Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, 

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2138000000180 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь 2021 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Уул” дэлгүүрийн баруун талын гудамжинд архидан согтуурсан үедээ иргэн *****************биед халдаж цээжин тус газарт удаа дараа, нүдэн тус газарт нь 1 удаа тус тус гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *****************нь 2021 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Уул” дэлгүүрийн баруун талын гудамжинд архидан согтуурсан үедээ иргэн *****************биед халдаж цээжин тус газарт удаа дараа, нүдэн тус газарт нь 1 удаа тус тус гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000180 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Чагнаагийн цээж хэсэг рүү 2-3 удаа, дараа нь нүд рүү цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинд суугаад үлдсэн архиа тойруулж ууж байгаад машинаас буцаж гараад би *****************тай маргалдсан. Тэгээд сайн мэдэхгүй байна. Тэгээд миний мэдэхийн ямар ч байсан би *****************тай маргалдаж байхад нэг нь ирээд салгасан. Тэгэхэд нь би газар унаад өгсөн юм. Намайг газар унасан байхад ***************** миний нүд рүү өшиглөсөн байх миний баруун нүд гэнэт өвдөөд явсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр гэрлээ тусгаад гудамж дунд алхаж байхад Чагнаа ахын утас дуугарах шиг болсон. Тэгэхээр нь бид хоёр Чагнаа ах мөн байна гэж бодоод гүйгээд очиход үзүүрийн хашаа налаад хэвтсэн цустайгаа холилдсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Заамдалдаж аваад ***************** нь Чагнааг боогоод унагаасан юм. Тэгэнгүүт нь би Чагнаа, ***************** хоёрыг салгасан юм. Салгасны дараа *****************, Чагнаа хоёр дахиад хоорондоо барьцалдаад авсан. Барьцалдаж авснаа бие биенийгээ цохиод унасан. Сүүлдээ чи цохиж ханаагүй юу гээд ***************** нь Чагнаад хандаж хэлсэн. Тэгээд дараа нь хоорондоо бие биенийгээ цохиод унасан. Тэгэхээр нь би Чагнаа, ***************** хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

 Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинаас гарахад Чагнаа тэр залуутай заамдалцаж байгаад нөгөө залуу нь Чагнаагийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон. Хаашаа цохисон гэдгийг би сайн мэдэхгүй байна. Цохиулсныхаа дараа Чагнаа хэсэг газар нүүрээ дарж сууж байсан. Хэсэг байж байснаа дахиад Чагнаа нөгөө залуутай барьцалдаж аваад бие биеийнхээ цээж хэсэг рүү 2, 2 удаа цохиж өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Ганаа бид хоёр Чагнаа тэр залуу хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай:

  1. *****************биед тархи доргилт, баруун дээд зовхи, хоолойнд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт, баруун бугалгад зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. *****************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

       Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 45-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 44, 46-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000180 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************нь 2021 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Уул” дэлгүүрийн баруун талын гудамжинд архидан согтуурсан үедээ иргэн *****************биед халдаж цээжин тус газарт удаа дараа, нүдэн тус газарт нь 1 удаа тус тус гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *****************(хх-ийн 11-12-р хуудас), гэрч *****************(хх-ийн 16-р хуудас), гэрч *****************(хх-ийн 18-р хуудас), гэрч *****************(хх-ийн 20-р хуудас)   мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

       Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *****************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *****************ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  *****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2138000000180 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР