| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2036002060048 дугаартай, 178/2021/0068/Э индекстэй хэргийг 2021 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,1985 оны 07 сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ард мянгад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, хувиараа мал малладаг, аминдаа 170 толгой мал, пронтер маркийн тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ы ******* Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас 2020 оны 11 сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэж, тээвэрлэж, ойн санд 528450 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д 2 заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Хэргийн газар үзлэг хийсэн ... Ховд аймгийн ******* сумын Чацаргант багийн нутаг дэвсгэр ******* гэх гэх газар байх бөгөөд аймгийн төвөөс 71.7 км газарт байна. Уг газар очиход бургасаар хүрээлэгдсэн, иргэн Б.******* нь газарт унасан бургасыг түүсэн гэж хэлж байв. Уг бургас түүсэн гэх газарт өгөрч унасан бургасыг таван хэсэг газарт овоолсон байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 08-09 дүгээр хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн ... Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах журмын хашаанд байх бургасанд үзлэг хийхээр тогтов. Журмын хашааны дотор талд хашааны баруун хойд буланд овоолсон байдалтай, тайрч бэлтгэсэн бургас мод байв. Уг бургас модыг тарааж үзлэг хийхэд олон тооны тайрагдсан жижиглэсэн мод байв. Тухайн модон дотор модны ёзоор унга байв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 10-12 дугаар хуудас/ Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 13-20 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ын өгсөн... Би 2020 оны 11 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн постонд хөдөлгөөнд эргүүлийн үүргийг 30-26 ******* улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байхад өдөр 11 цагийн үед 25-83 ******* улсын дугаартай пронтер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл баталгаат бус шороон замаар постонд шалгуулахгүйгээр нэвтрэхийг завдсаныг зогсоон шалгахад тээврийн хэрэгсэлийн дотор жолооч Б.******* ганцаараа явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр бургас модыг цавчиж түлэхэд бэлдсэн байдалтай ачсан байсан. Хаанаас ачсан талаар асуухад Ховд аймгийн ******* сумын Чацаргант гэх 3 газраас ачсан талаар хэлсэн. Тэгээд цагдаагийн газар дээр авчирж бүртгэлд оруулан шалгасан. Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд саатуулсан... гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн өгсөн... 2020 оны 11 сарын 11-ний орой 23 цагийн үед Н. нь журмын хашаанд 25-83 ******* улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн машиныг хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч зөвшөөрөлгүй мод авч явсан гэж байсан. Тээврийн хэрэгсэл дээр тайрч жижиглэсэн бургас мод ачсан байсан... гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/ Шинжээчийн 2020 оны 11 сарын 24-ний өдрийн ... Шинжилгээнд ирүүлсэн хуурай мөчрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Тус бэлтгэсэн мод нь цагаан бургас буюу өгөршиж цайж хатсан мөчир байна. Ойн сангийн нэгдүгээр мужид хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй, хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16- ны өдрийн А/176 дугаартай тушаалаар нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг /шууд бус үр ашгийн/ 141370 төгрөгөөр тогтоосон ... гэх дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 34-47 дугаар хуудас/ Шинжээчийн 2021 оны 02 сарын 03- ны өдрийн 01 дугаартай... Шинжлэгдэж буй мод нь бургасны төрлийн хуурай мод байна. Ялгагдах шинж тэмдэг нь гэвэл холтос гол ишнээсээ хөндийрсөн хатсан байдалтай байна. Үлдсэн эх мод болон үндэс нь хэргийн газрын зураг болон мөрдөгчийн дүгнэлтээс харахад унагасан модтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн мод нь 0.7 м3 Тухайн мод бэлтгэсэн Ховд аймгийн ******* сумын Чацаргант багийн ******* гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Шинжлэгдэж буй мод нь түлээний модны МNS-5413:2011 стандартын дагуу түлээний модонд багтаж байна. Тухайлбал: Өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод модлогыг хэлнэ. Тухайн модны нийт эзлэхүүн нь 0,8 м3 байна. Уг мод бэлтгэсэн ******* сумын ******* багийн ******* гэх газар нь хамгаалалтын бүсийн ой. Иймд Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 4 дугаартай тушаалын дагуу 1 дүгээр мужийн хамгаалалтын бүсийн ойд багтаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр түлээний хуурай модыг 1-ээр үржүүлж бодно. Бургас 0.7-1-251644- 176150 төгрөг ... гэх дүгнэлт /хэргийн 48-49 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагчийн ажилтай/ Ө.Хишигтогтохын өгсөн... ******* сумын Чацаргант багийн малчин Б.******* нь ******* гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Манай сумын иргэд түлшний хуурай мод бэлтгэх зөвшөөрөл авахдаа 1м3-д 600 төгрөг төлдөг. Б.*******гийн хувьд мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. 176150 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж хохирол нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хэргийн 101 дүгээр хуудас/ Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 102 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Би 2020 оны 11 сарын 11- ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас өөрийн эзэмшлийн 25- 38 ******* улсын дугаартай давхар кабинтай, портер маркийн тээврийн хэрэгслээр нэг тэвш түлээний бургас бэлтгэж, аймгийн төвд оруулж ирж байгаад саатуулагдсан. Би аймгийн төвд Төмөр-Очир гэх айлын хашаанд байдаг өөрийн төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй дүү Б.Наранцэцэгийн түлшний хэрэгцээнд буулгаж өгөх гэж байсан. Би зөвшөөрөл авдаг гэдгийг мэдэхгүй. Хохирол 528450 төгрөгийг төлсөн. Сумын байгаль орчны байцаагчаас зөвшөөрөл авсан асуудал байхгүй. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Би газар унасан хуурай модыг сүхээр тайрч жижиглээд ачиж ирсэн ... гэх мэдүүлэг. Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 23 дугаартай ... Иргэн *******ы ******* нь ДЗ85071734 дугаарын регистртэй, ам бүл-ганцаараа, тус багт оршин сууж амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов ... гэх тодорхойлолт /хэргийн 88 дугаар хуудас/, 176000 төгрөгийн хохирлыг ******* сумын төрийн сангийн 100160900945 тоот дансанд 2021 оны 03 сарын 12-ны өдөр төлсөн баримт /хэргийн 112 дугаар хуудас/ Авто машин үнэлсэн тухай шинжээчийн ... Hundai porter-2 маркийн авто машин-3000000 төгрөг ... гэх дүгнэлт /хэргийн 116 дугаар хуудас/ 5 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ... /хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Чацаргант багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас 2020 оны 11 сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд бургас бэлтгэж, өөрийн эзэмшлийн 25-83 ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Ховд аймгийн Жаргалант суманд оруулж ирж, улсад 528450 төгрөгийн хохирол учруулсан, хэргийн бодит байдал тогтоогдсон. Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хохирогч байгууллагын төлөөлөгч Ө.Хишигтогтохын өгсөн ... Б.******* нь мод бэлтгэх талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй... гэх мэдүүлэг, гэрч Н.ын өгсөн... 2020 оны 11 сарын 11-ний өдөр Бичигтийн постонд үүрэг гүйцэтгэж байхад жолооч Б.******* нь баталгаат бус замаар ******* 25-83 дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр бургас мод ачиж оруулж ирэх үедээ саатуулагдсан ... гэх мэдүүлэг, Н.гийн 25-83 ******* улсын дугаартай бургас ачсан тээврийн хэрэгслийг 2020 оны 11 сарын 11-ний орой 23 цагийн үед Н. саатуулсан... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, бургас модыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Чацаргант багийн ******* гэх газраас 0,7 м3 бүхий бургас модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн 25-83 ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан... зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Б.*******г зөвшөөрөлгүй, гарал үүслийн 6 гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг: Шинжээчдийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.******* нь зөвшөөрөлгүйгээр 0,7 м3 хэмжээ бүхий бургас бэлтгэж, хүрээлэн буй орчинд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 176450 төгрөгийн хохирол учруулсан тул Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ... иргэн хууль бусаар мод бэлтгэсэн бол шууд учирсан хохирлыг, ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ ... гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд шууд учирсан хохирол 176150 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 528450 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь төлөх үндэслэлтэй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 176000 төгрөгийг төлсөн, гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх талаар шүүх хуралдаанаас завсарлага авч 2021 оны 05 сарын 20-ны өдөр үлдэх 352452 төгрөгийг төлсөн нь түүний шүүхэд ирүүлсэн татвар төлсөн баримтаар тогтоогдож байх тул хохирол төлсөн гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16 - ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан нь хэргийн 81 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 82-87 дугаар хуудас дахь 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч ... Л.Лхамсүрэнгийн өгсөн... Б.******* сургуульд суугаагүй, малаа хариулдаг, эгчийн маань хүүхэд. Ээж нь бие муутай настай, эмэгтэй байдаг. Дүү нь хөгжлийн бэрхшээлтэй бага насны хоёр хүүхэдтэй. Өвөлд нь хүний мал хариулж амьдралаа залгуулдаг. Тухайн түлшээ хөгжлийн бэрхшээлтэй дүүдээ буулгаж өгөх гэж байсан юм билээ ... гэх мэдүүлэг Гэрч Б.Баянмөнхийн өгсөн... Б.******* нь эхнэргүй ганцаараа хүний мал маллаж амьдардаг. Өвлийн улиралд нь ганцаараа мал малладаг. Зуны улиралд нь өөрийн төрсөн эх ******* болон хөгжлийн бэрхшээлтэй дүү Б.Наранцэцэг, түүний хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өндөр настай ээж болон хөгжлийн 7 бэрхшээлтэй дүүгээ асарч халамжилж яваа залуу. Б.*******г аймагт байсан ээж дүү нартаа түлээний бургас өгөх гэж яваад баригдсан гэж дуулсан... гэх мэдүүлэг авагдсан байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.******* нь улсад учруулсан хохирол 528450 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан ... зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.7 м3 бүхий хэмжээтэй жижиглэж бэлтгэсэн бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хураах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол 528450 төгрөг төлснийг дурдаж, тухайн бургас модыг тээвэрлэсэн ******* 25-83 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн 25- 83 ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр хэрэглэж, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь улсад учруулсан хохирол 528450 төгрөгийг төлсөн. Хэдийгээр ам бүл ганцаараа гэж бүртгэлтэй явдаг боловч өндөр настай эх, хөгжлийн бэрхшээлтэй дүү, түүний хүүхдүүдийг асарч халамжилдаг. Улсын яллагчийн санал болгож буй 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байгаа. Түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг хурааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч Б.*******г зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн 8 хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар учиртайг тайлбарлав. Эрүүгийн 2036002060048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.73 хэмжээ бүхий бургас модыг улсын орлого болгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, улсад учирсан хохирол 528450 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдэхдээ 3000000 төгрөгийн үнэ бүхий портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Б.*******гаас 3000000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн 25-83 ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр хэрэглэж, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******г зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 9 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн 2036002060048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.7 м3 хэмжээ бүхий бургас модыг улсын орлого болгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, улсад учирсан хохирол 528450 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж, ажлын байраар хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн 25-83 ******* улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 11- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 7.Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА