| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2018/0067/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 568
П.Эт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр П.Эт холбогдох эрүүгийн 1804000710072 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гал овгийн Пүрэвжавын Э, 1971 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т дуудлагын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тоотод түр оршин суух, /РД:/,
П.Э нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоот хашааны гадна талд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явах...” гэсэн заалтыг зөрчиж “Аз өсөх билэг” ХХК-ийн өмчлөлийн “Toyota Opa” загварын 10-52 БРА улсын дугаартай тээврийн хэсэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодож ухрах үйлдэл хийхдээ эхнэр Х.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн Прокурорын газраас: П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гал овгийн Пүрэвжавын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялаас Гал овгийн Пүрэвжавын Эыг чөлөөлж, хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, П.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” боломжтойгоор хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байтлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүлээлгээгүй эрүүгийн хариуцлага буюу шүүхээс оногдуулаагүй” хорих ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
2. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, ...эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчлан тогтоосон байна.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн зүйлийн 1.3-д зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Шүүгдэгч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ялаас чөлөөлөх” гэсэн үг орсон. Энэ зүйл заалтад оногдуулсан ялаас гэсэн зүйл заалт байхгүй учраас анхан шатны шүүх ийм байдлаар хэрэглэсэн байх гэж ойлгож байна. Мөн нэмэгдэл ялын тухайд прокуророос шүүх хуралдаанд нэмэгдэл ялын санал гаргаагүй. Нэмэгдэл ялыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай учир давж заалдах шатны шүүхээс нэмэгдэл ялыг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс санал гомдол байхгүй, шүүгдэгч олон жил ажилласан, тогтвор суурьшилтай зэрэг хувийн байдал буюу хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлсөн.
Иймд эрх хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос П.Эыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоот хашааны гадна талд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явах...” гэсэн заалтыг зөрчиж “Аз өсөх билэг” ХХК-ийн өмчлөлийн “Toyota Opa” загварын 10-52 БРА улсын дугаартай тээврийн хэсэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодож ухрах үйлдэл хийхдээ эхнэр Х.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” боломжтойгоор хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялаас чөлөөлөх, тэнсэх ойлголтууд хууль зүйн хувьд өөр өөр ойлголт юм.
Шүүх дээрх хуульд заасан хорих ялаас чөлөөлөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэмэгдэл болон хорих ялыг тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан төрөл, хэмжээний дотор оногдуулж, зөвхөн хорих ялаас чөлөөлөх ёстой. Энэ нь шүүхээс ямар хэмжээнд хорих ял оногдуулсан, түүнээс чөлөөлөх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн эсэхэд чухал ач холбогдолтой юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг тэнсэх тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх учиртай. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхтэй адил утгаар ойлголно.
Энэ нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийтгэх тогтоолыг хэрхэн биелүүлэхийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлтэй нийцэх болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг П.Эт оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: