| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************ийн *************т холбогдох эрүүгийн 2038005710171 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *************г зодсон ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *************г зодсон ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005710171 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б. *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед Мээтэн гэх нутгийн ах намайг дуудаад туж руу модонд явчхаад ирье ах нь төрийн банкны манаач Үржий буюу *************гэдэг айлд байна чи хүрээд ирээч гээд утсаар ярьсан. Тэгээд би Үржий буюу *************гэх айлд яваад очтол *************гэдэг айлд Мээтэн, Хуягаа гэх нутгийн хоёр ах гэрийн эзэн *************тай 1 шил архи задалсан сууж байсан. Би Мээтэн ахад модондоо явах уу гэсэн чинь маргааш явъя дүү гэж хэлээд надад нэг хундага өгсөн. Би тэгээд тэд нартай хамт сууж байсан 1 шил архиа ууж дуусгаад ахиад 0.75 хараа гэх архи задалсан сууж байтал гаднаас нутгийн хөгшин болох ************* гэх хүн талх барьсан орж ирсэн. Би тамхи татах гээд араас нь гараад явсан гадаа нөгөө ************* гэж хөгшин явж байсан би тэхээр нь гал байна уу ах гэж асуусан чинь ************* гэх хөгшин нэг сонин утгатай үг хэлэхээр нь миний дургүй хүрээд очоод гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод хөл рүү нь 1 удаа өшиглөсөн чинь унасан. Тэгээд босож ирээд ах нь явлаа гэж хэлээд яваад өгсөн тийм зүйл л болсон. ... миний буруу архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уур бухимдлаа барьж чадахгүйгээр болж ************* гэх хүнийг цохиж биед нь гэмтэл учруулсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг(хх-29-30, 45-46х),
Хохирогч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой би дэлгүүрээс талх, хүнсний зүйл авахаар явган гэрээсээ гараад Арсайн гол дэлгүүрээс хүнсээ аваад буцах замдаа төрийн банкны манаач Үржий буюу *************ынд ороход тэднийд Мээтэн, Төмөрхуяг, Отгонжий буюу ************* нар 1 шил архи уусан сууж байсан. би архи дарснаас нь уугаагүй эхнэр нь байхгүй болохоор буцаад гараад явсан баруун эргээд явж байхад араас нь хүн ирээд хөл дэгээдээд унагаасан шууд өшиглөөд байсан. Нүүр толгой цохисон намайг босгох гээд чирж гулдаж байсан. би өндийж босож ирэхэд нүүр лүү цохиод байхаар нь харж чадахгүй буцаад хэвтсэн. Би тэр залууг согтуу, эрүүлийг нь мэдээгүй. Намайг зодоод цааш явахад нь харсан чинь хар юүдэнтэй малгайтай цамц өмссөн залуу хүн байсан. гэртээ очиж эхнэр, хүүхдэдээ хэлсэн. Манайхан хаана юм гэхэд нь Төрийн банкны тэнд гээд гараад явцгаасан. ...” гэх мэдүүлэг (хх-18х),
Гэрч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад нөхөр *************г дэлгүүрээс талх, гурилан боов, тамхи авхуулахаар явуулсан.Арсайн гол дэлгүүрийн худалдагч Пүрэвсүрэн над руу яриад танай хүн ирээд хүнс аваад гарлаа 11800 төгрөгийн тооцоо болсон шүү гэж утсаар ярьсан. Тэрнээс хойш ирэхгүй хэсэг болохоор нь ************* руу утсаар ярихад намайг хүн зодлоо гэхээр нь би тоглож байна гэж бодоод тоогоогүй тэгж байтал цус нөж болсоор орж ирэхээр нь юу болов хэнд зодуулав гэсэн чинь Төрийн банкны тэнд хүн зодчихлоо гэж хэлэхээр шууд гүйж гараад Төрийн банкны энд ирэхэд Зүүн баян дэлгүүрийн хажууд Б.Нямбаяр явахаар нь танай дэлгүүрээс согтуу хүн болон архи авсан хүн хэн гарав уу гэж асуухад хэн ч яваагүй гэж хэлсэн. Тэр орчин тойрон ажиглахад хэн ч байгаагүй. ...манай нөхөр харааны 90 хувийн алдагдалтай, хөгжийн бэрхшээлтэй хүн юм. Одоо шөнө нойр хүрэхгүй, маш их зовуурилдаг, толгой их өвдөж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-22-23х),
Гэрч Ч. *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу хагас өдөр байсан. Тэр өдөр намайг өглөө гэртээ байж байхад нутгийн нэр нь Мээтэн гэрт орж ирээд түлээнд явах уу гэхээр за гээд гараад өөр гүрүүшиг хайсаар байгаад оройтсон тэгэхээр нь маргааш явъя гээд Энхээгийнд очиж машиндаа аваачиж тавьсан. Модны гүрүүшигэнд явах Отгонжий, Хуягаа хоёрт маргааш өглөө эрт явахаар болсон орой манайд ирээрэй ярилцъя гэж хэлсэн. Тэгээд манайд орой 18 цаг өнгөрч байхад Мээтэн, Хуягаа, Отгонжий нар ирсэн. Тэгээд цайллага гэж эхэлж 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Архиа уунгаа ярилцаж суусан. Эхний архи дуусахаар нь дахиад 0,75 литрийн архи гаргаж өгсөн. Тэр архи уугаад дуусаж байхад ************* ах гаднаас халамцуу орж ирээд бид нартай юм ярьж суусан. Гэхдээ архинаас бол уугаагүй. ... ************* ах гараад явсан удалгүй түүний эхнэр, охин хоёр орж ирээд та нарыг *************г зодсон байна гэж бид нар луу хэлсэн. ... Отгонжий куртиктэй байсан. ... гэх мэдүүлэг (хх-24-25х),
Гэрч Д. *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 10 хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Нутгийн дууддаг нэр нь Отгонжий гэдэг ************* овогтой ************* гэдэг нь миний хүүхэд юм. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкны манаачийн Үрчий, Хуягаа, Мээтэн нартай хамт архи уусан юм шиг байгаа юм. Үйл явдлын талаар би мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг (хх-26х),
Гэрч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18-19 цагийн хооронд манай аав Пүрэвсүрэнгийн гэр лүү хүнс авахаар явсан. Тэгээд 30 минут болоод гэртээ ирэхдээ хүнд зодуулсан байдалтай нүүр ам цус болсон, хувцас урагдсан ирсэн. Би ээж Долгормаагийн хамтаар юу болсон талаар тодруулж асуухад төрийн банкны тэнд хүнд зодуулсан талаараа хэлсэн. Би ээжийн хамт гарч гүйгээд төрийн банкны манаач айлд ирэхэд Бямбадорж, Төмөрхуяг, Мээтэн, Отгонжий нар архи ууж байсан. Би та нар байж байгаарай цагдаа дуудаад ирий гэхэд Отгонжий гараад яваад өгсөн. Би буцаад ааваас ямархуу хүн таныг зодсон гэж асуухад сайн харж чадаагүй юүдэнтэй малгай хүн л байсан гэж хэлсэн. Намайг анх очиход Отгонжий юүдэнтэй малгайтай сууж байсан болохоор Отгонжий аавыг зодсон гэж бодсон. гэх мэдүүлэг (хх-27х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 511 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-47х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-50х), Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-53х), 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-52х), хохирол төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга (хх-51х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005710171 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *************г зодсон ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б. *************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-10-13, 14х),
Гэрч *************, Ч. *************, Д. *************, *************, Т. ************* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 511 дугаартай дүгнэлт (хх-32х), эвлэрлийн гэрээ (хх-52х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б. *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч *************нь хохирогч *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч 800,000 төгрөг авахаар тохирч 400,000 төгрөг дансаар авсан, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 400,000 төгрөгийг авахаар нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б. *************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-52х),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б. *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ************* нь прокурорын 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийн *************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *************нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б. *************ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. *************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН