| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн 2127000330045 дугаар хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Булган аймгийн Рашаант сумын ** дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах ******** нэртэй хоолны газар ******** нь А50 маркийн гар утсаа гээснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********ид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******** зоогийн газарт 17 цагийн үед орж захиалсан хоолоо авах гээд ороход хоол гараагүй түр хүлээж бай гэхээр нь хоосон ширээн дээр сууж хоолоо хүлээж байхад тухайн зоогийн газарт 2 тусдаа ширээн дээр үл таних 7-8 дунд зэргийн насны хүмүүс байсан. Нэг настайвтар эмэгтэй байсан. Би хоолоо гарахаар нь хоолоо аваад доошоо 1 давхар руу бууж картаа уншуулаад гарсан. Би гэрийнхээ гадаа очоод гар утсаа байхгүй байгааг мэдээд буцаж ******** зоогийн газарт ирээд асуухад намайг хоолоо хүлээж байхад байсан хүмүүс бүгд байхгүй байсан. Тухайн 2 давхрын хяналтын камер ажиллахгүй байсан, мөн зоогийн газрын эзэн ******** нь таныг хоолоо хүлээж байхад байсан хүмүүс даанч яараад гарсан. Зарим нь хоолоо савлуулаад гарсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 22-24 дүгээр хуудас/,
Гэрч ********ын өгсөн: “Тухайн өдөр 17 цагийн үед ******** эгч хоол захиалсан байсан авах гэж орж ирээд хоол болоогүй байсан учир 10-20 минут хүлээж байгаад хоолоо аваад гарсан. Тухайн үед гаднаас бүгдээрээ хамт 7-8 хүн байсан, тэр хүмүүсийг өмнө нь харж байгаагүй, Хархорин сумын хүмүүс биш байсан гаднаас явж байгаа хүмүүс байх шиг байсан... сүүлд тэр хүмүүсийг гараад явсны дараа ******** нь гар утсаа үлдээчихсэн байна гэж хэлээд буцаж ирсэн. Тэгээд хяналтын камер шүүх гэсэн боловч ажиллахгүй байсан. Тухайн үед ********ийн өмнө үйлчлүүлсэн хүмүүс ********ийг хоолоо аваад явсны дараа гэнэт л яарч сандарсан байдалтай гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний №152 дугаар дүгнэлт /хх 47-53 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 54-55,60-61, 62, 67 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах ******** нэртэй хоолны газар ******** нь А50 маркийн гар утсаа гээснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********ид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********ийн өгсөн: “...миний бие 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******** зоогийн газарт 17 цагийн үед орж захиалсан хоолоо авах гээд ороход хоол гараагүй түр хүлээж бай гэхээр нь хоосон ширээн дээр сууж хоолоо хүлээж байхад тухайн зоогийн газарт 2 тусдаа ширээн дээр үл таних 7-8 дунд зэргийн насны хүмүүс байсан. Нэг настайвтар эмэгтэй байсан. Би хоолоо гарахаар нь хоолоо аваад доошоо 1 давхар руу бууж картаа уншуулаад гарсан. Би гэрийнхээ гадаа очоод гар утсаа байхгүй байгааг мэдээд буцаж ******** зоогийн газарт ирээд асуухад намайг хоолоо хүлээж байхад байсан хүмүүс бүгд байхгүй байсан. Тухайн 2 давхрын хяналтын камер ажиллахгүй байсан, мөн зоогийн газрын эзэн ******** нь таныг хоолоо хүлээж байхад байсан хүмүүс даанч яараад гарсан. Зарим нь хоолоо савлуулаад гарсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 22-24 дүгээр хуудас/, гэрч ********ын өгсөн “Тухайн өдөр 17 цагийн үед ******** эгч хоол захиалсан байсан авах гэж орж ирээд хоол болоогүй байсан учир 10-20 минут хүлээж байгаад хоолоо аваад гарсан. Тухайн үед гаднаас бүгдээрээ хамт 7-8 хүн байсан, тэр хүмүүсийг өмнө нь харж байгаагүй, Хархорин сумын хүмүүс биш байсан гаднаас явж байгаа хүмүүс байх шиг байсан... Сүүлд тэр хүмүүсийг гараад явсны дараа ******** нь гар утсаа үлдээчихсэн байна гэж хэлээд буцаж ирсэн. Тэгээд хяналтын камер шүүх гэсэн боловч ажиллахгүй байсан. Тухайн үед ********ийн өмнө үйлчлүүлсэн хүмүүс ********ийг хоолоо аваад явсны дараа гэнэт л яарч сандарсан байдалтай гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/, Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний №152 дугаар дүгнэлт /хх 47-53 дугаар хуудас, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 54-55,60-61, 62, 67 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********гийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах ******** нэртэй хоолны газар ******** нь А50 маркийн гар утсаа гээснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********ид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 430,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийн завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч ********д 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ********д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн тул түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ********г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч ********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. .
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН