Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 улсын яллагч А.Баясгалан,

 хохирогч С.,

 хохирогчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

 шүүгдэгч С.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

 гэрч С.*******,

 гэрч О.*******,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******д*******ын ******* холбогдох эрүүгийн 2031003040196 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт  урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******д*******ын *******, РД:/*******/;

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

  Яллагдагч С.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Гүн нуур” гэх газарт иргэн С.тай маргалдаж улмаар түүний 2 гарыг дарж суулгасны улмаас түүний биед баруун шилбэний хавчаар, тахилзуур ясны доод Хэсэг хугарсан зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд С.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Гүн нуур” гэх газарт иргэн С.тай маргалдаж улмаар түүний 2 гарыг дарж суулгасны улмаас түүний биед баруун шилбэний хавчаар, тахилзуур ясны доод хэсэг хугарсан зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим гэртэй байж байхад гэрт С. ах орж ирсэн. Тэгээд би тухайн үед гэрч С.*******, дүү Отгоотой нь цуг мотоциклийн хажууд зогсож байсан. Тэгээд С. ах манай арын *******аар луу орсон. Тун удаагүй эхнэр гарч ирээд “үхрээ саах уу” гээд намайг дуудсан. Би тэгэхээр “За тэгье” гэж хэлээд байшингийнхаа *******аар луу орж хувцсаа сольчихоод гарсан. Эхнэр бид хоёр малынхаа зэл рүү явсан. Зэл рүүгээ явж байхад С. ах араас зүрхэн тал руу цохиод авсан. “Яаж байна та” гээд эргээд харсан чинь “архи уумаар байна, чи надад архи авчирч өг” гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би “манайх тогоо нэрдэггүй С. ахаа, архи байхгүй” гэж хэлсэн. Би гарыг нь салгах санаатай байсан. Дотор эвгүй болоод байхаар нь гарыг нь салгачихаад доош нь орхиод буцаад явсан...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.ын өгсөн “...Манай эгч хотоос ирсэн байсан. Би тэгээд гэртээ архи уучихаад 16 цагийн орчим тугалаа хаших гэж гарсан. 18 цагийн орчим модны хааяа руу тугал явахаар нь мотоцикльтэй очоод эргүүлэх гэсэн чинь мотоциклийн мотор нь гацаад зогссон. Би тэгээд тугалаа явган хөөж ирээд хашсан. Тэгээд тугалаа харсан чинь нэг тугал байхгүй болохоор нь С.*******ынх луу орсон байж магадгүй гэж бодоод *******аар луу нь ороход авгай нь байж байсан. Тэгэхээр би “худаг усных байхад ******* ийм жоохон байсан юм даа” гэж яриад “ахдаа жоохон монгол юм байна уу” гэж асуусан. Тэгээд гарсан чинь хоёр хүн гадаа мотоцикль засаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр дээр очсон чинь “та яагаад мотоциклио хаяад явсан бэ?” гэж надаас асуухаар нь “хаяагүй ээ, мотор болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь сүр сар гээд л ******* намайг барьж авсан. Тэгээд ноцолдоод би унаад боссон чинь ******* зэл рүү гүйж явсан. Би “*******аа би чамайг гүйцэх байсан хөл хугалаад хаячихлаа” гээд би хашхирсан. Зэл нь дээр ямар ч үхэр байхгүй байсан. Намайг хашхирсан чинь хүрч ирээд хараад зогссон. Мотоцикль засаж байсан хоёр хүн ирээд хөл үзээд машинаар гэрт хүргэж ирсэн. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч С.ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед би мотоцикльтой тугалаа бэлчээрээс нь олж ирэхээр явсан юм. Манай тугал гэрийн урьд талын модны тэнд байхаар нь нааш нь тууж явтал мотоцикль асаж өгөхгүй болохоор нь явган тууж ирсэн. Тэгээд тугалаа хашаанд оруулсан чинь нэг тугал байхгүй болохоор нь манай хажуугийн айл болох Ногоон Бааяа буюу С.*******ынх руу орсон. Би тэр айлын *******аарт ороход эхнэр нь ганцаараа байсан. Тэгэхээр нь би эхнэрт нь “чи их жаахан хүүхэд байсан” гэж хэлээд *******аараас гарч явсан. Намайг гарч ирэхэд байшингийн урьд талд хоёр хүн мотоцикль янзалж засвар хийж байсан. Тэр хоёр хүн хоорондоо ярихдаа “тог нь байхгүй байна” гээд байх шиг байсан. Тэгэхэд би "ахад нь нь сэлбэг нь байгаа шүү" гэж хэлсэн чинь ******* “та яагаад мотоциклоо хаясан юм бэ” гэхээр нь “мотор нь асахгүй байна” гэж хэлсэн. Ингэж байтал надтай нэг хүн ноцолдож зууралдаж авсан. Ингээд л би газарт унаж миний хөл хугарсан юм. Тэгтэл Ногоон Бааяа буюу ******* үхрийнхээ зэл рүү гүйж явсан, тэгэхээр нь би “чи миний хөлийг хугалсан шүү” гэж хэлсэн. Би “хөл зүгээр байсан бол чам руу очно шүү” гэж хашгирсан. Би тэдний гэрт орсон Ногоон Бааяа буюу С.*******тай барьцалдаж байсан талаараа санаж байна. ...Миний хөл, баруун хөлийн шилбэний хэсгээс тавхайн хурууны үзүүр хэсэг хүртэл хугарсан. Одоо шохой тавьсан байдалтай байна”...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой манай нөхөр 18 цагийн үед мотоцикльтой тугал олж ирэхээр явсан юм. Тэгээд 20 цаг 30 минутын үед л байх манай нөхрийг Ногоон Бааяа, ******* гэх хоёр хүн авчирч өгөхөд хөл нь хугарсан байсан. Тухайн үед ******* гэх залуу “хөл нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд л нөгөө хоёр явсан. Ингээд байж байхад шөнө манай нөхөр “хөл өвдөж байна” гэхээр нь ын төрсөн эгч Даваахүүгийн хамтаар *******ын гэрт очоод “ын хөл хугарсан байна. Та нарыг хүн ийм болгож болохгүй шүү” гэж хэлээд л буцаж ирсэн. ******* ирж уулзаагүй. Маргааш өглөө нь сумын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь “*******ыг шөнө очиж үзсэн” гэж ярьж байсан. Би эмч нарт “яагаад манай нөхрийн хөлийг хугалсан” гэж хэлээгүй юм бол гэж хэлсэн. Тэгээд л аймаг руу явж үзүүлсэн” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Г.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн орчим би С.*******ын хашаанд Отгонбаяр гэх залуугийн хамтаар мотоцикльд тог ирэхгүй болохоор нь үзэж байтал Амгалан ах буюу ах согтуу орж ирсэн. ах миний хажууд ирээд миний мотоцикль эвдэрсэн урд хаясан гэж ярьсан. Ингэж байхад С.******* нь эхнэрийнхээ хамт гэрээсээ гарч ирээд үхэр саах гээд явж байх замд Амгалан ах бид нарын байсан газрын хажуугаар явж байтал Амгалан ах буюу ах С.*******аас “ах нь жаахан архи уух гэсэн юм, ахдаа жаахан нэрмэл архи өгчих” гээд С.*******ын энгэрээс зуурч авсан. Тэгэхээр нь би “та хоёр яаж байгаа юм бэ?, боль” гэж хэлсэн. Тэгтэл ******* ахын заамдаж авсан байсныг хоёр гараараа доош нь дарж салгах шиг болсон. Энэ үед Амгалан ах доош 2 хөл нь салахгүй өвдөг нь 2 тийшээ алцайж бөгсөөрөө газарт суусан. Тэгээд л ******* үхрийн зэл рүү явсан. Хөрш ах “миний хөл эвгүй” боллоо гээд хашгирч байсан. Тэгэхээр нь би очиж үзэхэд ногоон өнгийн усны гуталтай байхаар нь тайлж харсан чинь шагайгаар нь хавдсан байсан. Тэгээд ******* бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. Ийм л асуудал болсон. ...Тэгээд л ******* заамдсан гарыг нь доош нь дарж салгах үед л ах эвгүй суусан юм...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Э.ын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед Ногоон Бааяа гэх айлын хашаанд ******* ахын хамтаар түүний мотоцикль засч байхад нэг согтуу ах орж ирж байсан. Би тухайн үед нэг их анзаарч тоож үзээгүй. Ингэж байтал “хөл хугарсан” гээд л байх шиг байсан. Тэгээд л *******, ******* ах 2 гэр лүү нь авч явсан...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Г.Ж*******алдоржийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.*******, С. нар нь 2-лаа манай багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Манай багийн иргэн С.******* бол эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. С.ын талаар ч сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Ц.*******ы 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С. ахын ээж аав нь энэ нутагт малчин хийдэг байсан юм. Тэгээд С. ах угаасаа энд байсан юм. Манайх 2002 онд ирэхэд байсан хүн. Зан төлвийн хувьд даруухан. Харин С.******* 4, 5 жил болж байна их даруухан, олон хүүхэдтэй...” гэх мэдүүлэг[8],

9.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “1.С.ын биед баруун шилбэний хавчаар, тахилзуур ясны доод хэсэг хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[9],

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтЯаралтай тусламж үзүүлсэн хуудас тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцогч талууд 5 минутын завсарлага авч, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал болох 135,680 төгрөгийн хохирлыг нөхөн төлж баримт үйлдсэн байх тул хохирогч С.ын гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 500 /таван зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч С.*******ыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******д*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 500 /таван зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун мянга /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч С.*******ыг чөлөөлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ