Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

                        

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Д.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131000700071 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,  урьд ял шийтгэлгүй,  *******гийн *******, регистрийн /*******/ дугаартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03-р сарын 10-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн 5-р хэсгийн задгай гэх газарт хамтран амьдрагч Т.*******ийг хардаж толгой тус газарт алгадаж, хөлөн тус газарт нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Т.*******ийн биед тархи доргилт, цээжний зүүн хэсэг баруун өвдгөнд цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн уг үйлдлийг таслан зогсоох гэсэн төрсөн дүү болох Н.*******ын хөлөн тус газарт нь өшиглөж, хутгаар гарыг нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баруун алганд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хоёр хүнд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтуугийнхаа уураар эхнэрээ хардаад гар хүрсэн, дүү ******* нь эхнэрийг өмөөрөөд эгчийг зодохоо боль гээд эсэргүүцэхэд нь айлгах гээд хутга аваад ишээр нь цохих гэтэл зүсчихсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм үйлдэл хийхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн “...Намайг 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг орчимд гэртээ ороход манайд эхнэр Т *******, дүү Н ******* 2 сууж байсан бөгөөд 2 хүүхэд унтаж байсан. Тэгээд би эхнэртэйгээ мэнд мэдэхэд эхнэр Т ******* надад хандаж “чи чинь одоо архи уучихсан юм уу даа, хар шөнөөр хэнтэй уусан юм вэ?” гэж өндөр дуугаар хэлэхэд нь миний уур хүрч алгадсан. Тэгээд төрсөн дүү *******ыг өшиглөсөн. Тэгээд эхнэр Т.*******ийн хөл рүү өшиглөсөн. Тэгэхэд миний төрсөн дүү Н ******* "та болиоч ээ, яагаад эгчийг зодоод байгаа юм бэ?” гэхэд нь би дүүд хандаж “чамд ямар хамаатай юм бэ?” гээд алгадаад, шүүгээн дээрээс хутга аваад айлгах гээд цаашаа гэж хэлээд арын ишээр нь цохиход дүү ирнээс нь барьж авахад нь би гараа аваач гээд хутгаа татахад гар нь зүсэгдээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 105-106-р хуудас/,

Хохирогч Т.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...******* гэрт согтуу байдалтай орж ирсэн. Тэгэхэд манайд хүү Мөнх-Эрдэнэ, охин Мөнхшүр, дүү ******* нар байсан. Би *******д хандаж “чи архи уучихсан юм уу” гэхэд “та нар миний янз үзээд байна уу, утсаа салгачихсан овоо муу гичий вэ. Хэнтэй уулзаад яваад байгаа юм бэ чи” гэж хэлээд нүүр рүү гараараа алгадаад, ******* сууж байхад нь хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд хөл рүү нэг удаа өшиглөөд, хавирга руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд миний хөл өвдөөд шалан дээр суугаад уйлж байхад дүү ******* түүний үйлдлийг болиулах гээд ах *******д хандаж “та болиоч ээ, яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гэхэд ******* “чи энийг өмөөрдөг хэн бэ? пизда минь” гэж хэлээд шүүгээн дээр байсан хар иштэй жижиг хутгыг шүүрч аваад зангаад “ална шүү чамайг” гэж хэлээд иш талаар нь *******ын гар руу цохиж байх нь харагдсан. Тэгтэл *******ын гараас цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 09-ний 22 цагийн орчим ах ******* гэнэт халамцуу байдалтай гэрт орж ирээд ууртай нэг үг хоёр үг хэлээд гараараа эгч Т.*******ийн хацар руу алгадсан, намайг болохоор “аниатайгаа нийлж худлаа хэллээ” гээд хөл рүү өшиглөсөн. Тэгээд эгчийн хөл рүү нэг өшиглөөд авахад нь би “болиоч ээ, та яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гээд очтол “ална шүү пизда минь” гэж хэлээд шүүгээн дээр байсан хар иштэй хутганы иш талаар цохиход нь би бариад авахад гар зүсэгдсэн юм. Ийм л асуудал болсон. Надад ахдаа ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Б.*******ын өдөр мөрдөн байцаалтын 2021 оны 03-р сарын 29-ний шатанд өгсөн ...Д.******* нь архи, пиво нэг их хэрэглээд байдаггүй. Уухаараа элдэв агсам согтуу тавьдаг зан байхгүй. Миний үнэлж байгаагаар даруу төлөв зантай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03-р сарын 30-ны өдөр дахин өгсөн  ...Манай хүргэн Д.******* нь ааш зан сайтай. Элдэв хорт зуршил архи уугаад байдаггүй, үг дуу цөөтэй хүү байгаа юм. Д.******* нь өмнө нь эхнэр хүүхдээ зодож байсан удаагүй. Энэ удаагийнх анхны тохиолдол болж байна. Д.******* нь хүүхдэдээ үг хэлдэггүй юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/,  

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...Эхнэр айж балмагдсан их ууртай байсан бөгөөд нөхөр Д.******* нь бага зэргийн согтуу боловч биеэ хянах чадвартай байсан. Би *******гээс “чи яагаад эхнэрээ зодсон юм бэ” гэж асуухад “залгахад утсаа ерөөсөө аваагүй учир миний уур хүрсэн. Хардах сэтгэл төрсөн” гэж хэлсэн Д.******* нь тухайн үед тайван, дөлгөөн байдалтай эхнэрээсээ уучлал гуйж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Д.******* нь өмнө нь эхнэр хүүхдээ цохиж зодож байсан асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Д.*******гийн талаар эхнэр болон бусад хүмүүсийн яриагаар бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, даруу төлөв зантай харин муу тал нь эхнэр Т.*******ийг бусадтай хий хардаж, сэрддэг тал байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...******* тухайн үед биеэ хянах чадвартай, их тайван байсан. Намайг “чи яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ” гэж асуухад Д.******* “би эхнэрээ хүнтэй унтаж байхад нь барьж авлаа. Энэ дүү *******тай хуйвалдаад утсаа салгаад, гадуур тэнээд өөр эрэгтэй хүнтэй уулзаад яваад байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 15-ны өдрийн 64 дугаартай

1. Н.*******ын биед баруун алганд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Н.*******ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 15-ны өдрийн 65 дугаартай

1. Т.*******ийн биед тархи доргилт, цээжний зүүн хэсэг, баруун өвдгөнд цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Т.*******ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 121-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 129-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03-р сарын 10-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн 5-р хэсгийн задгай гэх газарт оршин суух гэртээ хамтран амьдрагч Т.*******ийг хардаж, улмаар   толгой тус газарт нь гараараа цохиж, хөлийг нь өшиглөж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний зүүн хэсэг баруун өвдгөнд цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Мөн уг үйлдлийг таслан зогсоох гэсэн төрсөн дүү болох Н.*******ын хөлөн тус газарт нь өшиглөж, хутгаар гарыг нь зүсэж баруун алганд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч  Д.******* нь үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь  гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн шүүгдэгч Д.*******, хохирогч нар нь хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03-р сарын 10-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн 5-р хэсгийн задгай гэх газарт оршин суух гэртээ, хамтран амьдрагч Т.*******ийг хардаж, улмаар   толгой тус газарт нь гараараа цохиж, хөлийг нь өшиглөж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний зүүн хэсэг баруун өвдгөнд цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Мөн уг үйлдлийг таслан зогсоох гэсэн төрсөн дүү болох Н.*******ын хөлөн тус газарт нь өшиглөж, хутгаар гарыг нь зүсэж баруун алганд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтуугийнхаа уураар эхнэрээ хардаад гар хүрсэн, дүү ******* нь эхнэрийг өмөөрөөд эгчийг зодохоо боль гээд эсэргүүцэхэд нь айлгах гээд хутга аваад ишээр нь цохих гэтэл зүсчихсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм үйлдэл хийхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн “...Тэгээд би эхнэртэйгээ мэнд мэдэхэд эхнэр Т ******* надад хандаж “чи чинь одоо архи уучихсан юм уу даа, хар шөнөөр хэнтэй уусан юм вэ?” гэж өндөр дуугаар хэлэхэд нь миний уур хүрч алгадсан. Тэгээд төрсөн дүү *******ыг өшиглөсөн. Тэгээд эхнэр Т.*******ийн хөл рүү өшиглөсөн. Тэгэхэд миний төрсөн дүү Н ******* "та болиоч ээ, яагаад эгчийг зодоод байгаа юм бэ?” гэхэд нь би дүүд хандаж “чамд ямар хамаатай юм бэ?” гээд алгадаад, шүүгээн дээрээс хутга аваад айлгах гээд цаашаа гэж хэлээд арын ишээр нь цохиход дүү ирнээс нь барьж авахад нь би гараа аваач гээд хутгаа татахад гар нь зүсэгдээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 105-106-р хуудас/,

Хохирогч Т.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...******* гэрт согтуу байдалтай орж ирсэн. Тэгэхэд манайд хүү Мөнх-Эрдэнэ, охин Мөнхшүр, дүү ******* нар байсан. Би *******д хандаж “чи архи уучихсан юм уу” гэхэд “та нар миний янз үзээд байна уу, утсаа салгачихсан овоо муу гичий вэ. Хэнтэй уулзаад яваад байгаа юм бэ чи” гэж хэлээд нүүр рүү гараараа алгадаад, ******* сууж байхад нь хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд хөл рүү нэг удаа өшиглөөд, хавирга руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд миний хөл өвдөөд шалан дээр суугаад уйлж байхад дүү ******* түүний үйлдлийг болиулах гээд ах *******д хандаж “та болиоч ээ, яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гэхэд ******* “чи энийг өмөөрдөг хэн бэ? пизда минь” гэж хэлээд шүүгээн дээр байсан хар иштэй жижиг хутгыг шүүрч аваад зангаад “ална шүү чамайг” гэж хэлээд иш талаар нь *******ын гар руу цохиж байх нь харагдсан. Тэгтэл *******ын гараас цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 09-ний 22 цагийн орчим ах ******* гэнэт халамцуу байдалтай гэрт орж ирээд ууртай нэг үг хоёр үг хэлээд гараараа эгч Т.*******ийн хацар руу алгадсан, намайг болохоор “аниатайгаа нийлж худлаа хэллээ” гээд хөл рүү өшиглөсөн. Тэгээд эгчийн хөл рүү нэг өшиглөөд авахад нь би “болиоч ээ, та яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гээд очтол “ална шүү пизда минь” гэж хэлээд шүүгээн дээр байсан хар иштэй хутганы иш талаар цохиход нь би бариад авахад гар зүсэгдсэн юм. Ийм л асуудал болсон. Надад ахдаа ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Б.*******ын өдөр мөрдөн байцаалтын 2021 оны 03-р сарын 29-ний шатанд өгсөн ...Д.******* нь архи, пиво нэг их хэрэглээд байдаггүй. Уухаараа элдэв агсам согтуу тавьдаг зан байхгүй. Миний үнэлж байгаагаар даруу төлөв зантай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...Эхнэр айж балмагдсан их ууртай байсан бөгөөд нөхөр Д.******* нь бага зэргийн согтуу боловч биеэ хянах чадвартай байсан. Би *******гээс “чи яагаад эхнэрээ зодсон юм бэ” гэж асуухад “залгахад утсаа ерөөсөө аваагүй учир миний уур хүрсэн. Хардах сэтгэл төрсөн” гэж хэлсэн Д.******* нь тухайн үед тайван, дөлгөөн байдалтай эхнэрээсээ уучлал гуйж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Д.*******гийн талаар эхнэр болон бусад хүмүүсийн яриагаар бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, даруу төлөв зантай харин муу тал нь эхнэр Т.*******ийг бусадтай хий хардаж, сэрддэг тал байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 15-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 15-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/ гэрч Н.*******, Д., Б. нарын мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Т.*******, насанд хүрээгүй хохирогч Н.******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 см урт ажлын хэсэгтэй, 10 см урт хар өнгийн бариул иштэй, нийт 19 см урт 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. 

Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******д 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 см урт ажлын хэсэгтэй, 10 см урт хар өнгийн бариул иштэй, нийт 19 см урт 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ