Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 564

 

                                                       

 

 

 

 

 

 

                                                        Н.Бд холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээртэй прокурорын эсэргүүцлээр Н.Бд холбогдох эрүүгийн 1803000010104 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шажинбат овгийн Нямаагийн Б, 1975 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүрэг,

Яллагдагч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт “Hyundai Sonata-5” загварын 87-10 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тгийн хөлөн дээгүүр дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй байна гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй, Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг, өгөх, ...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж хуульчилсан байна.

Хавтаст хэргийн 123-124 дүгээр талд “Яллагдагчаар татах, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн эрх, үүргийг нь эдлүүлэлгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 6 дугаар талд “Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахдаа прокурор 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаагаар сунгажээ. Хавтаст хэргийн 118 дугаар талд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" мөрдөгчийн саналыг прокурор 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй,” 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзээд яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн 1803000010104 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтайг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт зааснаар Н.Бд холбогдох 1803000010104 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжид хяналтын прокурорын нэрийг С.Отгонжаргал гэсэн нь буруу С.Оюунжаргал гэж бичих ёстой.

2. Прокурор өөрийн санаачилгаар Н.Быг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дагуу мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Эрдэнэлхагва 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг.

Мөрдөгч яллагдагч Н.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтай 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Н.Бд холбогдох эрүүгийн 1803000010104 дугаартай хэргийг прокурорын хяналтад ирүүлсэнийг хяналтын прокурор хянаад прокурорын тогтоолоор 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Н.Бд урьд сонсгосон ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл хэсгийг “нэмэлт” оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгасан, уг тогтоолоо 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Н.Бд танилцуулж, гарын үсэг зуруулсан болно.

Гэтэл шүүгчийн захирамжид яллагдагчийн эрх үүргийг нь эдлүүлээгүй зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-д “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг даалгана” гэж заасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулж өөрчлөхдөө дахин яллагдагчийн эрх үүргийг танилцуулах талаар хуульд тодорхойлоогүй байна.

3. Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хугацаа алдаж 12 хоногийн дараа хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай саналтай прокурорт хэргийг ирүүлсэн зөрчил нь засах боломжгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үндэслэл болохгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт “Hyundai Sonata-5” загварын 87-10 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тгийн хөлөн дээгүүр дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагчаар байцааж мэдүүлэг авчээ. /хх-ийн 7-9, 53/

 

Харин Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор “Н.Бы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэсэн дээр нэмж, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолыг Н.Бд танилцуулахыг мөрдөн байцаагчид даалгажээ. /хх-ийн 123-124/

       

Аливаа хүн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 2-т “...буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ”, 14 дүгээр зүйлийн 3-m Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...нотлох баримтыг шалгуулах, ... Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах”-ыг хориглоно гэж тус тус заажээ.

 

Эдгээр эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, ...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж баталгаажуулан хуульчилжээ.

 

Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор Н.Бд шинээр зүйлчлэл нэмж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа түүнээс мэдүүлэг авалгүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон дээрх Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын заалтуудыг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 124/

 

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна.”, 30.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва нар Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал гаргаж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхбаяр, Б.Дэлгэрмаа нар хэрэг бүртгэлтийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгажээ. /хх-ийн 1, 3-6/

 

Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал гаргаж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар прокурорын тогтоолоор мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 118, 119/

 

Тээврийн прокурорын газраас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1803000010104 дүгээр Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос хэрэг бүртгэлтийн хугацааг алдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэв прокурор, хэрэг бүртгэх байгууллагаас хуулийн хугацаа зөрчсөн, хэтрүүлсэн тохиолдолд шүүхээс уг зөрчлийг арилгуулах боломжгүй юм. Харин шүүхээс прокурор, хэрэг бүртгэх байгууллагаас хуульд заасан хугацааг зөрчиж, хэтрүүлэн нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн, мөн тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тохиолдолд түүнийг үнэлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой. 

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа учир захирамжийн 1 дэх үндэслэлийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Н.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт хүргүүлж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн 3 дахь заалтыг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн удирдлага хэсэгт прокурор С.Оюунжаргалыг “С.Отгонжаргал” гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид хэргийн оролцогчдын нэрийг зөв бичихэд анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: