Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Раднаабазар,

Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох 2136000000068 дугаартай, 2021/178/0082/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 05 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн *******  суманд 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай боловч Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, аминдаа 700 толгой мал, Пронтер маркийн автомашин 1, мотоцикл 1, гэр нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 1000000 төгрөг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******7 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Цонжийн ам” гэх нэртэй газар “мал усалдаг газраар малаа тууж явлаа” гэх  шалтгаанаар иргэн Б.*******тай маргалдах явцдаа иргэн Б.*******г зодож, биед нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын уг болон баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.              

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг ойлгон гэмшиж байгаа. Хохирогчид учирсан эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлж өгсөн... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1998 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 эцэг, эх,дүү нарынхаа хамт амьдардаг, Ховд Их сургуулийн Хөөмийн ангийн 4 дүгээр курсын оюутан, дугаарын регистртэй/ овогт гийн *******гийн өгсөн...2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 15 цагийн орчимд малаа хариулаад Баатархайрхан уулын дээд тал дээр явж байхад  Б.******* гэдэг ах ирээд “ямар өдчихсөн шээс вэ?” гэж хэлэхээр нь “яав ах” гэсэн чинь юу ч хэлэхгүй мотоциклоо хаазалж манай мал дээр очоод мал бөөгнүүлж хөөж байгаад манай нэг малыг дайраад, өөрөө мотоциклоо уначихаад намайг чулуудаж хөөхөөр нь би морио унаад зугтахад дахин газраас чулуу өвөртөлж аваад “ална чамайг, муу шээс буугаад ир, хошууны хог цуглуулчихаад хүний мал усалдаг замаар явлаа” гэж хэлээд буцаж мотоциклоо унаад миний морин дээр ирээд, миний морины араас тулгаж хаазлаад морь үргээгээд, чулуу шидээд миний морийг оноод байхаар нь зугтаад цаашаа явсан. Гэтэл дахин мал дээр ирээд доошоо хөөчихөөд буцааж над дээр мотоциклтойгоо ирээд “чи ямар өдчихсөн шээс вэ?” гэж хэлээд намайг шууд заамдаж аваад савхин бээлийтэй гараараа миний хамар руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиход цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь “та яагаад хүн цохиж байгаа юм бэ?” гэж хэлэхэд “чи миний мал усалдаг замаар явлаа, хошууныхаа мал аваад зайл” гэж хэлэхээр нь “би таныг цагдаад өгнө” гэж хэлэхэд “өгөөд олоод долоо” гэж хэлсэн. Дараа нь би морио хөтлөөд явсан. Миний хамраас цус гарсан байдалтай очсоныг манай хүргэн ах Д., Б. нар харсан... гэх мэдүүлэг / хэргийн 9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* дахин мэдүүлэхдээ... Би зодуулсныхаа маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирж эмчид үзүүлэхэд миний хамар хавдартай, хамрынхаа зураг авахуулахад хугаралтай байна гэж хэлсэн. Өмнө нь миний хамар огт гэмтэж байгаагүй.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн..... 2021 оны 3 дугаар сарын 08-ны орой Б.*******ы гэрт 17 цагийн үед ишиглэсэн ямаагаа авах гээд очсон чинь Б.******* хониныхоо хажууд хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би Б.*******аас юу болсон юм гэж асуусан чинь Б.******* миний хамар луу гараараа 2-3 удаа цохилоо гэж хэлсэн. Тэгээд би ямаагаа аваад явсан юм. Малын бэлчээрээс болж цохисон байсан. Түүний уруул болон хамар нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн.... 2021 оны 3 дугаар сарын 08-ны орой хүргэн ах Д.ын хамт “Өврийн худаг гэх газар сувай мал хариулж байсан Б.******* ах дээр ишигтэй ямаа авахаар очсон чинь Б.******* ахын хамраас цус гарсан байхаар нь яасан юм гэсэн чинь “Б.******* гэдэг хүн намайг хургатай мал хийдэг газар мал хийлээ гэж хэлээд хамарлуу цохилоо гэж хэлсэн. Хамар нь  хавдаж цус гарсан байсан. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан чинь хамар нь гэмтсэн байсан.” ...  гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн өгсөн..... 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой надруу манай дүү Б.******* утсаар залгаад бэлчээрээс болж Б.******* нь миний нүүр хамар луу цохиод цус гаргалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн юм.” ...  гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 169 дугаартай, Б.*******гийн биед гэмтэл учирсан байна. Б.*******гийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын уг болон баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын багийн “Цонжийн ам” гэх нэртэй газраас малаа усалчихаад шинэ төрсөн хурга, ишгээ гэртээ авааччихаад буцаж очоод малаа тосоод зогсож байхад Б.******* гэдэг залуу доороос малаа дээш шахаад ирэхээр нь би мотоциклтойгоо явж очоод “чамайг малаа ийшээ битгий оруул гэж хэлээд байхад ойлгохгүй байгаа юм уу, хөөж ойлгуулах юм уу” гэж хэлээд малыг нь мотоциклоороо хөөсөн. Тэгсэн Б.******* нь доороос дээшээ малаа шахахаар нь “чи яагаад байгаа юм” гэж хэлээд мотоциклоо хаазлаад малыг нь хөөхөд нэг хонины  бөгс мөргөөд, би мотоциклтойгоо хажуу талаараа уначихаад босож ирээд газраас чулуу аваад “чи одоо яагаад малаа доошоо ядуулахгүй байгаа юм” гэж хэлээд чулуу шидэхэд Б.******* морьтойгоо бултаж зугтаад, манай малыг хөөж байх шиг байсан. Тэгэхээр нь би мотоциклтойгоо Б.******* дээр явж очоод мотоциклоосоо буугаад Б.*******ыг толгойгоо өгөхөөр нь урдаас нь гарынхаа алгаар хамар руу нь цохигдоход гэмтсэн байх. Тэгээд бид хоёр барилцаад хэсэг байж байгаад хоёр тийшээ салаад явцгаасан.... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Цонжийн ам” гэх нэртэй газар “мал усалдаг газраар малаа тууж явлаа” гэсэн шалтгаанаар иргэн Б.*******тай маргалдах явцдаа иргэн Б.*******гийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж,  түүний  биед нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын уг болон баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүд бүхий “хөнгөн” гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролд 1000000 төгрөгийг  нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч Б.*******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын уг болон баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстад зулгаралт... гэх  хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын уг болон баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстад зулгаралт ... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрхи гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогч нарын хоорондох   бэлчээрийн маргаанаас улмаас үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд 1000000 төгрөг авсан, хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.******* нь хохирогчид учирсан хохиролд 1000000 төгрөг төлсөн гэж үзнэ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтүвшингийн өгсөн...Б.******* нь манай ээжийн бага дүү байгаа юм. Манай нагац ах Б.******* нь 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд ******* гэдэг хүний бага хүүхэд болж төрсөн. Дээрээ 3 эгч, 2 ахтай. Бага насаа Ховд аймгийн ******* суманд өнгөрүүлж цэцэрлэг,  сургуулиар хүмүүжсэн. Б.******* ах Я.Байгаль гэдэг хүнтэй гэр бүл болж, одоо эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай нагац ах Б.******* нь даруу төлөв зантай, ажилсаг хүн байгаа. Б.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Бөхболдын өгсөн... Б.******* нь миний найз юм. Бага насаа Ховд аймгийн ******* суманд өнгөрөөсөн. Одоо эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт буюу хөдөө мал маллаж амьдардаг. Өмнө нь гэмт хэрэг холбогдож байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн... 1.2-т заасан... хохирогчид учирсан хохиролд 1000000 төгрөгийг төлсөн ...зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелэгдэх хүртэл  түүний 450000 төгрөг  бүхий ХААН банкны 5851043416 тоот дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 29- ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэх  дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай байна ... гэх дүгнэлт гаргав.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүний 450000 төгрөг бүхий ХААН банкны 5851043416 тооьт дансанд битүүмжилсэн байдал, шүүгдэгчийн 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2136000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх, шүүгдэгч Б.*******ын 450000 төгрөг бүхий ХААН банкны 5851043416 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Б.*******ын 450000 төгрөг бүхий ХААН банкны 5851043416 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******т өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА