| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00157/и |
| Дугаар | 198 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 198
Нэхэмжлэгчийн татгалзлыг батлах тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- У******* нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох,
сургалтын төлбөрт 594.517 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны төлбөрт 268.000 төгрөг, нийт 862.517 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ******* нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны Б/322 дугаар тушаал, “Халах тухай” ангийн захирагчийн 2015 оны А/103 дугаар тушаал “Төлбөр төлүүлэх тухай”, Батлан хамгаалах их сургуулийн “Ахлагчийн сургуулийн 2015 оны 08/60 дугаар албан бичгийг тус тус үндэслэв. ******* нь ажлын 132 өдөр таслан цэргийн дүрэм, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан. Монгол Улсын батлан хамгаалахын сайдын 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тушаалаар баталсан “ахлагчийн алба хаах журам” ын 4 дүгээр зүйлд хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна, 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг төлүүлнэ. Сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харъяалах анги нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар гэрээний хугацаа дуусгаагүй бэлтгэлээр халагдсан ******* 20 хувиар тооцож Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг 594.517 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны 268.900 төгрөг тооцогдсон. ******* 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаар мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар хүргүүслэн боловч одоог хүртэл барагдуулаагүй, сайн дураараа төлөөгүй байна. Иймд төлбөр тооцоог барагдуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* ангиас 425 дугаартай албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар халагдсан ******* нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Ахлагчийн сургууль”-д суралцсан хугацааны 594.517 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны 268.000 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулсан тул тус анги нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******нь нэхэмжлэлийн шаардлага болох сургалтын төлбөрт нэхэмжилсэн 594.517 төгрөгийг, ангиас олгосон дүрэмт хувцасны төлбөр 268.000 төгрөгийг тус тус хариуцагч ******* бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн байна /хх-14/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан сургалтын төлбөрт 594.517 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны төлбөрт 268.000 төгрөг, нийт 862.517 /найман зуун жаран хоёр мянга таван зуун арван долоон/ төгрөгийг хариуцагч ******* гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ