| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Ц.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2131000000008 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, “******* ******* ******* *******” ХХК-ний операторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Шаамар” сумын 3 дугаар баг, “Дулаанхаан” тосгон, 1-43 тоотод иргэн Т.*******ын толгойн тус газарт нь алхаар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Шаамар” сумын 3 дугаар баг, “Дулаанхаан” тосгон, 1-43 тоотод иргэн Т.*******ын толгойн тус газарт нь алхаар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Т.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би гэртээ ээж О., төрсөн дүү Т.ийн хүүхдүүд болох А., А. нарын хамт гэртээ байж байтал манай найз Ц.******* “******* *******” гэх өөрийн фэйсбүүк хаягнаас “нэг юм зохицуулчихлаа хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад “Дэнж” хүнсний дэлгүүрээс 2,5 л савалгаатай “Нийслэл” пиво 1 ширхгийг аваад “Урт цагаан” гэх байранд байдаг Ц.*******ын гэрт ирээд бид хоёр 2 авсан пивоо аваад Ц.*******ын хөрш болох Г.ийн гэрт нь ороод байж байхад араас ах орж ирсэн. Тэгээд , *******, ах бид 4 нийлээд миний авчирсан пивийг уусан. Тэгээд ууж дуусгаад ах гараад “Дэнж" хүнсний дэлгүүр ороод ирэхдээ нэрийг нь сайн санахгүй байна нэг шил дарс, 0,5 литрийн шилтэй “Нийслэл” пиво З ширхэг авч ирсэн. Бид 4 авчирсан дарс, пивийг нь ууж дуусгаад орой хэн гэдгийг нь мэдээгүй нэг хүнд *******, хоёр 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 2 ширхгийг захисан байсан. Тэгээд Чимгээ, ******* хоёрт мөнгө байхгүй байсан болохоор би тэр хоёр пивоны үнэ болох 22.000 бас ийн хүүхдүүдэд 4 зайрмаг захисан байсан тэрний мөнгө болох 4000 нийлээд 26.000 төгрөгийг би гаргасан. , *******, ах бид 4 ууж байгаад хартал ах явчихсан байсан. Тэгээд , *******, бид гурав 2 пиво ууж дуусгасан. Тэгээд ******* бид хоёр маргалдсан юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би *******ыг “цохьсон” гэсэн би цохьсоноо бол сайн санахгүй байна. Харин ******* алх барьчихсан зогсож байхаар нь би “чи хог барьж яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд алхыг нь авах гэтэл намайг төмөр иштэй алхаар миний толгойны зулай хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр очоод боолтоо солиулсан. Тухайн үед цохисон хэсэг дээр өвдөж байсан. Одоо бол толгой дүүрч өвдөөд байгаа. Өөр гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Г.ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байсан. Тэгээд 15 цагийн орчимд *******, ******* нар манай гэрт орж ирээд 2,4 литрийн “Нийслэл” пиво гаргаж ирээд *******, ******* бид 3 ууж байтал ах гаднаас орж ирсэн. Тэгээд ах “Би нэг пиво авч өгье гээд “Дэнж” хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн “Нийслэл” пиво 4ш “Маделин” нэртэй дарс 1 шилийг авч ирсэн. ах, *******, ******* бид 4 ууж дуусгаад ахыг бэр нь ирээд аваад явсан. Тэгээд Сэлэнгээс надад хүүхдийн хувцас ирээд “4 зам дээрээс манай ажлын Сайнцогтыг дөхүүлээд өгөөч” гэхээр нь замаараа 2,4 литрийн “Нийслэл” пиво 2-г захисан. Тэгээд хүүхдийн хувцас, 2 пиво, хүүхдүүдэд зайрмаг авчирч өгөөд мөнгийг нь ******* өгсөн. Тэр 2 пивог *******, ******* бид 3 хувааж уусан. Тэгээд би цааш нь юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Л.ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт ажилдаа явсан. Орой 21 цаг хүртэл ажилладаг. Би ажил дээрээ байсан. Би өглөө ажилдаа явахад 3 хүүхдээ хараад гэртээ үлдсэн. *******ыг танина. Манай нөхрийн найз байгаа юм. Хааяа нөхөртэй уулзахаар манайхаар ирдэг. Ер нь манай нөхөрт элдэв ааш зан байхгүй, хүнтэй ер нь маргаад байдаггүй. Найз болох *******той ямар нэгэн маргасан болон өр авлагын асуудал байдаггүй. Бие биендээ тус дэм болоод байдаг найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч О.ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү болох Т.******* өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Болсон асуудлын талаар орой 21 цаг 30 минутын орчимд манай урд хөрш Эрдэнэсувдаас мэдсэн. Эрдэнэсувд орж ирээд Очироо над руу залгаад байна, ирээд намайг аваач би Цагааны байранд байна. Намайг ******* алхаар цохьчихлоо” гээд залгаад байна гэсэн. Толгойдоо 4 оёдол тавиулсан, толгой нь зовиуртай өвчин намдаах эм ууж байгаа. ******* нь манай хүүгийн багын найз нь болохоор гомдол байхгүй бас оёдол тавиулсан болон эмийн мөнгийг нь өгч байгаа...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ө.ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* болон Т.******* мэднэ. Хоёулаа Дулаанхаан тосгонд төрж өссөн хүүхдүүд байгаа юм. *******, ******* нар нь элдэв янзын асуудал гаргаад байдаггүй хааяа архи согтууруулах ундаа хэрэглэчихээд байдаг болохоос өөр асуудал гаргаад байдаггүй өөрсдийн гэсэн ажилтай хүмүүс байгаа юм. ******* нь ээжийн хамт амьдардаг. Ээж нь тэтгэвэрт байдаг. ******* нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь Дулаанхаан тосгоны “-*******” дэлгүүрт ажилладаг. Тогтсон амьдралтай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Ц.ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.*******ыг танина. Бид хоёр бага байхаас найзалж ирсэн. Их нийтэч тусархуу хүн. Хамт ажиллаж байдаг хүмүүс нь мэднэ. Найзууд дундаа их даруухан байдаг. Ямар нэгэн яриа асуудал гаргаад байдаггүй. Өмнө нь ямар нэгэн асуудал гаргаж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Б.ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.*******ыг танина. Би Дулаанхаан тосгонд ирээд 7 жил болж байна. Манай нөхрийн найз болохоор би тэр үеэс таньдаг болсон. Ц.******* их дуугүй хүн. Хүнд их тусархуу, муухай авир зан байхгүй хүн. Найзууд дундаа их даруухан байдаг. Ямар нэгэн яриа асуудал гаргаад байдаггүй. Өмнө нь найзуудаараа нийлж баяр ёслол тэмдэглэх, ууж идэх асуудал гарч л байсан. Гэхдээ тэглээ гээд асуудал гаргаад байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Д.гийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд дэлгүүрээ нээсэн. Хүмүүс үйлчлүүлээд байж байсан. 14 цаг 10 минутын орчимд Т.******* орж ирээд надаас 2,5 литрийн “Сэнгүр” пиво 1 ширхгийг аваад гарсан. Тэгээд 18 цагийн орчимд *******, ийн хамт орж ирээд “дахиад пиво авах гэсэн юм” гэхээр нь би “цаг нь өнгөрчихсөн зарахгүй” гэсэн. Тэгээд тэр 2 гараад явсан. Аймгийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10-18 цагийн хооронд 18 градусаас доош согтууруулах ундаа худалдаж болно гэсэн Захирамж гарсан байсан. Энэ захирамжид үндэслэн 10-18 цагийн хооронд градусаас доош согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа...” гэх мэдүүлэг[9],
10.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Ц.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт[10],
11.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шинжээчийн дүгнэлт хэсэг: 1.Т.*******ын биед толгойн хуйханд язарсан шарх, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[11],
12.Шүүгдэгч Ц.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний эхнэр Дулаанхаан тосгоны 2 дугаар багт байрлах “-*******” хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай. Өглөө 09 цагт эхнэр ажилдаа яваад би гэртээ 3 хүүхдээ хараад үлдсэн. Тэгээд би гэртээ хоолоо хийчихээд 13 цагийн орчимд өөрийн найз *******ын фэйсбүүк хаяг болох “Tomorsuren Erdene-Ochir” цахим хаяг руу нь “мод хөрөөдөх гэсэн юм, хөрөөний цэп аваад хүрээд ирээч” гэсэн тэгтэл “шартаж үхлээ нэг юм байна уу?” гэхээр нь би “хүрээд ирүүл байна” гэсэн. Тэгээд ******* ирэхдээ 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво авч ирсэн. Бид 2 манай хөрш болох Г.ийн гэрт нь ороод байж байхад ардаас ах орж ирсэн. Тэгээд , *******, ах бид 4 нийлээд *******ын авчирсан пивийг уусан. Тэгээд ууж дуусгаад ах гараад “Дэнж” хүнсний дэлгүүр ороод ирэхдээ нэрийг нь сайн санахгүй байна. Нэг шил дарс, 0,5 литрийн шилтэй “Нийслэл” пиво 4 ширхэг авч ирсэн. Бид 4 авчирсан дарс, пивийг нь ууж дуусгаад орой 17 цагийн орчим хоёр 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 2 ширхгийг хүнд захисан байсан. , *******, ах бид 4 ууж байхад ахын бэр нь ирээд ахыг аваад явсан. Тэгээд , *******, бид гурав 2 пиво ууж дуусгасан. Тэгээд ******* юунаас болсон юм мэдэхгүй байна намайг зүүн шанаан тус газар баруун гараараа хоёр удаа цохьсон. Би гайхаад босч ирээд “яаж байгаа юм бэ?” гэтэл намайг заамдаж аваад хоолны шкафанд шахсан. Би хажуудаа байсан алхаа аваад “намайг тавь би цохьлоо шүү” гэсэн. Тэгтэл “чаддаг юм бол цохь” гэж хэлээд миний алхыг булааж авах гэж байгаад толгойдоо цохиулсан байсан. Тэгээд би *******ыг “цагдаа дууд” гэсэн. Тэгээд ******* цагдаад дуудлага өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой цагдаа ирээд бид 2-ыг эмнэлэг авч явсан тэгээд *******ын толгойд 4 оёдол тавьсан байсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Т.******* эмнэлэг дээр ирээд боолтоо солиулж байхад нь би очоод оёдол тавьсан мөнгө болох 15.000 толгойны боолт, өвчин намдаах эмийн мөнгө болох 10,000 төгрөг өгсөн. Түүний дараа шарх цэвэрлэдэг эм болон өвчин намдаах эм авч өгсөн...” гэх мэдүүлэг[12],
13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15] 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ