Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/247

 

 

                                                   

           

 

 

 

 

2021       05          10                                    2021/ШЦТ/247

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зантаан овогт М.Дд холбогдох эрүүгийн 2011 01050 0780 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Зантаан овогт М.Д, Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо 77-2 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

         Шүүгдэгч М.Д нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Гансүхээс “Солонгос улс руу гарах виз гарсан мөнгөө шилжүүл” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

         Мөн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сарангэрэлээс “хүүхдийг нь БНСУ-ын Гимёон их сургуульд элсэн суралцуулах виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр нийт 16.300.000 /арван зургаан сая гурван зуун мянга/ төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 10 дугаар хорооллын Тэнүүн 3 гэсэн барилга дотор UTB боловсрол зуулчлалын төвд ажилладаг байсан юм манай байгууллага Солонгос улс руу оюутан зуулчилдаг юм. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр өөрийн багийн найз болох Номинтуяатай уулзсан чинь дүү нь Солонгос явж сурах сонирхолтой байна гээд надаас зөвөлгөө авсан юм. Тэгээд би Солонгос улсын Гимёон их сургуулийн танилцуулгыг өгсөн юм. Номинтуяагийн дүү тэр сургуулийн танилцуулгыг сонирхоод материалаа бүрдүүлээд өгсөн юм тэгээд бүртгэлийн хугацаа гэж нэг сар өнгөрдөг дараа нь урилга ирдэг тэгээд би хүлээж байгаад 2 сар болсон тэгсэн чинь тэр сургуульд тэнцээгүй юм. Тэгээд би Б.Гантогтохын сургалтын төлбөрт шаардлагатай гэж И.Сарангэрэл эгчээс авсан байсан 16.300.000 төгрөг өөрийнхөө хувийн хэрэгцээндээ буюу урд өмнө Солонгос улсад сургуульд суралцуулахаар зуучилж өгч байсан Өлзийбат гэх хүний мөнгийг нь аваад өөрийнхөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан байсан болохоор тухайн мөнгийг нь эргүүлж өөрт нь өгөх хэрэгтэй байсан болохоор И.Сарангэрэл эгчээс авсан Б.Гантогтохын сургалтын төлбөр гэж авсан байсан мөнгийг нь Өлзийбат гэх хүний эгч Алтанзаяа гэдэг хүний дансанд хийж өгсөн байсан болохоор Өнөрөө эгчид хэлээд ямар нэг аргаар өөр сургуульд материалыг нь бүрдүүлээд оруулаад өгчихмөөр байна гэсэн. Тэгээд өөр хэд хэдэн сургуулиудад материалыг нь өгсөн чинь Б.Гантогтохын материалыг нь сургуулийнх нь холбогдох хүмүүс нь хянаж үзээд тэнцэхгүй байгаад байсан юм. Тэгээд би Номинтуяагийн гэр бүлийхэнд Б.Гантогтохыг Солонгос улсын их дээд сургуульд сурахад тэнцэхгүй байна гэдгийг нь хэлсэн чинь надад сургалтын төлбөр гэж өгсөн байсан мөнгө болох 16.300.000 төгрөгийг нэхсэн тэр үед би мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан байсан болохоор удахгүй өгнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн юм. Би өөрийнхөө багын найз болох Номинтуяагийн ээж болох Сарангэрэлээс 16.300.000 төгрөгийг Хаан банкны 5065062852 гэх дансаараа шилжүүлж 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд шилжүүлж авсан юм ...” гэх мэдүүлэг /хх-45-46х/, “2019 оны хавар сарыг нь нарийн санахгүй байна 5-6 сарын орчимд санагдаж байна. Манай хадам дүү Оюунбилэгтэй хамт ажилладаг Өнөржаргал гэх эмэгтэй надтай Оюунбилэгээр дамжуулж уулзсан ба би тухайн үед Өнөр тогруун бүлэг боловсрол зуучлалын төвийг ажиллуулдаг байсан ба намайг БНСУ-руу виз нөхөртэй гаргуулах юм гэж уулзсан ба БНСУ-ын визэнд найдвартай гаргуулах гэсэн юмаа хөлс нь гадуур 2-3 орчим сая төгрөг байдаг гээд ирж уулзсан ба нөхрийнх нь бүрдүүлсэн материалыг нь харахад дажгүй боломжийн материал бүрдүүлсэн байсан болохоор нь өөрөөрөө гарах боломжтой юм байна гэж зөвлөсөн. Түүнээс хойш надаас Өнөржаргал гэх эгч холбогдож юм асуудаг байсан ба өөрийнхөө таньдаг эрэгтэйг БНСУ-ын визэнд оруулж өгөөч гээд бүрдүүлэх материалыг нь авчирч өгсөн ба би визэнд оруулж өгөх мөнгө гэж өөрийн 5065062852 гэсэн дугаартай данс руу 2.000.000 төгрөг хийлгэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-124-125х/,

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч И.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Дгийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад сонирхож байгаа сургууль нь байсан юм мөн охин Б.Номинтуяагийн ойрын найз болохоор итгээд Солонгос улсын Гимёон гэх сургуульд элсэн суралцах виз болон хэлний бэлтгэлийн мөнгө зэргийг төлөх ёстой гээд мөнгийг нь тухайн үед сургууль руугаа холбогдох журмаар яг одоо хийх ёстой тэгэж байж цаад сургууль руугаа бүртгэж аваад суралцах код болон визийг нь явуулдаг гэхээр нь 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын хооронд 5065062852 гэх М.Дгийн данс руу 4 удаагийн үйлдлээр нийтдээ 16.300.000 төгрөг шилжүүлсэн юм ...тэгтэл нөгөө М.Өнөржаргал эгч нь надад М.Д ямар ч мөнгө, бичиг баримт өгөөгүй гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-35-37х/,

Хохирогч Ц.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сард Өнөржаргалаар дамжуулан Долгормаа гэх хүнтэй танилцсан. Долгормаа нь 45 хоногийн дотор Солонгос улсын виз гаргадаг ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан. Ингээд Долгормаад итгээд өөрийн материалаа бүрдүүлээд 2019 оны 04 дүгээр сард өгсөн. Виз гаргуулахад 2 сая төгрөг болно, виз гарсаны дараа сая төгрөгийг Долгормаатай тохиролцсон. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Долгормаа над руу залгаад таны виз гарсан та одоо мөнгөө шилжүүл мөнгө шилжүүлсний дараа орой материалыг өгнө гээд өөрийн 5065062852 дугаарын дансыг өгсөн. Долгормаагийн хэлсэний дагуу би өөрийн танил Өнөржаргалын дансаар мобайл банкаар 1.400.000 төгрөгийг, АТМ-ээр 600.000 төгрөгийг тус тус Содон хорооллын Хаан банкнаас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Долгормаа луу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-118-119х/,

Гэрч Р.Өнөржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу Долгормаад залгаад Гансүхийн виз гарахаар болчихлоо та миний 5065062852 дугаарын данс руу 2 сая төгрөг шилжүүлчих гэсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-121х/,

Гэрч Д.Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нислэгийг эйр Пусан компаний нислэгийн тийз худалдан борлуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тухайн 2019 оны 08 дугаар сард бидэнд Солонгос улсаас ирүүлсэн Гимёон Камп арга хэмжээнд оролцох урилгын хуулбарыг үзүүлж 3 хүний онгоцны тизийг захиалсан юм. Үүнд Мөнхбатын Долгормаа, Эрдэнэбаатарын Тэмүүжин, Тэнгисийн Анударь нарын гурван хүний 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрөөс буцаж ирэхээр Улаанбаатараас Пусан, Пусанаас Улаанбаатар чиглэлийн электрон тийзийг бичүүлж төлбөрийг төлж авсан юм байна ...” гэх мэдүүлэг /1хх-140х/,

Гэрч Б.Өлзийбатаас  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би И.Сарангэрэл гэх хүний охин Б.Болортуяатай суусан хүргэн болох хүн нь байгаа юм. Манай хадам ээж өөрийн хүү болох Б.Гантогтохыг Бүгд Найрамдах Солонгос Улсын их дээд сургуульд суралцуулахаар иргэдийг зуучилж өгдөг хэд хэдэн байгууллагыг 2019 онд судалж явсан юм ...дүү Б.Номинтуяагийн ангийн хүүхэд болох М.Д гэх хүн нь Солонгос улсад оюутан зуучилж өгдөг. Мөн аялал жуучлалын байгууллагад менежер ажилтай байгаа гэж байна гэж холбож өгөөд манай хадам ээж, дүү Б.Гантогтох нар тухайн байгууллагын байр болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М.Дгийн ажил дээр очиж танилцуулгыг нь үзэхэд Б.Гантогтохын сонирхож байсан сургууль нь байна гээд тухайн байгууллагаар зуучлуулж сургуульд суралцахаар болж ...4 удаагийн гүйлгээгээр М.Дгийн өөрийнх нь данс руу нийтдээ 16.300.300 төгрөгийг нь шилжүүлсэн юм ...Би тухайн 10.000.000 төгрөгийн эхний 5.000.000 төгрөгийг нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.Д гэх хүний данс руу нь хийсэн юм. Тэгээд хадам ээж И.Сарангэрэл нь хурдан яаралтай хийх хэрэгтэй байна гэж байн байн залгасаар байгаад 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь хийсэн юм ...Тухайн 10.000.000 төгрөг нь манай хадам ээж И.Сарангэрэлийн мөнгө байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-19-20х/,

Гэрч Б.Номинтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би манай ээжээс 16.300.000 төгрөгийг залилж авсан М.Д гэх хүнийг танина. М.Д нь миний Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурдаг байсан ангийн найз байгаа юм ...тэгээд М.Д нь хэлэхдээ “Би Монголоос сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын холбогдох баримт бичгийг нь бүрдүүлээд Солонгос улс руу илгээгээд манай эгч Солонгос улсад тосч аваад Солонгос талдаа гүйцэтгэдэг ажлыг хийж сургуулиудад зуучилж өгдөг. Б.Гантогтохын сонирхож байгаа сургуулийн элсэлт дууссан байгаа юм. Тэгэхдээ одоо яаралтай бичиг баримтаа болон тухайн сургуульд суралцах сургалтын төлбөрөө яаралтай төлөөд дуусгавал 2019 оны 12 дугаар сарын элсэлтэнд нь бүртгүүлж чадна” гэж танилцуулж ярисан юм ...ээж, дүү хоёр М.Дгийн ажил дээр очиход М.Д нь байхгүй. Утас руу нь залгахад утсаа авахгүй болохоор нь Өнөржаргал гэх эгчтэй нь чатаар холбогдож ярилцахад “юу яриад байгаа юм бэ, та нар М.Дд төлбөр мөнгөө өгөөгүй биздээ, ямар сургууль билээ” гэж асуусан. Тэгээд дүү Б.Гантогтохын нэрийг болон сургуулийнх нь нэрийг нь хэлсэн чинь 2020 оны 01 дүгээр сард суралцах хоёр хүүхдийн бичиг баримтыг аль дээр Монгол улс руу явуулсан байгаа танай дүү Б.Гантогтохын бичиг баримт ирээгүй байсан гэсэн, хоёр хүний нэрийг нь асуухад өөр хоёр хүний нэр байсан. Тэгээд бид нар төлбөр мөнгөө төлсөн байгаа гэж хэлсэн чинь М.Д нь урьд нь бас хүмүүсээс төлбөрийг нь аваад асуудал гаргаж байсан гэж хэлсэн юм. Тэгээд эгч нь хэлэхдээ тухайн байгууллагын пейж хуудсаараа анхааруулж М.Д нь ийм асуудал гаргасан байгаа гэж хэлсэн юм ...Тэгээд эгчээс нь ээжийнх нь дугаарыг аваад гэрт нь очиж уулзахад М.Д нь гэртээ байхгүй, аав ээжид нь учир явдлыг хэлсэн чинь урьд нь бас ингээд хоёр хүний мөнгийг нь аваад асуудал гаргасан байсныг нь төлж барагдуулсан. Гэртээ ирэхгүй байгаа гэж байсан. Та нараас бас мөнгө авсан юм уу яана аа гэж байсан ...Тухайн 100.000 төгрөгийг би ээжийн өмнөөс өөрөөсөө гаргаж өгсөн боловч хэд хоногийн дараа нь ээж надад буцаагаад өгсөн болохоор надад хохирсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-21-23х/,

Гэрч Б.Гантогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай эгч Б.Номинтуяагийн найз нь аялал жуучлалын болон оюутныг их дээд сургуульд зуучилж өгдөг байгууллага байгаа гэж байсан юм. Тэгээд би эгч болон ээжийн хамтаар очиж үзэхэд М.Д гэх хүн нь ...хэд хэдэн сургуулийн танилцуулга үзүүлж эдгээр сургуулиудад зуучилж өгч байгаа гэж танилцуулахад миний сонирхож байсан сургууль тэр дунд нь байсан юм. Тухайн үед манай эгч Солонгос талд нь бичиг баримтыг хүлээж аваад сургуульд зуучилж өгнө, би эндээс бичиг баримтыг нь болон төлбөрийг нь аваад явуулдаг юм гэж тайлбарлаад ганцаараа тухайн байгууллагад сууж байсан ...2019 оны 12 дугаар сарын элсэлтэнд багтаагаад оруулаад өгнө гэхээр нь яаралтай мөнгийг нь манай ээж М.Д гэх хүнд төлж барагдуулсан боловч тогтоосон 2 сарын хугацаа өнгөрч М.Д нь сургуульд суралцах бичиг ирсэн ирж бичиг баримтаа аваад визний материал бүрдүүлээрэй гэж ээж рүү ярихаар нь бид хоёр ажил дээр нь очиход ажил дээрээ байхгүй цоожтой, утас руу нь залгахаар нь утсаа авахгүй байсан болохоор эгч рүү нь ээж яриад учир явдлыг хэлээд эгч Өнөржаргал гэх Солонгост байдаг эгчтэй холбогдож тодруулахад миний нэртэй бичиг баримт ирээгүй, ирсэн хүмүүсийн бичиг баримт нь явсан гэж хэлсэн байсан. Тэгээд “та нар төлбөрөө өгсөн үү, М.Д нь урьд нь бас хүмүүсээс сургалтын төлбөрийг аваад өөртөө зарцуулсан байсан” гэж хэлсэн болохоор миний бичиг баримт ирээгүй гэхээр нь залилуулсан талаар хэлээд удаа дараа хөөцөлдөөд мөнгөө олж авч чадахгүй болохоор манай ээж цагдаагийн байгууллагад хандсан байна ...” гэх мэдүүлэг /1хх-24-25х/,

Гэрч М.Алтанзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед манай дүү болох Ө.Өлзийбатыг БНСУ-ын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж хэлээд төлбөрийн мөнгө болох 17.000.000 сая төгрөгийг 2019 оны 06 дугаар сард байхаа сайн санахгүй байна надаас авчихсан байсан юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сар болоход манай дүүг хэлсэн хугацаандаа сургуульд явуулаагүй болохоор нь би өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна гэж хэлээд 15.000.000 төгрөгийг М.Дгаас 2019 оны 09 дүгээр сарын 27-29-ний өдрийн хооронд шилжүүлж авсан ба үлдэгдэл 2.000.000 төгрөгийг М.Дгийн аав Мөнхбат гэх хүн над руу залгаж байгаад шилжүүлж өгч байсан юм ... надад гомдол санал байхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-41х/,

Хаан банкны депозит дансны хуулга /1хх-113-114х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-11-14х/,

Хаан банкны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29/5468 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-48х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-53х/,

Хохирогч Ц.Гансүхэд хохирлын 2.000.000 төгрөгийг төлсөн гэх баримт /1хх-212х/,

Хохирогч И.Сарангэрэлээс хохирол бүрэн барагдуулсан тухай хүсэлт /2хх-15х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Мөнхбатын Долгормаа нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Гансүхээс “Солонгос улс руу гарах виз гарсан мөнгөө шилжүүл” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сарангэрэлээс “хүүхдийг нь БНСУ-ын Гимёон их сургуульд элсэн суралцуулах виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр нийт 18.300.000 төгрөгийг залилан авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр нийт 18.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гансүхэд 2.000.000 төгрөгний хохирол, хохирогч И.Сарангэрэлд 16.300.000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус учруулжээ.

Хохирогч И.Сарангэрэлээс Хохирол бүрэн барагдуулсан тухай хүсэлтдээ: “...М.Д нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохирогч намайг хохиролгүй болгосон. М.Д нь бага насны 2 хүүхэдтэй, хохирогч надад учруулсан хохирлоо сайн дураар бүрэн барагдуулсан тул түүнд оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлж өгөхийг үүгээр хүсэж байна. Хохирогч миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж нотариатаар батлуулж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч И.Сарангэрэлийн хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.Гансүхийн хохирлын 2.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч М.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 196 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (196х15.000=2.940.000) тооцсон ба түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зантаан овогт М.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр нийт 18.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгийн цагдан хоригдсон 196 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (196х15.000=2.940.000) тооцсон ба түүнийг ял эдэлсэнд тооцсугай.  

4. Шүүгдэгч М.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН