| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Д.Ухнаа
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржийн Ухнаад холбогдох эрүүгийн 2131000000065 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1939 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 82 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ганц бие, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 1-135 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Доржийн Ухнаа, МЭ39071511 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ухнаа нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 02 тоотод иргэн М.Наранзулын толгой тус газар нь үнсний шилэн саваар цохиж эрүүл мэндэд нь толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ухнаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би бусадтай маргалдаж толгойных нь ар хэсэгт шилэн үнсний саваар цохисон нь буруутай үйлдэл хийсэнээ хүлээн зөвшөөрч байна, миний хийсэн үйлдэл буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ухнаагийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 05-нд яллагдагчаар өгсөн “...Наранзулын барьж байсан тамхины үнс хаях зориулалт бүхий шилэн сав газарт уначихсан байсан болохоор нь би аваад Наранзулын араас толгойны дагз хэсэг рүү нь шидсэн. Тэгээд намайг Наранзулын гэрээс гараад явж байхад Наранзул урд хэсгээрээ гэрт байдаг угаалгын машин руу унаж байх шиг харагдсан. Би Наранзулын гэрээс гараад шууд өөрийн 05 тоот өрөөндөө орсон. Өөр болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р хуудас/,
Хохирогч М.Наранзулын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нийтийн байранд байх өрөөндөө орчхоод хаалга түгжээгүй утсаар ярьж байхад Ухнаа гуай гаднаас согтуу орж ирээд “нөгөө залуу чинь явчихсан уу?. Тийм бол одоо би чамайг шаана” гэж хэлэхээр нь би Ухнаа гуайн өөдөөс гарын салаавч гаргаад “Хөгшин өвгөн минь тийм зүйл огт болохгүй шүү” гэж хэлсний дараа миний араас толгойн дагзны хэсэг рүү хатуу эд зүйлээр хоёр удаа цохисон. Миний толгойны ар хэсэг маш их өвдөөд цус гарсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Б.Баянзулын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр манай ээж Наранзул надруу залгаад манай байрны эзэн намайг зодсон гэж хэлэхээр нь би юу болсон талаар нь асуутал “Хөрш 5 дугаартай өрөөний өвгөн орж ирээд надаас пиво нэхээд байхгүй гэж хэлтэл ....би өөдөөс нь салаавч гаргатал миний толгой руу ямар нэг юмаар цохичихлоо гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч У.Алтангэрэлийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би явж очоод онгойлготол толгойноос нь их цус гарчихсан байдалтай байсан. “Яасан юм бэ” гэж асуухад “танай эцэг намайг цохичихлоо” гэж хэлэхээр нь би сандраад “яах уу?” гэж асуухад “тэнэг юм уу, алчуур аваад ирээч” гэхээр нь алчуур авч өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/,
Гэрч Х.Бямба-Өлзийгийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Наранзул эгч манай гэрийн крантыг янзлаад өгөөч гэхээр нь ...гэрт нь очиж ... крантыг засчхаад байж байтал настай ах ганц юм ууя гээд 0.75 шилтэй архи барьчихсан гаднаас орж ирсэн. Би настай ахын авч ирсэн архинаас уучхаад шууд гэр лүүгээ явсан. Наранзул эгч настай ахын хамт гэртээ үлдсэн юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р сарын 29-ний өдрийн 97 дугаартай дүгнэлтэд
1. М.Наранзулын биед толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32-р хуудас /, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-53-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/, Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-70-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 73-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 79-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ухнаа нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 02 тоотод иргэн М.Наранзулын толгой тус газар нь үнсний шилэн саваар цохиж биед нь толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Ухнаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ухнаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Наранзул нь гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн бөгөөд Д.Ухнаа нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн шүүгдэгч Д.Ухнаа хохирогч М.Наранзул нар нь хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Ухнаад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч “Д.Ухнаа нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 02 тоотод иргэн М.Наранзулын толгой тус газар нь үнсний шилэн саваар цохиж биед нь толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Ухнаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би бусадтай маргалдаж толгойных нь ар хэсэгт шилэн үнсний саваар цохисон нь буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна, миний хийсэн үйлдэл буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ухнаагийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 05-нд яллагдагчаар өгсөн “...Наранзулын араас толгойны дагз хэсэг рүү нь шидсэн. Тэгээд намайг Наранзулын гэрээс гараад явж байхад Наранзул урд хэсгээрээ гэрт байдаг угаалгын машин руу унаж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
Хохирогч М.Наранзулын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ухнаа гуай гаднаас согтуу орж ирээд “нөгөө залуу чинь явчихсан уу?. Тийм бол одоо би чамайг шаана” гэж хэлэхээр нь би Ухнаа гуайн өөдөөс гарын салаавч гаргаад “хөгшин өвгөн минь, тийм зүйл огт болохгүй шүү” гэж хэлсний дараа миний араас толгойн дагзны хэсэг рүү хатуу эд зүйлээр хоёр удаа цохисон. Миний толгойны ар хэсэг маш их өвдөөд цус гарсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Б.Баянзулын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр манай ээж Наранзул надруу залгаад манай байрны эзэн намайг зодсон гэж хэлэхээр нь би юу болсон талаар нь асуутал “Хөрш 5 дугаартай өрөөний өвгөн орж ирээд надаас пиво нэхээд байхгүй гэж хэлтэл ....би өөдөөс нь салаавч гаргатал миний толгой руу ямар нэг юмаар цохичихлоо гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэрч У.Алтангэрэлийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би явж очоод онгойлготол толгойноос нь их цус гарчихсан байдалтай байсан. “Яасан юм бэ” гэж асуухад “танай эцэг намайг цохичихлоо” гэж хэлэхээр нь би сандраад “яах уу?” гэж асуухад “тэнэг юм уу, алчуур аваад ирээч” гэхээр нь алчуур авч өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03-р сарын 29-ний өдрийн 97 дугаартай дүгнэлтийн дүгнэлт , /хх-ийн 33-34-р ху/, зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ухнааг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ухнаа нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Наранзул нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүхэд “М.Наранзул миний бие нь Д.Ухнаа гуайд гаргасан гомдол, санал, нэхэмжлэл байхгүй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авна уу” гэж бичгээр хүсэлт, тайлбар гаргасан байх тул шүүгдэгч Д.Ухнааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ухнаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Ухнаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, өндөр настай, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ухнаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Д.Ухнаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Гаваа овгийн Доржийн Ухнааг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Ухнааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Гаваа овогт Доржийн Ухнаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ухнаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ