Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны г Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч  *******  овогт  *******ын  *******д  холбогдох 2136000000085 дугаартай, 2021/178/0075/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 05 сарын 17- ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1987 оны 04 дүгээр сарын 21- ний  өдөр  төрсөн,  эрэгтэй,  35  настай,  бүрэн  бус  дунд  боловсролтой,  малчин мэргэжилтэй,  хувиараа мал малладаг, ам бүл-8 эхнэр, хүүхдүүдийн хамт,  Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* дугаарын регистртэй, *******   овогт *******ын ******* Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Д.*******  нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох хохирогч Н.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн хэсэгт гараараа болон цайны данхаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:                           1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн... “эхнэрээсээ уучлалт гуйж байна ...” гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн *******  суманд  1986 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн,  эмэгтэй,  бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл-8 нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, Ховд аймгийн  ******* суманд оршин суух, ******* дугаарын регистртэй, Донгог овогт *******н *******ийн өгсөн... 2021 оны 03 сарын 28- ны өдөр нөхрийн хамт ******* сум ороод 0.75 литрийн архи, нэг том сав Сэнгүр пиво авчирсан. Гэртээ ирээд пивоо нөхөр, хадам ээж Ч. нарын хамт уусан. Архиа ааваа ирэхээр өгнөө гээд  байж байгаад нэг аягийг хийж уусан.  Манай аав малаа хариулж яваад ирсэн.   Аавд архийг нь өгсөн. Аав архиа үлдээгээд гарахаар нь нөхрийнхөө хамт хуваагаад уусан. Тэгээд  нөхөртэйгээ  маргалдаж, хэрүүл хийж байгаад нөхөр Д.*******ыг “чи дандаа хүнийг аавтайгаа адилхан дорд үздэг, дандаа хүнийг ядуу, гуйлгачин гэж үздэг” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад намайг түлхэж унагаагаад, миний нүүрэнд хэд хэдэн удаа гараараа  цохисон. Гутал авч шидсэн. Данхтай цай авч шидээд толгойд оносон. Манай нөхөр Д.******* нь намайг архи уулаа, миний аавыг доромжиллоо гэх шалтгаанаар цохисон. Миний хоёр нүд хавдсан, толгой бага зэрэг хагарсан байхаар нь аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Бид гэрлэлтийн баталгаатай, надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн. Шүүх хуралдаанд оролцохгүй   ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ Мөрдөн  шалгах  ажиллагаанд  гэрч  Б.*******гийн  өгсөн...  Манай  хүргэн Д.******* нь Ховд аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг. Би хүргэнийдээ амьдардаг. 2021 оны 03 сарын 28- ны өдөр манай охин, хүргэн хоёр хүнснийхээ зүйл авахаар ирэхээр сумын төв явсан. Би нэг  шал архи, нэг том пиво захисан. Малдаа яваад орой гэртээ ирэхэд  манай хүргэн, охин хоёр ирсэн. Манай охин надад таны захисан зүйлийг авчираад  хадам ээж бид гурав пивийг нь уучихлаа, архины дээрээс нь би жаахан уусан гэж хэлсэн. Орой нь архи уусан асуудлаас  тэр хоёр маргалдаж байгаад манай охиныг хүргэн Д.******* нь толгой руу нь цохиж, үснээс нь татаж чангааж харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Болормаагийн өгсөн... 2021 оны 03 сарын 28-наас 29-нд шилжих шөнө манай гэрт дүү Н.******* хүүхдүүдийн хамт ирсэн. Тэр манай нөхөр Д.******* зодлоо гэж байсан. Манай дүүгийн нүд нь хөхөрч, толгой нь хагарч цус гарсан байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Ховд аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар дуудлага өгсөн. Манай хоёр дүү гэрлээд 10 гариу жил болж байна. Манай  хүргэн хүнд тусархуу, хөдөлмөрч залуу байдаг. Өөрийн гэсэн 300- 400 толгой малтай ...  гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.ын өгсөн.....” Д.******* нь миний төрсөн хүү, Д.******* манай бэр. Манай хүү бэр хоёр 2021 оны 03 сарын 28- ны өдөр хүнснийхээ зүйл авахаар сумын төв явсан. Сум яваад ирэхдээ  пиво, архи авчирсан. Пивийг нь бид гурав хувааж уусан. Архийг нь хадам  аавдаа тавьсан байгаад манай бэр уусан байсан. Тэгээд манай хүү Д.Балжиннням  эхнэр *******ийг архи уулаа” гэж зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 31-ний  өдрийн  207  дугаартай...Н.*******ийн  биед  гэмтэл  учирсан  байна. Н.*******ийн биед зүүн чамархайд язарсан шарх, хаван хавдар, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хаван хавдар, зүүн шанаа, хацар, эрүүг хамарсан цус хуралт, хаван, хавдар, зулайн зүүн хэсгийн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар “гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” ... гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/ Мөрдөн  шалгах  ажиллагаанд  болон  шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Н.*******ийн хамт Ховд аймгийн ******* сумын төв орж гэрийнхээ хүнсний зүйл авахаар явсан. Манай хадам аав Б.******* бид хоёрт нэг шил архи, нэг том пиво захисан. Тэгээд бид хоёр сумын төв ороод хүнсний зүйл болох гурил, будаа аваад хадам аавын захисан нэг шил архи, том пиво архи аваад орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Манай гэрт ээж Ч.  хүүхдүүдийн хамт байсан. Харин хадам аав байхгүй малд явсан байсан. Тэгээд авч очсон пивоо задлаад ээж, манай эхнэр бид гурав хувааж уучхаад байж байтал хадам аав малаасаа ирсэн. Тэгэхээр нь  манай эхнэр авч ирсэн архиа гаргаж өгсөн. Хадам аав архиа задлаад бид нарт амсуулчихаад аав бид хоёр мал руугаа гараад явсан. Удалгүй гэрт ороод ирэхэд манай ээж Ч. “энэ эхнэр чинь аавдаа өгсөн архиа уучихлаа” гэж хэлэхээр нь “чи өгсөн архиа өөрөө уугаад байхдаа яадаг юм” гэж хэлээд уурласан. Гэтэл хадам аав гаднаас орж ирээд “энэ архи яачихсан юм” гэж асуухад манай эхнэр “би уучихлаа” гэж хэлсэн. Аав Н.*******ийг уурлаад хэрүүл хийцгээсэн. Гэтэл манай эхнэр Н.******* намайг “чи аавтайгаа адилхан дээрэлхүү” гэж хэлсэн бөгөөд бурхан болсон аавын минь нэрийг хэлээд байхаар нь “унт” гэж хэлээд орон дээр түлхээд унагаахад “чи намайг түлхлээ” гэж хэлээд над руу дайраад байхаар нь гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Гэтэл миний урдаас хүүхдийн тоглоом аваад шидэхээр нь би данх аваад шидэхэд толгойн хэсэгт нь оночихсон. Дараа нь ээж  орж ирээд намайг “чи гар” гэж хэлээд гаргахаар нь би мотоциклоо унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр  Н.*******ийг архи уулаа гэж  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойд нь гараараа болон цайны данхаар цохиж,  биед нь зүүн чамархайд язарсан шарх, хаван хавдар, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хаван хавдар,  зулайн зүүн хэсгийн хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн  гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан хохирогчид гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 2.Хохирол хор уршгийн талаар: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан малын тооллогын баримт  зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нь торгох ялыг төлөх чадвартай гэж үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6  дугаар  зүйлийн  1-д  зааснаар шүүгдэгчид  таван зуун нэгжтэй тэнцэх  тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун мянган төгрөгийн торгох ялыг улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн малын А дансны баримтыг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж,   шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Эрүүгийн 2136000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.*******д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6  дугаар  зүйлийн  1-д  зааснаар  шүүгдэгч Д.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА