Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/276

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          05       19                                   2021/ШЦТ/276                

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан Үхэрт овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2011 01719 0208 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаан Үхэрт овогт Г.Б, 1989 оны 05 дугаар сарын 01ий өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Булган аймгийн Баяннуур сум, 1 дүгээр баг, Өлзийт, Энх хөгжил 16 дугаар гудамж 1602 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

урьд: 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................................

 /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13 дугаар гудамжны 595б тоотод оршин суух найз Алтанбаганатай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа тус гэрт байсан хохирогч Э.Билгүүнийг зурагт үзээд сууж байхад нь ямар ч шалтгаангүйгээр нүүр лүү нь гараараа цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Билгүүний ах Алтанбагана над руу залгаад ахыгаа эргэж ирээч гэхээр нь гэрт нь архи аваад очсон. Алтанбагана хэвтэрт байдаг хүн байгаа юм. Тухайн үед Билгүүн Алтанбагана бид 3 байсан ба миний авч очсон архийг хувааж уусан. Архиа ууж байхдаа би Билгүүнтэй маргасан. Ингээд нүүр рүү нь 3, 4 удаа гараараа цохисон, тэгээд хэд хэдэн удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-35х/, 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би тухайн өдөр ажлаа тараад явж байхад Алтанбагана намайг хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Очих үед Э.Билгүүн тэр хоёр хамт байж байсан. Архи их, бага уулаа гэдэг дээр маргасан. Тэгээд ийм зүйл болоод би гараад явчихсан” гэв.

Хохирогч Э.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг Билгүүн гэдэг би эмээ, ахын хамт амьдардаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 22 цагийн үед ах Алтанбаганын найз Баярбат гэх ах жоохон халамцуу манай гэрт орж ирээд ах Алтанбаганатай 0750 гр Соёрхол архи хувааж уусан бөгөөд тэр хоёр хоорондоо жоохон ам мурийж байгаад Алтанбагана ах тасраад унтаад өгсөн юм. Гэтэл Баярбат ах шалтгаангүй намайг орон дээр зурагт үзэж байх үед хүрч ирээд нүүр нүдгүй балбаад гэдэс нуруу луу өшиглөөд зодоод байхаар нь би гарыг нь бариад яагаад зодож байгаа шалтгааныг нь асуухад хариу хэлэлгүй зодоод ширээн дээр байсан миний Самсунг S2 маркийн гар утсыг халаасандаа хийгээд гэрээс гараад явчихсан юм. Тухайн үед цаг үүрийн 02 цаг 40 минут болж байсан. Тэгээд би амраад өглөө нь Алтанбагана ахыг сэрэхээр нь болсон явдлын талаар хэлээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэрт Баярбатын ах гэх Бат-Эрдэнэ орж ирэхэд нь болсон явдлын талаар хэлтэл Баярбатын ээж /95275020/ гэх хүн яриад “Наадхаа цагдаад барьж өг, угаасаа баригдахгүй, засрахгүй байгаа юм” гэсэн учир би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №10959 тоот дүгнэлтэд: “Э.Билгүүний биед тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, дух, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-22-23х/,          

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-53х, 92-93х/,

Хохирогчийн хүсэлт /хх-97-98х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13 дугаар гудамжны 595б тоотод оршин суух найз Алтанбаганатай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа тус гэрт байсан хохирогч Э.Билгүүнийг зурагт үзээд сууж байхад нь ямар ч шалтгаангүйгээр нүүр лүү нь гараараа цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Билгүүний ах Алтанбагана над руу залгаад ахыгаа эргэж ирээч гэхээр нь гэрт нь архи аваад очсон. Алтанбагана хэвтэрт байдаг хүн байгаа юм. Тухайн үед Билгүүн Алтанбагана бид 3 байсан ба миний авч очсон архийг хувааж уусан. Архиа ууж байхдаа би Билгүүнтэй маргасан. Ингээд нүүр рүү нь 3, 4 удаа гараараа цохисон, тэгээд хэд хэдэн удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-35х/, 

шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би тухайн өдөр ажлаа тараад явж байхад Алтанбагана намайг хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Очих үед Э.Билгүүн тэр хоёр хамт байж байсан. Архи их, бага уулаа гэдэг дээр маргасан. Тэгээд ийм зүйл болоод би гараад явчихсан” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг Билгүүн гэдэг би эмээ, ахын хамт амьдардаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 22 цагийн үед ах Алтанбаганын найз Баярбат гэх ах жоохон халамцуу манай гэрт орж ирээд ах Алтанбаганатай 0750 гр Соёрхол архи хувааж уусан бөгөөд тэр хоёр хоорондоо жоохон ам мурийж байгаад Алтанбагана ах тасраад унтаад өгсөн юм. Гэтэл Баярбат ах шалтгаангүй намайг орон дээр зурагт үзэж байх үед хүрч ирээд нүүр нүдгүй балбаад гэдэс нуруу луу өшиглөөд зодоод байхаар нь би гарыг нь бариад яагаад зодож байгаа шалтгааныг нь асуухад хариу хэлэлгүй зодоод ширээн дээр байсан миний Самсунг S2 маркийн гар утсыг халаасандаа хийгээд гэрээс гараад явчихсан юм. Тухайн үед цаг үүрийн 02 цаг 40 минут болж байсан. Тэгээд би амраад өглөө нь Алтанбагана ахыг сэрэхээр нь болсон явдлын талаар хэлээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэрт Баярбатын ах гэх Бат-Эрдэнэ орж ирэхэд нь болсон явдлын талаар хэлтэл Баярбатын ээж /95275020/ гэх хүн яриад “Наадхаа цагдаад барьж өг, угаасаа баригдахгүй, засрахгүй байгаа юм” гэсэн учир би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм ...” /хх-17-18х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №10959 тоот дүгнэлт /хх-22-23х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-53х, 92-93х/, Хохирогчийн хүсэлт /хх-97-98х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Билгүүнээс “... бүх хохирол зардлыг барагдуулж хохиролгүй болгосон тул гомдолгүй ...”  /хх-98х/ гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасч түүний эдлэх ялыг 495.000 (дөрвөн зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан Үхэрт овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч Г.Бын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасч түүний эдлэх ялыг 495.000 (дөрвөн зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан 495.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь 7 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН