| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00487/И |
| Дугаар | 00487 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 59 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, РЙ67030500 дугаар регистртэй, эмэгтэй, Эрхий мэргэн овогт Жигжидсүрэнгийн Оюунжаргалын
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00375/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр авахад аав, ээжийн дууддаг нэрээр Жигжидсүрэнгийн Амарсайхан нэрээр бичигдэж олгогдсон. Тухайн үед засуулалгүй явсаар одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, цалингийн лавлагаанд Жигжидсүрэнгийн Амарсайхан нэртэй, өөр бусад бичиг баримт Жигжидсүрэнгийн Оюунжаргал нэртэй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жигжидсүрэнгийн Оюунжаргал мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн би 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд саальчнаар, 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл Тариалан сумын “Одос” хувьцаат компанид саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нэр зөрсөн байдлаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар, Тариалан сумын “Одос” хувьцаат компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт оршин суух, РЙ56100414 дугаар регистртэй, Гөрөөчин овогт Лувсанцэрэнгийн Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюунжаргал нь манай эхнэр Ж.Амаржаргалын төрсөн дүү юм. Улаанбаатар хотод байдаг ба ирэх боломжгүй учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.Оюунжаргал нь одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон ба түүний ажиллаж байсан үед авсан хөдөлмөрийн дэвтэрт Ж.Амарсайхан гэж бичигдсэн байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэрийг зөв болгож байна гээд өөрөө засчихсан юм билээ. Түүнийгээ зөвшөөрч байгаа. Мөн Тариалан Сангийн аж ахуйн даргын тушаалд Жигжидсүрэнгийн Амарсайхан гэж нэр бичигдсэн, ажиллаж байсан үеийн архивын 70 дугаар дансанд Ж.Амарсайхан, Ж.Оюунжаргал гэж нэр нь өөр өөр бичигдсэн байгаа тул түүний ажилласан жил тооцогдохгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь одоо Ж.Оюунжаргал нэрээр бүртгэлтэй бөгөөд Ж.Амарсайхан нэрээр бүртгэлгүй тухай лавлагаа авч өгсөн. Түүнчлэн Ж.Оюунжаргал нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд 1984 оноос 1992 онд саальчнаар, Тариалан сумын “Одос” хувьцаат компанид 1992 оноос 1994 онд саальчнаар ажиллаж байсан. “Одос” хувьцаат компанийн барилга шатаж холбогдох баримт нь олдохгүй байгаа учир Ж.Оюунжаргалын Тариалан сумын “Одос” хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо.
Иймд Ж.Амарсайхан нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ж.Оюунжаргал мөн болохыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Оюунжаргал нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Одос” хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэх шаардлагагүй гэсэн тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Оюунжаргалд Тариалан Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Жигжидсүрэнгийн Амарсайхан” нэрээр №329413 дугаартай хөдөлмөрийн дэвтэр олгосон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “РД:РЙ67030500, Эцгийн: эцгийн /эхийн/ нэр Чунаг, нэр Жигжидсүрэн, Эхийн: эцгийн /эхийн/ нэр Лувсандорж, нэр Цэнд-Аюуш нарын гэр бүлд 1967/03/05-нд төрөхөд төрүүлсэн Жигжидсүрэнгийн Оюунжаргалыг 1967/03/13-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 57-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 45/010216 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Жигжидсүрэнгийн Оюунжаргал /РЙ67030500/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1967 оны төрсний бүртгэлийн дэвтэрт Оюунжаргал нэрээр бүртгэлтэй байх бөгөөд Амарсайхан нэрээр бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/482 дугаартай тодорхойлолт,
Гэрч Ч.Баасанбаярын “...Амарсайхан нэр нь бага байхад өгсөн нэр юм шиг билээ. Одоо бол Оюунжаргал нэрээр явдаг юм. Өвчин ороогоод байхаар нь 2 нэр өгчихсөн юм гэсэн. Заримдаа Амарсайхан, заримдаа Оюунжаргал гээд байдаг юм... Сангийн аж ахуйд өөр Амарсайхан нэртэй хүн байгаагүй, гэр бүл дотор эгчийг нь Амаржаргал гэдэг, өөр Амар нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Чойбалсангийн“...Жигжидсүрэнгийн Оюунжаргал гэж ч болно, Жигжидсүрэнгийн Амарсайхан гэж ч болно. Хоёр нэртэй л явж байдаг юм. Хөдөөний зарим хүмүүс хоёр гурван нэртэй байдаг, тэдний нэг жишээ юм... Амаржаргал нэртэй эгч байгаа, өөр Амар нэртэй хүүхэд байхгүй... Сангийн аж ахуйд яг тийм нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “Жигжидсүрэнгийн Амарсайхан” нэрээр Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №329413 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Тариалан Сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №30 дугаартай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтуудыг үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Ж.Оюунжаргал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон “01. 1984 оны 6 сарын 20. Тариалан САА-н Сэлэнгэ цогцолборт саальчнаар томилон ажиллуулав. САА-н даргын 1984-07-06-ны 137 тоот тушаал. 02. 1992 оны 3 сарын 01. САА татан буугдаж байгаа тул саальчнаас чөлөөлөв. Хөвсгөл Тариалан САА-н даргын 1992.03.01-ний өдрийн 30 тоот тушаал. 03. 1992 оны 3 сарын 01. Тариалан Одос ХК-ний саальчнаар томилон ажиллуулав. Хөвсгөл Тариалан “Одос” ХК-ийн захирлын 1992.03.01-ний 02 тушаал. 04. 1994 оны 7 сарын 15. “Одос” ББХК-ийн үйл ажиллагаа зогсож хувьцаа эзэмшигчдийн санаачилгаар татан буугдсан тул саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл Тариалан “Одос” ББХК-ийн захирлын 1994 оны 7 сарын 15-ны өдрийн 09 тоот тушаал” гэх бичилттэй 329413 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Оюунжаргалын 1987 оны 5 дугаар сараас 1989 оны 5 дугаар сар хүртэл, Ж.Амарсайханы 1985 оны 6 дугаар сараас 1990 оныг дуутал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “1... 1992 оны 3 сарын 01-нээс эхлэн САА-н үйл ажиллагааг зогсоосугай... 4... Чөлөөлөгдөх хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №30 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “...5. Жигжидсүрэн Амарсайхан. Албан тушаал: саальчин, ажилд анх орсон он сар өдөр: 1984.06.20, харъяалал: Сэлэнгэ” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар,
Гэрч Ч.Баасанбаярын “...Ж.Оюунжаргал нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1984 оны 06 сараас эхлэн 1992 оны хавар хүртэл саальчнаар ажиллаж байсан. Тэгээд Сангийн аж ахуй нь татан буугдаж компани хоршоо болж байсан... тасрахгүй ажиллаж байсан... Би Тариалан Сангийн аж ахуйд саальчнаар 1984 оны 01 сараас 1990 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Чойбалсангийн “...Ж.Оюунжаргал нь Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйд 1984 оны 6 сараас эхлэн 1992 оны хавар хүртэл саальчнаар ажиллаж байсан. Тэгээд 1992 оны 3 сард байна уу, Сангийн аж ахуй нь хэд хэдэн компани болж хуваагдсан юм. Энэ үед Оюунжаргал нь “Одос” хувьцаат компанид орж ажилласан... тасрахгүй ажиллаж байсан. Тариалан Сангийн аж ахуй нь дотроо 5-6 бригадтай байсан. Сэлэнгэ бригадад нь ажилладаг байсан юм... Би Тариалан Сангийн аж ахуйн Сэлэнгэ бригадад зоотехникч, малын тоо бүртгэгчээр 1972 оноос 1992 оны 3 сард Сангийн аж ахуй тарах хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрхий мэргэн овогт Жигжидсүрэнгийн Оюунжаргалын Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ Сангийн аж ахуйд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА