| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000029 дугаартай, 178/2021/0053/Э/ индекстэй хэргийг 2021 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1999 оны 08 сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх ахын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16 дугаар гудамж 06 тоотод оршин суух, Техник технологийн дээд сургуулийн үйлдвэрийн барилгын инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын бугат багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Х club” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******ыг.... хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар хавсарч унаган түүний биед нь зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний урд доод хэсгийн цус хуралт, зүүн талын доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт 2 авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн 9 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, 1980 оны 05 сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-2, эхийн хамт амьдрах, Цаст тээлийн зам ХХК-д жолоочийн ажилтай, ******* регистрийн дугаартай / овогт гийн *******ы өгсөн... Би 2021 оны 01 арын 17-ны оройн 21 цагийн үед ганцаараа “Х club” баар ороод хоёр давхрын булангийн буйдан дээр 0,5 литрийн пиво аваад суусан. Тэнд сууж байгаад гадна гараад тамхины цэг дээр тамхи татаж байгаад орж ирээд нөгөө пивоо дуусгаад баарнаас гарах гээд доошоо бууж байхад хажуугаар зөрсөн залуу намайг хүчтэй мөрлөсөн. Тэгэхээр нь би “чи яагаад хүн мөрлөж байгаа юм бэ” гэхэд чи муу хөгшин ковоо чиний үе өнгөрсөн, зайл хүнд гай боловоо гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэж хэлчхээд гараад машиныхаа ар талд зогссон. Тэгтэл нөгөө залуу бууж ирээд миний араас хоёр хөлийг хавсарч цохиод газар унагаасан. Тэгээд босоод явах гэтэл миний зүүн хөл гишгэж чадахгүй байсан. Тэр үед цагдаа ирээд намайг эмнэлэг дээр авчирсан. Тэр залууг танихгүй. Урьд өмнө харж байгаагүй залуу байсан. Миний зүүн өвдөг хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирч мах тасарсан. Надад эмчилгээний зардалд 250000 төгрөг гарсан. Тухайн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг барагдуулбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 69 дугаартай.... Н.*******ы биед гэмтэл тогтоогдлоо. Н.*******ы биед зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний урд доод хэсгийн цус хуралт, зүүн талын доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Н.*******ы биед учирсан дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Н.*******ы биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.*******ы биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 33 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2021 оны 01 сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х clab” баарны гадна иргэн Н.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би найз Сонгууль,Отгонбаяр нарын хамт “Х club” бааранд орсон. Намайг оо ороход манай найз явж байсан. Бид хоёр уулзаад жаахан маргалдаж байгаад ширээндээ суух гэж явж байгаад нэг ахтай мөргөлдсөн. Тэр ах миний араас татсан. Би эргээд өшиглөсөн оноогүй. Тэгтэл тэр ах над руу шууд дайрсан. Би уучлалт гуйгаад салсан. Тэгээд ширээн дээрээ сууж байгаад баар хаагаад гарсан. Гадна гараад тамхи татаад зогсож байтал нөгөө ах ирээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Би машины ард оруулж байгаад араас нэг удаа хавсарч унагасан. Тухайн үед манай найз охин болон баарны зөөгч хоёр намайг салгасан. Би тэр хүнийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй ах байсан. Би нэг удаа ард талд нь зогсож байгаад хавсарч унагасан. Би хохирогчид учирсан хохирлыг төлнө. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас 3 мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 сарын 17-ны орой 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х club” барааны гадна хохирогч Н.*******тай “чанга мөрлөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаас түүний ар талаас хөлөөрөө хавсарч газарт унаган түүний эрүүл мэндэд Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 69 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний урд доод хэсгийн цус хуралт, зүүн талын доод хэсгийн зөөлөн эдийн няцрал... гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.*******тай маргалдаж, түүний ар талаас хөлөөрөө хавсарч унагаж, гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд “зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний урд доод хэсгийн цус хуралт, зүүн талын доод хэсгийн зөөлөн эдийн няцрал...” гэх хөнгөн гэмтлийг зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тай маргалдаж улмаар түүний ар талаас хөлөөрөө хавсарч газарт унагаж, түүний эрүүл мэндэд .... зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөгний урд доод хэсгийн цус хуралт, зүүн талын доод хэсгийн зөөлөн эдийн няцрал.... гэх хөнгөн гэмтэл учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.******* нь эмчилгээний зардалд 250000 төгрөг гарсан талаараа мэдүүлсэн боловч хохирлоо нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 44 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Т.Анхзаяагийн өгсөн... манай найз Д.******* нь бусдад хүндэтгэлтэй ханддаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилсаг хүнд тусархаг, цайлган зантай. Д.******* нь Улаанбаатар хотын Үйлдвэр технологийн дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг. 2017 онд Ховд аймгийн ******* сумын 6 дугаар дунд 4 сургуулийн 12 дугаар ангийг төгссөн. Эцэг, эхийн хамт амьдардаг. Урьд нь гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч Д.ийн өгсөн... манай дүү Д.******* нь үг дуу цөөтэй, төлөв даруу, хүнтэй зөв боловсон харьцдаг. Архи хэрэглэж байхыг нь харж байгаагүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй. Одоо Улаанбаатар хотын Барилга үйлдвэрлэлийн дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг. Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16-06 тоотод эцэг, эх, ахын хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирлоо нэхэмжилсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн 49 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Д.******* нь Улаанбаатар хотын Барилга үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцдаг, оюутан хүүхэд. Цаашид сургуульдаа суралцах шаардлагатай. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Тухайн хохирогч нь шүүгдэгчээс насны хувьд зөрүүтэй, залуу хүүхдийг рекэтлэдэг байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжилсэн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Д.******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээ болох дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү ... гэх дүгнэлт гаргаж байна гэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгийн торгох 5 ялыг 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхийг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв. Шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн 49 инчийн “Monel” маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 33 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, 6 эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА