| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч .айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга .Наранжаргал
Улсын яллагч .илгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл .., ., .. насны .. .хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, У овгийн Ц ******* /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ний орой .цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоот *******. хашаанд хохирогч ******* толгойн тус газарт гараараа нэг удаа цохиход тэрээр унахдаа толгойгоороо хашаа мөргөж, биеийн эрүүл мэндэд зүүн чамархайн ясны шугаман хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр ..дүгээр гудамжид байрлах айлд гурвуулаа 1 шил архи хувааж уусан. Хохирогч ******* нь Ж муудалцаад намайг “гар яв” гээд байсан. и гэрээс гараад явахад миний араас ******* гарч ирээд гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохьсон. и 2 хоногийн өмнө хальтирч унаад хацар шалбарсан байсан. и зөрүүлээд түүний чихний ар хэсэгт нь гараараа 1 удаа цохиход хашааны төмөр хаалга руу дагзаараа саваад унасан. и хохирогч дээр очоод харахад түүний толгойн зүүн хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан. Улмаар хохирогч над руу “толгой хагалчихлаа чи зайл” гээд хөөгөөд байхаар нь би түүнийг орхиод гэртээ харьсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн. ид хоёр хоёулаа буруутай...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ний өдөр найз гэр лүү Их гүн орж архи уусан. Тэндээс яаж гарснаа санахгүй байна. “.” дэлгүүрийн гадна найз Н, Ж нартай тааралдсанаа санаж байна. Хэнтэй ямар шалтгаанаас болж маргалдсан, хаана, хэнд зодуулж гэмтэл авснаа огт санахгүй байна. и Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод хоёр хоногийн дараа ухаан орсон. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ******* миний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ний орой .цаг өнгөрч байхад эмнэлгээс залгаж “нөхөр чинь хүнд цохиулж эмнэлэгт ирсэн байна” гэхээр нь би очиход ******* өөрийн гэсэн ухаан байхгүй, нугдайгаад доошоо харсан сууж байсан. Толгойн зүүн чамархай хэсэгт оёдол тавиулсан. *******анай нөхрийг эмнэлгийн хүлээн авахаас тэргэнцэр дээр суулгаад түүнээсээ дамжилж өргөөд машинд суулгаад гэртээ харьсан. *******анай нөхөр ухаангүй, ярих чадваргүй байсан. *******аргааш өглөө нь ******* нэг нүдний хүүхэн хараа нь нэг тал руугуу гүйчихсэн, нэг л эвгүй болсон байхаар нь 103 дуудаж эмнэлэгт үзүүлэхэд “зүүн чамархайн цусан хураа байна” гэсний дагуу Гэмтлийн эмнэлэгт 1 сарын 31-ний өдөр тархины хагалгаанд орсон. *******анай нөхөр ******* нь ******* ямар нэгэн холбоо байхгүй. *******анай гудамжид нүүж ирээд удаагүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 35/,
*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...******* бид хоёр “.” мод үржүүлгийн газар хамт ажилладаг юм. бид хоёр “Тэс маркет” дэлгүүрээс архи авч байхад ******* дэлгүүрт орж ирсэн. Дэлгүүрээс гарахад *******нхбат өөрийн “Приус” машинтай зогсож байсан. *******, ******* хоёр хамт явж байсан бөгөөд ******* дэлгүүрээс архи авсан. ид дөрөв нийлээд гэрт очиж архиа хувааж ууцгаасан. Гэр дотор байхад ******* над руу агсраад “чи муу *******өнгөнморьтын шоронгийн хулгайч” гээд байсан чинь ******* “боль” гэхэд “чамд хамаагүй” гэсэн. ид нар 0.5 граммын 1 шил архиа хувааж уугаад дуусахад мал нядалгааны газраас “дахин самар буулгах хэрэгтэй байна” гээд бид хоёрыг дуудсан. Тэгээд ******* ******* хүргэж өгөхөөр дагуулаад түрүүлээд гэрээс гарсан. *******раас нь бид хоёр гэрээ түгжээд гарсан. Гэрээс гараад харахад хашааны үүдэнд *******, ******* хоёр юм яриад зогсож байх шиг харагдсан. бид хоёрыг мал нядалгааны газраас машинтай хүмүүс ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 40/,
*******өрдөн байцаалтад гэрч *******. мэдүүлсэн: “...ид нар эхний архиа уугаад сууж байхад ******* ******* 10.000 төгрөг өгөөд архи аваад ир гэсэн. ******* тэр мөнгийг нь аваад дэлгүүр ороод 1 шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи авчирсан. Тэр архийг уугаад сууж байхад ******* агсраад Н, ******* нар луу үг хаяад байсан. ******* ******* рүү “пизда дуугүй байж бай” гэж агсраад байсан. ...*******л, ******* хоёрын араас Н бид хоёр гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан.Тэр хоёрыг хашаан дотор маргаад зогсож байхад Н харсан гэсэн. *******нх уулзахад *******, ******* хоёр хоёулаа согтуу байсан. Гэхдээ ******* арай илүү согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
*******өрдөн байцаалтад гэрч Т. мэдүүлсэн: “...2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цаг 40 минутын үед жижүүрээс “******* дүүргийн 4 дүгээр хороо, “арс” дэлгүүрийн хажууд согтуу хүн сууж байна” гэсэн мэдээллийг хүлээн авч шалгахад заасан газарт нь хүн байхгүй байсан. Ойр орчмыг самнахад ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 1 тоотын урд гэрэлтүүлэггүй харанхуй хэсэгт согтуу эрэгтэй хүн сууж байсан. Толгойн зүүн хэсгээс нь цус гарсан байдалтай газар сууж байсан. Тухайн хүнээс нэрийг нь асуухад ******* гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас толгойгоо гэмтээсэн талаар асуухад тэрээр “би мэдэхгүй байна, зүгээр, зүгээр” гэж хэлж байсан. ******* нь тухайн үед өөрөө босч алхаж явж байсан бөгөөд бага зэрэг гуйвсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1218 дугаартай: “******* биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу толгойн зүүн хэсгээр унах үед үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /хх-ийн 69-70/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн №09шэ/052 дугаартай дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “.оны .сарын .-ны өдөр бусдад зодуулснаас өмнө 2021 оны 1 сарын 27-ны өдөр гадаа хальтарч унаад баруун хацар хэсэгтээ зулгарсан. Хэсэг газрын үзлэгт баруун хацарт 8х5 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай” гэжээ. /хх-н 76/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн №09шэ/052 дугаартай дүгнэлтэд “******* биед баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-н 77/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 15 дугаар гудамжны 21 тоот хашаанд болсон байна. Уг тоот хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай байв. ...Хашааны том хаалга нь гадагшаагаа хоёр тал руугаа дэлгэгдэж онгойдог модон рамтай нимгэн төмрөөр бүрсэн хаалга байв. Хаалганы нийт өргөн нь 3.5 метр, хаалганы дотор хэсэг нь төмөр трубагаар чагтлан түгжсэн байдалтай байх бөгөөд чагталж түгжсэн труба нь газрын түвшингөөс 110 см өндөр байна. Хаалгыг хөндлөн чагталж трубагаар түгжсэн хэсэг нь хаалганы дэлгэц уулзаж нийлсэн хэсгийн модон дээр 3 см өргөн 26 см урт төмрөөр бөгжлөн, бөгжилсөн хэсэг дундуур трубаг оруулж чагталсан байна. Уг чагталж тогтоосон хэсгийн дээр болон доод талд хаалганы дэлгэцний түвшингөөс илүү гарсан 2.6 см урт зэвэрсэн боолт байна...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/
*******эдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр “******* хохирогч ******* цохиж унагасан газраа зааж өгөхийг хүсэхэд ******* нь ******* дүүргийн 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 15 дугаар гудамжны 21 тоотод ногоон өнгийн хаалгыг онгойлгон хашаанд орж, хашааны дотор байсан *******онгол гэрийг зааж энэ дотор би 2021.01.29-ний орой 18 цагийн үед хохирогч *******, Н, Ж нарын хамт архидан согтуурсан. Улмаар гэрийн үүд хэсгээс ертөнцийн зүгээр хойд зүгт алхаж хашааны хаалганы үүдний дотор талд очиж зогсож байсан. Намайг гэрээс гараад энд бие засаад зогсож байхад хохирогч ******* гэрээс гарч ирснээ миний ард ирээд миний хацран дахь шарх руу цохихоор нь цаашаа бай гэж хэлээд хашааны үүд рүү алхах үед хохирогч араас гараараа татаад дахиж цохих гэж дайрахаар нь би эргэж хараад баруун гараараа хохирогчийн зүүн талын чихний ар хэсэгт нь гараараа нэг удаа цохих үед хохирогч хашааны хаалганы төмөр хэсгийг толгойгоороо мөргөөд унасан гэж мэдүүлж байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-61/
Үйлдвэрлэл Худалдааны “.” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 21/05 дугаартай албан бичигт “Ц ******* нь тус компанийн мод боловсруулах үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг нь үнэн болно” гэжээ. /хх-н 100/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай У овгийн Ц *******...” гэжээ. /хх-н 95/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******НГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******хлээд хохирогч ******* нь ******* 2 удаа цохьсон байна. Харин ******* нь өөрийгөө хамгаалж, зөрүүлж хохирогчийн толгойн тус газар цохиж хүнд гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч ******* нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ний орой 19-20 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод байрлах *******. хашаан дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* толгойн тус газарт гараараа нэг удаа цохиход тэрээр унахдаа толгойгоороо хашаа мөргөж унасны улмаас түүний биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би ******* зүүн талын чихний ар хэсэгт нь гараараа 1 удаа цохьсон чинь хохирогч дагзаараа хашааны төмөр хаалга мөргөөд саваад унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/,
-мөрдөн байцаалтад хохирогч ******* “Тэс дэлгүүрийн гадна найз Н, Ж нартай таарсан. Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орж 2 хоногийн дараа ухаан орсон. ******* миний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/,
-гэрч ******* “би очиход *******нхбат өөрийн гэсэн ухаан байхгүй, нугдайгаад доошоо харсан сууж байсан. Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
-гэрч ******* “Гэр дотор байхад ******* над руу агсраад “чи муу *******өнгөнморьтын шоронгийн хулгайч” гээд байсан чинь ******* “боль” гэхэд “хуц пизда минь” гээд байсан. ******* ******* хүргэж өгөхөөр дагуулаад түрүүлээд гэрээс гарсан. Гэрээс гараад харахад хашааны үүдэнд *******, ******* хоёр юм яриад зогсож байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,
-гэрч *******. “...******* агсраад Н, ******* нар луу үг хаяад байсан. Н бид хоёр гэрийнхээ хаалгыг цоожлоод *******, ******* хоёрын араас гарсан.Тэр хоёрыг хашаан дотор маргаад зогсож байхад Н харсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
-гэрч Т. “******* дүүргийн .дугаар хороо, .дугаар гудамжны .тоотын урд гэрэлтүүлэггүй харанхуй хэсэгт согтуу эрэгтэй хүн сууж байсан. Толгойн зүүн хэсгээс нь цус гарсан байдалтай газар сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/,
-хохирогчийн биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/,
-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд ******* яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь гэрч Н, нарын “хашааны үүдэнд *******, ******* хоёр маргаад зогсож байсан” талаарх мэдүүлэг мөн хохирогчийн толгойн хэсэгт учирсан хүнд гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу толгойн зүүн хэсгээр унах үед үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч ******* мөргөж унасан гэх төмөр хашааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Тухайн айлд архидан согтуурч байхдаа хохирогч ******* нь агсам тавьж улмаар шүүгдэгч *******, хохирогч ******* нарын дунд таарамжгүй харилцаа үүссэн талаар хамт байсан гэрч Н, нар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлж байна.
Шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 09шэ/052 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч ******* дээрх гэмт хэрэг гарахаас 2 хоногийн өмнө хальтарч унаад баруун хацарт нь 8х5 см хэмжээтэй хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт үүссэн нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байх бөгөөд түүний биед өөр гэмтэл шарх, сорви, хөхрөлт, зулгаралт үүссэн талаар дурдаагүй байна.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “хохирогч ******* намайг 2 удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохьсон” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “******* нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн ба хэрүүл маргааныг хохирогч ******* эхлүүлсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “хохирогчийн толгойн тус газар гараараа цохиж газар унагааж гэмтэл учруулсан”-ыг үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь “эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 1.500.000 авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 29, 120/
Иймд ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарагдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
******* “ам бүл.хамт амьдардаг, “.” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүхээс шүүгдэгч ******* бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, ******* гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын гэм хорын зардлыг бүрэн төлж барагдуулсан болон ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг сонгож оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг уг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн Ц ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овгийн Ц ******* 10.000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4.*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөг төлснийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ .*******ЙГ*******Л*********************