Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

 

                      

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Хан хурмаст овгийн *******гийн *******ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131000630060 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 1 дүгээр багийн 14 дүгээр байрны 17 тоотод оршин суух хаягтай,  ******* регистрийн дугаартай, *******гийн *******,

Урьд Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга төгрөгөөр/ торгох ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэг 32 тоотод оршин суух гэртээ 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******ыг төрсөн эгчийг доромжилж, дээрэлхлээ гэх шалтгаанаар  уурлаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод 12-р шүдний хөдөлгөөн бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бага хүүгийнхээ даахийг үргээсэн. Манай хамаатнууд караоке орчихоод орой манай гэрт ирсэн. Манай хүргэн ах эгчид маань агсам тавиад цохиод байсан. Хүргэн ах 2 дүүг маань “ална” гэж сүрдүүлсэн. Би “боль” гэж хэлсэн. Нүүрэн тус газар нь 3 удаа гараараа цохисон. Эгч нар маань бид хоёрыг салгасан. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” ...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 30-нд яллагдагчаар өгсөн “...Би *******тай сайн дураараа эвлэрсэн. Би *******ы эмчилгээний зардалд мөнгө, төгрөг өгсөн асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...би уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор яг юунаас шалтгаалж маргаан болсныг сайн мэдэхгүй байна. Эхнэр *******тэй дүү *******ын гэрт унтаж амрах гэж байгаад хэрэлдэж, түүнийг хэл үгээр доромжлон асуудал үүсгэсэн юм шиг байна. Би асуудал болсны маргааш өглөө нь *******ын гэрт нь очиж бид хоёр сайн дураараа эвлэрч учраа олчихоод би гэр лүүгээ явсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, манай ээж ******* миний өмнөөс өргөдөл гаргаж өгсөн байсан. ******* миний нүүр толгойн хэсэгт гараараа нилээд хэдэн удаа цохисон. Баруун, зүүн талын шанаа руу цохисон, мөн баруун талын нүд рүү цохисон. Би *******ын биед, халдаж зодож цохисон асуудал байхгүй....гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч М.*******ийн өдөр мөрдөн байцаалтын 2021 оны 03-р сарын 12-ны шатанд өгсөн ...асуудал болох үед манай нөхөр ******* уусан архиндаа согтуурхан намайг хэл үгээр доромжлоод байсан. Түүнийг харсан манай дүү ******* намайг өмөөрч *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад эхлээд *******, *******ад “Миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгсэн манай дүү *******, *******ы нүүр лүү гараараа хоёроос гурван удаа цохисон асуудал болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03-р сарын 13-ны өдөр дахин өгсөн  ...Би болсон явдлын талаар ярихад 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ амарч байх үед буюу шөнө 03 цагийн үед манай хүү ******* над руу өөрийн 99762288 дугаарын утсаар залгаад “*******ийн дүү ******* намайг зодчихлоо, би гадаа гудамжинд байна. Хүрч ирээд ав” гэж ярихаар нь гэрээс гарч хайж явсаар 3 дугаар хорооны хойд энгэрийн давдгаар явж байгаад хүү *******ыг олж авсан юм. Ингээд *******аас болсон явдлын талаар асуухад “архи ууж байгаад *******тай маргалдсан. Тэгээд түүнд зодуулчихлаа” гэж ярьж байсан бөгөөд *******ы зүүн нүдний дээд, доод зовхи хавдаж, нийлсэн, хамраас нь цус гараад хатчихсан, зүүн талын чихнээс нь мөн цус гараад хатчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/,  

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03-р сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Хүү *******ын хувьд одоогоор надтай хамт амьдарч байгаа. Эхнэр хүүхэдтэй боловч одоогоор тэднээсээ тусдаа амьдарч байгаа. Миний хүүгийн хувьд их даруухан зантай, үг дуу цөөтэй хүүхэд. *******ы хувьд миний охинтой сууж амьдраад сүүлийн жилүүдэд архи, дарс ууцгааж ******* манай охиныг хардаж хэрүүл, зодоон болдог байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 05-ны өдрийн 55 дугаартай

1. Д.*******ы биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод 12-р шүдний хөдөлгөөн бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Д.*******ы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 68-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 86-87-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 94-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******* нь “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэг 32 тоотод оршин суух гэртээ 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******ыг төрсөн эгчийг доромжилж, дээрэлхлээ гэх шалтгаанаар  уурлаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод 12-р шүдний хөдөлгөөн бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч  М.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.******* нь  гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд М.******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн шүүгдэгч М.******* хохирогч Д.******* нар нь хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч М.******* нь “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэг 32 тоотод оршин суух гэртээ 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******ыг төрсөн эгчийг доромжилж, дээрэлхлээ гэх шалтгаанаар, уурлаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод 12-р шүдний хөдөлгөөн бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би хүргэн ах агсам тавиад эгчийг доромжлоод байхаар нь нүүрэн тус газар нь 3 удаа гараараа цохисон... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хүргэн ах надаас нэхэмжилсэн зүйлгүй, ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 30-нд яллагдагчаар өгсөн “...Би *******тай сайн дураараа эвлэрсэн. Би *******ы эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч Д.*******ы 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* миний нүүр толгойн хэсэгт гараараа нилээд хэдэн удаа цохисон. Баруун, зүүн талын шанаа руу цохисон, мөн баруун талын нүд рүү цохисон. ...Би *******тай сайн дураараа эвлэрсэн. Надад түүнтэй холбоотой болон өөр хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч М.*******ийн 2021 оны 03-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...асуудал болох үед  манай нөхөр ******* уусан архиндаа согтууран намайг хэл үгээр доромжлоод байсан. Түүнийг харсан манай дүү ******* намайг өмөөрч *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад эхлээд *******, *******ад “миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгсэн манай дүү *******, *******ы нүүр лүү гараараа хоёроос гурван удаа цохисон асуудал болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч П.*******гийн 2021 оны 03-р сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн  “...2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ амарч байх үед буюу шөнө 03 цагийн үед манай хүү ******* над руу өөрийн 99762288 дугаарын утсаар залгаад “*******ийн дүү ******* намайг зодчихлоо, би гадаа гудамжинд байна. Хүрч ирээд ав” гэж ярихаар нь гэрээс гарч хайж явсаар 3 дугаар хорооны хойд энгэрийн давдгаар явж байгаад хүү *******ыг олж авсан юм. Ингээд *******аас болсон явдлын талаар асуухад “архи ууж байгаад *******тай маргалдсан. Тэгээд түүнд зодуулчихлаа” гэж ярьж байсан бөгөөд *******ы зүүн нүдний дээд, доод зовхи хавдаж нийлсэн, хамраас нь цус гараад хатчихсан, зүүн талын чихнээс нь мөн цус гараад хатчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/, гэрч Б.*******гийн мэдүүлэг, /хх-ийн 34-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р  сарын 05-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Д.******* нь М.*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. 

Шүүгдэгч М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хан хурмаст овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Хан хурмаст овогт *******гийн *******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ