| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч *******, хохирогч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт Ө.өд холбогдох эрүүгийн 1360000000******* дугаартай, 8/01/00*******/Э/ индекстэй хэргийг 01 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн ******* сумын Буянт багийн хотхоны -1 тоотод амьдрах, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 006 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сар баривчлах, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, нийт жил 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дүгээр сарын 3-ны өдрийн 00/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” .5-д зааснаар “ оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээгээр тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* ******* овогт Ө.ө
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн хотхоны -1 тоотод өөрийн гэртээ 01 оны 03 дугаар сарын -ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт гийн *******гийн / ..-нд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хотхоны СӨХ-д ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 01 оны 03 дугаар сарын -ны орой гэртээ манай нөхөр ******* согтуу ирээд унтаж байгаад шөнө сэрж ирээд бага охиноо үнсэнэ гээд дайраад байхаар нь би “ чамаас архи үнэртээд байна, амаа угаа” гэхэд ******* “ энэ муу янхан дандаа ингэдэг” гээд миний баруун гарын шуу руу удаа гараараа цохисон, миний духнаас цус гарахад манай том хүүхэд сэрээд аавыгаа үүд рүү аваад явсан... гэх мэдүүлэг/ хэргийн -3-р хуудас/
Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ бага” гэх үнэлгээ / хэргийн 4-6-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 01 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1******* дугаартай шинжээчийн ...Д.*******гийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын уг болон нүдний дотно, доод зовхинд цус хуралтууд мөн баруун гарын шуунд гадна дотор хэсгүүдэд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 13-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...01 оны 03 дугаар сарын -ны орой гэртээ унтаж байгаад шөнө 3 цагийн үед босоод унтлагын өрөөнд унтаж байсан бага охиноо үнсэх гэтэл манай эхнэр Д.******* “ амнаас чинь муухай үнэр үнэртээд байна” гээд намайг өшиглөөд орноос унагаасан. Тэгэхээр нь би Д.*******г нэг удаа баруун гараараа магнай хэсэгт нь цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 4-5-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн хотхоны -1 тоотод өөрийн гэртээ 01 оны 03 дугаар сарын -ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага хүүхдээ үнсэх гэхэд нь эхнэр Д.******* “ чамаас архи үнэртэж байна, амаа угаа” гэж хэлсэнд уурлан түүний толгой тус газарт цохиж биед нь “...духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын уг болон нүдний дотно, доод зовхинд цус хуралтууд мөн баруун гарын шуунд гадна дотор хэсгүүдэд тус бүр цус хуралт...” гэх хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.******* нь шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох овогт гийн ******* нар 00 оны 01 сарын 15-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 84000014 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч ӨӨСӨХЖАРГАЛсөхжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Д.*******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.*******гийн “...надад гаргуулах хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 006 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сар баривчлах, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 1 сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт жил 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дүгээр сарын 3-ны өдрийн 00/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” .5-д зааснаар “ оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч байсан нь хэргийн 40 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Б.Тэгшбуянтын өгсөн “...******* нь эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Эцэг эхээс гурвуулаа айлын бага хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйлийг байнга шахуу хэрэглэдэг, хүний үгэнд оромтгой, элдэв янзын зан араншингүй...” гэх мэдүүлэг / хэргийн 56-57-р хуудас/
Шүүгдэгч *******ын байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн -т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т зааснаар 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дүгээр сарын 3-ны өдрийн 00/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба энэ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8,6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 70 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хорилох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... гэх дүгнэлт,тайлбар,
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн -т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******д 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн шийдвэр буюу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дүгээр сарын 3-ны өдрийн 00/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн , 6.9 дүгээр зүйлийн 1,-т зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 70 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн , 3-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн 1360000000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1,36., 36.6 - 36.8, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дүгээр сарын 3-ны өдрийн 00/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолын ,3 дахь заалтыг хүчингүй болгосугай .
.Шүүгдэгч ******* ******* овогт Ө.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт Ө.Ө-ыг 40 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт Ө.өд 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн , 6.9 дүгээр зүйлийн 1,-д зааснаар ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө-ыг нийт 70 / долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө-д тайлбарласугай.
7.Эрүүгийн 1360000000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Өсөхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө-д оногдуулсан 70 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шүүгдэгч Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС