| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0220/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 566
М.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Д.Ганбат,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Сд холбогдох эрүүгийн 1709008980311 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Галзууд овгийн Мягмарсүрэнгийн С, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД: /,
Шүүгдэгч М.С 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч" загварын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Мягмарсүрэнгийн Сыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Мягмарсүрэнгийн Сыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Мягмарсүрэнгийн Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Мягмарсүрэнгийн Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Сын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Мягмарсүрэнгийн Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх удаа муу хүмүүстэй нийлж 3 удаагийн гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. ...эрх зүйн мэдлэг муу ээж, ааваасаа зугтаж явахдаа айсандаа хэрэг хийсэн, энэ талаар хэнд ч хэлээгүй, юу ч бодохгүй явсан нь миний буруу гэдгийг ойлгож байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй бөгөөд найз охин маань жирэмсэн тул дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.
Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан М.Сын өмгөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолтой танилцаад тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч М.С нь 2017 оны 8 дугаар сард орон гэрээсээ дайжиж, гадуур тэнэж, компьютер тоглоомонд донтож явахдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Лувсандонойн гар утсыг булаасан гэмт үйлдэл, 2017 оны 8 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г.Даваачулууны 53-38 УБӨ улсын дугаартай “H.Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн С.Цын 6 сая төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч” загварын машиныг мөн адил зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байдаг. Дээрх хэргийн хохирогч нар харъяа дүүргүүдийнхээ Цагдаагийн хэлтэст эд зүйлсээ алдсан тухай гомдол гаргаснаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хэрэг тус бүрд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж 592 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлиин 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байдаг.
Дээрх гэмт хэргүүдийг үйлдэхээсээ өмнө М.С нь ямар нэг ял шийтгэлгүй байсан ба гадуур тэнэж явахдаа ээж, аавдаа энэ тухай хэлэхгүй нууж явсанаас өмгөөлөгчийн туслалцаа авч чадаагүй, өөрийнх нь эрх зүйн ухамсар, хууль зүйн мэдлэг дутмагаас болж үйлдсэн бүх хэргээ нэгтгэж шалгуулан эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжоо ашиглаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн хойно ялтан М.С түүний ар гэр 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр өмгөөлөгч надтай анх гэрээ хийж хууль зүйн туслалцаа авсан. Өмгөөлөгчийн хувьд өмнө нь хоёр удаа шүүхээр шийдвэрлүүлсэн тогтоолтой гэдгийг шүүх хуралдааны үеэр мэдээд тогтоолуудыг олж авч шүүхэд нотлох баримт болгон өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийг зорьсон. Энэ талын эрх зүйн зохицуулалт хуульд хангалттай байгаа.
Гэтэл анхан шатны шүүх анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлээгүй.
2. Ялтан М.Сын 2017 оны 8 дугаар сарын 15-нд үйлдсэн хохирогч Г.Даваачулууны автомашиныг авч явсан үйлдэл, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хохирогч С.Цын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, зорилго, сэдэлтээрээ адилхан ямар нэг шунахайн сэдэлгүй машины эд зүйлийг тоносон, өөрчилсөн, гэмтээсэн шинжгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заанаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тооцсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Учир нь, ялтан М.С нь хохирогч С.Цын машиныг зөвшөөрөлгүй авч явахдаа тухайн машиныг зарж борлуулах, ашиг олох зорилго агуулаагүй, өсвөр насны оюун санааны хувьд тогтворжоогүй хүний хувьд уг машиныг жолоодож өөрөө бензин хийж, зорчигч тээвэрлэн мөнгө олж ойр зуурын хэрэглээгээ хангаж байгаад баригдах үедээ машиныг бүрэн бүтэн эзэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн ямар нэг байдлаар дугаарыг өөрчлөх, эзэмшигчийн нэрийг солисон асуудал огт тогтоогдоогүй учир зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ялтан М.Сын ял шийтгэлийг хөнгөрүүлэх хангалттай зарчмуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу шүүхээс оногдуулсан хорих ялыг хуульд заасан хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь хэрэг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсний дараа үйлдэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Шүүгдэгч М.Сыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Учир нь 2017 оны 8 дугаар сард үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан. Тэгэхээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлаж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Заавал нэгтгэж шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан болохоос заавал нэгтгэнэ гэж заагаагүй. Мөн шүүх хэргийг буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж зааснаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй.
Хавтаст хэрэг шүүгдэгч М.С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолуудын хуулбаруудаар тогтоогдож байна. /хх-ийн 104-110/,
Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч М.С нь хохирогч С.Цын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч" загварын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг дээрх шийтгэх тогтоолуудыг гарахаас өмнө үйлдсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Мягмарсүрэнгийн Сыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Мягмарсүрэнгийн Сыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Сд холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор М.С болон түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлийг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: