| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
*******ОН*******ОЛ ЛСЫН Н*******РИЙН Ө*******НӨӨС
******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******рдэнэсувд
лсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол лсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..аймагт төрсөн, ..настай, ., . мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ., .. .хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд .удаагийн ял шийтгэлтэй, ******* овгийн ******* ******* /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хороо, ..дүгээр гудамжны .тоотод өөрийн эхнэр ******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, улмаар биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******эртээ найз *******, *******, эхнэр ******* нарын хамтаар 4 шил 0.75 граммын архи хувааж ууцгаасан. Тэгээд би архиндаа согтчихсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд намайг гэрээс аваад явсан. *******и тэр шөнөдөө эрүүлжүүлэх байранд хоносон. *******и цагдаагийн хэлтэс дээр ирээд ээж ******* юу болсон талаар асуухад “чи эхнэр ******* цохьчихсон шүү дээ” гэж хэлсэн. *******анай эхнэр ******* нь “гэрээс зайл” гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны орой 20 цагийн үед гэртээ нөхөр *******, найз *******, ******* бид дөрөв архи ууж байгаад согтоод унтахаар болсон. Тэгээд нөхөр гэрийн зүүн талын орон дээр унтаж байхаар нь “цаашаа бол” гээд хойд талаас нь татахад нөхөр ******* эргэж хараад миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...2021 оны 2 дугаар сарын 22-ны орой гэртээ байхад 22 цаг 31 минутад ******* . дугаараас залгаад “би зодуулчихлаа, авраач” гэсэн. *******и гэрт нь ороход ******* зүүн талын нүд хөхөрч хавдаад уруул нь цус болчихсон байсан бөгөөд “******* намайг зодсон” гэж хэлээд ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
*******өрдөн байцаалтад гэрч Л.******* мэдүүлсэн: “...2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүүгийнхээ гэрт байсан бөгөөд нөгөө хэд архи ууж дуусаад *******, ******* 2 зүүн орон дээр хэрэлдэж байгаад ******* “манайхаас яв” гэж хөөсөн. Тэрнээс болоод , ******* хоёр хэрэлдээд хоорондоо заамдалцаад гарч яваад удалгүй буцаж орж ирсэн. Тэгээд *******, ******* хоёр дахин хэрэлдэж байгаад ******* нь ******* нүүр лүү гараараа нэг удаа цохиод ******* газар ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 085 дугаартай дүгнэлтэд: “******* биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 37-38/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр: “******* нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл байна. ******* нь одоогоор болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ. /хх-ийн 179-181/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр “...******* дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 8 тоотод үзлэгийг хийхэд гэрийн баруун урд хэсэгт угаалтуур, угаалгын машин, хувцасны шкаф зэрэг зүйлс, гэрийн баруун хэсэгт шар өнгийн ор, баруун хойд болон хойд хэсэгт хөлдөөгч, шар өнгийн модон ширээ, цагаан өнгийн стенк, зүүн хойд болон зүүн хэсэгт цагаан өнгийн шүүгээ, шар өнгийн модон ор, гэрийн зүүн урд хэсэгт хөргөгч, цагаан өнгийн шүүгээ зэрэг зүйлсийг байрлуулсан байв. ...*******эрийн зүүн хэсэгт байрлуулсан шар өнгийн орон дээр ******* нь унтаж байгаад эргэж хараад өөрийг нь цохиход орны урд хэсэг рүү унасан гэж байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/
Шүүгдэгч ******* согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 2.76 хувийн согтолттой...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 9-10/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 89/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******Н**************-ын лавлагаа санд урьд 5 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-79/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.*******эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
лсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны орой 22 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн.4 дүгээр хороо, . гудамжны .тоотод өөрийн гэртээ эхнэр ******* “цаашаа унт” гэсэн үгэнд дургүйцэж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, улмаар түүний биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******и цагдаагийн хэлтэс дээр ирээд ээж ******* юу болсон талаар асуухад “чи эхнэр ******* цохьчихсон шүү дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...нөхөр гэрийн зүүн талын орон дээр унтаж байхаар нь “цаашаа бол” гээд хойд талаас нь татахад нөхөр ******* эргэж хараад миний нүүр хэсэг рүү цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч ******* “гэрт нь ороод юу болсон талаар асуухад ******* зүүн талын нүд нь хөхөрч хавдаад уруул нь цус болчихсон байсан бөгөөд “******* намайг зодсон” гэж хэлээд ухаан алдчихсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28/, гэрч Л.******* “...******* нь ******* нүүр лүү гараараа нэг удаа цохиход ухаан алдсан” /хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 085 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарахад “шүүгдэгч *******, хохирогч ******* нарын согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн ба тэдгээрийн хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас хэрүүл маргаан үүссэн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед тархины бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 20/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
лсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, энэ хэрэгтэээ цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцох” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* хувийн байдлыг харгалзан үзэж 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
******* нь “ам бүл ., ., ..хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд .удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй байна. (1 хоног=15 нэгж буюу 15.000, 12 хоног*15 нэгж=180 нэгж буюу 180.000 төгрөг)
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 (найман) сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг 15 (арван таван) нэгжээр тооцож, 180 (нэг зуун наян) нэгж буюу 180.000 (нэг зуун наян мянган) төгрөгийн торгох ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******нхтайванд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч, ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч *******.*******АЙ*******АЛ*******АА