| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0234/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/267 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/267
2021 05 17 2021/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Эт холбогдох эрүүгийн 2011 00932 0274 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ж.Э, 1972 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, эгчийн нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 21/2-9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
Урьд: Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123.750 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 178/а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Нарантуяагийн дэлгүүрээс юм авахуулахаар захиж өгсөн Хаан банкны картыг авч гараад дансанд нь байсан 716.850 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд архи нь дуусаад дахиад архи, дарс авъя гэж ярилцаад тэнд байсан нэг эмэгтэй намайг чи яваад ирээч гэхээр нь та нар өөрсдөө яваач гэхэд намайг гадуур хувцастай байгаа юм чинь явчихаад ир гээд байхаар нь дэлгүүр яваад картын уншуулаад архи, пиво тамхи ууж идэх юм эхлээд авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа авсан архи нь дууссаны дараа дахиад намайг яваад ир гэсэн. Тэгээд би дахиад дэлгүүр гараад явахад манай эхнэр Тунгалаг над руу Турк улсаас видео дуудлага хийгээд ярьсан. Тэнд хөлсөлж суудаг байрных нь түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна бид нар гадаа гарах дээрээ тулчихаад байна хүний нутагт хэцүү байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед надад картаа өгсөн хүний дансанд хэдэн төгрөг байгааг нь харъя гээд Төв шууданд байрлах Хаан банкны АТМ ороод дансыг нь шалгатал дансанд нь 600.000 гаран төгрөг байсан. Эхлээд 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд мөнгөний шаардлага гарахаар нь үлдсэн 500.000 төгрөгийг мөн аваад хэрэглэсэн юм. Согтуу байсанаасаа болж бусдын эзэмшлийн мөнгийг авч хэрэглэсэн ...” гэх мэдүүлэг /хх-52-53х/,
Шүүгдэгч Ж.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Л.Нарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Тагнуулын ерөнхий газрын байранд хоносон. Өглөө нь Ундармаа гэх найз маань ирсэн. Ундармаа ирэхдээ манай хоёр найз гээд Энхбаяр бас нэг залуугийн хамтаар 3-уулаа ирсэн. Тэгээд найз нөхөдтэйгөө ирсэн байгаа юм чинь гээд цуг ирсэн Энхбаярыг миний дүү миний картыг аваад дэлгүүр яваад ир гээд Энхбаярт өгсөн ... Энхбаяр нь гараад нэг шил архи, ус ундаа тамхи зэрэг зүйлсийг авчирсан. Хэсэг хугацааны дараа нэг гарсанаараа дахиад гарчихаад ир гээд Энхбаярыг дэлгүүр явуултал Энхбаяр нь ирэхгүй байсан. Тэр үед миний утасны цэнэг дуусчихсан байсан. Утсаа цэнэглэж асаатал Хаан банкнаас надад мессеж ирсэн. 15 цаг 36 минутад 50.000 төгрөг, 16 цагт 50.000 төгрөг, 17 цаг 01 минутад 500.000 төгрөг, 17 цаг 16 минутад 100.000 төгрөгний гүйлгээ гарлаа гээд. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирээд намайг хэлтэс дээр авчирсан. Тэгээд маргааш мэдүүлэг авна гээд буцаасан. 18 цаг 59 минутад Ах дүү Жамбал гэдэг газраас 14.250 төгрөг уншуулсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Гэрч Х.Ундармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид нар нэг 0.75 л Чингис архи хувааж уунгаа юм ярьж сууж байхад 14 цагийн үед Одбат над руу залгасан. Тэр үед би такси бариад хүрээд ир гэхэд Одбат өөрийн найз Энхбаярын хамт ирсэн. Тэгээд бид хэдийн ууж байсан архи дуусаж байхад Нараа эгч Энхбаярт өөрийн картаа өгч дэлгүүр явуулаад нэг шил архи ундаа авчирсан юм. Тэгээд юм ярьж сууж байгаад дахиад Нараа эгч Энхбаярт Хаан банкны картаа өгч дэлгүүр лүү ундаа, ус, архи захиад явуулсан чинь эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Гэрч Х.Одбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөгөө Нараа гэдэг хүн дахиад Энхбаярыг дэлгүүр гараад ирээч гээд картаа өгсөн. Тэгээд Энхбаяр гарч явчихаад эргэж ирээгүй юм. Энхбаярыг ирэхгүй байхаар нь би гайхаад Нараа гээд байгаа эмэгтэйг чиний утас цэнэгтэй юу утсанд чинь гүйлгээ хийсэн гэсэн мэдээ ирдэг үү гэхэд миний утас цэнэггүй байна гэхээр нь утсаа цэнэглэчих дэлгүүр орсон хүн юм авахаар ядаж мэдээ ирнэ ш дээ гээд утсыг нь цэнэглүүлсэн. Тэгээд утсаа жоохон цэнэглээд асаахад утсанд нь мессеж ирсэн 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан гээд дараа нь дахиад 100.000 төгрөгийн гүйлгээ гарсан гээд мессеж ирсэн. Энэ яагаад карт уншуулаад байгаа юм болоо гээд Нараа ярихад би наадах чинь ирэхгүй гээд шийдчихсэн байгаа юм биш үү гэж хэлэхэд нөгөө хүүхнүүд нь ирэх байлгүй дээ жоохон хүлээе гээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Хохирогч Л.Нарантуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-105-117х/,
Хохирогч Л.Нарантуяагийн хүсэлт /хх-118х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Жанчивын Энхбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Нарантуяагийн дэлгүүрээс юм авахуулахаар захиж өгсөн Хаан банкны картыг авч гараад дансанд нь байсан 716.850 төгрөгийг завшсан болох нь:
шүүгдэгч Ж.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд архи нь дуусаад дахиад архи, дарс авъя гэж ярилцаад тэнд байсан нэг эмэгтэй намайг чи яваад ирээч гэхээр нь та нар өөрсдөө яваач гэхэд намайг гадуур хувцастай байгаа юм чинь явчихаад ир гээд байхаар нь дэлгүүр яваад картын уншуулаад архи, пиво тамхи ууж идэх юм эхлээд авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа авсан архи нь дууссаны дараа дахиад намайг яваад ир гэсэн. Тэгээд би дахиад дэлгүүр гараад явахад манай эхнэр Тунгалаг над руу Турк улсаас видео дуудлага хийгээд ярьсан. Тэнд хөлсөлж суудаг байрных нь түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна бид нар гадаа гарах дээрээ тулчихаад байна хүний нутагт хэцүү байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед надад картаа өгсөн хүний дансанд хэдэн төгрөг байгааг нь харъя гээд Төв шууданд байрлах Хаан банкны АТМ ороод дансыг нь шалгатал дансанд нь 600.000 гаран төгрөг байсан. Эхлээд 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд мөнгөний шаардлага гарахаар нь үлдсэн 500.000 төгрөгийг мөн аваад хэрэглэсэн юм. Согтуу байсанаасаа болж бусдын эзэмшлийн мөнгийг авч хэрэглэсэн ...” гэх мэдүүлэг /хх-52-53х/,
шүүгдэгч Ж.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
хохирогч Л.Нарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Тагнуулын ерөнхий газрын байранд хоносон. Өглөө нь Ундармаа гэх найз маань ирсэн. Ундармаа ирэхдээ манай хоёр найз гээд Энхбаяр бас нэг залуугийн хамтаар 3-уулаа ирсэн. Тэгээд найз нөхөдтэйгөө ирсэн байгаа юм чинь гээд цуг ирсэн Энхбаярыг миний дүү миний картыг аваад дэлгүүр яваад ир гээд Энхбаярт өгсөн ... Энхбаяр нь гараад нэг шил архи, ус ундаа тамхи зэрэг зүйлсийг авчирсан. Хэсэг хугацааны дараа нэг гарсанаараа дахиад гарчихаад ир гээд Энхбаярыг дэлгүүр явуултал Энхбаяр нь ирэхгүй байсан. Тэр үед миний утасны цэнэг дуусчихсан байсан. Утсаа цэнэглэж асаатал Хаан банкнаас надад мессеж ирсэн. 15 цаг 36 минутад 50.000 төгрөг, 16 цагт 50.000 төгрөг, 17 цаг 01 минутад 500.000 төгрөг, 17 цаг 16 минутад 100.000 төгрөгний гүйлгээ гарлаа гээд. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирээд намайг хэлтэс дээр авчирсан. Тэгээд маргааш мэдүүлэг авна гээд буцаасан. 18 цаг 59 минутад Ах дүү Жамбал гэдэг газраас 14.250 төгрөг уншуулсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
гэрч Х.Ундармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид нар нэг 0.75 л Чингис архи хувааж уунгаа юм ярьж сууж байхад 14 цагийн үед Одбат над руу залгасан. Тэр үед би такси бариад хүрээд ир гэхэд Одбат өөрийн найз Энхбаярын хамт ирсэн. Тэгээд бид хэдийн ууж байсан архи дуусаж байхад Нараа эгч Энхбаярт өөрийн картаа өгч дэлгүүр явуулаад нэг шил архи ундаа авчирсан юм. Тэгээд юм ярьж сууж байгаад дахиад Нараа эгч Энхбаярт Хаан банкны картаа өгч дэлгүүр лүү ундаа, ус, архи захиад явуулсан чинь эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
гэрч Х.Одбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөгөө Нараа гэдэг хүн дахиад Энхбаярыг дэлгүүр гараад ирээч гээд картаа өгсөн. Тэгээд Энхбаяр гарч явчихаад эргэж ирээгүй юм. Энхбаярыг ирэхгүй байхаар нь би гайхаад Нараа гээд байгаа эмэгтэйг чиний утас цэнэгтэй юу утсанд чинь гүйлгээ хийсэн гэсэн мэдээ ирдэг үү гэхэд миний утас цэнэггүй байна гэхээр нь утсаа цэнэглэчих дэлгүүр орсон хүн юм авахаар ядаж мэдээ ирнэ ш дээ гээд утсыг нь цэнэглүүлсэн. Тэгээд утсаа жоохон цэнэглээд асаахад утсанд нь мессеж ирсэн 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан гээд дараа нь дахиад 100.000 төгрөгийн гүйлгээ гарсан гээд мессеж ирсэн. Энэ яагаад карт уншуулаад байгаа юм болоо гээд Нараа ярихад би наадах чинь ирэхгүй гээд шийдчихсэн байгаа юм биш үү гэж хэлэхэд нөгөө хүүхнүүд нь ирэх байлгүй дээ жоохон хүлээе гээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /хх-29-30х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Хохирогч Л.Нарантуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-105-117х/, Хохирогч Л.Нарантуяагийн хүсэлт /хх-118х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын дэлгүүрээс юм авахуулахаар захиж өгсөн Хаан банкны картыг авч гараад дансанд нь байсан 716.850 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Нарантуяагаас: “...миний гаргасан гомдлын дагуу үүссэн эрүүгийн хэргийн 2011009320274 дугаартай хэрэгт учирсан хохирол болох 714250 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкны 5653105663 тоот дансанд бүрэн шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад гаргах санал, гомдол хүсэлт байхгүй” гэх хүсэлт /хх-118х/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.Эыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний цагдан хоригдсон 57 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (57x8=456) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Ж.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын дэлгүүрээс юм авахуулахаар захиж өгсөн Хаан банкны картыг авч гараад дансанд нь байсан 716.850 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 57 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (57x8=456) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцсугай.
4. Шүүгдэгч Ж.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН