| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00210/и |
| Дугаар | 204 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Жаргалан суманд Ч.Баярсайхан төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Анх 1975 онд ажилд орсон бөгөөд ажилд орсон тушаал байгаад гарсан тушаал байхгүй тул ажилласан жилээ шүүхээр батлуулж ир гэсэн. Ажилд орсон тушаал эх хувиараа надад байсан. Би Төв аймгийн Баянчандмань сумын техник мэргэжлийн сургуульд 1973-1975 онуудад трактор комбайны мэргэжлээр суралцаж төгссөн. Ингэж суралцаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн. Ингээд нэгдэлд ирж ажиллаж байгаад хувьчлал явагдах үед Батнайрамдал нэгдэл маань хувьцаат компани болоод 1993 онд компани татан буугдаж ажлаасаа гараад хот руу шилжсэн. Тэгээд 2002 оны үед байх хөдөлмөрийн дэвтрийн баталгаажуулалт хийж байна гээд зарлахад Налайхад баталгаажуулалт хийлгэсэн. Манай аавыг *******, ээжийг ******* гэдэг байсан. Бид эхээс наймуулаа, Баяраа нэртэй хүүхэд манайд байхгүй. Харин нэгдэлд тогооч байсан эмэгтэй ******* гэж байсан. Тиймээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн даргын 1980 оны 03 сарын 24-ны өдрийн 6 дугаартай тушаалын эх хувь /хх-4/,
1975 оны 06 сарын 24-ний өдөр Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс нээсэн 321477 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтрийн эх хувь /хх-5-22/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 274 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 285 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 276 дугаартай *******, ******* нь 1980-1984 онуудад, 1985-1990 онуудад, 1991, 1992 онуудад авсан цалингийн лавлагаа /хх-23, 24, 31/,
1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг Баянчандмань дахь техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-32-34/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 284 дугаартай ...Жаргалан сумын харьяат ******* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасан тухай архивын лавлагаа /хх-36/ зэрэг баримтуудыг гаргаж,
шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 726 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-42/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Төв аймаг Баянчандмань дахь техник мэргэжлийн сургуулиас 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичигдсэн, дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн трактор комбайны ангид суралцсан талаар бичилт хийгдэж, тус сургуулийн тамга дарагдсан, 6-7 дугаар хуудсанд 1975 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэгдэлд сантехникийн слесэрээр ажилласан талаар бичилт хийгдэж, нэгдлийн тамга дарагдсан, 8-9 дүгээр хуудсанд ардын цэргийн 036 дугаар цэргийн ангид алба хаасан болон 1979 оны 11 дүгэр сарын 10-ны өдөр Батнайрамдал нэгдэлд сантехникийн гачигаараар томилсон тухай бичилт хийгдэж нэгдлийн тамга дарагдсан, 10-11 дүгээр хуудсанд 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс сантехникийн гачигарын ажлаас чөлөөлж, тракторын жолоочоор авч ажиллуулсан талаар болон хөдөлмөрийн шинэ дэвтэр хөтлөх болсон тул хаав гэсэн бичилт хийгдэж Батнайрамдал нэгдэл, Бат найрамдал компани гэсэн тамга тус тус дарагдсан байна /хх-32-34/.
Дээрх хөдөлмөрийн дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд бичигдсэн 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс сантехникийн гачигарын ажлаас чөлөөлж, тракторын жолоочоор томилсон тушаалын огноо дугаар нь хэрэгт нотлох баримтаар гаргасан тушаалын огноо дугаартай тохирч байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Баярсайхан тракторын жолоочоор томилогдох хүртлээ нэгдэлд сантехникийн гачигаараар ажиллаж байсан болох нь мөн нотлогдож байна /хх-34, 4/.
Түүнчлэн уг хөдөлмөрийн дэвтрийг 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн 049 дугаартай улсын байцаагч баталгаажуулалт хийж тэмдэг дарсан /хх-34/, 321477 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтэрт ******* гэж, Төв аймгийн ҮЭ-ийн зөвлөлөөс 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нээсэн байх бөгөөд 1975 оны 4-12 дугаар сар, 1979 оны 7- 12 дугаар сар, 1980 оны 1-12 дугаар сар, 1981-1983 оны 6 дугаар сар, 1983 оны 11 дүгээр сараас 1984 оны 3 дугаар сар, 1984 оны 6 дугаар сараас 1985 оны 1 дүгээр сар, 1985 оны 5 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд бичилт хийгдэж тэмдэг дарагдсан байна /хх-5-22/.
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг цалингийн лавлагааг *******, *******н нэрээр ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн аавыг *******, ээжийг ******* гэж, мөн Баяраа нэртэй ах, дүү байхгүй талаар тайлбарлаж, нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 284 дугаартай лавлагааг гаргасан байна. Уг архивын лавлагаанд “...БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр зарлигаар тус аймгийн Жаргалан сумын харьяат ******* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай гээд ******* хүүхдүүдэд *******-20 настай Налайхад, *******-18 настай, цэрэгт, *******-15 настай, гэртээ, *******-17 настай, оюутан, *******-9 настай, сургуульд, *******-4 настай, гэртээ, *******-10 настай, сургуульд, *******-2 настай, гэртээ гэж бүртгэгдсэн” талаар дурдсан байна /хх-36/.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан архивын тасгийн цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, ажилласан хоног бичигдээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн архивын эх хувь баримтанд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн хөмрөг-34, Данс-1, ХН-35, 36, 37, 38, 39, 40, 41, 45, 46, дугаартай болон дугааргүй 1987, 1988 онуудын баримтад мэдээлэлд байгаа цалин хөлс, ажилласан хоног нь архивын 274, 285 дугаартай цалингийн лавлагаанд бичигдсэн байдалтай тохирч, 1984, 1989 онуудын сар зөрүүтэй байна /хх-23, 24, 41-42/.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ч.Баярсайхан нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд сантехникийн гачигаараар,
1980 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаа, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 10 дугаар сар, 1984 оны 2 дугаар сар, 1984 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1985 оны 01 дүгээр сар, 1985 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1987 оны 01 дүгээр сар, 1987 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1988 оны 2 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1989 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаа, 1989 оны 12 дугаар сар, 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустлах хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1982 оны 7 дугаар сар, 1983 оны 4, 8, 9, 11,12 дугаар сарууд, 1984 оны 1, 3-5, 12 дугаар сарууд, 1985 оны 2 дугаар сар, 1987 оны 2 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 1989 оны 11 дүгээр саруудад ажилласан болох нь нотлогдоогүй тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд сантехникийн гачигаараар, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаа, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 10 дугаар сар, 1984 оны 2 дугаар сар, 1984 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1985 оны 01 дүгээр сар, 1985 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1987 оны 01 дүгээр сар, 1987 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1988 оны 2 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1989 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаа, 1989 оны 12 дугаар сар, 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустлах хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ