| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000067 дугаартай, 178/2021/0070/Э индекстэй хэргийг 2021 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хяхан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1980 оны 08 сарын 06- ны өдөр төрсөн, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн чандмань 23 айлын 13 тоотод оршин суух, Ховд аймгийн Авто тээврийн төвд тээвэр зохицуулагчийн ажилтай, аминдаа хоёр өрөө орон сууц, хувийн хашаа, байшинтай, ланд 200 маркийн авто машин нэг, 40 тонны тээврийн авто машин нэг, адуу-30, 140 толгой ямаатай, сарын өрхийн орлого 4950000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлан үйл 2 ажиллагаа явуулдаг Талын буудал нэртэй зочид буудлын урд талын засмал замаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-35 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хууль сахиулах үүргээ биелүүлж байсан Ховд аймаг дахь газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч цолтой *******доржийн *******ыг тухайн зам тээврийн осол гарсан газар ажиллаж байхад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “ байгууллага руу авч явах гэлээ, машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн хоолойг нь боож, түүний эрүүл мэндэд зүүн төмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын багийн 18 айлын байрны 15 тоотод оршин суух, 1984 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймаг дахь газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг, ******* дугаарын регистртэй/ овогт *******доржийн *******ы өгсөн... 2021 оны 03 сарын 09-ний өдөр замын цагдаагийн тасгийн томилгоот хуваарийн дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 16 цагийн үед ахлах зохицуулагч И. намайг дуудсан. Тэр “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр осол гаргасан жолооч саатуулах шаардлагатай байна, ахлах ахлагч Г.Баатсүрэнгийн дуудаж байна” гэсэн. Тэгээд бид хоёрыг Талын буудлын урд талын засмал зам дээр очиход цагдаагийн ахлагч Г. нь 01-35 3 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг түр саатуулсан, хажууд нь авто машинаа мөргүүлсэн гэх залуу машинтайгаа зогсож байсан. Би ахлагч Г.гээс юу болсон талаар тодруулахад “Б.******* гэх залуу согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэж хэлсэн. Б.******* нь миний зүс таних Авто тээврийн төвд ажилладаг залуу байсан. Би Б.*******ыг авто машины арын суудалд суулгаж, өөрөө 01-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлгөхөд Б.******* машины арын суудал руу өшиглөсөн. Тэгтэл хамт сууж явсан залуу машины хаалга эвдэллээ ш дээ гэж хэлээд машины хаалга онгойлгоход нь би зогссон. Намайг машинаас буухад Б.******* надаас машины түлхүүр нэхэж намайг хэл амаар доромжилж, заамдаж хоолой боож төмсөг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл ахлах ахлагч Г.Баатарсүрэн нь Б.*******ыг надаас холдуулсан. Тэр үед нь нэмэлт хүч дуудаж Б.*******ыг албаны 06-09 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаж ажил руу авч явсан. Иргэн Б.*******ы согтолтыг хошууч И.ын хамт шалгахад 1.28 хувийн согтолттой байсан. Иргэн Б.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400000 төгрөгөөр торгосон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх- ийн 12-13 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Галбадрахын гэрчээр өгсөн... 2021 оны 03 сарын 09- ний өдөр 14 цагийн үед зах орчхоод гэр лүүгээ явж байх замд Тамхи Со дэлгүүрийн доод талын уулзвар дээр зүүн тал уруугаа эргэхэд хажуу талаас цагаан өнгийн приус машин мөргөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад харахад хойд хаалга хонхойсон байсан. Тэгэхээр нь тухайн мөргөсөн машин дээр очиход жолооч нь “ахын дүү замаа чөлөөлөөд зогсчих, би хохирлыг чинь бүрэн барагдуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би замаа чөлөөлөөд эргээд харахад нөгөө машин доошоо эргээд явчихсан. Би буцаж очоод нөгөө талын зам дээр очоод хүлээгээд ирэхгүй болохоор нь Цагдаад дуудлага өгчхөөд хүлээгээд байж байтал Талын буудлын урд талд хүрээд ирсэн. Миний машин мөргөсөн жолоочоос өөр хүн машиныг барьж ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд а/д Б.******* гэх цагдаа тухайн машин мөргөсөн хүний машиныг бариад жолоочтой хамт аваад хөдлөх гэтэл ард сууж явсан залуу цагдаа Б.*******тай түлхүүр булаалдаж маргалдаж байгаад машинаас гарч ирсэн. Машинаас гарч ирээд нөгөө танихгүй залуу цагдаа Б.*******ыг заамдаж аваад өвдгөөрөө төмсөг рүү нь өвдөглөхөд хажууд байсан Г.Баатарсүрэн гэх цагдаа салгаж авсан. Цагдаа Б.******* хууль дүрмийн дагуу 4 харьцаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 173 дугаартай ... Б.*******ы биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ы биед зүүн төмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.*******ы биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.*******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн ... 2021 оны 03 сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Талын буудлын урд талын засмал зам дээр хүний машин согтуу жолоодож яваад танихгүй хүний приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа. Машин мөргүүлсэн жолооч цагдаа дуудсан байх. Нэг мэдэхэд цагдаа ирээд авч явна гэхээр нь түлхүүрээ булаацалдаж цагдаа Б.*******ы тавьсан шаардлагыг эсэргүүцэж, төмсөг хэсэг рүү өвдөглөж цохисон байсан. Удалгүй цагдаа нар нэмэлтээр ирж намайг авч явсан. Намайг Б.******* цохиж зодсон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400000 төгрөгөөр торгуулсан. Би өөрөө авто машинаа жолоодож явсан ... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: 5 Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Талын буудал нэртэй зочид буудлын урд талын засмал замаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-35 улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хууль сахиулах үүргээ биелүүлж байсан Ховд аймаг дахь газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч цолтой *******доржийн *******ыг тухайн зам тээврийн осол гарсан газар ажиллаж байхад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “ байгууллага руу авч явах гэлээ, машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн хоолойг нь боож, түүний эрүүл мэндэд зүүн төмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ыг хууль сахиулах үүргээ биелүүлэн зам тээврийн осол гаргасан газарт үүргээ гүйцэтгэж байхад нь “ байгууллага руу авч явах гэлээ, машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгааны улмаас эсэргүүцэж түүний хоолойг боож, зүүн төмсөг рүү нь өшиглөж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн төмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулан, хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Талын буудал нэртэй зочид буудлын урд талын засмал замаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-35 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хууль сахиулах үүргээ биелүүлж байсан Ховд аймаг дахь газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч цолтой *******доржийн *******ыг тухайн зам тээврийн осол гарсан газар ажиллаж байхад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “ байгууллага руу авч явах гэлээ, машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн хоолойг нь боож, төмсөг рүү нь өвдөглөж түүний эрүүл мэндэд зүүн төмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, 6 хүзүүний зүүн урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Б.*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 56-р/ тогтоогдож байна Шүүгдэгч Б.*******ы хувийн байдлын талаар гэрч Б.Чимэдцэрэнгийн өгсөн... Миний дүү Б.******* нь 1980 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, дээрээ 5 ах, 4 эгчтэй, Ховд Их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн анги төгссөн, нягтлан бодогч мэргэжилтэй, дээд боловсролтой, архи тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч зантай. Одоо Ховд аймгийн Авто тээврийн үндэсний төвд тээвэр зохицуулагчийн ажилтай, сарын 800000-1000000 төгрөгийн цалинтай. Нутаг худалдааны төвд 2 өрөө байртай. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Батболдын өгсөн... Манай хүр дүү Б.******* нь айлын бага хүүхэд, таван ах, 7 дөрвөн эгчтэй. 10 жилийн сургууль, Ховд Их сургуулийг төгссөн, дээд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, төлөв, даруу, хүнд тусархуу, нийтэч, ажилч хөдөлмөрч, бага насаа эхийнхээ хамт өнгөрүүлсэн. байгууллагад шалгагдаж байгаагүй. Ховд аймгийн Авто тээврийн газарт тээвэр зохицуулагчийн ажилтай. Нутаг худалдааны төвд 2 өрөө байртай. *******хи тамхи хэрэглэдэггүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй ба бусдад төлөх хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д шүүгдэгч Б.*******д хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, 500000 төгрөг бүхий ХААН банкны дансны битүүмжлэлийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх дүгнэлт гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх боломжтой гэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 8 ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагд ан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов. Шүүгдэгч Б.*******ы 500000 төгрөг бүхий ХААН банкны 5866102569 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2-1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ 9 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч Б.*******ы 500000 төгрөг бүхий ХААН банкны 5866102569 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА