| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00492/и |
| Дугаар | 151/ШШ2017/00454 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2017/00454
| 2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2017/00454 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Б.Ганболдын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж их эмч, дэслэгч Б.Энхболд, эмчлүүлэгч этгээд Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: -Өвчтөн Б.Ганболд нь 2017 оны 04 сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Б.Ганболд нь зүрх судасны дутмагшил өвчтэй тул манай эмчилгээ хийгдэх боломжгүй мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байх тул албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна гэв.
Эмчлүүлэгч этгээд Б.Ганболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: -Миний бие 2017 оны 04 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд 19 хоногийн хугацаанд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан. Би зүрх судасны дутмагшил өвчтэй ба байнга даралт ихэсдэг учир миний энэ байдлыг харгалзан хугацаанаас өмнө суллаж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Б.Ганболдийг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Ганболд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14 өдрийн 101/ШШ2017/01072 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлсэн байна.
Б.Ганболд нь цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 04 дүгээр сарын 27 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтад заасан зүрх судасны дутмагшил өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албаданэмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баттөмөрийн Ганболдийн албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Албадан эмчилгээний хугацаа дууссан талаар эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, зохих байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтойөвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарсанөдрөөс 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ