Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

       М*******НГ*******Л УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

*******агануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-*******тгон даргалж,

Нарийн бичгийн дарга                *******

Улсын яллагч                                   *******

Хохирогч                                       *******

Шүүгдэгч                                      ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000020 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... дүүрэгт төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эгч, дүү нарын хамт амьдардаг, .. тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* Н-ын ******* /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжиж шөнө 03.00-04.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны гадна *******-той хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар түүнийг хавсарч унагах, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархинд цус харвалт, чамархайн дэлбэн заадлын хугарал, баруун нүдний ухархайн дээд хана духны яс руу үргэлжилсэн хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, дагзны ар хэсэгт цус хуралт, духны дээд хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэм хорын хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 20:00 цагийн үед *******агануур дүүрэг 3 дугаар хороо 51 дүгээр байрны орчим найз *******, ******* нарын хамт явж байгаад танил *******-тай таарсан. *******ид нар уулзаад ганц хоёр пиво уухаар болсон. *******ид нар “*******идний дэлгүүр” орж 2 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво 5 ширхэгийг худалдаж авсан. Ингээд 45 дугаар байрны 2 дугаар орцны подвальд ороход *******, *******, *******, нар байсан ба бид нар подвальд пиво ууж нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд би 45 дугаар байрны 2 дугаар орцны гадна *******-тай маргалдаад заамдалцаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд би газар уначихсан ******* намайг орхиод цаашаа алхаж байсныг санаж байна. *******эгээд эмнэлэгт сэрсэн. *******и эмэнлэгт 1 хоног ухаангүй байж байгаад ухаан орсон гэсэн. Намайг сэрээд толинд харахад баруун талын нүд аймаар хавдсан байсан. Намайг ******* зодсон. *******и өөр хүнтэй муудалцаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад ******* миний чат руу  “намайг уучлаарай” гэсэн зурвас бичиж, байнга холбогдож байсан. ******* бид нар зүгээр танилууд. Шүүгдэгч ******* миний эмчилгээний зардал болон эм тарианы төлбөрт 8,000,000 төгрөгийг төлж баргадуулсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  27-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 4-7-р хуудас/,

.А, А.*******, ******* нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 09-13-р хуудас/

-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Насанд хүрээгүй А.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09шэ/053  дугаартай дүгнэлт /хх-ийн 106-107-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын  хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 124-128, 130-р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,

*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 129-р хуудас/,

Хохирогч *******-д учирсан хохирлын тооцоо /хх-ийн 17-22, 100-105, 137-138-р  хуудас/,

*******-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 70-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжиж шөнө 03.00-04.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны гадна *******-той хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар түүнийг хавсарч унагах, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Хохирогч *******-гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн түүнийг хавсарч унагах, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж газарт унагаснаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, энэ нь:

- Хохирогч *******-гийн мэдүүлсэн: “...би 45 дугаар байрны 2 дугаар орцны гадна *******олжаргалтай маргалдаад заамдалцаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд би газар уначихсан ******* намайг орхиод цаашаа алхаж байсныг санаж байна. *******эгээд эмнэлэгт сэрсэн. *******и эмэнлэгт 1 хоног ухаангүй байж байгаад ухаан орсон гэсэн. Намайг сэрээд толинд харахад баруун талын нүд аймаар хавдсан байсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс, хх-ийн 27-р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “*******агануур дүүргийн 3-р хороо 45 дугаар байрны гадна согтуу хүмүүс маргалдаж, зодолдоод байна” гэх тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд   /хх-ийн 4-7-р хуудас/,

- .А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой гадуур найз охинтойгоо уулзаж байгаад 21 цагийн үед *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны 2 дугаар орцны подваль руу ороход студи дотор *******, *******, *******, *******, ******* нар байсан. ... шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* ******* руу гэнэт уурлаад *******-ыг гараад ир гэж хэлээд өөрөө студээс түүрлээд гарсан. *******үүний араас ******* гарсан. *******и тэр хоёрын араас нь зодолдож магадгүй гэж бодоод гарахад орцны үүдэнд *******, ******* хоёр маргалдаад зогсож байсан. *******эгэхээр нь би студи руу буцаж ороод *******, ******* хоёр зодолдох гээд байна гэж нөгөө хэдэд хэлчихээд эргээд гарахад *******, *******-г хавирч унагаад “одоо ингээд болио” гэж хэлэхэд 45 дугаар байрны эсрэг талын байрнаас нэг эмэгтэй хүн “та нар боль, цагдаа дуудсан байгаа” гэж хашхирч байсан. Ингээд ******* *******-г тавиад над руу алхах үед араас нь ******* босч ирээд *******-ын хөл рүү өшиглөхөд ******* эргэж хараад зүүн гараараа *******-гийн нүүрэн тус газарт 1 удаа цохисон. *******эр үед ******* доошоо нурж байгаа мэт болсноо газар унаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- Насанд хүрээгүй А.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...*******и А-тай хамт 45 дугаар байрны 1 дүгээр орцны подвалийг түрээсэлж, дуу бичлэгийн студи ажиллуулдаг. Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед А-тай хамт студид байхад *******, *******, ******* нар пиво барьчихсан орж ирсэн. Ингээд пивоо хувааж ууцгаасан бөгөөд 02:30 минутын орчимд *******, ******* нар дуулж байгаад гэнэт маргалдаад студээс гараад явсан. А араас нь гараад буцаж орж ирээд *******, ******* хоёр муудалцаад байна гэж хэлэхээр нь орцны үүдэнд гарахад ******* орцны урд талын засмал зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. *******хажууд нь зогсож байсан. *******ид нар *******-г босгох гэсэн боловч босохгүй, хурхираад унтаад байсан. *******и *******-г согтоод унтаад байгаа юм байна гэж бодсон. *******, ******* нар нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 - А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн “ 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 03:00 цаг өнгөрч байхад ...45 дугаар байрны урд хүмүүс маргаж байгаа чимээ сонсогдсон. Цонхоор харахад 45 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа 2 залуу маргаад байсан. Маргаж байсан нэг нь нөгөөгөө засмал зам дээр унагаад дээр нь гарч цохиод байгаа юм уу, эсхүл тогойг нь засмал зам дээр саваад байгаа юм уу нэг тийм үйлдэл хийж байснаа дээр нь байсан залуу босоод явах үед нөгөө зодсон залуугийн араас очоод хөл рүү нь өшиглөх үед өшиглүүлсэн залуу эргэж хараад өшиглөсөн залуугийн толгой руу ганц цохиод унагачихсан. Цохиулсан залуу яг дагзаараа засмал зам дээр “таг” гээд унасан. Газар унаснаасаа хойш тэр залуу босч ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09шэ/053  дугаартай дүгнэлтэд: “1. *******-н биед тархинд цус харвалт, чамархайн дэлбэн заадлын хугарал, баруун нүдний ухархайн дээд хана духны яс руу үргэлжилсэн хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, дагзны ар хэсэгт цус хуралт, духны дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтооглоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.3, 3.1.2-д зааснаар учирсан үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ.  /хх-ийн 106-107-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

*******-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09шэ/053 дугаартай дүгнэлт /хх-ийн 106-107-р хуудас/, хохирогч *******-д учирсан хохирлын тооцоо /хх-ийн 17-22, 100-105, 137-138-р хуудас/, *******-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн “Өвчтөний түүх”, холбогдох баримт /хх-ийн 72-99-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “миний эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт баримтаар эм болон бусад эмнэлгийн үйлчилгээнд 639,584 төгрөг /хх-ийн 17-20-р хуудас/, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эм тарианы төлбөр 1,798,931 төгрөг /хх-ийн 100-105, 137-138/,  шатахууны зардал 119,698 төгрөг, нийт 2,558,212 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 5,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 100 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж, өөртөө их гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардал болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг төлж барагдуулсан. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

*******-д рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “...*******-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******-д рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 5,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 100 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

нэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  **************Г*********************Х нь:

 

1.Шүүгдэгч ******* *******-ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д 5,100 /таван мянга нэг зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,100,000 /таван сая нэг зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 5,100 /таван мянга нэг зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,100,000 /таван сая нэг зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  8,000,000 /найман сая/ төгрөгийг хохирогч *******-д төлснийг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

6. нэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛ*******ИЙ-**************Г*******Н