| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-05-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.*******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/ Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ын *******д холбогдох эрүүгийн 1936003120251 дугаартай, 178/2020/0070/Э индекстэй хэргийг 2021 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 03 сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, монгол хэл уран зохиолын багшийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, дүү, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн 09-07 тоотод оршин суух хаягтай, одоо ******* багийн ******* 2 дугаар байрны 12 айлын орон сууцны 01 тоотод /Гүн Чандмань/ оршин суух, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн Засаг даргын ажилтай, аминдаа 2 өрөө орон сууц, хашааны газартай, сарын өрхийн орлого 750000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт ын ******* Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Б.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” 2 маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын ************** багийн иргэн Б.ийн эхнэр Н.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Ховд аймгийн 91 багийн Засаг даргад Ард Аюушийн талбай дээр мотоцикл гардуулж өгсөн. Тухайн үед манай ******* сумын багийн Засаг дарга нар мотоциклыг гардаж аваад ******* сумын грашинд хийж байгаад 09 сард бид нарт гардуулж өгсөн. Би байранд амьдардаг тул эгчийнхээ амьдарч байсан хашааны гараажинд хийсэн. Тэр жил манай эгчийн нөхөр нас бараад мотоциклыг нь зарна гэж байсан. Тэгээд мотоцикл авна гэсэн хүн холбогдохоор нь эгчийнхээ утас өгсөн. Тэгтэл андуураад улаан өнгийн мотоциклыг нь авсан байсан. Надад мотоцикл зарах шаардлага байгаагүй. Мотоциклыг 2018 оны 12 сард авч явсан. Тухайн хүнтэй утсаар холбогдох гэсэн боловч хөдөө байсан тул холбогдож чадахгүй байсан. Манай сумын Засаг дарга Ц. нь долоо хоногийн 5 дахь өдөр сонсгол мэдээллийн цагаар эмэгтэй багийн Засаг дарга мотоциклыг унаж чадахгүй талаар тухайн үед ярьж байсан. Бид нарын хувьд улс төрийн албан тушаалтан тул батламжийн гэрээ байгуулан ажилладаг байгаа. Энэ хэрэг шалгагдаж эхэлсний дараа Д дарга нөхөн гарын үсэг зуруулсан. Миний хувьд Н., Улаанаа гэх хүнийг танихгүй. Мотоциклын мөнгийг манай эгч авсан ... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч /Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн Алтайн буйлааст 2 дугаар байр 07 тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай/ Х.*******ын өгсөн... Улсын 3 төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн хөрөнгийг үнийн дүнгийн дагуу нярав Б.Өлзийсайхан, нягтлан бодогч Ц.Өсөхбаяр нар тухайн байгууллагын хөрөнгийн CTS программд оруулж хөрөнгийн бүртгэлд бүртгэдэг байгаа. Манай сумын 12 багийн Засаг дарга нарт 2018 онд мотоциклыг хүлээлгэн өгөхдөө Ард Аюушийн талбай дээрээс хүлээн аваад ******* сумын хөрөнгийн CTS программд албан ёсоор бүртгэсний дараа хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн орлогын программд бүртгэж авснаар ******* сумын хөрөнгө болдог байгаа. Багийн Засаг дарга нартай эд хөрөнгө хариуцуулах талаар гэрээ байгуулаагүй байсан. Харин 2020 оны 08 дугаар сард миний бие ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил авсны дараа 12 багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Тухайн мотоциклуудыг Аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж, төсвийн хөрөнгөөр авч сумдын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул байгууллагынхаа дансанд бүртгэж авсан байдаг. Тухайн хөрөнгө бүртгэх тухай 133 дугаартай тогтоолыг хүлээгээд хөрөнгөө бүртгэхгүй байгаад байж болохгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол жилийн эцэст гарсан нь буруу гэж бодож байгаа. Мотоциклыг хүлээлгэн өгсөн үедээ тухайн тогтоол гарсан бол ийм асуудал болохгүй байж болно. Тухайн 12 мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нарт захиран зарцуулах эрх байхгүй. Мотоциклын захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Мотоциклыг хүлээн авсан тул шүүгдэгч Б.*******гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Б.*******гийн хэргийн шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. Тухайн мотоциклд улсын дугаар аваагүй байна. Засаг даргаар ажиллаж байсан Ц.гийн хувьд тухайн мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. Тухайн мотоциклыг зарах бол сумын болон аймгийн ИТХТ-ийн шийдвэрийн үндсэн дээр худалддаг байгаа. Элэгдэл хорогдлын хувьд Засгийн Газрын 2005 оны 233 дугаартай тогтоолоор тооцдог. ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон 2020 оны 04 сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Буу тамгат овогт Дашнямын Ариунбилэгийн өгсөн ... Б.*******гийн хувьд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2009 оноос ************** багийн Засаг даргаар 11 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны зун 8 сард манай 12 багийн Засаг дарга болон аймгийн хэмжээний нийт 91 багийн Засаг дарга нарыг дуудаж, тендер зарлан оруулж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 91 мотоциклыг олгосон. Манай сумын хувьд багийн Засаг дарга нарт мотоцикл хэрэгтэй байгаа талаар захиалга өгөөгүй, 4 санал хүсэлт гаргаагүй. Манай сумын ихэнх багийн Засаг дарга нар нь эмэгтэй тул мотоцикл унах боломжгүй. Бид талбай дээрээс мотоциклоо гардаж аваад бүх мотоциклыг складад хийж байгаад Аймгийн Засаг дарга болоод удирдлагуудад өөр төрлийн албан ажлын хэрэгцээний тоног төхөөрөмжөөр хангуулах хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй тул 9 сард бүх багийн дарга нараа ******* сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглуулаад мотоциклыг албан ёсоор түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклд арлын дугаар бичигдсэн дагавар нэг хуудас бичигнээс өөр ямар нэгэн бичиг баримт дагалдаж ирээгүй. Тухайн арлын дугаар бүхий бичиг баримтыг багийн Засаг дарга нарт өгсөн. Би тухайн үед нь аймгийн Цагдаагийн газар болон Авто тээвэр зохицуулалтын газарт үнэмлэх болон дугаар олгох талаар бичиг явуулж байсан. Мөн аймгийн Иргэдийн хурлаас 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авахыг даалгасан. Мотоциклыг 2018 оны 09 сард хөрөнгийн бүртгэлд бүртгээд мотоциклыг хүлээлгэн өгсөн. Манай сумын өмч хамгаалах зөвлөл хөрөнгөө хагас, бүтэн жилээр тоолдог. 2019 оны эхээр мотоциклыг зарим нь амаар зарим нь авчирж үзүүлж тоолуулсан байсан. Тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, Багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн. Багийн Засаг дарга нарын хувьд сумын Засаг даргатай дөрвөн жилийн хугацаатай батламжийн гэрээ байгуулдаг. Тухайн гэрээ нь Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаггүй. Б.*******гийн хувьд мотоциклоо унаж хэрэглээгүй байсан тул хадгалалтандаа хайхрамжгүй хандсан байна. Багийн дарга нараар тухайн үед бичиг баримтад гарын үсэг зуруулаагүй, сүүлд мотоциклын асуудал яригдаад нөхөн зурсан. Мотоциклыг хураан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон 2020 оны 04 сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн... Манай дүү Б.******* нь манай гараажинд улаан өнгийн мотоцикл авчирж хадгалуулсан. Мөн гараажинд манай нөхрийн цагаан өнгийн мотоцикл байсан. Манай нөхөр 2018 оны 07 дугаар сард нас барсан тул дүүдээ нөхрийнхөө мотоциклыг зарах талаар хэлж байсан. Манай дүү мотоцикл авах хүн явуулчихлаа гэж хэлсэн. Хоёр эмэгтэй ирсэн. Би нөхрийнхөө цагаан өнгийн мотоциклыг зарна гэж хэлсэн. Нөхөр нас барсан сэтгэл санаа тавгүй байсан. Мотоциклоо авчихлаа гээд хаалгаар шагайж хэлсэн. Дараа нь гарахад манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоциклыг аваад явсан 5 байсан. Мөнгийг нь бэлэн 1500000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг өөртөө, хоёр хүүхдэдээ хэрэглэсэн. Б.*******д “чиний улаан мотоциклыг аваад явсан байна” гэдгийг хэлэхэд манай дүү албаны мотоцикл зарах ёсгүй байсан гэж загнаж байсан. Тэгээд нөгөө хүмүүстэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Манай хоёр хүүхэд 12 сард төрсөн, мотоциклыг 12 сард зарсан. Одоо цагаан өнгийн мотоцикл байгаа. Би дүүгийнхээ мөнгийг мотоциклоо зарж байгаад өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлэг Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан өнгөтэй, хажуу талын бөөрөнд “Hongli” гэсэн бичигтэй, арлын дугаар нь LTDPCML84J8631596, моторын дугаар нь 163FML J 8631596 дугаартай спидометрийy заалт нь 027503 гэж заасан шинэвтэр мотоцикл байв ... гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 04-07 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өлзийсайханы гэрчээр өгсөн... Би 2013 оны 03 сарын 11-ний өдөр ******* сумын Тамгын газрын нярваар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2018 онд Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн бүх сумдын багийн Засаг дарга нарт мотоцикл хүлээлгэн өгснөөс манай ******* сумын 12 багийн Засаг дарга нарт 12 мотоциклыг аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбай дээр гардуулан өгсөн. Тухайн мотоциклыг 12 багийн Засаг дарга болон Тамгын газрын дарга байсан Д, миний бие хүлээж авч байсан. ******* сумын багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоциклыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогын бүртгэлд бүртгэн CTS программд шивж оруулж, 12 багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. ******* сумын 12 багийн Засаг дарга нарт өгөх мотоцикл нь зарлагын баримт нэхэмжлэхтэйгээ ирсэн тул ******* сумын орлогодоо авч 12 багийн Засаг дарга нартаа хүлээлгэн өгсөн. Тухайн 12 мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Багийн Засаг дарга нарын хувьд тухайн мотоциклыг ярьж, санал хүсэлт тавьж байсан зүйл байхгүй. Мотоциклыг тавьж өгөхөд эрэгтэй багийн Засаг дарга нар нь өөрсдөө унаад, эмэгтэй багийн Засаг дарга нар нь хүнээр унуулаад авч явсан. Тамгын газар хөрөнгөө жил бүр тоолдог байгаа. Багийн Засаг дарга Б.*******гийн хувьд 2018, 2019 оны тооллогоор мотоциклыг авчирж тоолуулаагүй, мотоциклоо үзүүл гэхээр амбаарт байгаа л гэдэг байсан. Манай сумын эд хөрөнгийн тооллогын комисст мал эмнэлгийн тасгийн дарга Б.Нанжид, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Саранцэцэг, статистикийн мэргэжилтэн Х.Ганболд, газар тариалан хариуцсан 6 мэргэжилтэн З.Уянга, нярав миний бие байдаг. 2019 оны 05 дугаар сарын тооллогоор Бичигт багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ, Наран багийн Засаг дарга И.Цэрмаа нар л мотоциклоо үзүүлж тоолуулсан. Бусад багийн Засаг дарга нар биетээр үзүүлж тоолуулаагүй амаар байгаа гэж тоолуулсан. Жилд 1-2 удаа хөрөнгийн тооллого хийдэг байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 3-р хх-ийн 03- 04 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Саранцэцэгийн гэрчээр өгсөн... 2019 оны эхний хагас жилийн тооллогын ажлын хэсэгт оролцож, Багийн Засаг дарга нарт олгосон мотоцикл болон ******* сумын Засаг даргын Тамгын газрын бүх эд хөрөнгийг тоолсон. Энэ үед Наран багийн Засаг дарга И.Цэрмаагийн мотоциклыг өөрийн нүдээр үзэж тоолсон. Бусад багийн дарга нар мотоциклыг байгаа гэж амаар тоолуулсан. Тухайн үед авчирч нүдээр үзүүлж тоолуулах шаардлага тавьсан. Тооллогын ажлын хэсэг Багийн дарга нарыг мотоциклыг нүдээр үзүүлж авчирж тоолуулаагүй гэдгийг хэлж байсан. Тооллогын ажлын хэсгийн ахлагч нь Ц.Нанжид байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Н.гийн гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард улаан хүрэн өнгийн “Hongli” гэсэн нэртэй мотоциклыг 1500000 төгрөгөөр Б.******* гэдэг эмэгтэйгээс худалдаж авсан. Б.*******г харвал танина. 2019 оны 11 сард Ховд аймаг руу явж байгаад хамт явж байсан хүндээ “мотоцикл авах гэсэн юмаа гэхэд тэр хүн миний таньдаг хүн хямдхан мотоцикл зарах гэж байгаа тэрийг үзэхгүй юу” гэхэд нь очиж үзэхэд шинэ унаж хэрэглээгүй мотоцикл байхаар нь мөнгийг нь өгөөд худалдаж авсан. Миний худалдаж авсан мотоцикл улсын дугаар бичиг баримт байгаагүй. Тухайн үед тэр хүнээс тийм бичиг баримт шаардаагүй. 2019 оны 12 сард Б.******* над руу утсаар яриад мотоциклыг буцаагаад явуулчих мөнгийг чинь өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн дахин өгсөн... Би мотоцикл авахаар Ховд аймаг явсан юмаа. Замдаа хамт машинд сууж явсан Х.Олонбаяр /Улаанаа/ гэх эмэгтэйтэй ярилцаж яваад мотоцикл авахаар явж байгаагаа хэлэхэд Б.******* гэх хүний 99921506 утас өгч, энэ хүн мотоцикл зарна гэж хэлсэн. Аймагт ирээд утсаар ярихад “хоёр мотоцикл зарна. Талын хашаанд гэрт байгаа. Манай эгч гэрт байгаа,очиж үзээд ав” гэхээр нь утсаар яриад гэрийг нь заалгаад нэг жимс ачих Истана маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад талын хашаанд очсон. Тэр Б.*******гийн эгч гэсэн эмэгтэй намайг тосож аваад амбаарт байсан цагаан, улаан өнгийн мотоцикл үзүүлэхээр нь улаан 7 өнгийн мотоциклыг авч эгчид нь 1500000 төгрөгийг тоолж өгсөн. Надтай хамт манай нутгийн хөрш С.Оюунчимэг гэх эмэгтэйг дагуулж очиж авсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Доржсүрэнгийн гэрчээр өгсөн... 2019 оны 02 дугаар сард Ховд аймгийн сумын Байтаг багийн иргэн Н.гээс улаан хүрэн өнгийн “Hongli” маркийн мотоциклыг 1700000 төгрөгөөр худалдаж аваад өөрөө унаж байгаад 2019 оны намар мөн Байтаг багийн О.Батчулуун гэх хүнд 1500000 төгрөгөөр зарсан. Мөнгөө аваагүй байгаа. Өнгө үзэмжийн хувьд шинэ мотоцикл байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд О.Батчулууны гэрчээр өгсөн... 2019 оны 10 сарын 27-30 ны хооронд Чулуунбаатарын Доржсүрэнгээс “Hongli” гэсэн бичигтэй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг 1500000 төгрөгөөр бодож худалдаж аваад үнэнд нь идэшний үхэр, хавар ноолуур гарахаар мөнгө өгөхөөр тохирсон байсан. Худалдаж аваад бараг унаагүй, 100 орчим км явсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Олонбаярын /Улаанаа/ гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард над руу нэг эмэгтэй залгаад “нэг мотоцикл байна зараад өгөөч” гэж хэлсэн. Би тэгэхээр нь одоо хүйтэнд мотоцикл авдаг бэлэн мөнгөтэй хүн байхгүй гэж хэлсэн. Би тэр хүний нэрийг асуугаагүй, миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй. Хэд хоногоос Ховд аймаг руу явж байхад таксинд хамт суусан 2 эмэгтэй “мотоцикл худалдаж авахаар явж байна” гэхээр нь нөгөө над руу залгасан эмэгтэйгийн дугаарыг утаснаасаа хайж олоод дугаарыг нь өгсөн. Тэр хоёр эмэгтэйгийн нэгийг С.Оюунчимэг гэдгийг танина. Нөгөө эмэгтэйг нь танихгүй. Нэг мотоцикл зарна гэж байсан. Нэр ус мотоциклын загварыг хэлээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх 32 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оюунчимэгийн гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард Н.гийн хамт Ховд аймаг яваад буцаж ирсэн. Тэр үед Н. нь нэг эмэгтэй хүнээс улаан өнгийн мотоциклыг 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Н. бид хоёр талын хашаанд очиход нэг эмэгтэй тосож аваад гараажинд байсан 2 мотоциклыг худалдана гэж үзүүлэхээр нь улаан өнгийн мотоциклыг худалдаж авсан. Нэг цагаан өнгийн мотоцикл байсан. Н. мотоцикл худалдаж авч байгаа хүний эгч гэх хүнд мөнгийг бэлнээр тоолж өгсөн. Н. утсаар ярьж худалдаж авахаар тохиролцсон. Нэрийг нь сайн мэдэхгүй. Нямтай хүний нэр хэлж байсан. Тэр хүн өөрөө ирээгүй. Эгч гэх хүн нь бид хоёрт мотоцикл үзүүлсэн. Н. улаан өнгийн мотоциклыг авна гээд авсан. Бид 8 хоёр мотоцикл унадаг. Улаан нь жижиг хөдөө газар унахад болно гээд авсан. Н.гийн утсаар ярьсан хүнд хоёр мотоцикл байгаа гэсэн. Алийг нь зарна гэснийг мэдэхгүй. Бид хоёр мотоцикл авахаар Ховд аймаг руу явж байхад хамт явсан Х.Олонбаяр /Улаанаа/ гэх эмэгтэй “нэг хүн мотоцикл зарна гэж байна лээ” гээд утасны дугаарыг нь Н.д өгсөн. Мотоцикл худалдахаар тохиролцсон хүний эгч гэх эмэгтэйд мөнгийг нь бэлнээр өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/ Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон... “Hongli” маркийн мотоцикл 2235000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 36 дугаар хуудас/ 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 02-ны өдрийн эд хариуцагч Б.*******гийн тооллогын бүртгэл ... мотоцикл нэг ширхэг, 2299000 төгрөг, амаар тоолов... /1-р хх-ийн 92 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгөнд тооллого хийх ажлын хэсэг байгуулах тухай” /1-р хх-ийн 100 дугаар хуудас/ Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 127-157 дугаар хуудас/ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 186-201 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Даваасамбуугийн гэрчээр өгсөн... Би 2018 онд сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед миний санаж байгаагаар 91 ширхэг мотоцикл орж ирсэн. ******* сумын 12 багийн Засаг даргад мотоциклыг хүлээлгэж өгсөн. Мотоцикл хүлээлгэн өгөхөд ******* сумын багийн Засаг дарга нар өөрсдөө ирж гардаж авсан байх хүлээлгэн өгөхөд миний бие байгаагүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 250 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Өсөхбаярын гэрчээр өгсөн... 2018 онд улсын хөрөнгө оруулалтаар бүх сумдын Засаг дарга нарыг унаажуулах тендер зарлагдсаны дагуу манай ******* сумын нийт 12 багийн Засаг дарга нарт 12 ширхэг мотоцикл хүлээлгэн өгсөн. Тухайн мотоцикл хүлээн авах ажиллагаанд Тамгын газрын дарга Д 12 багийн Засаг дарга нар оролцож байсан. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоциклыг 2018 оны 09 сарын 03-ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогод бүртгэж багийн засаг дарга нарт 9 хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклуудыг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгөх шаардлагатай байсан тул иргэдийн хурлын 133 дугаар шийдвэрийг хүлээх боломжгүй байсан. Уг тогтоолыг хүлээвэл мотоциклын элэгдэл хорогдлыг тооцоход хүндрэл учрах тул мотоциклыг хүлээлгэн өгсөн өдөр нь Нягтлан бодох бүртгэлийн хуулиар бүртгэлжүүлж, хүлээлгэн өгсөн байгаа. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч тул багийн Засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Тухайн мотоциклыг зарж борлуулахаар бол Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гарч байж зарцуулах юм уу шилжүүлэх эрх үүсдэг. Түүнээс багийн Засаг дарга ч бай, Тамгын газрын дарга ч бай мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. ******* сумын эмэгтэй багийн Засаг дарга нараас мотоциклыг хэрэглэх боломжгүй байна гэж ярьж байсан удаа байхгүй. Эрэгтэй багийн Засаг дарга нар нь өөрсдөө унаад, эмэгтэй багийн Засаг дарга нар нь найз нөхөд, ах дүү нараараа унуулахад аваад явсан. Тооллогоор мотоциклыг нүд үзүүлж тоолуулж байсан талаар нярав Б.Өлзийсайхан мэдэж байгаа ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01-02 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.гийн гэрчээр өгсөн... 2018 онд Монгол улс даяар багийн Засаг дарга нарыг улсын төсвөөс унаажуулах төслийг засгийн газраас хэрэгжүүлсний үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж бүх сумдын багийн засаг дарга нарт мотоцикл хүлээлгэн өгснөөс манай ******* сумын 12 багийн засаг дарга нарт 12 мотоцикл Ард Аюушийн талбай дээрээс хүлээлгэж өгсөн. Тухайн мотоциклыг хүлээлгэн өгөхдөө ахлах нягтлан бодогч Ц.Өсөхбаяр, нярав Б.Өлзийсайхан нар байгууллагын орлогод бүртгэж авч, блансад тусган авсан байсан. 2018 онд багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоцикл нь улсын төсвөөс авч өгсөн төрийн өмч буюу ******* сумын Засаг даргын Тамгын газрын өмч. Төрөөс өгсөн байгууллагын өмчийг багийн Засаг дарга нар зарж борлуулах ямар ч эрх байхгүй, мотоцикл ашиглах хугацаа дууссаны дараа 500000 төгрөг дотроо ******* сум иргэдийн хурлаараа шийднэ. 500000 төгрөгөөс дээш бол аймгийн иргэдийн хурлаас дуудлага худалдаанд оруулах юм уу актлах ямар нэгэн шийдвэр гарсны дараа мотоцикл зарж борлуулах асуудал яригдана ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 05 дугаар хуудас/ Компьютерт үзлэг хийсэн тухай ... ******* сумын Тамгын газрын 107 тоот өрөөнд байрлах ахлах нягтлан бодогч Ц.Өсөхбаярын DELL маркийн хар өнгийн компьютерт үзлэг хийв. CTS гэх программ байх бөгөөд уг 10 программ руу ахлах нягтлан бодогч Ц.Өсөхбаяраар нууц кодыг нь хийлгэж нэвтрэн ороход байгууллагын нэр, тайлан он гэж гарч ирэх бөгөөд уг цэсэнд байгууллагаа сонгож, оноо хийхэд үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл гэсэн цэс рүү ороход он сар өдөр гэсэн хэсэгт 2018 оны 09 сарын 03-ны өдөр гэсэн №0000001 гэсэн дугаартай харилцагч байгууллага гэсэн дээр Протект ХХК гэж бичсэн хөрөнгийн нэр гэсэн дээр мотоцикл гэж бичсэн, нэгж үнэ гэсэн дээр 12 гэж бичсэн, дүн гэсэн дээр 2299000 гэж бичсэн, тоо ширхэг гэсэн дээр 12 гэж бичсэн, дүн гэсэн дээр 27588000 төгрөг гэж бичсэн огноо хэсэг дээр 2018.09.03 гэж бичсэн, нярвын нэр гэсэн дээр Б.Өлзийсайхан гэж бичсэн байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /3-р ххийн 06-09 дүгээр хуудас/ Мөрдөн байцаагчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэлээр... Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Б.*******г ************** багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /3-р хх-ийн 11 дүгээр хуудас/ Эд хариуцагч Б.*******гийн “Эд хөрөнгийн тооллогын бүртгэл” /3-р ххийн 12 дугаар хуудас/ Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /3-р хх-ийн 13 дугаар хуудас/ Үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл /3-р хх-ийн 17 дугаар хуудас/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах тухай мөрдөгчийн тэмдэглэлээр ...Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 133 дугаартай “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол /3-р хх-ийн 20 дугаар хуудас/ Сумдын Засаг даргын Тамгын Газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл /3-р хх-ийн 21-22 дугаар хуудас/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах тухай мөрдөгчийн тэмдэглэлээр... Мотоцикл хүлээлгэн өгсөн бүртгэл /3-р хх-ийн 26-28 дугаар хуудас/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах тухай мөрдөгчийн тэмдэглэлээр ... Ховд аймгийн багийн Засаг дарга нарыг унаажуулах тендерийн материал /3- р хх-ийн 32-176 дугаар хуудас/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах тухай мөрдөгчийн тэмдэглэлээр ... Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 02-ны өдрийн А/ 452 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /3-р хх-ийн 178-179 дүгээр хуудас/ зэрэг болно. 11 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Б.*******г ******* ******* багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн ******* сумын ************** багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж, Протект ХХКиас нийлүүлсэн 91 мотоциклыг Ховд аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газраас 2018 оны 08 сарын 02-ны өдөр мотоцикл гардуулан өгөх үйл ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркийн LTDPCML85J8631596, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631596 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын “Мотоцикл хүлээлгэн өгсөн бүртгэл”-д гарын үсэг зурж хүлээн авсан. Мөн тухайн мотоциклиудыг ******* сумын Тамгын газрын гараажинд хадгалж байгаад байгууллагын хөрөнгийн бүртгэлийн CTS программд бүртгэж, тус сумын 12 багийн Засаг дарга нарт 2018 оны 09 сарын 03-ны өдөр гардуулан өгөх үйл ажиллагаанд оролцож өөрт нь хариуцуулан өгсөн “Hongli” маркийн LTDPCML84J8631596, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631596 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг гардан авч Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн 09-07 тоот хашаанд өөрийн төрсөн эгч Б.Лхагвасүрэнгийн гараажинд хадгалж байгаад Ховд аймгийн сумын ************** багийн иргэн Н.д 1500000 төгрөгөөр зарсан боловч Ховд аймгийн Цагдаагийн газраас 193700312 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газарт тухайн мотоциклийг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь тухайн мотоциклыг зарах шаардлага байгаагүй, эгч Б.Лхагвасүрэн андуурч зарсан, би гэмт хэрэг үйлдээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн 12 талаар маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болон үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар мөн аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан оруулж ирсэн 91 мотоциклыг гардуулан өгөх үйл ажиллагаанд 2018 оны 08 сарын 02- ны өдөр оролцож, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркийн мотоциклыг LTDPCML84J8631596, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631596 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг гардан авсан, мөн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэж, ******* сумын Тамгын газраас 12 багийн Засаг даргадаа мотоцикл гардуулаг өгөх үйл ажиллагаанд 2018 оны 09 сарын 03-ны өдөр оролцож өөрийн биеэр мотоциклыг хүлээн авч төрсөн эгч Б.Лхагвасүрэнгийн амьдарч байсан Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн 09-07 тоот хашааны гараажинд хадгалж байгаад 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын иргэн Н.д 1500000 төгрөгөөр зарсан нь... шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Би Ард Аюушийн талбай дээр мотоцикл гардуулан өгөх үйл ажиллагаанд оролцож мотоциклыг хүлээн авсан. Мөн ******* сумаас 2018 оны 09 сарын 03- ны өдөр мотоциклыг гардуулан өгөхөд мотоциклыг хүлээн авч өөрийн төрсөн эгч Б.Лхагвасүрэнгийн амьдарч байсан хашаан дахь гараажинд хадгалж байсан... гэх мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.*******ын өгсөн... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 12 багийн Засаг дарга нарын мотоциклыг ******* сумын Тамгын газрын хөрөнгийн CTS программд бүртгэж, багийн Засаг дарга нарт гардуулан өгсөн. Тухайн мотоциклыг Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэснээр Тамгын газрын хөрөнгө болж байгаа. Багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байсан. Миний бие Тамгын газрын даргын ажлыг аваад эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан. Багийн Засаг дарга нарт өөрт нь хариуцуулан өгсөн хөрөнгийн захиран зарцуулах эрх байхгүй. Б.******* мотоциклыг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Дийн мөрдөн шалгах ажиллагаанд болон 2020 оны 04 сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж, багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркийн мотоциклыг 13 гардуулан өгсөн. Бид мотоцикл авах хүсэлт гаргаагүй тул өөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр солиулах хүсэлт гаргасан боловч аймгийн удирдлагууд зөвшөөрөөгүй тул ******* сумын 12 багийн Засаг дарга нартаа мотоциклыг нь 2018 оны 09 сарын эхээр албан ёсоор гардуулж өгсөн. ******* сумын Тамгын газар нь хөрөнгөө хагас бүтэн жилээр тоолдог, 2019 оны хагас жилийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклыг тоолсон боловч Наран багийн Засаг дарга И.Цэрмаагаас бусад амаар байгаа гэж тоолуулсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Өлзийсайханы ... Багийн Засаг дарга нарт 2018 оны 09 сард мотоциклыг хүлээлгэн өгсөн. Мөн шүүгдэгч Б.*******гийн 2018 оны 09 сард 12 багийн засаг даргад мотоцикл гардуулан өгсөн. Байгууллага хөрөнгөө жилд 2 удаа хөрөнгийн тооллого хийдэг боловч Б.******* нь мотоциклоо тоолуулж байгаагүй. Амбаарт байгаа л гэдэг байсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвасүрэнгийн ... Манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоцикл манай грашинд хадгалагдаж байсан, мөн гэх шүүгдэгчийн мэдүүлэг, өмгөөлөгч нар нь Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдээгүй ... гэж маргаж байгаа боловч шүүгдэгч Б.******* нь бусдад мотоцикл зарах талаар хэлж байсан нь гэрч Х.Олонбаярын /Улаанаа/ ... 2018 оны 11 сард нэг эмэгтэй над руу залгаад “нэг мотоцикл байна зараад өгөөч” гэж хэлж байсан. Ховд аймаг руу хамт явсан хоёр эмэгтэй мотоцикл авна гэхээр нь нөгөө эмэгтэйгийн дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/, тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.*******гийн албаны “Hongli” маркийн мотоциклыг эгч Б.Лхагвасүрэнгийн гараажинд хадгалагдаж байхад нь Н. нь 1500000 төгрөгөөр худалдаж авсан нь гэрч Н.гийн ... Мотоцикл худалдаж авахаар Ховд аймаг руу явж байхад хамт явсан Х.Олонбаяр /Улаанаа/ гэх эмэгтэй мотоцикл зарна гэсэн хүний дугаар өгсөн. Тухайн дугаар руу ярьсан. Хашаанд хоёр мотоцикл байгаа гэхэд нь эгчтэй нь очиж уулзаад 2018 оны 11 сард “Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 1500000 төгрөгөөр Б.*******гээс худалдаж авсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22- 24 дүгээр хуудас/, гэрч Н.гийн дахин өгсөн... Би мотоцикл авахаар Ховд аймаг явсан юмаа. Замдаа хамт машинд сууж явсан Х.Олонбаяр /Улаанаа/ гэх эмэгтэйтэй ярилцаж яваад мотоцикл авахаар явж байгаагаа хэлэхэд Б.******* гэх хүний 99921506 утас өгч, энэ хүн мотоцикл зарна гэж хэлсэн. Аймагт ирээд утсаар ярихад “хоёр мотоцикл зарна, талын хашаанд гэрт байгаа, манай эгч гэрт байгаа, очиж үзээд ав” гэхээр нь утсаар яриад гэрийг нь заалгаад нэг жимс ачих Истанааг гуйгаад талын хашаанд очсон. Тэр Б.*******гийн эгч гэсэн эмэгтэй 14 намайг тосож аваад амбаарт байсан цагаан, улаан өнгийн мотоцикл үзүүлэхээр нь улаан өнгийн мотоциклыг авч эгчид нь 1500000 төгрөгийг тоолж өгсөн. Надтай хамт манай нутгийн хөрш С.Оюунчимэг гэх эмэгтэйн хамт очсон ... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 31 дүгээр хуудас/ гэрч С.Оюунчимэгийн ... 2018 оны 11 сард Н.гийн хамт Ховд аймаг ороод буцаж ирсэн. Н. нэг эмэгтэйгээс улаан өнгийн мотоцикл 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёр мотоцикл унадаг тул хөдөө унахад тохиромжтой гэж жижиг улаан өнгийн мотоциклыг авсан. Эгчид нь 1500000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Мотоцикл худалдаж байгаа хүнийг Нямтай нэр хэлж байсан. Н.Алтантхүүгийн утсаар ярьж байсан хүн нь хоёр мотоцикл байгаа аль нэгийг нь аваарай гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Б.Лхагвасүрэнгийн ... мотоцикл авна гэсэн хоёр эмэгтэй ирсэн. Би грашинд байгаа мотоциклыг үзүүлсэн. 1500000 төгрөгийг бэлэн өгсөн. Намайг гэрт байхад хаалгаар шагайгаад мотоциклоо авчихлаа гэж хэлсэн. Дараа нь харахад манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоциклыг ачаад явсан байсан. Би тухайн үед өөрийн дүү Б.*******д хэлэхэд “албаны мотоцикл зарахгүй байсан” гэж уурлаж байсан... гэх мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн албан хэрэгцээнд өгсөн мотоциклыг зараагүй гэж байгаа боловч шүүгдэгч Б.******* нь бусдад мотоцикль зарах талаараа хэлж байсан, түүний саналынх дагуу мотоцикл худалдан авах хүсэлтэй байгаагаа иргэн Н. нь 2018 оны 11 дүгээр сард сумаас ирж байхдаа хамт явсан Улаанаа буюу Х.Олонбаярын өгсөн Б.*******гийн өөрийнх нь 2021 оны 05 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл ашиглагдаж байгаа 99921506 дугаартай гар утсаар нь холбогдож хэлэхэд өөрийн эгч Б.Лхагвасүрэнгийн гараажинд мотоцикл байгааг хэлсэн, эгч Б.Лхагвасүрэн нь өөрийн гараажинд байсан цагаан болон улаан өнгийн мотоциклыг Н.д үзүүлэхэд “хөдөө унахад тохиромжтой” гэж жижиг улаан өнгийн мотоциклыг сонгон авч 1500000 төгрөгийг бэлнээр өгснийг хүлээн авсан, Б.*******д түүний улаан өнгийн мотоциклыг аваад явсныг хэлсэн гэх үйл баримт болон гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч Б.******* нь ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц. нь мотоцикл гардуулан өгсний дараа 7 хоног бүр болдог сонсгол мэдээллийн цагаар сумын ихэнх багийн Засаг дарга нар эмэгтэй тул зараад гурав, дөрвөөрөө машин авч болно гэдгийг хэлж байсан гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн... манай сумын 12 15 багийн Засаг дарга нар мотоциклыг Ард Аюушийн талбай дээрээс гардан авсан. Мөн сумын Тамгын газрын нярав мотоциклыг хүлээн авсан. Тухайн мотоциклыг Тамгын газрын нягтлан бодогч Ц.Өсөхбаяр нь хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байгаа. Төрөөс өгсөн байгууллагын өмчийг багийн Засаг дарга нарт зарж борлуулах эрх байхгүй ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 05 дугаар хуудас/, гэрч Ц.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг ... байгууллагын хөрөнгөнд бүртгэлтэй мотоциклыг багийн Засаг дарга нарт захиран зарцуулах эрх байхгүй... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өлзийсайханы өгсөн... Тухайн 12 мотоцикл нь Тамгын газрын өмч бөгөөд багийн засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй ... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болно. Иймд шүүгдэгч Б.*******г өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклыг ажил олгогч ******* сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1500000 төгрөгөөр зарж борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч Б.*******г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chkngoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын ************** багийн Н.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцэж байна. Шүүгдэгч ******* овогт ын *******г ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч Б.******* нь өөрт нь олгогдсон мотоциклийг зарах санаа зорилго байгаагүй, харин түүний эгч Б.Лхагвасүрэн нь андуураад зарсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй . Учир нь: Шүүгдэгч Б.******* нь өөрийн албан хэрэгцээнд ашиглуулахаар өгсөн мотоциклийг бусдад 1500000 төгрөгөөр зарсан нь хэрэгт авагдсан дээрхи 16 нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзсэн болно. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.******* нь шүүгдэгч Б.******* нь мотоциклыг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн ба манай байгууллага мотоциклыг хүлээн авсан тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.******* нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 114 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон 1- р хавтаст хэргийн 28 дугаар хуудас дахь гэрч М.Батцэнгэлийн ... Б.******* нь хүнтэй харилцах тал дээрээ боловсрол мэдлэг өндөртэй, шаргуу хөдөлмөрч зантай, олны дун нэр хүнд сайтай. Дээд боловсролтой, Ховд ИХ сургууль болон удирдлагын академи төгссөн. Миний мэдэхээр ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chоngoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын ************** багийн Н.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.******* болон Ховд аймгийн 91 багийн засаг дарга нарт 2018 оны 08 сарын 02- ны өдөр багийн дарга нарыг унаажуулах зорилгоор тендер зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклыг хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Б.******* нь тухайн мотоциклыг хүлээн авсан, ******* сумын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн, уг мотоциклыг Б.*******д дур мэдэн захиран зарцуулах эрх 17 байхгүй гэдэг нь гэрч Ц.Өсөхбаяр, Б.Өлзийсайхан, Ц., Ц.Даваасамбуу, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.******* нарын мэдүүлэг, нягтлан бодогч Ц.Өсөхбаярын эзэмшлийн компьютер дэх үзлэгийн тэмдэглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан БНХАУ-аас оруулж ирсэн тендерийн баримт зэргээр тогтоогдож байгаа. Тухайн мотоциклыг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаарх Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 26-ны өдөр 133 дугаартай тогтоол гарсан. Шүүгдэгч Б.******* нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклыг бусдад зарж 1500000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Шүүгдэгч Б.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлтдээ: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Гэрч Ц.гийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлох байсан гэвч энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгч Б.******* нь 1500000 төгрөгийг аваагүй, түүнийг хэн авсан хэрхэн зарцуулсныг нотлох баримтаар нотлоогүй. Б.*******гийн үйлдсэн хэргийн хувьд бусад хэргээсээ илүү онцлог байгаа. Учир нь эгч Б.Лхагвасүрэнгийн гараажинд 2 мотоцикл байсан нэгийг нь андуураад зарсан нөхцөл байдал байдаг. Түүнийг нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооно гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч Б.*******гийн үйлдэл гэм буруу байгаа эсэх, гэм буруугүйгээр хохирол учруулсан уу гэдгийг төгс тогтоогоогүй гэж үзнэ. Гэмт хэргийн сэдэлт санаа зорилго юу байсан, гэрч Улаанаа гэдэг ямар хүн байдаг гэдгийг тогтоогоогүй гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв. Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.******* нь улсын төсвийн 18 хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chоngoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын ******* ******* багийн иргэн Н.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон болно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд олгогдсон мотоциклыг ******* сумын Тамгын газар нь 12 багийн Засаг дарга нартаа гардуулан өгсөн хэдий ч захиран зарцуулах эрхгүй гэдгийг сануулж анхааруулаагүй, 2018 оны жилийн эцэс, 2019 оны хагас жилийн тооллогоор мотоциклыг бодитоор тоолоогүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Шүүхээс шүүгдэгч Б.*******г ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг хоёр жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгөв. Шүүгдэгч Б.*******д нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклыг бусдад зарж 1500000 төгрөгийн орлого олсон нь гэрч Н.гийн ... мотоциклыг худалдан аваад 1500000 төгрөгийг мотоцикл зарна 19 гэсэн хүний эгчид бэлнээр өгсөн.. гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвасүрэнгийн ... би Н.гээс 1500000 төгрөгийг бэлнээр авч өөртөө зарцуулсан, өөрийн мотоциклыг зараад дүүдээ өгөхөөр тохирсон... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хурааж, улсын төсвийн төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн 1936003120251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цаган хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав. Шүүгдэгч Б.*******гийн 42 инчийн punai маркийн зурагт, fresfech маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/138 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт ын *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 1936003120251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг хурааж 20 улсын төсөвт шилжүүлсүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ял, 1500000 төгрөгийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Шүүгдэгч Б.*******гийн 42 инчийн punai маркийн зурагт, fresfech маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/138 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА