Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 *******

Улсын яллагч                                  *******

Шүүгдэгч, хохирогч                                    ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000024 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .. ... ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* С-н Ү /Р*******: /,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны 1 тоотод орших гэртээ эхнэр Т.Н-д агсам тавьж, хэл үгээр доромжилсон дуудлагын дагуу ирсэн хууль сахиулагч*******, ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бурхан Хадун уулын чиглэлд самарт гаргасан хүмүүсээ буулгах гээд хуурай дүү Санравдоржийн хамтаар явах ажилтай байсан юм. Тэгээд би өдөр 12 цагийн үед хөдөө гарах замдаа найз Ононтой таарч архи уусан. Тэгээд согтсон ба уулнаас хүмүүсээ буулгах ажлаа маргааш болоё гээд С-н хамтаар машинаа Их-Гүнд айлд орхиод гэртээ харьсан. С машин барьж байсан болохоор архи уугаагүй. Би гэртээ орж байснаа санаж байна. Нэг ухаан ороход манайд цагдаа нар ороод ирсэн байсан ба би хүүхдүүдийн минь дэргэд барих гэлээ гээд маргаж байснаа санаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нартай биечлэн уулзаж уучлал гуйсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 82-83-р хуудас/,

А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргүүл, постонд ажиллах алба хаагч нарын хуваарь /хх-ийн 19-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9шэ/054 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9шэ/067 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 85-97-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хууль сахиулагч, ахлах ахлагч*******, ахлах ахлагч ******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22.00 цагаас 08.00 цагийн хооронд Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны гэр хорооллын гудамж, орон сууцны гудамжийг хариуцаж шөнийн эргүүлээр ажиллаж байсан болох нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс гаргасан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргүүл, постонд ажиллах алба хаагч нарын хуваариар /хх-ийн 19-р хуудас/ тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны 1 тоотод орших гэртээ эхнэр Т.Н-д агсам тавьж, хэл үгээр доромжилсон дуудлагын дагуу ирсэн хууль сахиулагч*******, ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж бие нь халдсан, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл гаргасан болох нь:

-*******-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 22 цаг 30 минутын үед жижүүрээс “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 01 тоотод нөхөр нь согтуу агсам тавиад байна гэх дуудлага ирсэн, оч” гэсэн. *******уудлагын дагуу тухайн айлд орохдоо а/а ******* албаны “Самсунг таб” загварын гар утсаар бичлэг хийгээд орсон. Хаалга онгойход дотогшоо харахад танил ******* нь согтуу, чанга дуугаар ярьж, өөдөөс нь хараад зогсож байсан Э.С-ийн нүүр лүү нь хоёр удаа цохисон. Би “юу болж байна, боль” гэхэд “та хоёр яах гээд байгаа юм бэ” гэж өөдөөс дайраад миний баруун хөмсөг рүү гараараа хальт цохиж авснаа а/а *******-тай ноцолдоод баруун талын шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-р хуудас/,

- *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...хаалга онгойход үүд хэсэгт ******* согтуу зогсож байсан ба өөдөөс нь хараад зогсож байсан С-н нүүр лүү гараараа 2 удаа цохисон. а/а Баяртогтох “юу болж байна, боль” гэхэд Үүрцайх Б руу дайрч нүүр лүү нь нэг удаа цохисон. Намайг Ү-ын хөдөлгөөнийг хорих гэхэд над руу дайрч нүүр лүү нэг удаа цохисон. ..дахин миний нүүр лүү 2 удаа цохисон. ..Эрүүлжүүлэх байранд очоод ширээн дээр суугаад карт бичиж байхад миний шанаа луу 1 удаа алгадсан. Гомдол санаалгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

- Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Манай нөхөр Ү гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой ганцаараа орж ирсэн. Орж ирснээсээ хойш надаас хэрүүл нэхэж, танайхан гуйлгачин гэх зэргээр  агсам согтуу тавиад орилж хашгираад байсан. Тэгээд С руу залгаад намайг ирээд ав гэсэн. С нэг танихгүй залуутай хамт ирээд авч гарах гэсэн болов гарахгүй, үгэнд нь орохгүй, над руу цамнаж дайраад байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа гаднаас орж ирэх, Ү С-г цохих хоёр давхцаад, дуудлагаар ирсэн хоёр цагдаа “боль” гэхэд тэр хоёр луу мөн дайрсан. Тэгээд хоорондоо ноцолдоод гадагшаа гарцгаасан. Би хүүхдүүдээ айчих байх гээд том өрөөндөө хүүхдүүдтэйгээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

- Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...зөрчил гаргасан ******* нь эрүүлжүүлэх байранд орж ирснээсээ хойш а/а ******* луу “би чамтай өдөр болгон таарч зодно, би яахав хэд хоног баривчилгаанд яваад гараад ирнэ, гарч ирээд чам руу эзэнгүй тоосго явуулж толгойг чинь хагална” гэх зэргээр дайрч, а/а *******-г ширээн дээр суугаад тэмдэглэл хөтлөх үед зүүн хацар руу алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд: “алба хаагчийн албаны хэрэгцээний гар утаснаас 31 секундын бичлэг, эрүүлжүүлэх байрны хяналтын камерын билэгийг С*******-нд хуулбарлаж авав” гэжээ /хх-ийн 16-р хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9шэ/054 дугаартай: “1.*******-ын биед зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтооглоо. 2. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. *******ээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9шэ/067 дугаартай: “1.А.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 1-р хороо 16 дугаар байрны 01 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна гэсэн гомдлын дагуу дуудлагаар очиход ******* нь хууль сахиулагч а/а*******, а/а *******а нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн” гэжээ. /хх-ийн 2-р хуудас/,

-  Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /хх-ийн 12-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч болох а/а*******, а/а ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг Хууль сахиулагч*******, ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу      2,700,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  саналтай.” гэсэн ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Си*******и бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Б, ******* нар нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг Си*******и-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН