| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр .. хотын .. төрсөн, ., .. настай, .боловсролтой, ..мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл . ..дүгээр хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14******* дугаартай шүүгчийн захирамжаар ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, Б овгийн Б О /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ны шөнө ******* дүүргийн .дүгээр хороо, .гудамжны хойд талд өөрийн эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай “Toyota Ractis” тээврийн хэрэгслийн бүхээгт ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөн ******* дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 19 дүгээр гудамжид уг тээврийн хэрэгсэл дотроо түүнийг үсдэх зэргээр зодсоны улмаас ******* эрүүл мэндэд тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...******* бид хоёр машинтай явж байсан бөгөөд тэрээр миний зүүн гар талд сууж байсан. Задгайгаас ирж байхдаа далан гарах үед тормоз гишгэхэд ******* нүүрээрээ миний тохой мөргөсөн. ******* тухайн үед согтуу байсан. ******* худал мэдүүлэг өгсөн байна. ******* ******* гэрийн гадна буулгахад нүүр ам нь хөхөрсөн зүйлгүй байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр би ******* “утсаа дүүгийндээ үлдээчихмээр байна” гээд *******дсүрэнгийн машинтай ******* бид гурав хамт явсан. ******* гадаа ирэхэд ******* “та хоёр танилцаач, хэн хэн нь гэр бүлгүй, сайхан танилцаад авах хэрэгтэй” гэж байсан. ...Машинд сууж байхад ******* надад “чи нөхөргүй, би эхнэргүй хоёулаа бие биенээ ойлгож болно биз дээ” гэхээр нь би “одоо ч юу гэж тийм юм байхав дээ, яваандаа танилцаад болох байлгүй дээ” гэхэд “өө тэгвэл явъя” гээд хөдөлсөн. Тэгээд явж байгаад Жаргалантын хойно гэнэт зогсоод миний нүд рүү гараараа цохьсон, оч манараад явчихсан. Тэгээд Жаргалантын 19 дүгээр гудамж руу ороход Б.******* явж байсан. Би ******* дуудаад машинд суулгахад ******* миний үснээс хоёр гараараа үсдээд доошоо дарсан. Б.*******нөрзаяа дундуур ороод салгасан. Би ******* гэрт хоноод өглөө босоход миний зүүн нүд рүү хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21/
Мөрдөн байцаалтад гэрч Б.******* мэдүүлсэн: “...*******, *******, ******* ******* манайхаас гараад явсан, би унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрээд ******* очоод буцаад гарч явахад гудамжид *******, ******* хоёртой таарсан. Би машинд ороод суухад ******* гэнэт ******* үсдээд авахаар нь би салгасан, ******* буугаад ******* руу орсон. *******глөө ******* уулзахад нүд нь хөхрөөд хавдсан байсан. ******* ******* машинаас буухдаа “наадах чинь миний нүд рүү цохьсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 2*******/,
Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “...******* эгч өчигдөр манайд ирээд гарахад нүүр царай нь зүгээр байсан. *******нөөдөр орой ирэхдээ нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Т цуг явж байсан залуу миний нүд рүү гараараа цохьчихсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,
Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “...******* гэдэг эмэгтэй ирж үзүүлсэн. Зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан байдалтай ирсэн. Тухайн эмэгтэй нилээн согтуу байсан бөгөөд өөр ил харагдах гэмтэлгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н **************/,
Яаралтай тусламжийн хуудсаар “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой 22 цаг 10 минутад ******* нь толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай согтуу ирсэн байна. Хэвтрийн дэглэм барьж архи гарахаар давтан үзүүлэх гэжээ...” /хх-ийн 12-1*******/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №110 дугаартай дүгнэлтэд: “******* биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч *******.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 42-4*******/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч *******.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Дээрх гэмтэл нь хатуу мохоо биет зүйлээр цохих цохигдох үед үүсгэгдэх боломжтой ба дээрх тохиолдолд тээврийн хэрэгсэл хурдтай явж байгаад тормозлох үед дух толгой хэсгээрээ мөргөх ба зүүн гарын тохойг эсрэг талын зүүн нүдээр мөргөж гэмтэх байршлын хувьд боломж муутай...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,
Хохирогчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* согтуурлын зэрэг 2.77 хувьтай” гэжээ. /хх-н 4-5/
Хохирогч ******* нүүр болон зүүн нүдний дээд доод зовхи хавдаж хөхөрсөн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 4/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Б О...” гэжээ. /хх-н 64/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-7*******, 122-129/, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14******* дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” тухай шүүгчийн захирамжийн хуулбараар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хоригдол Б овгийн Б О эдлээгүй үлдсэн ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, түүнийг даруй сулласугай...” гэжээ. /хх-ийн 74-77, 100-10*******/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар “*******.нүүр хэсгээрээ миний тохойг мөргөсөн, би түүнийг цохиогүй” гэж маргасан болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэжээ. Иймд шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь .оны .дүгээр сарын .-ны орой ******* дүүргийн .дүгээр хороо, .гудамжны хойд талд ******* УНЧ улсын дугаартай “Toyota Ractis” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас гараараа түүний нүүрэн тус газар цохих, мөн ******* дүүргийн .дүгээр хороо, ..дүгээр гудамжид явж байхдаа уг тээврийн хэрэгсэл дотор түүнийг үсдэх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч ******* “******* машинтай явж байснаа гэнэт зогсоод миний нүд рүү гараараа цохьсон, мөн Жаргалантын 19 дүгээр гудамжид явж байхдаа машин дотор миний үснээс хоёр гараараа үсдээд доошоо дарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 21/, гэрч Б.******* “Би машинд ороод суухад ******* гэнэт ******* үсэдсэн. *******глөө ******* уулзахад нүд нь хөхрөөд хавдсан байсан. ******* ******* машинаас буухдаа “наадах чинь миний нүд рүү цохьсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2*******/, гэрч “******* эгч өчигдөр манайд ирээд гарахад нүүр царай нь зүгээр байсан. *******нөөдөр орой ирэхдээ нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Т цуг явж байсан залуу миний нүд рүү гараараа цохьсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-4*******/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-н 46/, гэмт хэрэг гарах үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-5/, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “Задгайгаас ирж байхдаа далан гарах үед тормоз гишгэхэд ******* нүүрээрээ миний тохой мөргөсөн. Би түүнийг цохиж гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлсэн нь:
Хохирогч ******* “О машинтай явж байгаад Жаргалантын хойно гэнэт зогсоод миний нүд рүү гараараа цохьсон. Мөн машин дотор миний үснээс хоёр гараараа үсдээд доошоо дарсан”, гэрч Б.******* “Би машинд ороод суухад О гэнэт *******нөржаргалыг үсдээд авсан”, шинжээч эмч *******.Шаарийбуугийн “...Дээрх гэмтэл нь хатуу мохоо биет зүйлээр цохих цохигдох үед үүсгэгдэх боломжтой ба дээрх тохиолдолд тээврийн хэрэгсэл хурдтай явж байгаад тоормослох үед дух толгой хэсгээрээ мөргөх ба зүүн гарын тохойг эсрэг талын зүүн нүдээр мөргөж гэмтэх байршлын хувьд боломж муутай” гэсэн мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна. /хх-н 19, 21, 2*******, 46/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* хохирогчид хандаж “чи бид хоёр хоёулаа эхнэр, нөхөргүй учраас харилцан бие биенээ ойлгож болно биз дээ” гэхэд хохирогч ******* “яваандаа танилцаад болох байлгүй дээ” гэж хэлснээс болж шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 21 дүгээр талд хохирогч ******* “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 60 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдийг журамлан өмнөх Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14******* дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг ******* жил 2 сар 75 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо тусгайлан санал гаргаагүй болно.
******* “ам бүл ., эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд .удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс ******* бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаатай хорих ял шийтгүүлж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14******* дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” тухай шүүгчийн захирамжаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хоригдол Б овгийн Б О эдлээгүй үлдсэн ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна. /хх-ийн 75-77, 100-10*******, 122-129/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар ******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг ******* жил 2 сар 75 хоногоор тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцсон болно. (480 цаг:8 цаг=60 хоног)
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14******* дугаартай захирамжид ******* нь нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан ******* жил 2 сар 75 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 2021 оны ******* дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 1******* хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1******* хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б О 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан ******* энэ тогтоолоор оногдуулсан 60 (жар)хоногийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ******* жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ******* (гурван) жил, 2 (хоёр) сар, 75 (далан тав) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******дсүрэнд оногдуулсан ******* жил 2 сар 75 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* цагдан хоригдсон 1******* хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч ******* төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕР*******НХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА