэн ба би тай утсаар ярихад “Хүүг чинь би Цагааннуур сум руу хүргэж өгөх гэж байна. ******* архи дарс уугаагүй” гэж хэлсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад би ******* руу утасдаад “Миний хүү очсон уу” гэхэд тэр “Ээжээ би гэртээ ирчихлээ. Намайг Хасаа хүргэж ирсэн” гэж хэлсэн. Түүний дараа би 14 цаг өнгөрч байхад хүү рүү утасдахад “Би гурван хүүтэйгээ тоглож байна аа” гэж сэтгэл санаа нь их өөдрөг байдалтай инээж ханиагаад ярьсан. Тэгээд би гэртээ байж байгаад 19 цаг дөнгөж өнгөрч байхад төрсөн хүү Батзолбоогийн гэрт очоод бужигнаад байж байхад манай нөхөр Мөнхсүх над руу утасдсан бөгөөд тэр “бэр ******* утасдаад энэ Дааяа чинь хүүхдээ алчихлаа шүү дээ” гээд байна гэхээр нь би ******* рүү утасдахад ******* “Танай Даагий /*******/ чинь хүүхдээ алчихлаа шүү дээ. Муу эмгэн минь ээ” гэж над руу хашгирахаар нь би шоконд орж өөдөөс нь юу хэлэхээ мэдэхгүй байхад манай хүү надаас “хэн бэ” гэж асуухаар нь би утсаа хүүдээ өгсөн. Тэгтэл хүү бэртэй утсаар ярьсан. ******* нь нөхөртөө хайр халамж муутай, ажилд муу, залхуу, залхуу байна гэхээр хэрүүл маргаан хийдэг хүүхэд байгаа юм. Би хүү *******аа хүүхдээ ална гэж огт байхгүй гэж хэлмээр байна. Тийм зүйл санаанд огт багтахгүй байна. Би хүүтэйгээ ярихад удаа дараа утасдахад утсаа авахгүй байсан. ...Миний хүүгийн хувийн зан байдал даруу төлөв, найз нөхөд олонтой, хамт олонч хүүхэд байгаа юм. Тэрээр Мандал суманд байхдаа Ганболд, Өөжөг гэх хүмүүсийн модонд явж хөрөөчин ажил хийдэг. Ер нь бол гэр бүлийнхээ төлөө болгож, бүтээнэ гээд явдаг хүүхэд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94-р хуудас/,

13. Гэрч Р.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөө өглөө гэртээ амарч байхад миний ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд буюу үеэл Ж.******* “Мандал сумаас ирлээ” гээд 07 цагийн үед ганцаараа ирсэн. Ингээд манай гэрт байж байгаад надаар Цагааннуур сум руу хадмынх руугаа хүргүүлэх талаар гуйсан бөгөөд би зөвшөөрөөд 08 цагийн үед хүргэн ах Баясгаланбаярын Ниссан маркийн машиныг би жолоодоод бид хоёр Цагааннуур сум руу хөдөлж 11 цагийн үед Цагааннуур сумын төвд тэдний хадам гэх айлд очсон. Хадам ээжийнх нэрийг нь мэдэхгүй байна. Би анх удаа л очсон нь тэр юм. Тэднийд хадам ээж нь гэх хөгшин, эхнэр нь болон гурван хүүхэд нь байсан. Хамгийн бага нь 1 ой 5 сартай гэж байсан. Хадам ээж нь хоол хийж өгсөн бөгөөд би аяга хоол идчихээд эргээд Сүхбаатар сум руу хөдөлж 14 цагийн үед гэртээ ирсэн. Миний мэдэх юм энэ л байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 95-96-р хуудас/, 

14. Гэрч Б.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* гэж хүн гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэгэн байдлаар дуудлага мэдээлэл өгөөгүй. Манай суманд ирээд удаагүй айл юм байна. Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 97-р хуудас/, 

15. Гэрч Ж. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******ы төрсөн дүү нь байгаа юм. ******* эхнэртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна. Гэхдээ нэг доороо амьдардаггүй эхнэр нь хааяа Мандал суманд ирдэг, ******* ч эхнэр хүүхэд дээрээ очдог байсан. ...******* *******тай суухдаа дагавар 2 хүүхэдтэй байсан, *******тай суугаад бага хүү нь гарсан юм. ...Самарт яваад 30 орчим хоноод 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн юм. Тэгээд эхнэр хүүхдүүд дээрээ очно гээд 10 дугаар сарын 25-ны шөнө суудлаар аймгийн төв рүү явсан юм. Самраас ирсэн өдрөө гадуур жаахан архи уусан байсан. Би тэр өдөр ээжийнхээр орсон чинь эхнэр ******* нь утасдаад *******ыг ир гээд байгаа бололтой, ирэхгүй бол энэ хүүхдийг чинь гаргаад хаячихна шүү гэх мэтээр хэлж хашхичаад, дахин дахин утасдаад байсан тэгэхэд тэгэхээр нь би хэд хоног амарч байгаад явахгүй юу гэсэн чинь ******* одоо явъя тэгэхгүй бол утасдаад зүгээр байлгахгүй, чи намайг Цагааннуур руу хүргээд өгөөч, би бензин хийгээд өгье гэхээр нь би яах гэсэн юм бэ та суудлаар яв тэр нь зардал мөнгө бага тусна гэж хэлж байсан юм. Тэгээд шөнө суудлаар явахдаа архи нь гарчихсан эрүүл болсон байсан...******* аав руу утасдаад танай хүүхэд хүүхдээ алчихлаа гэж хэлэхэд нь би утсыг нь аваад юу яриад байгаа юм бэ гэхэд *******ийн эгч нь утсыг нь аваад ах чинь хүүхдээ алчихлаа гээд байсан. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ цаадах чинь байна уу та нар надтай яриулаадхаач гэж хэлээд *******тай ярьсан чинь би хүүгээ алаагүй шүү эд нар намайг гүжирдчихлээ гэж хэлээд утас нь тасарсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 98-99-р хуудас/, 

16. Гэрч Д.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******ийн төрсөн эгч нь  юм. ...*******ийн одоо талийгаач болсон хүүхдийнх нь эцэг хааяа ээжийнд ирж байдаг. ...2020.10.25-ны өдөр ээж *******, дүү *******, түүний том хүү нар манай гэрт орж ирээд ээж өөртөө цамц авна, мөн миний охины угаасан цүнхийг өгөх гэж орж ирээд удалгүй 10 гаран минут болсон байх буцаад манай гэрээс гараад явсан. Гар утас дуугарахаар нь утсаа харахад дүү ******* залгаж байхаар нь авч ярихад ******* уйлсан бололтой “******* *******ийг алчихсан байна шүү дээ, гэрт ороод ирээч гэж ярихаар нь би гэрээс гарч би *******ийнд ороход гал тогооны өрөөнд хаалганы өөдөөс ******* хараад зогсож байсан ба ар талын өрөөнд ээж, дүү хоёр хараад зогсож байсан. ...би шалны модоор *******ы зүүн, баруун мөрний хэсэг, нуруу толгой руу нь нэлээд хэдэн удаа цохисон юм...*******, ******* нар 3 жилийн өмнөөс л уулзаж учирдаг болсон байх. ******* талийгаач хүү *******ийн аав нь юм. Манай дүү ******* *******тай хамт Зүүнхараад амьдарч байхад ******* согтуу ирж хутга барьж байсан гэж ярьсан байсан. ******* архинд дуртай гэж түүний ээж нь ярьж байсан. ...******* өчигдөр өдөржин архи уусан гэсэн. ******* архи уудаггүй... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-105-р хуудас/, 

17. Гэрч Э.Батцэцэг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь албан ёсоор сэтгэцийн хувьд групп тогтоолгож халамж авдаггүй. Ямар ч байсан нэг зүйлийг олон дахин асуугаад байдаг. Бид хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан. Тэгэхэд үг яриагаа ойлголт муутай яриад байдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн  1 дүгээр хавтасны 107-108-р хуудас/, 

18. Гэрч Б.гийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.*******тэй ажлын шаардлагаар уулзаж байсан түүнээс биш ойр дотно биш. Д.******* нь их л дуу цөөтэй хүүхэд харагдаж байдаг. Ажил төрөл хийгээд байдаггүй, гэртээ ээж, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Ахуй амьдрал нь ээжийн тэтгэвэр, хүүхдүүдийн мөнгөөр амьдардаг байсан. Ааш зангийн хувьд даруухан, сэтгэцийн хувьд эрүүл саруул 30 гаруй насны эмэгтэй хүн байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115-р хуудас/, 

19. Гэрч Л.ын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* нь Зүүнбүрэн суманд цалинтай ээжид хамрагдаж байгаад Цагааннуур сум руу шилжүүлсэн гэдэг юм. Ахуй амьдрал дундаж Зүүнбүрэн суманд байхдаа ээжийн хамт амьдардаг байсан. Д.*******ийг ямар хүнтэй гэр бүл болж, хэдэн хүүхэд төрүүлсэн талаар мэдэхгүй байна. Ааш зангийн хувьд даруухан, сэтгэцийн хувьд эрүүл саруул 30 гаруй насны эмэгтэй хүн байдаг. Д.******* Зүүнбүрэн суманд нийтийн байранд ээжийн хамт амьдардаг байсан бөгөөд тухайн нийтийн байр нь 2017 онд шатаад Цагааннуур сум руу ах дүү нараа бараадан явсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-р хуудас/, 

20. Гэрч Б.ын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* нь Зүүнбүрэн суманд цалинтай ээжид хамрагдаж байгаад Цагааннуур сум руу шилжүүлсэн гэдэг юм. Ахуй амьдрал дундаж Зүүнбүрэн суманд Би Д.*******ийг Зүүнбүрэн сумын хүн гэдэг утгаар нь танина. Харин түүний нөхөр хүүхдийнх талаар огт мэдэхгүй. Д.******* нь өөрийн ээж *******ийн хамт Зүүнбүрэн суманд амьдардаг байсан. Одоо Д.******* Цагааннуур сум руу шилжээд одоогоос жил гаруй болж байгаа шиг санаж байна. Түүний бага хүү /*******/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн гэж ярьж байсан ба би тухайн үед хэсэг хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан. Би 2019 оны 09 дүгээр сард ажилдаа ороод тухайн хүүхдийн 3 сар болоод хийлгэдэг вакцин, 4 сартайд нь хийлгэдэг вакцин хийлгэсэн шиг санаж байна. Түүнээс хойш хийлгэсэн эсэхийн санахгүй байна. Тухайн үед амьдарч байсан байшин нь шатаад ээжийн хамт Цагааннуур сум руу явсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 117-118-р хуудас/, 

21. Гэрч Д.гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* нь 2020 оны 08 сард шиг санаж байна над руу залгаад танай дүү хуучин нөхөртэйгөө чат бичээд байна. Би өмнө нь шоронд явж байсан, хүн алж байсан хүн тэр хүнийг нь алчихад надад харамсах юм байхгүй шүү гэх мэт зүйл ярьж байсан. ...би *******ыг хүргэн болсноос хойш тоотой хэд уулзаж байсан би сайн мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 113-114 дүгээр хуудас/ 

22. Насанд хүрээгүй гэрч А.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ээж ******* болон дүү нарынхаа хамтаар 2019 онд аав *******ы гэрт Зүүнхараад очиж хэд хоносон. Тэгэхэд аав ******* архи уусан согтуу ирээд ээжийн уурыг хүргээд тэгээд хоорондоо хэрэлдээд аав ******* ээж *******ийн гар луу нь цохиод толгойгоор нь гэрийн шал мөргүүлээд байсан. Өчигдөр аав согтуу гэртээ ирээд эмээ аавд хоол хийж өгсөн. Тэгээд хүргэж ирсэн найзтайгаа машинд нь суугаад юм яриад байсан. Тэгээд найз нь машинтайгаа буцаад яваад аав гэртээ орж ирээд самар аваад ирье гээд гарсан. Тэгээд удаагүй самар аваад гэртээ ирсэн. Гэртээ жоохон унтаад босож ирээд ээжийг юм угааж байхад аав ээжийг газар унагаад дараад гутлыг нь тайлах гээд байсан чинь ээж хойш нь түлхээд байсан. Тэгээд ээж юмаа угааж дуусаад эмээ, ээж бид 3 манай гэрийн хойно байдаг Амараа ахын гэрт очихоор явсан. Тэр үед аав манай дүү *******, Батсүрэн нартай хамт үлдсэн. Тэгээд бид нар Амараа ахын гэрт ороод буцаад гэртээ ирэхэд манай дүү Батсүрэн ээж энийг хараа гэхэд манай дүү ******* цонхны доор нүүр нь цус болсон хэвтэж байсан. Тэгэхэд ээж “******* чинь хүүхэд алаад хаячихсан байна” гээд уйлаад байсан.Тэгээд манай гэрт цагдаа ирээд, эмч ирсэн. Ээж Амараа эгчийг утсаар дуудаад Амараа эгч манай гэрт ор ирээд уйлаад уурлаад аав *******ыг шалны модоор цохиод манай гэрийн шалны мод хугарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19-120-р хуудас/, 

23. Гэрч Д.нгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамт явж гэрт ороход манай эмэгтэй дүү ******* түүний 3 хүүхэд нөхөр нь болох ******* нар байсан би цай уугаад сууж байхад ******* нь гал тогооны өрөөнд хүү *******ийг хоёр хөлөөс нь доош нь харуулаад өргөөд байсан. Би бодохдоо тоглож байгаа юм болов уу гэж бодож байсан. Би тухайн үед санаа зовоод “хүүе яаж байна аа” гэж хэлж байсан. Тэгээд би хэсэг сууж байнгаа цай уучхаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122-р хуудас/, 

24. Шүүгдэгч Ж.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө суудлаар Мандал сумаас Сүхбаатар сум руу явсан. Тухайн үед вагонд суугаад унтчихсан байсан. Тэгсэн чинь вагоны проводник дуудаж сэрээсэн. Вагоноос буутал Цагааннуур сум руу явдаг машин нь явчихсан байсан. Тэгээд би өглөө эрт айлд очоод яах вэ гэж бодоод вагоны зал дотор сууж байгаад гэгээ оронгуут, садангийн залуу болох ын гэрт очоод Цагааннуур сум руу хүргээд өгөөч гэхэд Баяраа ахын машиныг аваад хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд , Баяраа ахын машинаар хамт Цагааннуур суманд хүргэж өгсөн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө гэртээ очиход манай гэрт хадам ээж *******, эхнэр *******, 3 хүүгийн хамт байсан. Тэгээд надад хоол, цай хийж өгөөд хоол унд идээд явсан. Би гэртээ үлдсэн. Тухайн өдөр хүүхдүүдтэйгээ тоглоод байсан. Тухайн үед архи уугаагүй байсан. Ингээд ******* намайг “чи ирэхгүй гээд байсан. Яах гэж ирсэн юм” гээд дургүйцсэн. Малгайтай байсан тул үсээ засуулах гээд гараад сумын төвд байдаг үсчний газар дээр очиж үсээ засуулсан. Засуулахаасаа өмнө 1 ширхэг 0.33 гр “Хараа” архи 1 шил пиво авсан. Уг авсан архи, пиво ганцаараа уугаад үсчин орсон. Ингээд үсээ засуулаад, хазаар зарж байхаар нь сонирхоод худалдаж авсан. Ингээд үсчний газраас гараад 0,5 гр архи аваад гэр лүүгээ явсан. Ингээд архийг гэртээ нууцаар авч ороод дээрээс нь 100 гр уучихсан. Тухайн архи уусныг манай эхнэр мэдээгүй. Тэгээд түүнээс хойш гэрээсээ гараагүй. Бага хүү *******ийг тоглуулаад байж байсан. Түүнээс хойш архи уусандаа согтоод ухаан алдаж /тасарсан/ юу болсныг мэдээгүй. Нэг сэрхэд эгч намайг шалны модоор цохиж байсан. Дахин ухаан балартаж сэрэхэд Цагдаа ирчихсэн би гавтай машин дотор сууж байсан. ...Би А.*******ийн амь насыг хохироосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн хүү А.*******эд маш их хайртай байсан. Миний хүү бөгөөд анхны хүү байсан...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтасны 2-9-р хуудас/,

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5976 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн Ж.*******ы гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх /1 дүгээр хавтасны 150 дугаар хуудас/

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5975 дугаартай дүгнэлтэд “... Ж.******* гэсэн хаягтай цуснаас 3,2 промилли илэрч байна. Цусанд илэрсэн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх /1 дүгээр хавтасны 156-157 дугаар хуудас/

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5977 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн цаасан уутанд хийсэн 2 ширхэг марль, ягаан эрээн хөшиг дээр АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн. ... өмднөөс бэхжүүлсэн гэх марль, *******ы баруун хөл гэсэн 2 ширхэг марль болон зүүн хөл гэсэн 3 ширхэг марль дээр цус илрээгүй...” гэх /1 дүгээр хавтасны 162-163 дугаар хуудас/

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5978 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн А.*******ийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэх /1 дүгээр хавтасны 169-170 дугаар хуудас/

29. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 11-р сарын 02-ны өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн 0.35 литрийн “Хараа” нэртэй лонхон дээрээс гарын мөр илрээгүй. Харин 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй лонхон дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй лонхон дээрээс илэрсэн гарын мөр нь санд авагдсан Ж.*******ы гарын хээний дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй. ...гэх дүгнэлт, /1 дүгээр хавтасны 184-185-р хуудас/,

30. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 90/20 дугаартай магадлагаанд “... Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Удамшлын өвчингүй болно. ...Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. ... Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. ...” гэх /1 дүгээр хавтасны 191 дүгээр хуудас/

31. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “... Талийгаачид Гавал тархины хүнд ил гэмтэл. Хуйхны дотор хэсэг дух, зулайн орой, дагз хэсгээр нэлэнхүйдээ улаан хүрэн цус хуралт. Гавал ясны орой зулайн гурвалжин хэсэгт цөмөрсөн, чамархайн баруун ар дээд хэсэгт гавлын хөндийд нэвтэрсэн цөмөрсөн хугарал. Зулайн орой баруун, зүүн заадас хэсгээр салсан хугарал. Хатуу хальс баруун чамархай оройн хэсгээр урагдсан, аалзан хальсан дор нэлэнхүйдээ цус харвалттай. Уушигны гялтан хальсан доорх цус харвалт. Дух, баруун, зүүн чамархай, хацар хамарсан улаан хүрэн зулгаралт, цус хуралт, зүүн чихний гадна сувагт цус хуралт, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, сарвуунд хурууны хумстай хэсгийн цус хуралт, нурууны арын хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсгийн улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд талийгаачийг амьд байхад үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, гавлын хөндийд нэвтэрсэн шарх, хурц цус алдалтын улмаас гэмтлийн ШОК-ийн хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. А.******* нь 2020.10.25-ны орой 18-20 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Талийгаачид үүссэн гэмтлийг ямар дэс дарааллаар үүсгэгдсэнийг тодорхойлох боломж үгүй. Талийгаач нь дээрх гэмтлийг босоо, сууж байх, хэвтээ байрлалд аль ч үед гэмтэл авсан байх боломжтой. Талийгаач дээрх гэмтлийг авснаас хойш богино, хэсэг хугацаанд амьд байх боломжтой. ...гэх /хх-ийн 1 дүгээр хавтасны 198-202 дугаар хуудас/

 32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6378 дугаартай  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “ ... 1. Д.*******гийн өмсөж явсан гэх шаргал өнгийн богино куртик дээр цус илэрсэн. Хар өнгийн өмдөн дээр цус илрээгүй. 2. Д.*******гийн өмсөж явсан гэх шаргал өнгийн богино куртик дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А.******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх /2 дугаар хавтасны 158-161 дүгээр хуудас/,

33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6379 дугаартай  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:” ... 1. Ягаан хөшиг, №1 дугаартай change essse, №2 дугаартай цусан мөр гэж марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы баруун хөл гэж хаягласан марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан марльд шингээсэн 3 ширхэг арчдас дээр цус илэрсэн. Ж.*******ы өмсөж байсан цэнхэр жинсэн өмднөөс авсан гэх марльд шингээсэн 1 ширхэг арчдас дээр цус илрээгүй. №2 дугаартай цусан мөр гэж марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы баруун хөл гэж хаягласан марльд шингээсэн 2 ширхэг арчдас дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А.*******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №1 дугаартай change essse, Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан марльд шингээсэн 3 ширхэг арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 165-170-р хуудас/ ,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1-р хавтасны 203-212 дугаар хуудас/, Ж.*******ыг холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтасны 248-250 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 75-77 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6380 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 180-183 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

 Гэрч Х.ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү 2 дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суусан бөгөөд 2 дагавар  хүүхэд рүүгээ муухай ч харж үзээгүй хүн төрсөн хүүхдээ ална гэдэгт би итгэхгүй л байна. Тэр хүүхэнтэй гэр бүлийн харилцаатай гэдэг боловч цуг амьдардаггүй, 1 жилд 2-3 удаа л Цагааннуур сум руу явдаг. Байнга л гэртээ нөхөр бид хоёртой цуг байсан. Ажил төрөл олдвол хийгээд олсон мөнгөө эхнэр хүүхэд болон аав, ээж хоёртоо л зарцуулдаг байсан. Хүнтэй маргалдаж муудаж байгаагүй. хүнтэй их зөв боловсон харьцдаг, найз нөхөд болон гэр бүлийн гишүүдийн дунд нэр хүнд сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 126-127-р хуудас/, 

Гэрч Д.Мөнхсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... . ******* нь энд тэнд ажил хийгээд мөнгө олно, тэр эхнэр нь мөнгө нэхдэг байсан. Цагаан сар, шинэ жилийн баяраар нь ******* нь эхнэр хүүхэд рүүгээ очдог байсан. Бусад цаг хугацаанд Зүүнхараад байдаг, гэртээ байдаг байсан. ******* нь хүний хувьд хүнтэй маргалдаж муудаж байгаагүй, хүнтэй их зөв боловсон харьцдаг, найз нөхөд болон гэр бүлийн гишүүдийн дунд нэр хүнд сайн хүүхэд байгаа юм. Хар ажилд сайн, аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүдэд байнга тусалж, дэмждэг байсан Би бол түүнийг маш сайн залуу гэж боддог...” гэх мэдүүлэг, / 1 дүгээр хавтасны 129-130-р хуудас/,

Гэрч Ц.Сармандахын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.******* нь манай багт бүртгэлтэй иргэн, Манай багт ээж, дүү нар нь байдаг. Би түүнтэй бол уулзаж байгаагүй болохоор ямар зан араншинтай гэдгийг нь сайн мэдэхгүй. Ээжээс нь асуухаар Цагааннуур сум, Мандал сум хоёрын хооронд л ирж очоод байдаг гэж байсан. Тэдний гэр бүлийн хүмүүс хөдөлмөрч, нийтийн ажилд сайн оролцдог хүмүүс байгаа юм. Багийн нийтийн цэвэрлэгээ зэрэг ажил зохион байгуулахад идэвхтэй оролцдог.  *******ы гэр бүл нь тогтсон тогтмол орлого байхгүй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай хүмүүс байдаг. ******* болон бусад хүүхдүүд нь архи согтууруулах ундааны хэрэглэсэн харагдаж байгаагүй, харин хойд аав нь архи хэрэглэдэг тухай хүмүүс надад хэлж байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 131-132-р хуудас/,

Гэрч В.Эрдэнэчимэг, Ж. нарын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 134-136 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтасны 138 дугаар хуудас/, иргэний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар хувь, бусад хувийн байдлыг тодруулсан баримтууд / 2 дугаар хавтасны 10-49 дүгээр хуудас/

Шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай “... ******* овогтой Батсүрэн /МЖ15282514/ 6 настай, эрэгтэй, хэл ярианы бэрхшээлтэй учир Эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг болохыг тодорхойлов...” гэсэн албан бичиг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ээс түүний өмгөөлөгч М.Гансүх нь өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг бэлэн авсан болохыг тодорхойлсон зарлагын баримт,

Ж.*******ы төрсөн дүүтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* харилцсан гэх бичиглэл бүхий 1 хуудас, 1 ширхэг СД зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хуралдаанд гаргаж өгсөн болно.

Дээрх нотлох баримтуудаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай албан бичиг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ээс түүний өмгөөлөгч М.Гансүх нь өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг бэлэн авсан болохыг тодорхойлсон зарлагын баримт зэрэг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ. Харин  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Ж.*******ы төрсөн дүүтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* харилцсан гэх бичиглэл бүхий 1 хуудас, 1 ширхэг СД зэргийг мөрдөгч  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, хуулийн шаардлагыг хангах хэмжээнд бэхжигдээгүй учир шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломгүй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж, тогтоосон байх ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 10 дугаар сарын сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг, Усан сангийн 6 дугаар гудамжны 617 тоотод өөрийн төрсөн хүү 1 нас, 4 сартай А.*******ийг зодож, онц харгис хэрцгийгээр, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн өгсөн: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа надаас өөр хүн үйлдээгүй юм байна гэдэг байдлыг илэрхийлж мэдүүлгээ өгсөн. Тэр ч үүднээсээ гэм буруутай гэдгээ илэрхийлж тайлбараа өгсөн. Шийтгэх тогтоол гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхтэй. Тэрнээс биш гэм буруугийн асуудал шийдвэрлэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэдэг байдлаар анализ хийх нөхцөл байдал үүсэхгүй. Гэм буруугаа тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байхын бол ял шийтгэлийн хувийг тодорхой хэмжээгээр харж үзэж оногдуулах нь зүйтэй гэж бодож байна. ...Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож байгаа зүйл анги нь ял шийтгэлийн хувьд 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж үзсэн. Прокурор 20 жил оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлаар хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Шүүхээс ялыг хөнгөрүүлж, тодорхой хэмжээгээр ялыг доошоо татаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой ээж болон том хүүхэдтэйгээ хойшоо хүргэн ахындаа ороод угаасан хувцсаа өгөхөөр гарсан. Гэрээс гарахдаа “******* чи 2 хүүхдээ хараад байж байгаарай” гэж хэлэхэд “хүүхдүүдээ хараад байж байя” гэж хэлсэн. Хүргэн ахындаа ороод 10 минут болоод ирэхэд манай гэрийн 2 хаалга онгорхой, бүх гэрэл асаалттай байсан. Яагаад хамаг үүдээ онгойлгосон юм бэ гээд харсан чинь ширээний хажууд гадуур хувцсаа өмсөөд бага хүүгийн маань гадуур хувцсыг өмсүүлчихсэн байж байсан. Хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад юу ч дуугарахгүй, юу ч болоогүй юм шиг байж байсан. Талийгаач хүүгийнхээ цогцсыг ч хараагүй хажуугаар нь өнгөрөөд зочны өрөөний буйдан дээр суусан. Хүүхэд маань харагдахгүй байсан. Буйдан дээрээ юм бодоод сууж байсан чинь бага хүү Батсүрэн миний урд ирээд “тэрийг хардаа” гээд цонхны тийшээ заахад нь харсан чинь миний хүү цонхны хажууд хөшигний доор үүд рүү толгой нь харсан хэвтэж байсан. Хүүгээ шалан дээрээс аваад утсаараа эгч рүүгээ залгаад “ороод ир” гэж хэлсэн чинь манай эгч “юу болсон бэ” гэж хэлсэн. “*******, *******ийг алчихлаа” гэж хэлсэн. Манай эгч гэрт орж ирээд *******г шалны модоор хэд хэдэн удаа цохисон. Би хүүгээсээ “миний хүүг, аав нь хувцсыг нь өмсүүлээд хаашаа явах гэж байсан бэ” гэхэд “аавтайгаа хамт хол явна” гэж хэлсэн. Төрсөн хүүгээ ална гэж ёстой бодсонгүй. Маш их гомдолтой байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн: “...Миний шинжилгээний дүгнэлтийн хавсралт хэсэгт 6 үзүүлэлт байгаа. Энэ дээр шар өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн Д.*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн ноосон цамц, шар өнгийн савхин куртик гэж хаягласан шаргал өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн эрүүгийн хэргийн дугаартай объектыг хүлээж авсан. Тогтоол дээрээ савхин куртик гэж дурдсан боловч торыг задалж үзэхэд шаргал өнгийн богинохон куртик байсан. Савхин куртик байгаагүй. Хар өнгийн өмд байсан. Хаягжилтаас нэрийг нь ******* гэж уншаад *******гийн гэж дүгнэлт дээрээ бичсэн. Тухайн цусыг анх арчиж авахад хэр хэмжээтэй байснаас шалтгаална. Цус байж байгаад арчиж аваад тэрнээс биш бага хэмжээтэйг арчиж аваад миний шинжилгээгээр өнгөний урвал өгөөд нүдэнд харагдахгүй боловч өнгөний урвалаар цус илэрсэн. Тэр цус нь *******ийн цусны ДНХ-тэй тохирч байсан. Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан мааралд шингээсэн арчидас, ченж эсээ гэх объект дээр цус илэрсэн боловч энэ нь ДНХ-гийн шинжилгээнд тэнцэхгүй байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Би 6380 дугаартай дүгнэлт гаргасан байна. ******* гэсэн хаягжилтай цуснаас ДНХ-г нь тогтоосон юм байна. Цус ирсэн.. гэжээ.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...2020.10.25-ны өдрийн 22 цаг 30 минутанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 3-р баг, Усан сангийн 5-617 тоотод эхлэв. Үзлэгээр: ...төмөр тавиурын хажууд ...дээд хэсгээрээ хугарсан шалны мод байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...Байшингийн хананаас 85 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон Эссэ нэртэй тамхи 1 ширхэг байсныг хураан авав. Тамхийг 1 гэж  дугаарлан тэмдэглэв. 3. ...2-р өрөөнд ороход хаалгагүй өрөө байх ба пийшингийн хажууд хугархай мод байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Уг мод нь 50 см урттай нэг үзүүр нь хугарсан байдалтай байв. ...хөшигний доод талд 3-4 газарт цус мэт улаан хүрэн өнгийн толбо үүссэн байсан тул шинжилгээнд зориулж хураан авав. Хөшигний харалдаа доод хэсэгт 4 хэсэг газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байв. ...мөн  ногоон, цэнхэр шалны алчуур нойтон, түүний хажууд цэнхэр өнгийн хуванцар саванд шингэн устай байв. 3-р өрөө ... өргөн орон дээр цагаан өнгийн бамбарууштай зурагтай өлгийнд боосон эрэгтэй хүүхдийн цогцос байв. Уг цогцосны толгой хэсэг нь хойш харсан, биеийн хэсэг нь дээш харсан байх ба биеийн урт нь 78 см, 2 гар биеийн дагуу, 2 хөл шулуун, толгойдоо 5 см шаргал үстэй, хуйх цайвар шаргал, арьсан доорх  өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, хөшилт 4 мөч, эрүүнд сул илэрсэн, хүүрийн толбо илрээгүй, зүүн шанаа, чамархай, зүүн хацар, чихийг хамарсан 14х11 см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, зүүн хамрын урд хэсэгт 4х4, зүүн доод эрүүнд 4х1, духны баруун урд хэсэгт 2х1, зүүн бугалганы гадна доод хэсэгт 1х 0.5, хэвлийн зүүн доод зүүн ташаан толгойноос дотогш 2 см зайд 3х2 см хэмжээтэй хөх өнгийн цус хуралт, баруун чамархай, шанааг хамарсан 4х4 см хөх өнгийн цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт 4х2 см улаан хүрэн цус хуралттай, хамарнаас цус гарсан, уруул хагас жимийсэн, үзэгдэх үүдэн шүд бүрэн байв. ...үзлэгээр 49 кадр зураг дарж, 30 секунт бичлэг хийж, ...01 цаг 30 минутанд дуусгав...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 7-21 дүгээр хуудас/

2020.10.26-ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хашаанд үзлэг хийсэн. ...*******ийн гэрээс хойш хашааны хаалгаар гарч арын гудамжинд байх түүний төрсөн эгч Д.ын гэр явчихаад ирэхэд 2 минут 01 сек, 56 доль байв. ...үзлэгээр 23 кадр  зураг бэхжүүлэв...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 22-28 дугаар тал/

Ж.*******ы биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 169см өндөр, 53 кг жинтэй, баруун гарын эрхий хурууны арын хэсэгт “Зол” гэсэн бичигтэй. Дунд хурууны 3 дугаар үед “Загалмай” хэлбэрийн шивээс, гарын бугуйны төвгөрт ясны хэсэгт “хас” хэлбэрийн  шивээстэй байв. ...Зүүн гарын шууны хэсэгт шанага хэлбэрийн 7 шивээстэй. Цээжний баруун дээд хэсэг эгэмний доор урт 3,5см, 2,3см хэмжээтэй улайлт, зүүн цээжний хэсэг, эгэмний доор 4см, 0,5см хэмжээтэй улаан толбо байв. ...Зүүн хөлийн эрхий хурууны дээд хэсэгт 3см*2см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг, хөлийн ул хэсэгт 3см*7см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлийг гадна хэсэгт 9см*3см хэмжээтэй цус мэт зүйлийг, баруун хөлийн ул хэсэгт нилэнхүйдээ 17см*11см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Баруун хөлийн гадны 16см*3,5см хэмжээтэй талбайг жигд хамарсан улаан хүрэн өнгийн зүйлээр цус мэт зүйлсийг шинжээч дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ бэхжүүлэн авав...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 36-37 дугаар тал/

Ж.*******ы өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд  “...Үзлэгээр ...хар өнгийн, урд талдаа цахилгаантай савхин хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн гутал зэрэг байв...Үүнээс савхин хүрэмд ямар нэг сэжиг бүхий ул мөр илрээгүй.  ...Цэнхэр өнгийн женсин өмд баруун халаасны оёдлын дагуу 12см*2,5см хэмжээтэй урагдалт үүссэн, баруун өвдөгний харалдаа хэсэгт 0,6см*0,5см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн толботой. Зүүн талын өвдөг хэсэгт 4,5см*3см хэмжээтэй урагдалт, шилбэний хэсэгт доороос 18см дотор оёдлын дагуу  0,5см*1см хэмжээтэй улаан хүрэн өнгийн толботой, шилбэний ард хэсэгт 4,5см*3см хэмжээтэй улаан хүрэн өнгийн толботой байв. ...Саарал өнгийн үсэрхэг дотортой дотуур өмд, хар өнгийн гуталд үзлэг хийхэд ямар нэг ач холбогдол, ул мөр илрээгүй болно...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 47-50 дугаар тал/,

Хохирогч Д.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орой 19 цаг дөхүүлээд ээж *******, том хүү ******* нарын хамтаар манай гэрийн хойд талд байдаг эгчийнхээ гэрт орж зарж байгаа барааг үзэхээр гарсан ба гэрт манай нөхөр Ж.*******, дунд хүү Батсүрэн, бага хүү ******* нар үлдсэн. Тухайн үед би гэрээсээ гарахдаа Ж.*******д хандан “хоёр хүүгээ хараад байж байгаарай, хойшоо орж угаасан юмыг нь өгөөд бараа үзчихээд удахгүй ирнэ” гэж хэлээд гарсан. Тухайн үед Ж.******* хүү *******ийг тоглуулаад гэртээ үлдсэн. Ингээд бид нар эгчийн гэрт ороод 10 гаран минут л болсон байх буцаад гэр лүүгээ явсан ба би түрүүлээд алхаад явсан ба араас манай хүү, ээж хоёр явж байсан. Тухайн үед гэрийнхээ хашаанд ороод ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, манай бүх гэрлүүд асаалттай байсан. Тэгээд би гэртээ ороход Ж.******* гал тогооны өрөөний ширээний хажууд гадуур хувцсаа өмсчихсөн, манай дунд хүүгийн гадуур хувцсыг өмсүүлчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би “гадаа хүйтэн байхад хаалга үүдээ онгорхой хаячихсан байх юм” гэж хэлсэн. Тэгээд би зочны өрөөнд ороод буйдан дээр суугаад бага хүү *******ийг харахад байхгүй байсан ба дунд хүү гүйж ирээд “ээжээ та тэрийг хараа” гээд цонхны зүг заахад манай бага хүү ******* цонхны доор хөшигний доод талд толгой хэсэг нь үүд рүү харчихсан хэвтэж байсан. Тухайн үед бага хүү *******ийн хамар амнаас цус гараад толгой нь хавдаж, хөхөрсөн байсан. Тэгээд би бага хүү *******ийг тэвэрч авч уйлаад буйдан дээр тавиад эгчийн утсаар залгаж “эгчээ та ороод ирэх үү, энэ ******* чинь *******ийг алаад хаячихсан байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй манай эгч манай гэрт орж ирээд Ж.*******ыг шалны модоор цохиод шалны мод хугарсан. Энэ үед Ж.******* юу ч ярихгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба удалгүй эмч, цагдаа нар ирсэн. ...манай дунд хүү Батсүрэн одоо 5 настай хэл ярианы хөгжил муу учир ярихдаа муу /ээрч, гацах гэх мэт/ үйл хөдлөлөөр хүнд юм аа ойлгуулдаг. Би буяны ажил явдал дуусаад хүү Батсүрэнгээс “аав нь дүүг чинь хаана нь яаж цохисон юм бэ” гэж асуухад үйл хөдөлгөөнөөр тоглоомоор цохисон, хөлөөрөө дэвссэн гэж үзүүлж хэлж байсан. Мөн “аав намайг аваад холоо явна” гэж байсан гэж надад хэлж ойлгуулсан. Манай хүү мэдүүлэг өгөх чадвар байхгүй. Үйл хөдөлгөөнөөр үзүүлнэ...” гэснээр / 1 дүгээр хавтасны 59-62-р хуудас/,

Гэрч Л.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө намайг гэртээ хүүхдүүдтэйгээ байхад манай хүргэн ******* хамаатны хүүхдээр хүргүүлж ирлээ гэсээр нэг жижиг цагаан өнгийн машинаар гэрт ирсэн ба ирэхдээ архи уучихсан согтуу хүүхдэдээ тоглоомон  машин авчирч өгсөн. Тэгээд би *******, хүргэж өгсөн залуу нарт гоймонтой шөл хийж өгсөн. Тэгээд тэр хүргэж ирсэн залуу “эгчээ баярлалаа” гэж хэлээд машинаа бариад явсан. Тэгээд ******* гэртээ хүүхэдтэйгээ тоглоод л гэртээ байж байгаад /цагийг нь санахгүй байна, үсээ засуулахаар гэрээсээ гараад удалгүй буцаад гэртээ ирсэн. Ингээд манай охин ******* гэртээ хүүхдийнхээ хувцсыг угааж байсан энэ хооронд ******* хүүхдүүдтэйгээ тоглоод гэртээ байсан гадуур гарч хүнтэй уулзаагүй өдөржин гэртээ байсан. Тухайн үед *******ы архи нь гарахгүй согтуу хэвээр байсан. Би тухайн үед охин *******т хандан “******* аль өглөө эрт архи уучихсан ирсэн яагаад архи нь гардаггүй юм бэ? нэмж архи уугаад байдаг уу” гэхэд манай охин ******* “Үгүй” гэж хэлж байсан. Ингээд оройхон нар жаргаад бүрэнхий болж байхад охин *******, түүний хүү ******* нарын хамтаар том охин ын гэрт очихоор гарсан. Тухайн үед гэрт ******* дунд хүү Батсүрэн, талийгаач ******* нарын хамт гэртээ үлдсэн. Ингээд бид 3 ын гэрт ороод 10 орчим минут болоод буцаад гэртээ ирээд гэрт ороход ******* гал тогооны өрөөнд байсан ба манай охин цаад талын том өрөөнд ороод уйлаад орилоод “хүүгээ алаад хаячихсан байна шүү дээ” гээд хүүхдээ тэврээд уйлаад байсан. ******* том эгч ыг утсаар дуудаад удалгүй гаднаас гаднаас ганцаараа орж ирээд уурлаад гадаа үүдний амбаарт байсан шалны модоор *******ыг хэд цохиход шалны мод нь хугарсан. Ингээд удалгүй цагдаа ирээд *******ыг аваад гарсан. Эмч орж ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би айгаад талийгаач *******ийн байгаа өрөөнд ороогүй, холоос харахад *******ийн нүүр нь хавдаж цус гарсан байгаа харагдаж байсан. Тухайн үед айж сандраад ухаан санаа балартсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 78-79-р хуудас/,

Гэрч Д.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд орой 19 цаг 40 минутын орчим манай эмнэлгийн сувилагч Уранчимэг утсаар залгаад “Нярай хүүхэд амьсгалахгүй байна” гэх дуудлага ирсэн. Үүний дагуу би эмнэлгийн машинтай тухайн дуудлагад очиход тухайн гэрт цагдаа ирчихсэн аав нь гэх хүнийг гавласан байдалтай, тухайн хүүхдийн ээж, эмээ эгч нар нь ирчихсэн, хүүхэд хойд унтлагын өрөөнд орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүр нь цагаан өнгийн өлгийгөөр хучсан байсан. Ингээд үзлэг хийхэд тухайн хүүхдийн толгойны хоёр талд хавдаж хөхөрч улаан хүрэн цус хуралт үүсэн, зүүн талын нүд, шанаа чих хэсгийн хамарсан цус хуралт үүсэж хавдсан, баруун талын ташааны орчим хөхөрсөн, баруун гарын мөрний орчим хөхөрсөн, хамраас бага зэрэг цус гарсан байсан. Ингээд амин үзүүлэлтийг үзэхэд байхгүй нас барсан байсан. Ингээд нас барсан байсан тул ямар нэгэн эмчилгээ хийгээгүй буцаад явсан. ...Тухайн үед хүүхдийн ээж гэх эмэгтэй ярихдаа “Хүүхдээ аавтай нь үлдээгээд хойно байдаг эгчийндээ очоод 10 орчим минут болоод буцаад гэртээ ирэхэд хүүхэд нь дугарахгүй байсан ба тухайн үед хамт байсан 5 орчим настай хүүхэд нь “ээж, ээж тэрийг хараа” гэхээр нь харахад цонхны доор хэвтэж байхыг олж харсан” гэж ярьж байсан. Мөн тэр хүүхдийн ээж нь нөхрийгөө “энэ миний хүүхдийг алчихлаа” гэж уйлаад байсан. А.******* нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Эмчийн хяналтад байдаггүй  ...Намайг дуудлагаар очиход том өрөө нь гэрэлгүй юм байна лээ. Хойд унтлагын өрөө нь гэрэлтэй байсан ба яг нүдэнд тусахаар тийм цус гэх юм харагдахгүй байсан. Би ч сайн анзаарч хараагүй. Цэвэрлэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 80-81-р хуудас/,

Гэрч С.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр өдрийн 17 цагт өнгөрч байсан миний гар утас ярьж болохгүй болчхоод хөрш *******ийн гэрт нь хүүхдээр нь утсаа янзлуулах гээд ороход ******* гэртээ байхгүй, түүний охин ******* угаалгын машинд хувцас угааж, гэрт нь танихгүй залуу /*******/ хойд өрөөний орон дээр хэвтэж байсан. Хүүхдүүд нь аав гоё машин авч ирж өгсөн гээд тоглоод гүйлдэж байсан.  ...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 86-88-р хуудас/,

Гэрч Б.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******ийг танина манай Зүүнбүрэн сумын хүүхэд байгаа юм. Нөхөр болох *******ыг зүс танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ноён-Уул” худалдааны төвийн худалдагчаар ажилласан. Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ...10-11 цагийн үед ******* нь манай дэлгүүрээс нэг танихгүй залуутай хамт орж ирээд “өглөө ирлээ” гээд “2 айлд очно” гээд хүүхдийн удирдлагатай тоглоом машин 2 ширхэг, боов, чихэр, талх аваад 2 уутанд хийлгэж аваад гарсан. Тухайн үед ******* нь 30.000 мянга орчим төгрөгөөр тооцоо хийгээд гараад явсан. Түүнээс хойш манай дэлгүүрээр орж ирээгүй  ...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 89-90-р хуудас/,

Гэрч Д.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өчигдөр орой 16 цагийн орчим манай сумын хүн биш гадны хүн үсээ засуулаад гарсан байгаа. ...таны харуулсан зураг өчигдөр үсээ засуулсан хүн мөн байна. Өчигдөр энэ хүнээс өөр согтуу хүн орж ирээгүй. Үсээ засуулж байхдаа манай өлгүүрт зарж байсан сураар хийсэн, морины хазаар 20.000 төгрөгөөр худалдаж аваад гараад явсан. Тэр залуу үсээ засуулж байхдаа надад танай сумын хүргэн болж байгаа, ...та миний үсийг засаад өгөөч гээд үсээ засуулж байснаа ... гэнэт л “Одоо болно” гэж хэлээд хагас дутуу үсээ засуулаад хазаар худалдаж аваад гараад явсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 91-92-р хуудас/,

Гэрч Х.ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Самарт явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнө миний хүү самраас ирсэн бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдөр түүж ирсэн самраа тушаачхаад “Хүү нь нэг Сэлэнгэ яваад ирье. Гурван хүүхдээ нэг хувцаслачхаад ирье” гэж хэлсэн. Ингээд би төмөр замын билетийн касс орж хүүдээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны 00 цаг 10 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу хөдлөх галт тэрэгний тасалбар бичүүлэн авч өгсөн. Тэр шөнө 00 цаг өнгөрч байхад би хүүтэйгээ хамт вокзал орж түүнийг суулгаж өгсөн. Хүү маань Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ирэхдээ миний төрсөн эгч Баянцэцэгийн хүү болох ын гэрт ирсэн ба би тай утсаар ярихад “Хүүг чинь би Цагааннуур сум руу хүргэж өгөх гэж байна. ******* архи дарс уугаагүй” гэж хэлсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад би ******* руу утасдаад “Миний хүү очсон уу” гэхэд тэр “Ээжээ би гэртээ ирчихлээ. Намайг Хасаа хүргэж ирсэн” гэж хэлсэн. Түүний дараа би 14 цаг өнгөрч байхад хүү рүү утасдахад “Би гурван хүүтэйгээ тоглож байна аа” гэж сэтгэл санаа нь их өөдрөг байдалтай инээж ханиагаад ярьсан. Тэгээд би гэртээ байж байгаад 19 цаг дөнгөж өнгөрч байхад төрсөн хүү Батзолбоогийн гэрт очоод бужигнаад байж байхад манай нөхөр Мөнхсүх над руу утасдсан бөгөөд тэр “бэр ******* утасдаад энэ Дааяа чинь хүүхдээ алчихлаа шүү дээ” гээд байна гэхээр нь би ******* рүү утасдахад ******* “Танай Даагий /*******/ чинь хүүхдээ алчихлаа шүү дээ. Муу эмгэн минь ээ” гэж над руу хашгирахаар нь би шоконд орж өөдөөс нь юу хэлэхээ мэдэхгүй байхад манай хүү надаас “хэн бэ” гэж асуухаар нь би утсаа хүүдээ өгсөн. Тэгтэл хүү бэртэй утсаар ярьсан....” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 93-94-р хуудас/,

Гэрч Р.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөө өглөө гэртээ амарч байхад миний ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд буюу үеэл Ж.******* “Мандал сумаас ирлээ” гээд 07 цагийн үед ганцаараа ирсэн. Ингээд манай гэрт байж байгаад надаар Цагааннуур сум руу хадмынх руугаа хүргүүлэх талаар гуйсан бөгөөд би зөвшөөрөөд 08 цагийн үед хүргэн ах Баясгаланбаярын Ниссан маркийн машиныг би жолоодоод бид хоёр Цагааннуур сум руу хөдөлж 11 цагийн үед Цагааннуур сумын төвд тэдний хадам гэх айлд очсон. Хадам ээжийнх нэрийг нь мэдэхгүй байна. Би анх удаа л очсон нь тэр юм. Тэднийд хадам ээж нь гэх хөгшин, эхнэр нь болон гурван хүүхэд нь байсан. Хамгийн бага нь 1 ой 5 сартай гэж байсан. Хадам ээж нь хоол хийж өгсөн бөгөөд би аяга хоол идчихээд эргээд Сүхбаатар сум руу хөдөлж 14 цагийн үед гэртээ ирсэн. Миний мэдэх юм энэ л байна...” гэснээр хх-ийн 1 дүгээр хавтасны 95-96-р хуудас/, 

Гэрч Ж. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******ы төрсөн дүү нь байгаа юм. ******* эхнэртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна. Гэхдээ нэг доороо амьдардаггүй эхнэр нь хааяа Мандал суманд ирдэг, ******* ч эхнэр хүүхэд дээрээ очдог байсан. ...******* *******тай суухдаа дагавар 2 хүүхэдтэй байсан, *******тай суугаад бага хүү нь гарсан юм. ...Самарт яваад 30 орчим хоноод 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн юм. Тэгээд эхнэр хүүхдүүд дээрээ очно гээд 10 дугаар сарын 25-ны шөнө суудлаар аймгийн төв рүү явсан юм. Самраас ирсэн өдрөө гадуур жаахан архи уусан байсан. Би тэр өдөр ээжийнхээр орсон чинь эхнэр ******* нь утасдаад *******ыг ир гээд байгаа бололтой, ирэхгүй бол энэ хүүхдийг чинь гаргаад хаячихна шүү гэх мэтээр хэлж хашхичаад, дахин дахин утасдаад байсан тэгэхэд тэгэхээр нь би хэд хоног амарч байгаад явахгүй юу гэсэн чинь ******* одоо явъя тэгэхгүй бол утасдаад зүгээр байлгахгүй, чи намайг Цагааннуур руу хүргээд өгөөч, би бензин хийгээд өгье гэхээр нь би яах гэсэн юм бэ та суудлаар яв тэр нь зардал мөнгө бага тусна гэж хэлж байсан юм. Тэгээд шөнө суудлаар явахдаа архи нь гарчихсан эрүүл болсон байсан...******* аав руу утасдаад танай хүүхэд хүүхдээ алчихлаа гэж хэлэхэд нь би утсыг нь аваад юу яриад байгаа юм бэ гэхэд *******ийн эгч нь утсыг нь аваад ах чинь хүүхдээ алчихлаа гээд байсан. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ цаадах чинь байна уу та нар надтай яриулаадхаач гэж хэлээд *******тай ярьсан чинь би хүүгээ алаагүй шүү эд нар намайг гүжирдчихлээ гэж хэлээд утас нь тасарсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 98-99-р хуудас/, 

Гэрч Д.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******ийн төрсөн эгч нь  юм. ...*******ийн одоо талийгаач болсон хүүхдийнх нь эцэг хааяа ээжийнд ирж байдаг. ...2020.10.25-ны өдөр ээж *******, дүү *******, түүний том хүү нар манай гэрт орж ирээд ээж өөртөө цамц авна, мөн миний охины угаасан цүнхийг өгөх гэж орж ирээд удалгүй 10 гаран минут болсон байх буцаад манай гэрээс гараад явсан. Гар утас дуугарахаар нь утсаа харахад дүү ******* залгаж байхаар нь авч ярихад ******* уйлсан бололтой “******* *******ийг алчихсан байна шүү дээ, гэрт ороод ирээч гэж ярихаар нь би гэрээс гарч би *******ийнд ороход гал тогооны өрөөнд хаалганы өөдөөс ******* хараад зогсож байсан ба ар талын өрөөнд ээж, дүү хоёр хараад зогсож байсан. ...би шалны модоор *******ы зүүн, баруун мөрний хэсэг, нуруу толгой руу нь нэлээд хэдэн удаа цохисон юм...*******, ******* нар 3 жилийн өмнөөс л уулзаж учирдаг болсон байх. ******* талийгаач хүү *******ийн аав нь юм. Манай дүү ******* *******тай хамт Зүүнхараад амьдарч байхад ******* согтуу ирж хутга барьж байсан гэж ярьсан байсан. ******* архинд дуртай гэж түүний ээж нь ярьж байсан. ...******* өчигдөр өдөржин архи уусан гэсэн. ******* архи уудаггүй... ” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 103-105-р хуудас/, 

Гэрч Б.гийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.*******тэй ажлын шаардлагаар уулзаж байсан түүнээс биш ойр дотно биш. Д.******* нь их л дуу цөөтэй хүүхэд харагдаж байдаг. Ажил төрөл хийгээд байдаггүй, гэртээ ээж, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Ахуй амьдрал нь ээжийн тэтгэвэр, хүүхдүүдийн мөнгөөр амьдардаг байсан. Ааш зангийн хувьд даруухан, сэтгэцийн хувьд эрүүл саруул 30 гаруй насны эмэгтэй хүн байдаг...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 115-р хуудас/, 

Гэрч Б.ын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* нь Зүүнбүрэн суманд цалинтай ээжид хамрагдаж байгаад Цагааннуур сум руу шилжүүлсэн гэдэг юм. Ахуй амьдрал дундаж Зүүнбүрэн суманд Би Д.*******ийг Зүүнбүрэн сумын хүн гэдэг утгаар нь танина. Харин түүний нөхөр хүүхдийнх талаар огт мэдэхгүй. Д.******* нь өөрийн ээж *******ийн хамт Зүүнбүрэн суманд амьдардаг байсан. Одоо Д.******* Цагааннуур сум руу шилжээд одоогоос жил гаруй болж байгаа шиг санаж байна. Түүний бага хүү /*******/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн гэж ярьж байсан ба би тухайн үед хэсэг хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан. Би 2019 оны 09 дүгээр сард ажилдаа ороод тухайн хүүхдийн 3 сар болоод хийлгэдэг вакцин, 4 сартайд нь хийлгэдэг вакцин хийлгэсэн шиг санаж байна. Түүнээс хойш хийлгэсэн эсэхийн санахгүй байна. Тухайн үед амьдарч байсан байшин нь шатаад ээжийн хамт Цагааннуур сум руу явсан гэж ярьж байсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 117-118-р хуудас/, 

Гэрч Д.гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* нь 2020 оны 08 сард шиг санаж байна над руу залгаад танай дүү хуучин нөхөртэйгөө чат бичээд байна. Би өмнө нь шоронд явж байсан, хүн алж байсан хүн тэр хүнийг нь алчихад надад харамсах юм байхгүй шүү гэх мэт зүйл ярьж байсан. ...би *******ыг хүргэн болсноос хойш тоотой хэд уулзаж байсан би сайн мэдэхгүй ...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 113-114 дүгээр хуудас/ 

Насанд хүрээгүй гэрч А.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ээж ******* болон дүү нарынхаа хамтаар 2019 онд аав *******ы гэрт Зүүнхараад очиж хэд хоносон. Тэгэхэд аав ******* архи уусан согтуу ирээд ээжийн уурыг хүргээд тэгээд хоорондоо хэрэлдээд аав ******* ээж *******ийн гар луу нь цохиод толгойгоор нь гэрийн шал мөргүүлээд байсан. Өчигдөр аав согтуу гэртээ ирээд эмээ аавд хоол хийж өгсөн. Тэгээд хүргэж ирсэн найзтайгаа машинд нь суугаад юм яриад байсан. Тэгээд найз нь машинтайгаа буцаад яваад аав гэртээ орж ирээд самар аваад ирье гээд гарсан. Тэгээд удаагүй самар аваад гэртээ ирсэн. Гэртээ жоохон унтаад босож ирээд ээжийг юм угааж байхад аав ээжийг газар унагаад дараад гутлыг нь тайлах гээд байсан чинь ээж хойш нь түлхээд байсан. Тэгээд ээж юмаа угааж дуусаад эмээ, ээж бид 3 манай гэрийн хойно байдаг Амараа ахын гэрт очихоор явсан. Тэр үед аав манай дүү *******, Батсүрэн нартай хамт үлдсэн. Тэгээд бид нар Амараа ахын гэрт ороод буцаад гэртээ ирэхэд манай дүү Батсүрэн ээж энийг хараа гэхэд манай дүү ******* цонхны доор нүүр нь цус болсон хэвтэж байсан. Тэгэхэд ээж “******* чинь хүүхэд алаад хаячихсан байна” гээд уйлаад байсан.Тэгээд манай гэрт цагдаа ирээд, эмч ирсэн. Ээж Амараа эгчийг утсаар дуудаад Амараа эгч манай гэрт ор ирээд уйлаад уурлаад аав *******ыг шалны модоор цохиод манай гэрийн шалны мод хугарсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 19-120-р хуудас/, 

Гэрч Д.нгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамт явж гэрт ороход манай эмэгтэй дүү ******* түүний 3 хүүхэд нөхөр нь болох ******* нар байсан би цай уугаад сууж байхад ******* нь гал тогооны өрөөнд хүү *******ийг хоёр хөлөөс нь доош нь харуулаад өргөөд байсан. Би бодохдоо тоглож байгаа юм болов уу гэж бодож байсан. Би тухайн үед санаа зовоод “хүүе яаж байна аа” гэж хэлж байсан. Тэгээд би хэсэг сууж байнгаа цай уучхаад гараад явсан...” гэснээр / хх-ийн 1 дүгээр хавтасны 121-122-р хуудас/, 

Шүүгдэгч Ж.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө суудлаар Мандал сумаас Сүхбаатар сум руу явсан. Тухайн үед вагонд суугаад унтчихсан байсан. Тэгсэн чинь вагоны проводник дуудаж сэрээсэн. Вагоноос буутал Цагааннуур сум руу явдаг машин нь явчихсан байсан. Тэгээд би өглөө эрт айлд очоод яах вэ гэж бодоод вагоны зал дотор сууж байгаад гэгээ оронгуут, садангийн залуу болох ын гэрт очоод Цагааннуур сум руу хүргээд өгөөч гэхэд Баяраа ахын машиныг аваад хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд , Баяраа ахын машинаар хамт Цагааннуур суманд хүргэж өгсөн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө гэртээ очиход манай гэрт хадам ээж *******, эхнэр *******, 3 хүүгийн хамт байсан. Тэгээд надад хоол, цай хийж өгөөд хоол унд идээд явсан. Би гэртээ үлдсэн. Тухайн өдөр хүүхдүүдтэйгээ тоглоод байсан. Тухайн үед архи уугаагүй байсан. Ингээд ******* намайг “чи ирэхгүй гээд байсан. Яах гэж ирсэн юм” гээд дургүйцсэн. Малгайтай байсан тул үсээ засуулах гээд гараад сумын төвд байдаг үсчний газар дээр очиж үсээ засуулсан. Засуулахаасаа өмнө 1 ширхэг 0.33 гр “Хараа” архи 1 шил пиво авсан. Уг авсан архи, пиво ганцаараа уугаад үсчин орсон. Ингээд үсээ засуулаад, хазаар зарж байхаар нь сонирхоод худалдаж авсан. Ингээд үсчний газраас гараад 0,5 гр архи аваад гэр лүүгээ явсан. Ингээд архийг гэртээ нууцаар авч ороод дээрээс нь 100 гр уучихсан. Тухайн архи уусныг манай эхнэр мэдээгүй. Тэгээд түүнээс хойш гэрээсээ гараагүй. Бага хүү *******ийг тоглуулаад байж байсан. Түүнээс хойш архи уусандаа согтоод ухаан алдаж /тасарсан/ юу болсныг мэдээгүй. Нэг сэрхэд эгч намайг шалны модоор цохиж байсан. Дахин ухаан балартаж сэрэхэд Цагдаа ирчихсэн би гавтай машин дотор сууж байсан. ...Би А.*******ийн амь насыг хохироосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн хүү А.*******эд маш их хайртай байсан. Миний хүү бөгөөд анхны хүү байсан...” гэснээр / хх-ийн 2 дугаар хавтасны 2-9-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5976 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн Ж.*******ы гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 150 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5975 дугаартай дүгнэлтэд “... Ж.******* гэсэн хаягтай цуснаас 3,2 промилли илэрч байна. Цусанд илэрсэн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 156-157 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5977 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн цаасан уутанд хийсэн 2 ширхэг марль, ягаан эрээн хөшиг дээр АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн. ... өмднөөс бэхжүүлсэн гэх марль, *******ы баруун хөл гэсэн 2 ширхэг марль болон зүүн хөл гэсэн 3 ширхэг марль дээр цус илрээгүй...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 162-163 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5978 дугаартай дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн А.*******ийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн  /хх-ийн 1 дүгээр хавтасны 169-170 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 11-р сарын 02-ны өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Шинжилгээнд ирүүлсэн 0.35 литрийн “Хараа” нэртэй лонхон дээрээс гарын мөр илрээгүй. Харин 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй лонхон дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй лонхон дээрээс илэрсэн гарын мөр нь санд авагдсан Ж.*******ы гарын хээний дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй. ...гэсэн / хх-ийн 1 дүгээр хавтасны 184-185-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 90/20 дугаартай магадлагаанд “... Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Удамшлын өвчингүй болно. ...Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. ... Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. ...” гэсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 191 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...Талийгаачид Гавал тархины хүнд ил гэмтэл. Хуйхны дотор хэсэг дух, зулайн орой, дагз хэсгээр нэлэнхүйдээ улаан хүрэн цус хуралт. Гавал ясны орой зулайн гурвалжин хэсэгт цөмөрсөн, чамархайн баруун ар дээд хэсэгт гавлын хөндийд нэвтэрсэн цөмөрсөн хугарал. Зулайн орой баруун, зүүн заадас хэсгээр салсан хугарал. Хатуу хальс баруун чамархай оройн хэсгээр урагдсан, аалзан хальсан дор нэлэнхүйдээ цус харвалттай. Уушигны гялтан хальсан доорх цус харвалт. Дух, баруун, зүүн чамархай, хацар хамарсан улаан хүрэн зулгаралт, цус хуралт, зүүн чихний гадна сувагт цус хуралт, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, сарвуунд хурууны хумстай хэсгийн цус хуралт, нурууны арын хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсгийн улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд талийгаачийг амьд байхад үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, гавлын хөндийд нэвтэрсэн шарх, хурц цус алдалтын улмаас гэмтлийн ШОК-ийн хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. А.******* нь 2020.10.25-ны орой 18-20 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Талийгаачид үүссэн гэмтлийг ямар дэс дарааллаар үүсгэгдсэнийг тодорхойлох боломж үгүй. Талийгаач нь дээрх гэмтлийг босоо, сууж байх, хэвтээ байрлалд аль ч үед гэмтэл авсан байх боломжтой. Талийгаач дээрх гэмтлийг авснаас хойш богино, хэсэг хугацаанд амьд байх боломжтой. ...” гэсэн  /хх-ийн 1 дүгээр хавтасны 198-202 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6378 дугаартай  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “ ... 1. Д.*******гийн өмсөж явсан гэх шаргал өнгийн богино куртик дээр цус илэрсэн. Хар өнгийн өмдөн дээр цус илрээгүй. 2. Д.*******гийн өмсөж явсан гэх шаргал өнгийн богино куртик дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А.******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн / хх-ийн 2 дугаар хавтасны 158-161 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6379 дугаартай  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:” ... 1. Ягаан хөшиг, №1 дугаартай change essse, №2 дугаартай цусан мөр гэж марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы баруун хөл гэж хаягласан марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан марльд шингээсэн 3 ширхэг арчдас дээр цус илэрсэн. Ж.*******ы өмсөж байсан цэнхэр жинсэн өмднөөс авсан гэх марльд шингээсэн 1 ширхэг арчдас дээр цус илрээгүй. №2 дугаартай цусан мөр гэж марльд шингээсэн 2 ширхэг арчдас, Ж.*******ы баруун хөл гэж хаягласан марльд шингээсэн 2 ширхэг арчдас дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба А.*******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №1 дугаартай change essse, Ж.*******ы зүүн хөл гэж хаягласан марльд шингээсэн 3 ширхэг арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэсэн /хх-ийн 2 дугаар хавтасны 165-170-р хуудас/ дүгнэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтасны 203-212 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 75-77 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6380 дугаартай дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтасны 180-183 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сэлэнгэ аймаг дахь прокурорын газраас Ж.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.7, 2.8 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Улсын яллагч А.Баясгалан “Шүүгдэгч Ж.******* нь “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг, Усан сангийн 6 дугаар гудамжны 617 тоотод өөрийн төрсөн хүү 1 нас, 4 сартай А.*******ийг зодож, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Ж.*******ы гэм бурууг шийдвэрлэхэд ямар ч хамраалгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн өмгөөлөгч М.Гансүх “Улсын яллагдагчтай санал нэг байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг, зөвшөөрөхгүй байгаа ч юм шиг ойлгомжгүй зүйл яриад байна. Ж.******* нь төрсөн хүү А.*******ийг алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийх ямар ч шаардлага байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд ч, цугларсан нотлох баримтын хувьд ч Ж.******* А.*******ийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймээс Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд нэхэмжилж буй мөнгөн дүнг хэрэгт цугларсан баримтаар нэхэмжилнэ, мөн зарим баримтыг хэрэгт хавсаргаж өгч чадаагүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шүүх хуралдаанд авч ирж чадсангүй. Иймээс иргэний нэхэмжлэлийн эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэж шүүхээс хүсмээр байна. ” гэх гэм буруугийн талаарх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.*******ы өмгөөлөгч Р.Атарцэцэг “ Энэ хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Иймээс *******ы гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Шинжилгээнд марльд шингээсэн 7 арчдас явуулсан байдаг. Үүнээс 5-д нь цус илрээгүй байхад Гантуяа гэдэг шинжээч ДНХ илэрсэн гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлж байна, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн хэргийн газрын үзлэгээр тухайн айлын 3 өрөөнд үзлэг хийсэн, эссэ нэртэй тамхи дээр цус илэрсэн гэж хураан авсан. Гэтэл миний үйлчлүүлэгч энэ тамхийг татдаггүй. Тиймээс энэ эссэ тамхи хэний гараар баригдсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. *******аас өөр хүн байсан юм биш үү гэдэг эргэлзээ гарч ирнэ. Үүнийг дахин шалгах шаардлагатай. Мөн эвдэрсэн гэх хуванцар тоглоом, түрийвч зэргийг  хураан авч шинжилгээнд хүргүүлээгүй. Үзлэгийн тэмдэглэлд бор шаргал, бор, улбар шар гээд янз бүрийн өнгөтэй куртик хүргүүлсэн, олон куртикт шинжилгээ хийлгэсэн мэт харагдаж байна. Эдгээр куртикнүүд хэний хэний куртик вэ? *******ийнх мөн үү гэх мэт шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хөдөлбөргүй нотолсон баримт байхгүй, 5 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс мэдүүлэг аваагүй зэрэг нотолбол зохих ажиллагаа дутуу хийгдсэн. Миний үйлчлүүлэгч тухайн өдөр болсон үйл явдлыг санахгүй байгаа, энэ хэргийг өөр хүн үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх гэм буруугийн талаарх дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгчийг төрсөн хүү болох 1 нас, 4 сартай А.*******ийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт гэм буруутай байна” гэх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явц, оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд, өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн талаар:

1.Шүүгдэгч Ж.******* нь өөрийн төрсөн хүү А.*******ийг согтуугаар санаатайгаар алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болох  “Хүнийг алсан бол...”гэх ойлголтод  хамаарч байх бөгөөд  түүний үйлдэлд  мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Онц харгис хэрцгийгээр”,  2.7-д “...бага насны хүүхэд ...болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алсан гэж дүгнэх хүндрүүлэх шинжүүд агуулагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж;

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө” гэснийг,

Тэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтай хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэснийг,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.”гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Олон Улсын гэрээ конвенцэд хуульчлан тунхагласан хүний амьд явах жам ёсны эрхийг зөрчсөн гэж үзнэ

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д   “Онц харгис хэрцгийгээр” хүнийг санаатай алах тухай ойлголт нь “Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий болохыг ухамсарлаж, ...өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байх, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг харгалзан үзэхийг шаарддаг.            

Шүүгдэгч Ж.******* нь амь хохирогч А.*******ийг амьд байх үед нь буюу алахын өмнө зодож алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр нөхцөл байдал бий болгож, нэг бус олон удаагийн санаатай, идэвхитэй, хүсэж үйлдсэн үйлдэл хийсний улмаас нас барсан болохыг   Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албанаас  2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цогцост задлан шинжилгээ хийж тогтоон 80 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл: Задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач нь гавал тархины хүнд ил гэмтэл. Хуйхны дотор хэсэг, дух, зулайн орой, дагз хэсгээр нэлэнхүйдээ улаан хүрэн цус хуралт. Гавал ясны орой, зулайн гурвалжин хэсэгт цөмөрсөн, чамархайн баруун ар дээд хэсэгт гавлын хөндийд нэвтэрсэн цөмөрсөн хугарал. Зулайн орой баруун, зүүн заадас хэсгээр салсан хугарал. Хатуу хальс, баруун чамархайн оройн хэсгээр урагдсан гэмтэл, аалзан хальсан дор нэлэнхүйдээ цус харвалттай. Уушигны гялтан хальсан доорх цус харвалт. Дух, баруун, зүүн чамархай, хацар хэсгийг  хамарсан улаан хүрэн зулгаралт, цус хуралт, зүүн чихний гадна сувагт цус хуралт, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, сарвуунд хурууны хумстай хэсгийн цус хуралт, нурууны арын хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсгийн улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүдийг учруулсны улмаас гавал тархины хүнд гэмтэл, гавлын хөндийд нэвтэрсэн шарх, хурц цус алдалтын улмаас гэмтлийн ШОК-ийн хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн  хэрэг учрал болсон даруй хэргийн газарт дуудлагаар очсон эмч Д. “...үзлэг хийхэд тухайн хүүхдийн толгойны хоёр талд хавдаж, хөхөрч улаан хүрэн цус хуралт үүссэн, зүүн талын нүд, шанаа чих хэсгийн хамарсан цус хуралт үүсэж хавдсан, баруун талын ташааны орчим хөхөрсөн, баруун гарын мөрний орчим хөхөрсөн, хамраас бага зэрэг цус гарсан байсан. Ингээд амин үзүүлэлтийг үзэхэд байхгүй, нас барсан байсан...” гэж  мэдүүлсэн байна. /1 дүгээр хавтасны 80-81 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд  “... хөшилт 4 мөч, эрүүнд сул илэрсэн, хүүрийн толбо илрээгүй, зүүн шанаа, чамархай, зүүн хацар, чихийг хамарсан 14х11 см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, зүүн хамрын урд хэсэгт 4х4, зүүн доод эрүүнд 4х1, духны баруун урд хэсэгт 2х1, зүүн бугалганы гадна доод хэсэгт 1х 0.5, хэвлийн зүүн доод зүүн ташаан толгойноос дотогш 2 см зайд 3х2 см хэмжээтэй хөх өнгийн цус хуралт, баруун чамархай, шанааг хамарсан 4х4 см хөх өнгийн цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт 4х2 см улаан хүрэн цус хуралттай, хамраас цус гарсан,...” гэснээр  /хх-ийн 1 дүгээр хавтасны 7-21 дүгээр хуудас/,.

Гэрч Д.нгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамт явж гэрт ороход манай эмэгтэй дүү ******* түүний 3 хүүхэд нөхөр нь болох ******* нар байсан би цай уугаад сууж байхад ******* нь гал тогооны өрөөнд хүү *******ийг хоёр хөлөөс нь доош нь харуулаад өргөөд байсан. Би бодохдоо тоглож байгаа юм болов уу гэж бодож байсан. Би тухайн үед санаа зовоод “хүүе яаж байна аа” гэж хэлж байсан. Тэгээд би хэсэг сууж байнгаа цай уучхаад гараад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 121-122-р хуудас/, 

Хэрэг үйлдэх явцыг харж, хэрэг учрал болох үед дэргэд нь байсан 5 настай А.Батсүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид /хамгийн ойрын харьцагч ээждээ/ дүрсэлж хэлж ойлгуулсныг шүүх хуралдааны үед  болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дүрслэн хэлж, үйлдлээр үзүүлж мэдүүлсэн байдал, бусад гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон нь Ж.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны, эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгодог.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд “...18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлон тайлбарласан байна.

Амь хохирогч А.*******  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 нас, 4 сар, 4 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, эмнэлгийн хяналтын үзлэгийн тэмдэглэлүүдийн хуулбар хувь зэргээр нотлогдож байх тул хохирогч А.*******ийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Ж.*******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад уг хуульд хамаарах этгээдэд “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарна.  

Шүүгдэгч Ж.******* нь амь хохирогч А.*******ийн төрсөн эцэг нь  байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, цусны бүлэг тогтоох болон ДНХ хийсэн шинжилгээнүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; ... ойлгодог.

Шүүгдэгч Ж.*******  нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн хүүхэд А.*******ийн эсрэг үйлдсэн байгаа нь “хүнийг санаатай алах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн уг үйлдлүүд нь амь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч А.******* нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гавал тархины хүнд гэмтэл, гавлын хөндийд нэвтэрсэн шарх, хурц цус алдалтын улмаас гэмтлийн ШОК-ын хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх тул хохирогчийн амь нас хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.******* нь амь хохирогч А.*******ийг зодож олон тооны гэмтэл учруулсны улмаас гэмтлийн ШОК-ийн хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан байх тул  шүүгдэгчийн гэм буруутай, санаатай, идэвхитэй  үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  алсан нь хангалттай нотлогдсон тул  “хүндрүүлэх шинжүүдтэйгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Шүүгдэгч Ж.******* гэм буруугийн асуудал хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд мэдүүлэхдээ:  “...Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас болсон явдлыг юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд намайг шалны модоор цохиж байсан, нэг мэдэхэд цагдаа ирчихсэн гавласан байсан...” гэж, Харин эрүүгийн хариуцлагын үе  шатанд  “...би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна...”  гэж үйлдсэн хэргийнхээ талаар өөрөө мэдүүлэхийг зөвшөөрч ярьсан боловч  түүний  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хийсэн үйлдлээ санахгүй байгаа тухай мэдүүлсэн нь шүүгдэгч  гэм буруугүйг харуулах  үйл баримт биш бөгөөд бас шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэмт үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухай илэрхийлсэн нь түүнийг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт:  Нотолбол зохих ажиллагааг дутуу шалгасан, Ж.******* нь төрсөн хүүхдээ алсан гэх шууд нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул  энэ гэмт хэргийг Ж.******* үйлдсэн болох нь эргэлзээтэй учир хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай гэж мэтгэлцсэн боловч  хэргийг шалгах  тусгай чиг үүрэг бүхий мөрдөгч, прокурор нар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосон,  хэргийн  бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч,  яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох үүргээ биелүүлж, нотлох баримтыг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шалгасан  байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө үгүйсгээгүй багаа нь шүүх бүрэлдэхүүн тэдгээр нотлох баримтуудыг үнэлэхэд эргэлзээ төрөөгүй, үнэлж дүгнэх боломжтой, үйлдэгдсэн хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын “...хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүнийг алах гэмт хэргийг Ж.******* үйлдээгүй, эргэлзээтэй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй ...” гэх өмгөөллийн  дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн оршуулгын зардал болох 5.619.482 төгрөгийг шүүгдэгчээс хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад зардалд зарцуулсан зарим баримтуудыг авч хэрэгт хавсаргуулж амжаагүй байгаа учир хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өмгөөллийн зардалд 2.000.000 төгрөг төлсөн тухай зарлагын баримтыг гаргаж өгсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна” гэж,

Монгол улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам-ын 2.6.6-д заасан “Насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж  тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөлийн үйлчилгээний зардалд төлсөн 2.000.000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, шүүгдэгч Ж.******* нь Засгийн газрын тусгай сангаас гарсан өмгөөлөгчийн дээрх зардлыг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.*******ы ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000  төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 5,119,482 /таван сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөлийн үйлчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус, нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймаг, Цагаан-нуур сумын Тийрэг 3-р баг, 6-р гудамж, 617 тоот хаягт оршин суух, /РД:МЖ92032509/-тай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Олонгууд овогт Довдонгийн *******/-т олгож,

-гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөлийн үйлчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс төлөгдсөн 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч А.Баясгалан нь “Шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шалны мод хугархай 2 хэсэг, “Эссэ” тамхи-1ширхэг, “Хараа” 0.5 архины шил-1 ширхэг, “Хараа” 0,33 архины шил-1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай” гэсэн ялын саналыг хэлсэн.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь “Маш их гомдолтой байна, шүүгдэгчийг бүх насаар нь хорих ял оногдуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх “Улсын яллагчтай адил саналтай” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.*******ы  өмгөөлөгч Р.Атарцэцэг “ гэм буруугийн хуралдаан завсарлаад үйлчлүүлэгчтэйгээ уулзахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа хэлсэн. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй байна.”  гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргасан,

Шүүгдэгч Ж.******* нь “би хэдийгээр болсон явдлыг санахгүй байгаа ч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү ..” гэсэн эцсийн үг хэлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  алсан бол “... арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруутай болохоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанд илэрхийлсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх санал гаргасан нөхцөл байдлыг харгалзаж бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх ял хөнгөрүүлэн оногдуулах хуулиар олгосон эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн санаатай гэмт хэргийг 3 хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг цээрлүүлж, шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчид хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч Ж.*******ы цагдан хоригдсон 207 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, түүний урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шалны мод хугархай 2 хэсэг, Эссэ тамхи 1ширхэг, Хараа-0.5 архины шил-1 ширхэг, Хараа-0,33 архины шил-1 ширхэг  зэргийг устгахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт тус тус заасан “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 1 нас, 4 сартай А.*******ийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ы *******д 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.*******д оногдуулсан 20 /хорин/ жилийн  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ы энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 207 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 5,119,482 /таван сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг;

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймаг, Цагаан-нуур сумын Тийрэг 3-р баг, 6-р гудамж, 617 тоот хаягт оршин суух, /РД:МЖ92032509/-тай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Олонгууд овогт Довдонгийн *******/-т олгож,

-гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс төлөгдсөн нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны модны хугархай 2 хэсэг, “Эссэ” тамхи 1 ширхэг, “Хараа” 0.5 архины шил 1 ширхэг, “Хараа” 0,33 архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.