Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00452

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00452

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нэхэмжлэлтэй, П.Пүрэвхүүгийнэмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 28 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -...П.Пүрэвхүү нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ний өдрийн 00479 тоот шийдвэрээр тус газар ирж зохих эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний газраас чөлөөлж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч  Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: -П.Пүрэвхүү нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ний өдрийн 00479 тоот шийдвэрээр тус газарт ирсэн. Эмчилгээ хийлгэх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлэгийн дотоод журмыг зөрчсөн тул нэхэмжлэлээс татгалзав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь П.Пүрэвхүүгийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга, хошууч П.Энхмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар ....Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Нэхэмжлэгч Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга, хошууч П.Энхмаагийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ