| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Б.*******,
түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2131000600058 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 035 тоотод байрлах Монгол гэрт маргааны улмаас иргэн Л.*******ын толгойд түлээний модоор цохиж, улмаар гэрээс зугтаж гарсан Л.*******ын араас хөөж хашаан дотор Л.*******ын толгой зулай хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулайн хэсгийн хуйх, зүүн сарвуунд зүсэгдэж язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
Маргааныг салгахаар очсон иргэн Б.*******гийн толгойн зулай, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулай хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт хатгагдаж язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 035 тоотод байрлах Монгол гэрт маргааны улмаас иргэн Л.*******ын толгойд түлээний модоор цохиж, улмаар гэрээс зугтаж гарсан Л.*******ын араас хөөж хашаан дотор Л.*******ын толгой зулай хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулайн хэсгийн хуйх, зүүн сарвуунд зүсэгдэж язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
Маргааныг салгахаар очсон иргэн Б.*******гийн толгойн зулай, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулай хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт хатгагдаж язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]
2. Хохирогч Л.*******ын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төв рүү ороод гэртээ ирсэн. Намайг гэрийн зүүн талд сууж байхад аав Б.Лхамжав Б.*******т хандаж метр аваад өг гэж хэлсэн. Б.******* нь гэнэт уурлаж “би зайлна аа” гээд хаалга савж гараад буцаж орж ирсэн. Орж ирэхдээ баруун гартаа мод барьчихсан шууд миний зүүн хөл рүү цохисон. Тэгээд Б.******* нь намайг дахиж цохих гээд байхаар нь би гэр тойроод зугтааж байгаад хаалгаар гарсан. Намайг хаалгаар гарахад Б.******* нь араас дагаад гарсан. Тэгээд модоо далайгаад “чамайг ална даа” гээд далайлгахаар нь би хашаан дотор тойроод зугтаасан. Тэгсэн Б.******* гэр рүү орж хутга авч гарч ирсэн. Тэгэхээр нь би ******* буюу *******ийг дуудаад хутгыг авахуулах гэтэл Б.******* нь миний толгой руу хутгаараа нэг удаа хатгасан. Тэгээд ******* ирж Б.******* бид хоёрыг ирж салгах гэж байтал Б.******* хутгаар хүзүү, нуруу, цээж рүү нь нэг нэг удаа хатгахад Б.******* орилоод газарт унасан...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байсан. 14 цагийн үед гаднаас *******оо орж ирээд Б.******* намайг алах гээд байна гэсэн. Тэгээд би гадагшаа гарсан чинь Б.******* хутга барьчихсан гадаа гүйж байсан. Тэгэхээр нь би Б.*******ыг боль гээд тэвэрч аваад “боль” гэж хэлээд *******оог зугтаа гэж хэлсэн. Би *******оог зугтаасан болов уу гэж бодоод Б.*******ыг тавьсан чинь *******оо яваагүй хашаан дотор байсан. Тэгтэл Б.******* *******оо дээр очоод түүнийг зуурсан. Тэгээд би Б.******* дээр очоод боль гэсэн чинь болихгүй над руу дайрсан. Дайрахаар нь би хавирч унагаасан. Тэгсэн Б.******* над руу дайрч байгаа юм уу гээд миний эрүү, нуруу руу хутгалсан. Намайг хутгалах үед Балдандорж буюу миний аав Б.*******ыг болиулж хутгыг нь булааж авсан. Тэгсэн миний эрүү, тогойноос цус гараад байсан тул аав маань эмнэлэг рүү дагуулж явсан. Б.******* нь миний баруун хацар руу 1, толгой руу 1, нурууны дал хэсэг рүү 1, зүүн тарын гадна хэсэг дээр тус тус 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Д.*******ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.*******т хандаж “Хүү минь авдрын доор байгаа метр аваад өгөөч гэхэд хайгаад олохгүй байсан. Тэгэхээр нь би “сохор юм шиг юм хайгаад олдоггүй арчаагүй залуу вэ?” гэж үглэхэд Б.******* гараад гүйчихсэн. Тэр үед гэрт манайд хүү Л.*******, миний эхнэр Колё, ач охин нар сууж байсан. Удалгүй ******* гаднаас гартаа мод барьчихсан орж ирээд тамхи татаад сууж байсан Л.*******ыг чиглэн очоод цохиод эхлэхэд ******* гэр тойрч зугтахад ******* гараад араас нь хөөсөн. Удалгүй буцаж орж ирээд гэрийн зүүн талд байх шүүгээний татлага онгойлгоод манай гал тогоонд хэрэглэдэг ногоон бариултай хутга аваад гарахад би араас нь гарсан. ******* манай зүүн талын хашаа руу гүйж Л.*******, Б.******* хоёрыг зүглээд урд нь байсан *******ын толгой тус газарт 1 удаа хутгалсны дараа дахиад хатгах гээд байхаар нь Б.******* салгаж байтал гэдэс, цээж рүү нь 2-3 удаа хутгаар хатгасан. Б.******* чанга дуугараад газар унасан. Тэгээд Б.******* хашгираад газарт татаад унах шиг болсон....” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Л.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь өнчин, өрөөсөн. Улаанбаатар хотод төрсөн дүү нь байдаг. Одоо манай аав Д.*******ынд амьдардаг. Б.******* нь 10-аад жилийн өмнө хүнд гэмтлийн улмаас тархиндаа гэмтэл аваад одоо сэтгэцээр группэд байдаг. Хааяа өвчин нь хөдөлж их түргэн ууртай болдог. Ухаан санаа нь эрүүл гэж боддог...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би хэрэг явдал болох үед би Б.******* ах ******* ахыг дээрээс нь дарчихсан хэвтэж байхад *******ийн аав болох Балдандорж нь Б.******* ахыг татаж босгосон. Тэгээд Балдандорж ах *******ийг машинтай шууд эмнэлэг дагуулаад явсны дараа Б.******* ах нь гэрийн гадаа зогсож байхдаа гартаа барьсан хутгаараа өөрийн зүүн гарыг зүссэн. Тэгээд гэр дотроос эмээ болох Кодио гарч ирсэн ба Б.*******ын гарыг боохоор гар рүү дагуулж орох гэтэл Б.******* ахын бие гэнэт муудаж газарт толгойгоороо унасан...” гэх мэдүүлэг[6],
7. Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Нагац ах Л.******* намайг өдөж, хоргоогоод байсан ба бид 2 маргалдсан. Үүнээс цааш юу болсныг санахгүй байна. Л.******* ах намайг байнга өдөж, хоргоодог...” гэх мэдүүлэг[7],
8. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 49 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Л.*******ын толгой зулай хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулайн хэсгийн хуйх, зүүн сарвуунд зүсэгдэж язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8],
9. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Б.*******ийн толгойн зулай, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулай хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт хатгагдаж язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[9], 10.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл[10], 11.Яаралтай тусламжийн хуудас[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[12], 13.Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16], 17.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Л.*******, Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, оюуны хөнгөн хомсдол-эмчилгээ шаардагдаж буй аягийн үлэмж хямрал F70.1 өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг бөгөөд амьжиргааны түвшин доогуур болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 4 сарын хугацаагаар хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т анхааруулсан болно.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 53 см урт мод, ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 4 сарын хугацаагаар хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 53 см урт мод, ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ