Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000000045 дугаартай, 178/2021/0060/Э/ индекстэй хэргийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 сарын 26- ны өдөр хялбаршуулсан журмаар хяхан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1988 оны 09 сарын 16- ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн 10-22 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа Y1617004454 дугаарын гэрчилгээтэй, 2 өрөө хувийн сууцтай, сарын өрхийн орлого 700000 төгрөг, өөрөө улирлын чанартай барилгын ажлын цалин 800000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын ******* Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 14 тоот хашаанд оршин суух Б.*******ийн гэрт түүнтэй согтуугаар маргалдаж хутга хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 2 гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 9-14 тоотод байх бөгөөд хэрэг эсгий гэрт болсон байв. Уг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байх бөгөөд шар өнгийн будгаар будсан. Хашааны хаалгаар ороход хашааны хойд хэсэг 3 ширхэг эсгий гэр байх бөгөөд саарал өнгийн хаалганы дулаалгатай гэрт хэрэг учрал болсон байв. Уг гэрт ороход хаалганы дотор талыг ногоон өнгийн хулдаасаар өнгөлсөн, гэрийн баруун доод хэсэгт шар өнгийн модон шкаб, баруун талд саарал өнгийн гудас дэвссэн шар өнгийн цоохор даавуугаар бүрсэн ор, баруун дээд хэсэгт шар өнгийн ширээ, хаалгатай сервант, зүүн дээд хэсэгт улаан цоохор өнгийн авдар, авдар дээр “TOSHIBA” гэх бичиг бүхий саарал өнгийн 21 инчийн зурагт байрлуулсан, зүүн хэсэгт саарал өнгийн бүтээлгээр бүтээсэн саарал өнгийн ор, зүүн доод хэсэгт цагаан өнгийн хөргөгч, доод талд нь ногоон өнгийн шилэн хаалгатай шкаб байв. Хэрэг учрал болсон гэх газрыг А үсгээр тэмдэглэж, хутга байсан гэх газрыг В үсгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгээр Б.*******ийн өмсөж байсан гэх Төгс баян хийц гэж нуруу хэсэг дээрээ хөндлөн бичсэн, хөх саарал өнгийн цамц, шар алаг өнгийн ханцуйгүй майк, цагаан өнгийн үйлдэлтэй хутга нэг ширхэг зэргийг хураан авав... гэх тэмдэглэл , гэрэл зураг /ххийн 8-15 дугаар хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн... хэргийн газраас хураан авсан Б.*******ийн өмсөж байсан гэх саарал өнгийн цамцанд үзлэг хийхэд зүүн далны доод хэсгээр 40х47 см бүхий улаан хүрэн өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон, зүүн дал орчмын доод хэсэгт босоо байрлалтай 2.5 см хэмжээтэй урагдалдтай,ур ханцуйтай цамц байсныг гэрэл зургаар бэхжүүлэв гэх үзлэгийн тэмдэглэл. 3 Мөн хэргийн газраас Б.*******ийн өмсөж байсан гэх шар алаг өнгийн ханцуйгүй цамцанд үзлэг хийхэд... цамцыг эргүүлэн ар хэсэгт нь үзлэг хийхэд зүүн далны доод хэсэгт босоо байрлалтай, 2.5 см хэмжээтэй, урагдалдтай, 25х45 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв... гэх үзлэгийн тэмдэглэл / хх – ийн19-21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багийн 9-14 тоотод оршин суух, 1976 оны 08 сарын 30- ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* дугаарын регистртэй / овогтын *******ийн өгсөн... Би 2021 оны 02 сарын 11- ний өдөр 14 цагийн үед гэртээ байхад Энх- Амгалан ирсэн. Түүнтэй нэг шил архи хувааж уугаад гэртээ байж байтал 21 цагийн үед Ц.******* манай гэрт нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд агсамнаад байхаар нь “Ахын дүү хариад амарчих “ гээд хаалгаар гаргатал эргэж орж ирээд намайг тэврээд авахаар нь боль ахын дүү гээд түлхээд холдуултал зүүн далны доод хэсгээр халуу оргиод явчихаар нь хартал хутгалсан байсан. нь ахын дүү гарчих гээд хаалгаар гаргаад миний шархыг хараад “ тань руу мэс орчихож “ гээд миний өмсөж байсан цамцыг тайлж дотор байсан майкыг урж шархан дээр тавьж боосон. Тэгээд ухаангүй болоод сэрэхэд эмнэлэг дээр байсан. Ц.*******ын ээж, манай аав хоёр ах дүүсийн хүүхдүүд. Манай урд талын хашаанд эцэг, эхийн хамт амьдардаг. Ц.*******ын хувьд архи хэрэглээд байдаггүй, авьяаслаг хүүхэд байгаа юмаа. Тухайн хэрэг болсноос хойш хэд хэдэн удаа намайг эмнэлэгт үзүүлсэн. Шаардлагатай эм тариаг авч өгсөн. Надаас буруугаа хүлээж уучлалт гуйсан байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх – ийн 27-32 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энх- Амгалангийн өгсөн... Би 2021 оны 02 сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 9-14 тоотод байх манай хуурай ах Б.*******ийн гэрт очсон. Тэгээд Б.******* бид хоёр нэг шил архи хувааж уугаад хоол хийж идээд амарч байтал 21 цагийн үед Ц.******* гэдэг залуу хөл дээрээ гуйвсан нэлээн согтуу орж ирсэн. Б.******* “Миний дүү согтуу байна, хариад амарчих” гээд гаргасан. Тэгтэл нөгөө залуу буцаж орж ирээд согтуурхаад орилж чарлаад агсам тавиад байсан. Тэгтэл Б.******* зүүн орон дээрээ хэвтэж байгаад нөгөө залууг гаргах гээд тэврээд авсан. Тэгээд Б.******* ахаас салаад усны төмөр хувин баруун гартаа, зүүн гартаа олон үйлдэлд цагаан өнгийн төмөр тонгорог бариад над руу дайрсан. Би баруун орноос босч нөгөө залууг түлхээд гаргасан. Тэгээд буцаад ороод ирэхэд Б.******* ах 4 намайг дуудаад яваад очтол “миний мөр хөндүүрлээд гар өвдөөд байна” гэхээр нь хартал зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Түүний сууж байсан газар болон өмсөж байсан хувцас нь цус болсон байсан. Би түүний гадуур хувцасыг тайлж, дотуур өмссөн байсан майкыг ураад цусыг нь тогтоосон. Тэгээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Бид хоёр өдөр нэг шил архи уусан. Хоол хийж идээд амраад бараг архи гарсан эрүүл байсан. Болсон үйл явдлыг бүрэн санаж байна. Ц.******* нь Б.*******ийг тэврээд авахдаа түүнийг хутгалж гэмтээсэн. Бид гурваас өөр хүн байгаагүй. Би баруун талын орон дээр хэвтэж байсан. Б.*******ийн зүүн далны доор гэмтэл үүсэж хоёр оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 130 дугаартай ...Б.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн зүүн талын далны дунд шугамаар 7-8 дугаар хавирганы орчмын шарх гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан гэмтэл үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.*******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ Мөрлөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр найзындаа очоод найзынхаа хамт 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Согтолт ихтэй болохоор болсон зүйлийн талаар сайн санахгүй байгаа. Намайг хэн нэгэн цохисон, зодсон асуудал байхгүй. Б.******* ах болон тэдний гэрт байсан нарын хэлснээр би Б.******* ахыг хутгалж хоёр ширхэг оёдол тавиулсан, гэрт согтуу орсон, агсам тавьсан гэдэгтэй маргахгүй байгаа. Б.******* ахыг тухайн үед эмнэлэгт үзүүлж эм тариа зэргийг авч өгсөн. Мөн уучлалт гуйсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Архи их ууснаас болж ийм хэрэг үйлдлээ. Бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. Прокурорын санал болсон торгох ялыг зөвшөөрч байна. Торгох ялыг 2 сарын хугацаанд төлнө... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо 5 агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 14 тоот хашаанд оршин суух Б.*******ийн гэрт түүнтэй согтуугаар маргалдаж хутга хэрэглэн цээжний зүүн ар хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд... зүүн талын далны дунд шугамаар 7-8 дугаар хавирганы орчмын шарх... бүхий үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******ийн “согтуу байна, хариад амарчих” гэх шаардлагыг нь эсэргүүцэж, гэрт байсан олон үйлдэл бүхий аяны тонгорог хутгыг авч түүний зүүн дал орчим хутгалахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд “зүүн талын далны дунд шугамаар 7-8 дугаар хавирганы орчмын шарх бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх “хөнгөн гэмтлийг зориуд учруулсан” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ын Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамжны 14 тоот хашаанд оршин суух Б.*******ийн гэрт түүнтэй согтуугаар маргалдаж хутга хэрэглэн цээжний зүүн ар хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд ... зүүн талын далны дунд шугамаар 7-8 дугаар хавирганы орчмын шарх... бүхий үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг 6 хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 51х/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Өлзийбаярын өгсөн... Ц.******* нь төлөв даруу зантай, хэлсэн үгэнд сайн ордог, ажил хөдөлмөрч, барилгын ажилд сайн хүүхэд. Хааяа баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг. Архи хэрэглэсэн үедээ зөрүүд зантай. Ховд аймгийн Цементийн үйлдвэрт мужаанаар ажилд орсон. Удахгүй ажил эхэлнэ. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ховд аймгийн 12 жилийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар анги, Ховд Политехник коллежийн мужааны ангид тус тус суралцаж төгссөн. Мужааны мэргэжилтэй. Эрүүл мэндийн шалтгаанаас цэргийн алба хаагаагүй. Б.*******тай нэг гудамд ойролцоо амьдардаг... гэх мэдүүлэг, гэрч М.Ууганбаярын өгсөн... Бид бага байхаасаа зэргэлдээ хашаанд найзалж, нөхөрлөж өссөн. Ц.******* айлын отгон хүүхэд, Дээрээ 3 ах, 2 эгчтэй. Баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгээ архи хэрэглэдэг боловч ямар нэгэн зан ааш гаргадаггүй. Ховд Эко цементийн үйлдвэр өнгөрсөн жил ажилд орсон. Одоо ажил нь ажиллахгүй байгаа. Улирлын чанартай тул дулаарахаар ажил эхэлнэ. Ц.******* нь 10 жилийн 1 дүгээр сургууль төгсөөд Политехник коллежийн мужааны ангийг төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Б.******* болон Ц.******* нар нь нэг гудманд амьдардаг... гэх мэдүүлэг авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй ба бусдад 7 хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ажлын цамц 1 ширхэг, шар алаг өнгийн ханцуйгүй богино цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, олон үйлдэл бүхий тонгоргийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Осорбалд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар 8 зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ажлын цамц 1 ширхэг, шар алаг өнгийн ханцуйгүй богино цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, олон үйлдэл бүхий тонгоргийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов. Шүүгдэгчийн Ц.*******ын 300000 төгрөг бүхий ХААН банкны 5845271780 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ажлын цамц 1 ширхэг, шар алаг өнгийн ханцуйгүй богино цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, олон үйлдэл бүхий тонгоргийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан 9 торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******т өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА