| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******ын *******, шүүгдэгч /хохирогч/ Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2136000000053 дугаартай, 178/2021/0063/Э/ индекстэй хэргийг 2021 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1988 оны 03 сарын 09- ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн 9-9 тоотод оршин суух, Хөшөөтийн уурхайд жолоочийн ажилтай, аминдаа гэр нэг, Ийст маркын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* 2.Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд 1990 оны 04 сарын 08- ны өдөр төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн 6-08 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, аминдаа гэр нэг, Старекс маркын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2 1000000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2021 оны 02 сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Б.тэй маргалдаж улмаар нүүрэнд нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 02 сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын Бугат багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ийг зодлоо гэх шалтгааны улмаас Д.*******ийн нүүрэнд гараараа цохиж, гэрээс чирж гаргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын Бугат багийн 19-17 тоотод оршин суух, 1990 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, дугаарын регистртэй/ овогт ы ийн өгсөн... 2021 оны 02 сарын 07-ны өдөр манайх цагаан сарын буузаа боох гээд, Э.******* ах эхнэр , нөхрийн дүү болох эхнэр ийн хамт ирсэн байсан. Би өөрийн төрсөн эгч Б. гэрээс жигнүүр авах гээд ортол тэдний гэрт Д.******* нэг залуугийн хамт ирсэн байсан. Тэд нар пиво уугаад сууж байсан. Надад пиво хийгээд өгөхөөр нь “буузаа хийгээд завгүй байна” гээд буцаагаад түлхтэл намайг алгадаад авсан. Би яаж байгаа юм бэ гэтэл миний нүүр лүү пиво ууж байсан аягаараа цохисон. Бид хоёрын хувьд ямар нэгэн маргаан байгаагүй. Учруулсан хохирлоо төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх 3 мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн суманд 1990 оны 04 сарын 08-ны өдөр төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,жолоочийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ******* дугаарын регистртэй /******* овогт *******гийн *******ийн өгсөн... Би 2021 оны 02 сарын 07-ны өдөр Х.гийн хамт пиво ууж байгаад түүний хамт Баярхүүгийнд очсон. Тэгтэл Баярхүү гэртээ байхгүй эхнэр хүүхэд нь байсан. Х.Жадамба бид хоёр авчирсан пивоо уугаад сууж байтал гаднаас Б. тэдний гэрт орж ирсэн. Х.Жадамба нэг пиво хийгээд өгөхөд уугаагүй. Тэгэхээр нь би Б.ийг “чи яагаад худлаа хэлээд яваад байгаа юм бэ” гээд байж байтал манай эхнэр Баярхүүгийн гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Б.т нүүрэн дээр нь үнэнээ хэл гэтэл би андуурчихжээ гэж байснаа миний нүүр лүү алгадаад авсан. Би барьж байсан пивотой аягаараа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгтэл Б.ийн нүүрнээс цус гоожоод аяга нь хагарсан. Тэгтэл гаднаас 3-4 хүн орж ирээд нэг залуу нь миний нүүрэнд гараараа цохиод гэрээс чирч гаргасан. Би гараад зугтаад явсан. Миний дээд уруулын дотор тал хэгзэрч шархалсан, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б. гэрчээр өгсөн... Тэр өдөр Д.******* манай гэрт нэг залуугийн хамт 2 литр пиво барьж орж ирсэн. Манай нөхрийг асуухаар нь байхгүй таксинд явсан гэсэн. Тэгтэл тэр хоёр манай гэрт суугаад аяга өгөөч гээд авчирсан пивоо задлаад надад хийж өгөхөөр нь би уугаад буцааж өгөөд байж байтал манай дүү Б. жигнүүр авахаар орж ирсэн. Д.******* манай дүүд пиво хийж өгөхөд манай дүү уухгүй гээд буцаагаад өгсөн. Намайг хүүхдээ авч байх үед гэнэт Д.******* манай дүүг цохичихсон. Тэгж байтал манай дүүгийн хадмууд гаднаас орж ирээд Д.*******ийг манай гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд эмнэлэг ирээд манай дүүг аваад явсан. Сэнжтэй шаазан аягаар нүүрэн тус газарт нь цохиход аяга нь хагараад унасан. Тухайн аягийг хог дээр гаргаад хаясан. Д.*******ийг манай дүүгийн хадам болдог залуу Э.******* “чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм” гээд заамдаж чирээд гаргасан. Цохисон эсэхийг мэдэхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Х.гийн гэрчээр өгсөн... 2021 оны 02 сарын 07-ны өдөр гэртээ байж байтал Д.******* ах манай гэрт ирээд дэлгүүр орж нэг нэг пиво авсан. Манай гэрт ирээд нэгийг нь уугаад, үлдсэн нэгийг нь Баярхүү ахын гэрт очиж уухаар тэдний гэрт очиход Баярхүү ах байхгүй эхнэр нь 4 байсан. Би авч очсон пивоо задлаад Баярхүү ахын эхнэрт хийж өгөөд дараа нь Д.******* ахад хийж өгөөд сууж байтал тэр гэмтсэн эмэгтэй орж ирээд Д.******* ах хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Д.******* ах ууж байсан аягаараа зөрүүлээд нүүр лүү цохисон. Тэгтэл тэр эмэгтэйгийн нүүрнээс цус гарахаар нь 00-ийн цаас авч өгөөд эгчийнх нь хамт арчилцаж байтал хажуу гэрт бууз боож байсан 2-3 хүмүүс орж ирээд нэг залуу нь Д.******* ахын шанаа руу нэг цохиод чирээд гаргасан. Би гэрт үлдээд байж байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Би гэрээс гарахад Д.******* байхгүй байсан. Д.******* ахын гэрт очсон. Гэртээ байхгүй байхаар нь би гэр лүүгээ явсан. Тэр залуу гараараа нэг удаа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өлзийгийн гэрчээр өгсөн... 2021 оны 02 сарын 07- ны өдөр гэртээ байхад манай нөхөр “Х.Жадамба гэх залуугийн гэрт байна ирээд аваач” гэхээр нь очсон. Х.Жадамба “танай гэрт очих уу” гэхээр нь манай нөхөр “тэгье” гээд хамт гараад манай гэр лүү явж байтал Х.Жадамба манай нөхрийг хоёулаа Баярхүү ахын гэрт оръё гэхээр нь би гэр лүүгээ явсан. Манай нөхөр намайг удалгүй ирээд аваарай гэхээр нь гэртээ оччихоод Баярхүү ахын гэрт нөхрийгөө авахаар ортол Б. манай нөхөр хоёр хэрэлдэж байсан. Б. нь халуун тогооны таг барьчихсан манай нөхөр лүү “ална шүү пизда минь” гэж хэлээд зогсож байсан. Тэгтэл манай нөхөр Б.Оюунчимэт хандан “манай эхнэр ороод ирлээ, одоо чи үнэнээ хэл” гэсэн чинь Б. над руу хандан “Би танай нөхөртэй уулздаг байсан гэж хэлээгүй биз дээ” гэхээр “би чи намар тэгж хэлээ биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.*******ийн хажууд очоод суусан. Би чиний гэр байна уу, эгчийнхээ гэрт байна уу гээд маргалдаад манай нөхрийн нүүр лүү гарынхаа араар алгадаад авсан. Тэгсэн манай нөхөр барьж байсан пивотой аягаараа зөрүүлээд нүүр лүү цохих шиг болсон. Б.ийн гэрт банш боож байсан сахалтай бүдүүн залуу орж ирээд манай нөхрийн толгой нүүр лүү цохиод чирээд гаргасан. Манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Бид хоёр гурван хүүхэдтэй, айлын хашаанд гэрт амьдардаг. Би 6 сартай жирэмсэн, унаж татдаг өвчтэй, хөхөн дээрээ уйланхайтай эмнэлгийн хяналтад байдаг. Манай нөхөр ажлын хамт олондоо нэр хүндтэй, архи тамхи хэрэглэдэггүй. Манай нөхрийг тэр сахалтай залуугаас өөр хүн цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 113 дугаартай ... Б.ийн биед зүүн хөмсөгний урд болон хамрын нуруунд зүсэгдсэн шархнууд, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний 5 дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дотор хэсэг, дээд уруулд тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 121 дугаартай ... Д.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Д.*******ийн биед доод уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд уруулын дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүднүүдийн буйлны цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Д.*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Д.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 53 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 02 сарын 07-ны өдөр Х.гийн гэрт 2 литрийн Нийслэл пиво ууж сууж байгаад Баярхүүгийнд очихдоо замдаа 2 литрийн нэг пиво авч очсон. Баярхүү гэртээ байхгүй эхнэр хүүхдүүд нь байсан. Х.Жадамба бид хоёр авчирсан пивоо задлаад ууж байтал гаднаас Б. орж ирсэн. Пиво хийгээд өгөхөд уухгүй байсан. Тэгэхээр нь “чи яагаад худлаа хэлээд яваад байгаа юм бэ” гэтэл гаднаас манай эхнэр орж ирсэн. За чи одоо нүүрэн дээр нь үнэнээ хэл гэтэл Б. “би андуурчихжээ” гэж байгаад миний хүзүү хацар луу алгадаад авсан. Тэгэхээр нь би санаандгүй барьж байсан пивотой аягаараа нүүрэнд нь цохисон. Тэгтэл нүүрнээс нь цус гоожоод аяга хагарсан. Тэгтэл гаднаас 3-4 хүн орж ирээд нэг залуу миний нүүр лүү гараараа нэг цохиод чирээд гаргахаар нь би зугтаад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б.ийн эмчилгээний зардалд 1300000 төгрөгийг төлж өгсөн гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2021 оны 02 сарын 07- ны орой өөрийн 6 эхнэрийн дүү болох Э.Энхболдын гэрт тэдний цагаан сарын бууз боохоор эхнэр гийн хамт очсон. Мөн хадам дүү болох Э.Энхболд эхнэр нарын хамт ирсэн. Манай дүүгийн эхнэр Б. өөрийн төрсөн эгч Б.ОюунЭрдэнийн гэрээс буузны жигнүүр авахаар гарсан. Тэгтэл удалгүй тэдний эгчийнх нь 13-14 насны хүүхэд орж ирээд “Б. эгчийг согтуу хүн аягаар нүүр лүү цохичихлоо аймаар цус гарч байна” гэхээр нь би хамт байсан хүмүүсийн хамт гэрт ороход Б. зүүн талын орон дээр суучихсан нүүр нь улаан цус болсон орилж байсан. Тэгэхээр нь би энэ хүнийг хэн цохисон гэхэд нэг ахыг заахаар нь “чи яахаараа эмэгтэй хүнийг ийм болгож байгаа юм” гээд зүүн гараараа хацар луу нь алгадаад түлхээд гэрээс гаргасан. Б.ийг эмнэлэг авч яваад нүүрэнд нь 5-6 оёдол тавьсан. Цагдаа нар ирэхэд нөгөө хүн зугтаад явсан байсан. Би өөрөө олон эгч нартай өссөн айлын ганц залуу болохоор эмэгтэй хүнийг цохисон болохоор уур хүрээд Д.*******ийн нүүр лүү алгадсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа ойлгож байна... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2021 оны 02 сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын Бугат багийн 19 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух Баярхүүгийн гэрт иргэн Б.ийг “манай эхнэрт худлаа хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар пиво ууж байсан сэнжтэй аягаараа нүүрэнд нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний урд болон хамрын нуруунд зүсэгдсэн шархнууд, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дотор хэсэг, дээд уруулд тус бүр өнгөц зулгаралт гэмтэл учруулсан, Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 02 сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын Бугат багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ийг зодлоо гэх 7 шалтгааны улмаас Д.*******ийн нүүрэнд гараараа цохиж, гэрээс чирч гаргаж, түүний эрүүл мэндэд доод уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд уруулын дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүднүүдийн буйлны цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй “эхнэрт худлаа хэллээ” шалтгаанаар маргалдаж өөрийн пиво ууж байсан сэнжтэй аягаар түүний нүүрэнд цохиж, зүүн хөмсөгний урд болон хамрын нуруунд зүсэгдсэн шархнууд, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дотор хэсэг, дээд уруулд тус бүр өнгөц зулгаралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Э.******* нь Б.ийг зодлоо гэх шалтгааны улмаас Д.*******ийн нүүрэнд гараараа цохиж, доод уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд уруулын дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүднүүдийн буйлны цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй “эхнэрт худлаа хэллээ” шалтгаанаар маргалдаж өөрийн пиво ууж байсан сэнжтэй аягаар түүний нүүрэнд цохиж, зүүн хөмсөгний урд болон хамрын нуруунд зүсэгдсэн шархнууд, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дотор хэсэг, дээд уруулд тус бүр өнгөц зулгаралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Э.*******ын Б.ийг зодлоо гэх шалтгааны улмаас Д.*******ийн нүүрэнд гараараа цохиж, доод уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд уруулын дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүднүүдийн буйлны цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Э.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн 8 үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг мэдсээр байж эмэгтэй хүнийг цохилоо гэж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж чадаагүй нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1300000 төгрөгийг авсан талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Д.*******ийг бусдад учруулсан хохиролд 1300000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Харин хохирогч Д.******* нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй болно. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Д.*******,Э.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 55, 57-р хуудас/ тогтоогдож байна Шүүгдэгч Д.*******, Э.******* нарын хувийн байдлын талаар Б.Цэрэндуламын гэрчээр өгсөн... Манай хүргэн ах Д. ******* нь даруу төлөв зантай, архи тамхи хэрэглэдэггүй ,ажилсаг хөдөлмөрч, амьдралын төлөө сайн зүтгэдэг гээд аав, ээж хоёр байнга магтдаг, манай ах, эгч хоёр айлын хашаанд өөрсдийн гэрт амьдардаг, 1-3 настай гурван хүүхэдтэй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй .. гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, Э.Ууганзаяагийн гэрчээр өгсөн... Манай ах Э.******* нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ах маань том машины жолооч хийдэг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 42 дугаар хуудас /, Э.гийн гэрчээр өгсөн... Манай нөхөр Э.******* нь ах дүү нар болон найз нөхдийн 9 дунд нэр хүндтэй, олон эмэгтэй эгч дүү нартай тул өрөвч зөөлөн сэтгэлтэй, тайван талдаа хүн. Бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. 1-6 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, тогтвортой ажлын байр байхгүй энд тэнд хүмүүсийн том машин барьж амьдрал ахуйгаа залгадаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.******* нь хохирогчид 1300000 төгрөг төлсөн, Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******* нь хохирол нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******, Э.Бал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Төмөхуяг, Э.******* нарт таван гучин нэгжтэй тэнцэх хэмжээний таван гучин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.******* нь хохирогчид 1300000 төгрөг төлсөн, Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******* нь хохирол нэхэмжлээгүй гэх дүгнэлт гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Улсын яллагчийн санал болгосон таван зуун гучин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун гучин мянган төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, улсын яллагчийн санал болгосон 530000 төгрөгийн торгох ялыг зөвшөөрч байна. Гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.*******, Э.Бал нар нь анх удаа хөнгөн 10 ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.******* нь хохирогчид учирсан хохирол 1300000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.******* нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн саналыг тус тус харгалзан шүүгдэгч Д.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун гучин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун гучин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 530000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, Э.******* нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Төмөхуяг, Э.******* нараас нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Д.******* нь хох ирогчид 1300000 төгрөг төлсөн, хохирогч Д.Төмөхуяг нь хохирол нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов. Шүүгдэгч Э.*******ын Ховд аймгийн сумын багийн 6-08 тоотод байх 8 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 16- ны өдрийн 42 дугаартай, шүүгдэгч Д.*******ийн Ховд аймгийн сумын Бугат багийн 19-19 тоотод байх 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, Чулуун овогт *******гийн 11 ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ад таван зуун гучин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун гучин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Чулуун овогт *******гийн *******т таван зуун гучин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун гучин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, Чулуун овогт *******гийн ******* нарт оногдуулсан 530000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.******* нь хохирогчид 1300000 төгрөг төлсөн, хохирогч Д.******* нь хохирол нэхэмжлээгүйг дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, Э.******* нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******, Э.******* нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7.Шүүгдэгч Э.*******ын Ховд аймгийн сумын багийн 6-08 тоотод байх 8 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 16- ны өдрийн 42 дугаартай, шүүгдэгч Д.*******ийн Ховд аймгийн сумын Бугат багийн 19-19 тоот байх 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 12 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА