Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/266

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          05       17                                   2021/ШЦТ/266                

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Чимгээ,

Шүүгдэгч Г.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Эт холбогдох эрүүгийн 2111 00000 0287 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г.Э, 1989 оны 10 дугаар сарын 17ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, Мон бакери ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 41 дүгээр байрны 11 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

Урьд: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ялыг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................

 /Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10 дугаар гудамжны 194 тоотод байх гэртээ согтуугаар, хамтран амьдрагч Л.Нямгэрэлтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд би өөрийн эхнэр Л.Нямгэрэл болон хойд айлын эхнэр нөхөр Элбэгдэлгэр, Эрдэнэчулуун нарын хамтаар архи уусан. Би эхнэртэйгээ мөнгөнөөс болоод маргалдсан ба манай эхнэр манай ээжийг дуудсан. Удалгүй ээж маань ирсэн бөгөөд бид өөрсдийнхөө гэрт орсон. Гэрт ороод маргалдаад байсан ба би хүүхдээ ээжийгээ аваад явъя гэж бодоод хүүхдээ тэврээд сууж байтал эхнэр маань хүүхдийг огцом шүүрээд авсан. Манай хүү ээжийгээ шүүрээд авахад нь уйлсан бөгөөд надад хүүхэд өгөхгүй гээд байхаар нь уурлаад зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-24х/, 

         Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Нямгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө босоод хойд айлын эмэгтэй Элбэгдэлгэр дарс ууя гэхээр нь нөхөр бид 2 орсон. Тэгэхэд Элбэгдэлгэрийн нөхөр Эрдэнэчулуун, манай нөхөр Энх-Очир, 10 настай Хашхүү бид хэд байсан.Энх-Очир, Эрдэнэчулуун хоёр 0.75-тай 2 архи хувааж уусан. Тэгээд нөхөр Энх-Очир гараад явахаар нь би араас нь дагаад гэр рүүгээ яваад ортол хадам ээж Дөлгөөнтуул ирсэн ... тэгээд та нар архи дарс уулаа гэхээр нь бид нар насанд хүрсэн хүмүүс зодолдож маргалдсан зүйл алга гээд хадам ээжтэй маргалдсан. Нөхөр Энх-Очир бас хүүхдээ авч явна гээд маргалдаад байж байтал Энх-Очир миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Бид 2 гэрлэлтийн баталгаагүй боловч 2004 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Тэр үед ямар ч шалтгаангүй цохисон. Намайг өмнө нь зодож цохиж байсан асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид 2 сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-8-11х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2072 тоот дүгнэлтэд: “Л.Нямгэрэлийн биед хамар ясны хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16-17х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-44х/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-25х/,

 Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-47х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10 дугаар гудамжны 194 тоотод байх гэртээ согтуугаар, хамтран амьдрагч Л.Нямгэрэлтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд би өөрийн эхнэр Л.Нямгэрэл болон хойд айлын эхнэр нөхөр Элбэгдэлгэр, Эрдэнэчулуун нарын хамтаар архи уусан. Би эхнэртэйгээ мөнгөнөөс болоод маргалдсан ба манай эхнэр манай ээжийг дуудсан. Удалгүй ээж маань ирсэн бөгөөд бид өөрсдийнхөө гэрт орсон. Гэрт ороод маргалдаад байсан ба би хүүхдээ ээжийгээ аваад явъя гэж бодоод хүүхдээ тэврээд сууж байтал эхнэр маань хүүхдийг огцом шүүрээд авсан. Манай хүү ээжийгээ шүүрээд авахад нь уйлсан бөгөөд надад хүүхэд өгөхгүй гээд байхаар нь уурлаад зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-24х/, 

         шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

хохирогч Л.Нямгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө босоод хойд айлын эмэгтэй Элбэгдэлгэр дарс ууя гэхээр нь нөхөр бид 2 орсон. Тэгэхэд Элбэгдэлгэрийн нөхөр Эрдэнэчулуун, манай нөхөр Энх-Очир, 10 настай Хашхүү бид хэд байсан.Энх-Очир, Эрдэнэчулуун хоёр 0.75-тай 2 архи хувааж уусан. Тэгээд нөхөр Энх-Очир гараад явахаар нь би араас нь дагаад гэр рүүгээ яваад ортол хадам ээж Дөлгөөнтуул ирсэн ... тэгээд та нар архи дарс уулаа гэхээр нь бид нар насанд хүрсэн хүмүүс зодолдож маргалдсан зүйл алга гээд хадам ээжтэй маргалдсан. Нөхөр Энх-Очир бас хүүхдээ авч явна гээд маргалдаад байж байтал Энх-Очир миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Бид 2 гэрлэлтийн баталгаагүй боловч 2004 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Тэр үед ямар ч шалтгаангүй цохисон. Намайг өмнө нь зодож цохиж байсан асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид 2 сайн дураараа эвлэрсэн” /хх-8-11х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2072 тоот дүгнэлт /хх-16-17х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-44х/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-25х/, Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-47х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Нямгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Г.Эоос нэхэмжлээгүй, түүнд гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН