| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Т.Өсөхболд, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.*******, шүүгдэгч К.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ы *******д холбогдох эрүүгийн 1936003480252 дугаартай, 178/2020/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1977 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, ард казак, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 7 дугаар гудамж 25 тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга ажилтай, аминдаа гэр нэг, хашааны газартай, приус-10 маркийн тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 630000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы ******* Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч К.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* 2 сумын багийн иргэн З.д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч К.*******ийн өгсөн... Би 2017 оны 01 сараас Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байна. Би 2018 оны 11 сарын сүүлээр 12 сарын эхээр Ховд аймгийн ******* сумын З. гэх хүнд мотоциклоо 1380000 төгрөгөөр зарсан. Тухайн мотоциклыг зараад өөрийн албаны хэрэгцээнд Приус-10 маркийн машин авч, ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаа. Мотоциклыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон нь 7 хоног бүрийн сонсгол мэдээллийн цагаар..... багийн дарга нарын ихэнх нь эмэгтэй тул мотоциклыг унах боломжгүй бол өөр төрлийн унаа болгоод хэрэглэж байгаад дахин сонгогдохгүй бол байгууллагыг хохиролгүй болгож болно гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч /Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 2- 07 тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ******* регистрийн дугаартай /Галбаанхан овогт Хүрэлбаатарын *******ын өгсөн ... Аймгийн хэмжээний нийт 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд тендер зарлаж, 91 мотоциклыг нийлүүлсэн. ******* сумын хувьд 12 мотоциклыг хүлээн авч үнийн дүнгийн дагуу манай сумын нярав Б.Өлзийсайхан, нягтлан бодогч Ц.Өсөхбаяр нар тухайн мотоциклуудыг байгууллагын хөрөнгийн бүртгэлийн CTS программд бүртгэж орлогод авсан. Тухайн мотоциклуудыг талбай дээрээс хүлээн авч, байгууллагын хөрөнгийн бүртгэлд бүртгэн орлогод авсны 3 дараа багийн дарга нарт хүлээлгэн өгсөн байдаг. Мотоциклуудыг байгууллагын хөрөнгийн орлогын бүртгэлд авснаар ******* сумын өмч болж байгаа юм. Багийн дарга нар нь эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа мотоциклоо бусдад зарсан асуудал гарсан. Би Тамгын газрын даргын ажил авсны дараа 2020 оны 08 дугаар сард багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан. Урьд ийм гэрээ байгуулагдаагүй байсан. Одоо тухайн мотоцикл бүрт техникийн гэрчилгээ авахаар ажиллаж байгаа. Мотоциклуудыг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд 2018 оны 09 сарын 03-ны өдөр бүртгэсэн байсан. Мотоциклыг буцаан өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Элэгдэл хорогдлыг тооцох журмаар элэгдэл хорогдлыг тооцож байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тухайн хөрөнгийг хүлээн авснаар хөрөнгийн бүртгэлд бүртгэдэг журамтай. Харин аймгийн ИТХТ-ийн 133 дугаар тогтоол хугацаа алдаж гарсан асуудал байдаг. Багийн Засаг дарга нар нь мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарыг сумаас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний үеэр авто машинаар хангадаг ... гэх мэдүүлэг Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан өнгөтэй, Hongli нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн, LTDPCML87J8631611 гэсэн арлын дугаартай 163FML8 J 8631611 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикл байх ба мотоциклыг урд талаас нь хойш үзлэг хийхэд хоёр толь байхгүй. Хойд шаврын хаалт төмрийн доод талын хар өнгөтэй хуванцар нь урагдаж цуурсан, гэрэл дохио бүтэн өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, стометрийн заалт нь 4914 км явсан өнгө үзэмж сайн, шинэвтэр мотоцикл байв... гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг /1-р ххийн 04-09 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.ийн өгсөн... 2018 оны 12 сарын сүүлээр К.******* гэдэг хүнтэй утсаар ярьж байгаад мотоцикл авахаар болсон. Би хадам ах Б.Цогт-Эрдэнээс мөнгө зээлсэн байсан тул тухайн мөнгөнөөсөө цаашаа шилжүүлээд К.******* гэдэг хүнээс мотоцикл аваарай гэж хэлсэн. Манай хадам ах дансаар 1400000 төгрөг шилжүүлээд Hongli маркийн улаан өнгийн мотоциклыг авсан байсныг би аймаг орж өөрөө авчирсан. Намайг авахад тухай мотоцикл 900 км явсан байсан. Манай багийн даргад яг ийм мотоцикл байдаг. Одоо тухайн мотоцикл байхгүй. К.******* утсаар яриад “зарах ёсгүй мотоцикл байсан байна” гээд 2019 оны 10 сарын сүүлээр ирээд буцаагаад аваад явсан. Надад өөрөө ирээд 1300000 төгрөгийг бэлэн өгсөн ... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 23-26 дугаар хуудас/ 4 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогт- Эрдэнийн өгсөн... Би З.д мөнгө өгөх байсан. 2018 оны 12 дугаар сард З. утсаар яриад нэг утасны дугаар өгөөд “ Та энэ дугаар луу яриад 1380000 төгрөг өгөөд мотоцикл авчих” гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Номингийн доод талд очоод нэг танихгүй казак эмэгтэйтэй З.ийг яриулаад 1380000 төгрөгийг би өөрийн 99038297 дугаараас тухайн эмэгтэйн данс руу шилжүүлээд улаан өнгөтэй шинэвтэр мотоцикл авсан. Би тэр мотоциклыг аваад гэртээ тавьсан байхад хэд хоногийн дараа З. ирээд авсан. Би өөрийн эзэмшлийн 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаараас шилжүүлээд тооцоо хийсэн. Бичиг баримт байсан эсэхийг санахгүй байна. Гаалийн бичиг баримт байсан байхаа. Сүүлд З.тэй уулзахад зарсан хүн нь буцаагаад авсан гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Саранцэцэгийг өгсөн... ******* сумын Багийн Засаг дарга нарын хөрөнгийг 2019 оны 2 дугаар улиралд хагас жилээр тоолсон. Наран багийн Засаг дарга И.Цэрмаа мотоциклоо авчирж тоолуулсан. Бусад багийн дарга нар мотоциклоо авчирж үзүүлээгүй байгаа гээд амаар тоолуулсан. ******* багийн Засаг дарга К.*******ийг нэг удаа дүүгээрээ мотоциклоо унуулаад ирж байсныг харж байсан. Бусад эмэгтэй багийн дарга нарыг мотоциклоо унаж байгааг харж байгаагүй. 2018 оны намар багийн Засаг дарга нарт мотоциклыг гардуулж өгсөн байгаа. Ямар хугацаатай ашиглах ёстойг мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /хэргийн 1-р хх-ийн 28 дугаар хуудас/ Эд хөрөнгийн үнэлгээ... Hongli маркийн мотоцикл 2200000 төгрөг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/ Депозит дансны дэлгэрэнгүй хуулга ... ******* *******ийн ХААН банкны Ховд төв тооцооны 5845357001 тоот дансанд 2018 оны 12 сарын 25- ны өдөр 14:03 минутад 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаарын утаснаас 1.380.000 төгрөгийн орлого орсон ... /1-р хх-ийн 56 дугаар хуудас/ Эд хариуцагч К.*******ийн “эд хөрөнгийн бүртгэлийн 7 дугаарт мотоциклоор тоолсон гэх баримт /1-р хх-ийн 58 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Өсөхбаярын өгсөн... 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах тендер зарлагдсаны дагуу манай ******* сумын 12 багийн Засаг дарга нарт 12 ширхэг “Chongoing Hongli” нэртэй мотоцикл хүлээлгэн өгсөн. 2018 онд мотоциклыг Ард Аюушийн талбайд хүлээлгэн өгч байсан. Тухайн мотоцикл хүлээлгэн өгөх ажиллагаанд Тамгын газрын дарга Д.Ариунбилэг, багийн Засаг дарга нар оролцож 5 байсан. Тухайн багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоциклыг 2018 оны 09 сарын 03-ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогын бүртгэлд бүртгэж авч, багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклыг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгөх шаардлагатай байсан тул аймгийн ИТХТ-ийн 133 дугаар тогтоолыг хүлээх боломжгүй байсан. Мотоциклын элэгдэл хорогдлыг тооцоход хүндрэл учрах тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа мотоциклыг хүлээн авч хүлээн авсан өдрөөрөө бүртгэлд авах ёстой байдаг. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 ширхэг мотоцикл нь ******* сумын өмч бөгөөд багийн Засаг дарга нарт мотоциклыг зарах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Тухайн мотоциклыг борлуулахаар бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гарч байж зарцуулах юм уу шилжүүлэх эрх үүсдэг. Түүнээс багийн Засаг дарга ч бай, Тамгын газрын дарга ч бай мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. Эмэгтэй багийн Засаг дарга нар мотоциклыг унаж хэрэглэх боломжгүй талаараа ярьж байсан удаа байхгүй. Бүгд л үг дуугүй эрэгтэйчүүд нь өөрөө унаад, эмэгтэйчүүд нь ах, дүү, найз нараараа унуулаад явсан. Мотоциклыг жил бүр тоолж байсан. Багийн Засаг дарга К.******* мотоциклыг тоолуулж байсан талаар нярав Б.Өлзийсайхан мэдэж байгаа ... гэх мэдүүлэг /3-р хх-36-37 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өлзийсайханы өгсөн... 2018 онд Аймгийн Засаг даргын Тамгын газраас бүх сумдын багийн Засаг дарга нарт мотоцикл өгснөөс манай ******* сумын 12 багийн Засаг дарга нарт 12 ширхэг “Chongoing Hongli” нэртэй мотоциклыг Ард Аюушийн талбай дээрээс аймгийн удирдлагууд хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклыг хүлээж авахад ******* сумын 12 багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэг, миний бие хүлээж авч байсан. ******* сумын 12 багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоциклыг 2018 оны 09 сарын 03- ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогод авч CTS программд шивж оруулж 12 багийн Засаг дарга нарт хүлээлгэж өгч байсан. ******* сумын 12 багийн Засаг дарга нарт өгсөн 12 мотоциклын зарлагын баримт, нэхэмжлэхтэйгээ ирсэн учраас ******* сумын орлогодоо авч, 12 багийн Засаг даргадаа хүлээлгэн өгсөн. 12 ширхэг мотоцикл ******* сумын өмч бөгөөд захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгч байгаагүй. Эмэгтэй багийн Засаг дарга нар мотоциклыг хэрхэн шийдвэрлэх талаар санал тавьж байсан зүйл байхгүй. Мотоцикл тавьж өгөхөд эрэгтэйчүүд өөрсдөө унаад, эмэгтэйчүүд нь хүнээр унуулаад аваад явж байсан. Тооллогыг жил бүр хийж байсан. 2019-2020 онуудад Рашаанд багийн Засаг дарга К.******* нь албанаас хүлээлгэн өгсөн мотоциклыг нүд үзүүлж тоолуулж 6 байгаагүй. Мотоциклоо үзүүл гэхээр хөдөө байгаа гэж байсан... гэх мэдүүлэг /3- р хх-ийн 38-39 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасамбуугийн өгсөн... Би 2018 онд сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед миний санаж байгаагаар 91 мотоцикл ирснийг аймгийн нөөцийн хашаанд шалгаж хүлээж авахад бүгд хэвийн ажиллаж байсан. 2018 онд ******* сумын 12 цагийн Засаг дарга нарт мотоциклыг хүлээлгэж өгсөн. Бүх сумдын багийн Засаг дарга нарт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарласны үндсэн дээр Протек ХХК нь шалгарч мотоцикл нийлүүлсэн. Мотоцикл хүлээлгэн өгөхөд ******* сумын багийн Засаг дарга нар өөрсдөө хүлээн авсан байхаа. Би мотоцикл гардуулж өгөхөд байгаагүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганданповронгийн өгсөн... 2018 онд Монгол улс даяар багийн Засаг дарга нарыг унаажуулах төслийг Засгийн газраас хэрэгжүүлсний үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж бүх сумдын багийн Засаг дарга нарт мотоцикл хүлээлгэж өгснөөс манай ******* сумын 12 багийн Засаг дарга нарт 12 мотоциклыг Ард Аюушийн талбай дээрээс хүлээлгэж өгсөн. Тухайн мотоциклыг багийн Засаг дарга нарт хүлээлгэж өгөхдөө нягтлан бодогч Ц.Өсөхбаяр, нярав Б.Өлзийсайхан нар байгууллагын орлогын балансад тусган авч байсан. 2018 онд багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоцикл нь улсын төсвөөс авч өгсөн төрийн өмч буюу ******* сумын Засаг даргын Тамгын газрын өмч. Төрөөс авч өгсөн байгууллагын өмчийг багийн Засаг дарга нар борлуулах ямар ч эрх байхгүй. Мотоциклын хугацаа дууссаны дараа 500000 төгрөг дотроо бол ******* сумын иргэдийн хурлаараа шийднэ. 500000 төгрөгөөс дээш бол Аймгийн иргэдийн хурлаас дуудлага худалдаанд оруулж актлах юм уу ямар нэгэн шийдвэр гарсны дараа мотоциклыг зарж борлуулах асуудал яригддаг... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42 дугаар хуудас/ Компьютерт үзлэг хийсэн .... Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч Ц.Өсөхбаярын суудаг 107 тоот өрөөнд түүний DELL маркийн компьютерт үзлэг хийхэд CTS нэртэй программ байх ба уг программ руу Ц.Өсөхбаяраар нууц кодыг нь хийлгэж нэвтэрч ороход байгууллагын нэр, тайлант он гэж гарч ирэх бөгөөд байгууллагын нэр оноо сонгож үндсэн хөрөнгө гэх цэсийг сонгож ороход үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл гэсэн дээр 2018.09.03-ний өдөр №0000001 харилцагч байгууллага гэсэн дээр Протекс ХХК 7 код гэсэн дээр 00090 хөрөнгийн нэр гэсэн дээр мотоцикл хэмжих нэгж гэсэн дээр ширхэг, нэгж үнэ гэсэн дээр 2299000 тоо ширхэг гэсэн дээр 12 , дүн гэсэн дээр 27588000 орлогын төрөл гэсэн дээр шилжүүлж авсан, бүртгэлийн данс гэсэн дээр 39203, кредит данс гэсэн дээр 12000045, нярвын нэр гэсэн дээр Б.Өлзийсайхан гэж тус тус бичсэн байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 43- 46 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай .... “К.*******ийг ******* баг ” захирамжийн хуулбар /3-р хх – ийн 48 дугаар хуудас/ Эд хариуцагч К.*******ийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл /3-р хх-ийн 49 дүгээр хуудас/ Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, эзэмшигч К.******* /3-р хх-ийн 50 дугаар хуудас/ Машины т..... үйлдвэрлэсэн он 2018,08,02, машины марк “Hongli”, зориулалт суудал, арлын номер LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163FMLJ8631611, туршилтын гүйлт 47, явсан км 2018.09.03 хүлээн авсан он сар өдөр 2018.09. 03 , хүлээн авсан хүний гарын үсэг К.*******, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг Б.Өлзийсайхан ... /3-р хх-ийн 52 дугаар хуудас/ Үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл /3-р хх-ийн 54 дүгээр хуудас/ Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26- ны өдрийн 133 дугаартай ... Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай “ тогтоол, тогтоолын хавсралт /3-р хх-ийн 58- 60 дугаар хуудас/ Ховд аймгийн Орон нутгийн өмчи 2021 01 13-ны өдрийн 10 дугаартай .... Тус байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн 1936003480252 дугаартай хэргийн 2018 онд багийн Засаг дарга нарт мотоцикл хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуулбарыг хүргүүлсэн албан бичиг, Ховд аймгийн Багийн Засаг дарга нарт мотоцикл хүл /3- -ийн 63-66 дугаар хуудас/ Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 01 сарын 05- ны өдрийн 02 дугаартай ... Ховд аймгийн багийн Засаг дарга нарыг унаажуулах тендерийн материалыг хуулбарлан ирүүлсэн ... албан бичиг, тендерийн материал /3-р хх-ийн 69- 214 дүгээр хуудас/ Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 02-ны өдрийн А/452 дугаартай ... Ажлын хэсэг байгуулах тухай ... /3- -ийн 216-217 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг 8 хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч К.******* нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/25 дугаартай “К.*******ийг ******* багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикл гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркийн LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг гардан авсан, Мөн ******* сумын Тамгын газраас 2018 оны 09 сарын 03- ны өдөр 59 км-ийн гүйлт бүхий заалттай мотоциклыг Ховд аймгийн ******* сумын Тамгын газрын хөрөнгийн бүртгэл бүртгэн, хөрөнгийн орлогын CTS программд бүртгэж, улмаар эд хариуцагч болох К.*******ээр гарын үсэг зуруулан мотоциклыг хүлээлгэн өгсөн ба тухайн мотоциклыг дүүгээрээ унуулан ажилдаа хүргүүлж, ажлын хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2018 оны 12 сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын иргэн З.д 1380000 төгрөгөөр зарж борлуулсан ба Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600348 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газар тухайн мотоциклыг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч К.******* нь тухайн мотоциклыг өөрөө унаж албан ажилдаа хэрэглэх боломжгүй байсан тул зарж, приус-10 маркийн авто машиныг худалдан авч өөрийн ажлын албан хэрэгцээндээ ашигласан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдээгүй хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж гэм буруугийн талаар маргаж байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч К.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан .... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй 9 байна. Учир нь: Шүүгдэгч К.*******ийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 02 14- /25 “К.*******ийг ******* багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаагийнх хувьд, мөн Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулахын тулд Ховд аймгийн ******* багийн Засаг дарга К.*******ийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркийн LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611 дугаар бүхий 59 км гүйлттэй улаан өнгийн мотоциклыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас К.*******д хүлээлгэн өгсөн, К.******* нь хүлээн авсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын тендер зарлаж улмаар тухайн тендерт Протекс ХХК шалгарч 2018 оны 08 дугаар сард мотоциклыг нийлүүлсэн ба Ховд аймгийн ******* сумын Тамгын газар нь тухайн сумын 12 багийн Засаг дарга нарт хуваарилагдсан 12 мотоциклыг хөрөнгийн орлогын бүртгэлд авч, 2018 оны 09 сарын 03- ны өдөр 12 багийн Засаг дарга нарт гардуулан өгсөн, шүүгдэгч К.******* нь 2018 оны 09 сарын 03 - ны өдөр 59 км гүйлт бүхий мотоциклыг хүлээн авч, албан ажлын хэрэгцээнд ашиглаж байсан нь нотлогдсон. Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******, гэрч Ц.Өсөхбаяр, Б.Өлзийсайхан, Ц.Ганданповрон, Ц.Даваасамбуу, нар нь ... Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь тус сумын 12 багийн багийн Засаг дарга нарт олгогдсон мотоциклыг хөрөнгийн бүртгэлд бүртгэн, багийн Засаг дарга нарт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн, багийн Засаг дарга нар нь өөрсдөө болон эмэгтэй багийн Засаг дарга нар нь ах дүү найз нөхдөөрөө унуулаад аваад явсан, 2019 оны эд хөрөнгийн тооллогод ******* багийн Засаг дарга К.******* нь мотоциклоо тоолуулаагүй, мотоциклыг албан хэрэгцээнд зориулан өгсөн гэдгийг мэдэж байсан, мотоциклыг зарж борлуулах эрх байхгүй, хэрэв тухайн мотоциклыг зарах буюу шилжүүлэх бол Ховд аймгийн болон ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэдэг талаар мэдүүлсэн. Иймд К.******* нь тухайн мотоциклыг хүлээн авснаар Ховд аймгийн 10 ******* сумын Тамгын газрын болон бусдын эд хөрөнгийн итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.*******ийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай “К.*******ийг ******* багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаагийнх хувьд, мөн Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулахын тулд Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга К.*******ийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркийн LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг ажил олгогч болон тухайн мотоциклын өмчлөгч болох Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1380000 төгрөгөөр зарж, үрэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.*******ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан - “Chngoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн иргэн З.д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг ...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч К.*******д холбогдох 3 дугаар хавтаст хэргийн 176-191 дугаар хуудас дахь бичгийн нотлох баримт нь уншигдахгүй байх тул шүүх үнэлээгүй болно. Тухайн хуудсан дахь баримтууд нь Ховд аймгийн Багийн Засаг дарга нарыг унаажуулах гэрээ авагдсан байгаа хэдий ч хэргийн оролцогч нарын хувьд Ховд аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас тус аймгийн 91 багийн Засаг 11 дарга нарыг унаажуулах ажлын тендер зарлагдсан түүний улмаас багийн Засаг дарга нарыг мотоциклоор хангасан талаар байгаа болно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд шүүгдэгч К.******* нь мотоциклыг завших санаа зорилго байгаагүй, мотоциклыг зараад приус маркийн машин авч албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаа талаар маргаж байгаа болно. Хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 176-191 хуудас дахь “Ховд аймгийн Багийн засаг дарга нарыг унаажуулах ажлын гэрээ”- нээс бусад хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч К.*******ийн үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь нотлогдсон гэж шүүх дүгнэсэн болно. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.******* нь шүүгдэгч К.******* нь мотоциклыг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн, манай байгууллага мотоциклоо хүлээн авсан тул тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлж байгаа шүүгдэгч К.******* нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч К.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 80 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон хэргийн И.Хумархан ... К.******* нь шулуун шударга зантай, худал ярьдаггүй өөр ямар нэгэн ааш зан байхгүй. Хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ... гэх мэдүүлэг, К.Жупанханы ... К.******* нь нийтэч зантай, маш шударга хүнд тусархуу хүний төлөө гэж байдаг, хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Нөхрөөсөө салсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч К.******* нь өрх толгойлон, хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь шүүхийн .... Молхы овогт Хавдолдайгийн Болатбек, ******* овогт *******ы ******* нар нь 2009 оны 03 сарын 05-ны өдөр 0002 дугаарт гэрлэлт цуцлалтын бүртгэлд бүртгүүлсэн тухай “Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа”, Болатбекийн Нурдаулет 2003 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн, ПЮ 03270838 дугаарын регистр бүхий төрсний бүртгэлийн лавлагаа, Болатбекийн Нурсауле 2004 оны 08 сарын 14- ний өдөр төрсөн, ПЮ 04281400 дугаарын регистр бүхий төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлжээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 12 Шүүгдэгч К.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 –т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч К.*******ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chо ngoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн иргэн З.д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч К.******* болон Ховд аймгийн 91 багийн засаг д 2018 08 02-ны өдөр багийн дарга нарыг унаажуулах зорилгоор тендер зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклыг хүлээлгэн өгсөн гэдэг дээр хэн ч маргахгүй байгаа. Тухайн мотоциклыг К.******* хүлээн аваад өөрийн дүүгээрээ унуулан ажилдаа явж байсан нь тогтоогдсон. Тухайн мотоциклыг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авсан, уг мотоциклыг зарж болох талаар тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон ямар нэгэн чиглэл өгөөгүй, хэрэв тухайн мотоциклыг зарах бол сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гардаг талаар мөрдөн явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 133 дугаар тогтоол 2018 оны 12 сарын 26- ны өдөр гарсан. К.******* нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклыг бусдад зарж 1380000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч К.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч К.******* нь гэмт хэрэг үйлдэж 1380000 төгрөгийг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч К.*******ийн эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай TOYOTA PRIUS-10 маркийн тээврийн 13 хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/136 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлтдээ: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, шүүгдэгч К.*******тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон нь сонсгол мэдээллийн цагаараа эмэгтэй багийн дарга нар нь мотоциклоо зарж болно гэх зөвшөөрлийг өгч байсан эсэхийг гэрч Ц.Ганданповронгоос асуусан хэдий ч бусад гэрч , үйлдсэн гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг шалган тогтоогоогүй гэж үзнэ. Иймд шүүгдэгч К.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Нэгэнт шүүхээс шүүгдэгч К.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч К.******* нь өрх толгойлон амьдардаг, цалингийн зээлтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээ болох 2700000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч К.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chоngoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн иргэн З.д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон болно. Шүүгдэгч К.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклыг бусдад зарж, өөртөө 1380000 төгрөгийн орлого олсон байх тул шүүхээс шүүгдэгч К.*******ийг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон 14 гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.*******д хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч К.******* оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг хоёр жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.*******д тайлбарлан өгөв. Шүүгдэгч К.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклыг бусдад зарж 1380000 төгрөгийн орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч К.*******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1380000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч К.******* хохирлоо нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт...”гэмт хэрэг үйлдэж шууд ба шууд бусаар олсон орлого түүнээс олсон ашиг, гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлнэ...гэж заасан тул шүүгдэгч К.*******ийн завших гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1380000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцсэн гэж үзсэн болно. Эрүүгийн 1936003480259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав. Шүүгдэгч К.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч К.*******ийн эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай TOYOTA PRIUS-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/136 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр 15 үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.*******ийг хоёр манга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 1936003480259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3-т зааснаар шүүгдэгч К.*******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1380000 төгрөг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй. 6.Шүүгдэгч К.*******ийн эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай TOYOTA PRIUS-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/136 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга 16 хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч К.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА