| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанжавын Баярсайханд холбогдох эрүүгийн 2138000000146 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байрлах иргэн *****************хаваржааны хашаанаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед 144 ширхэг шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй модыг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байрлах иргэн *****************хаваржааны хашаанаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед 144 ширхэг шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй модыг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000146 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…***************** ахын хаваржааны гадаа очиж тэнд өрөөтэй байсан шургаагийг Мөнхжаргал бид хоёр ачиж аваад манай гэрийн гадаа авч ирж буулгасан. ...би хашаа томруулах зорилгоор авч байгаа юм. ***************** ахын хашааны мод байгаа юм гэж хэлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14, 19-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас),
Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өвөр худаг гэх газар өөрийн эзэмшлийн бэлдсэн шургаагийг хаваржааны хашааны ард хураагаад тавьсан байсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн эзэмшлийн шургаагаа очиж үзэхэд байхгүй байсан юм. Би тухайн шургаагийг зуслан гараад малын хашаагаа барьдаг байсан юм. Тэгээд намар болохоор хураачихдаг юм...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний хохирлыг 100 хувь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 31-32-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын дундуур *****************манайд ирээд ийшээ яваад шургааг аваад манайд хүргээд өгөөч хашаагаа томруулах гэсэн юм. Машинаараа зөөгөөд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, тэгье гэж хэлээд өөрийн эзэмшлийн Цагаан өнгийн пронтер маркийн автомашинаар ***************** ахын хаваржаан дээрээс очиж шургааг авсан. Тухайн шургааг нь миний машины тэвш дүүрсэн. Тухайн үед би хэний шургааг юм гэж асуугаагүй. Намайг гэрт аваачаад буулгаад өг гэж гуйхаар нь зөөж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 41, 52-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сард санаж байна. 144 ширхэг шургааг хулгайд алдчихлаа. Хамт хайлцаад өгөөч гэхээр нь бид хоёр Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн айлуудаар хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 58-59, 66-67-р хуудас),
Хохирогч Н.***************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 103-р хуудас),
76-53 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *****************эзэмшлийнх болох тухай *****************, *****************нарын тодорхойлолт (хх-ийн 115-116-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал тооллогын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91, 93-100-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000146 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байрлах иргэн *****************хаваржааны хашаанаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед 144 ширхэг шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй модыг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14, 19-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас),
Хохирогч *****************(хх-ийн 24-25, 31-32-р хуудас), гэрч *****************(хх-ийн 41, 52-р хуудас), гэрч *****************(хх-ийн 48-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 58-59, 66-67-р хуудас),
Хохирогч ***************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 103-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *****************нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2138000000146 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5 сая төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 76-53 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *****************1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2138000000146 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5 сая төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 76-53 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2138000000146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР