Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 560

 

188/2018/0660/Э

 

 

 

 

 

 

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

хохирогч Б.Б, И.Э, Б.А, Т.А, Ж.Э,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Эд холбогдох 201726010701 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Б-н Э, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт /Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянгол дүүргийн .......................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

Б.Э нь бусдыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг зориуд нуух замаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргаж өгөхөөр амлах хэлбэрээр төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

1. Б.Өаас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Ууганцэцэгийн

эзэмшдэг “Хаан” банкны 5029936654 тоот дансаар, нийт 4.700.000 төгрөг авсан,

2. Л.Жгаас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

3. Ч.Бээс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

4. Л.Уаас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

5. Н.Боос 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

6. Р.Баас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

7. Б.Баас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

8. И.Эээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2.400.000 төгрөг, 12 дугаар сарын 1-ний өдөр 1.600.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

9. Н.Мгаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016
оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн
эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

10. С.Оээс 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

11. Я.Нгээс 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

12. Ч.Бээс 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

13. Ч.Хээс 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

14. М.Бгаас 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр М.Бгийн 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

15. Д.Жаас 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

16. М.Оээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

17. Н.Бгаас 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

18. Д.Оаас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

19. Х.Бөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

20. Б.Аээс 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

21. Т.Аээс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

22. Ц.Тгээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг
өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

23. Б.Саас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг
өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар,

24. Х.Нэс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2.400.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.200.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 14.900.000 төгрөгийг аав Т.Баярхүүгийн эзэмшдэг “Хаан” банкны 5018575269 тоот дансаар, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр бэлнээр 100.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг авсан,

25. Д.Маас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар тус тус авсан.

26. Ж.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг зориуд нуух замаар ээжийнхээ биеийг өвдсөн мэтээр төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан” банкны 5028666508 тоот дансаар, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба дээрх хэлбэрээр 26 иргэнээс нийт 79.700.000 төгрөгийг авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Б-н Эыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 47.705.000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч Ж.Эд 2.900.000 төгрөг, Л.Жд 2.100.000 төгрөг, Б.Өд 2.705.000 төгрөг, Х.Бд 2.850.000 төгрөг, Б.Бт 900.000 төгрөг, Я.Нд 1.000.000 төгрөг, 1.400.000 төгрөг, Р.Бд 1.500.000 төгрөгийг, Б.Ат 1.500.000 төгрөг, М.От 2.000.000 төгрөг, И.Эт 1.700.000 төгрөг, Н.Бд 350.000 төгрөг, Х.Нд 8.300.000 төгрөг, Ч.Хэд 1.000.000 төгрөг, Т.Ад 2.000.000 төгрөг, Б.Ст 2.000.000 төгрөг, Ц.Тд 2.000.000 төгрөг, Д.Жд 2.000.000 төгрөг, М.Бд 2.000.000 төгрөг, Ч.Бт 2.000.000 төгрөг, Н.Бид 2.500.000, Ч.Бд 3.000.000 төгрөг тус тус олгож,

Шүүгдэгч Б.Эд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга
хэмжээг хүчингүй болгож энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн
туслахад даалгаж,

Шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Б.А, С.О, Я.Н, Р.Б, М.О, И.Э, Б.Ө нар тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Б.Э нь 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сард БНСУ руу явуулж өгнө гэж хүн тус бүрээс 2.5-3.5 сая төгрөг авсан. Б.Эыг өрөвдөж, залуу нас, ирээдүйг нь бодоод хохирол барагдуулах хугацаа өгсөн боловч хохирол төлбөрийг төлөлгүй нэмж хоёр залилан хийсэн байсан. Үүнээс харахад Б.Э хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарсан зүйлгүй, харин ч залилан хийх арга заль нь улам нарийссан гэж харагдаж байна. Бусдыг залилсан мөнгөө орлогын эх үүсвэр болгон амьдарч байсан. Б.Эд мөнгө өгөхдөө зарим нь ломбарданд үнэт зүйлсээ, Банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаанд тавьж, зарим нь хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж, автомашинаа зарж ардаа мөнгөний хүү төлөхөөр байдалд орсон байдаг. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд бид Б.Эд өгсөн мөнгөнийхөө хүүг төлсөөр байгаа. Иймд бид энэ хугацаанд төлсөн хүү, алданги зэргээ баримтаар нотолж нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн буруутай үйлдлээрээ бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байна. Би мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 77.700.000 төгрөгийн хохирлоос 45.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл хохирол төлбөр 32.100.000 төгрөг байгаа. Гэтэл анхан шатны шүүх хохирлын хэмжээг алдаатай гаргаж 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолд үлдэгдэл хохирол төлбөрийг 47.705.000 төгрөг гэж дурдсан байна. Энэ нь миний хохирол төлж барагдуулсан байдлыг үнэн бодитоор тогтоогоогүй байх тул миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би хохирол төлбөрийн 50 хувиас илүүг төлж барагдуулсан учраас хэргийн зүйлчлэл хөнгөрөх ёстой гэж үзэж байна. ...Хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн нь миний ирээдүй болон ойр дотны хүмүүст маш хүнд тусч байна. Мөн би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг үнэн зөвөөр тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо 45 орчим сая төгрөг төлсөн гэж бичсэн байна. Хохирогчид анхан шатны шүүх хуралдаанд учирсан хохирлын талаар мэдүүлэхэд 77.700.000 төгрөгөөс 30.300.000 мянган төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн. Үүнээс 47.400.000 мянган төгрөг төлөгдөөгүй гэж тооцоолол гаргасан. Анхан шатны шүүхээс 47.705.000 төгрөг гэж гаргасан боловч энэ нь 350.000 төгрөгийн зөрүүтэй асуудал байна. Хохирогч Л.Жд 2.100.000 төгрөг гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан боловч, шүүх хуралдаанд ирэхдээ надад 1.100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлж байсан. Хохирогч Ж.Эд 2.900.000 төгрөгийг төлүүлнэ гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн боловч 3.000.000 төгрөг өгснөөс 200.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 2.800.000 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж хэлсэн. Энэ мэт бага зэрэг зөрүүг тооцож үзэхэд 305.000 төгрөг болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч И.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Эд хохирогч нарын зүгээс харж үзсэн байдлаар ханддаг байсан. Шүүгдэгчид мөнгө өгөхдөө автомашинаа ломбарданд тавьж байсан. Хэдэн төгрөгийг хүүнд төлснөө мэдэхгүй байна. Хүүнд мөнгө төлсөн баримтаа гаргаад хохиролдоо нэмж гаргуулж болно гэж шүүхийн зүгээс хэлсэн. Миний хувьд хохирол нэмэгдүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгч Б.Э хийсэн  хэргээ ухамсарлахгүй юм байна. Шүүгдэгч Б.Эрдэнэчудуунд оногдуулсан ял нь шийтгэл нь хөнгөн байна. Хохирогчдын зүгээс бүтэн жил хүүний мөнгө төлсөн баримтаа гаргаж ирвэл учирсан хохирлын хэмжээ илүү өснө. Анх 2.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эд гаргаж өгсөн. Нэмж 1.559.000 төгрөгийн хүү төлсөн.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Хохирогч Т.А тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Хохирогч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эий үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 79.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Нэр бүхий 25 хохирогч Солонгос улсын виз гаргуулах гэж байгаад, хохирогч Ж..Энхтуул охиныхоо хэлсэний дагуу мөнгө шилжүүлсний улмаас шүүгдэгч Б.Эд тус тус залилуулсан байдалтай байгаа. Хохирол төлбөрийн хувьд 47.705.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирлын хэмжээ тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь БНСУлсад түр суралцаж байхдаа 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд өөрийн давуу байдлаа ашиглан бусдыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг зориуд нуух замаар “Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз найдвартай гаргаж өгнө” гэж амлах, “Ээжийн бие өвдсөн” гэх зэргээр төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 26 хохирогчоос 77.700.000 төгрөгийг залилан авсан болох нь:

шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би “Амжилт аз дагуулна” гэсэн нэртэй Фейсбүүк хаяг нээж тэдэнтэй харилцаж өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулж мөнгө авч эхэлсэн... Өөрийн үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Хаан” банкаар 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан Б.Эы “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр охинтойгоо ярихад “Ээжийнх нь бие муу байгаа, ухаан алдаж унаад байна гэсэн. Та дахиад 1.000.000 төгрөг Б.Эд өгчих” гэсэн. “Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн хадгаламжид байсан мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг авч банкны үүдэнд Б.Э гэдэг охинд өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,

хохирогч Б.Ө, Л.Ж, Ч.Б, Л.У, Н.Б, Р.Б, Б.Б, И.Э, Н.М, С.О, Я.Н, Ч.Б, Ч.Х, М.Б, Д.Ж, М.О, Н.Б, Д.О, Х.Б, Б.А, Т.А, Ц.Т, Х.Н, Б.С, Д.М нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Э гэх охин “Би шалгалтаа онц өгсөн болохоор надад нэг групп нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй, гурван групп хүн авах эрх олгогдсон. Тиймээс та хүн олох хэрэгтэй байна, гэхдээ харлахгүй хүн олох хэрэгтэй шүү, учир нь дүү нь оюутан болохоор авч ирсэн хүн харалчихвал сургуульгүй болно” гэж хэлээд мөнгө авсан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч нарын банкны 5018....5269 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 158-160 дугаар хуудас/, “Голомт” банкны баримтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, зээлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 100-101/, мөнгө хүлээлгэн өгсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, хохирогч, нэрч нарын танилцуулга, визны маягт бөглөсөн баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 104-125 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Эы үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Прокуророос Б.Эы үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж дүгнэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгээр зүйлчилсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эы үйлдэл 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хооронд буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад үйлдэгдсэн бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа, мөн 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд нэр бүхий 4 иргэнийг залилсан нь “амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжид хамаарахгүй гэх байдлаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Эы үйлдлийг бусдад их хэмжээний хохирол учруулсан шинжээр нь зөв зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж үндэслэлгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа тохиолдолд “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэж шийтгэх тогтоолд бичих нь зохимжгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих хохирлыг нэр бүхий хохирогч нарт гаргуулан олгохдоо хохирогч Я.Нгийн хохирлыг “1.000.000” төгрөг гэж дутуу тооцсон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч Б.Эы гаргасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг үнэн зөвөөр тогтоож, хохирогч нарт төлчихсөн мөнгийг гэмт хэргийн хохирлоос хасаж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүхээс Б.Эы нэр бүхий 26 хохирогчид учруулсан хохирол төлбөрийг зөв тооцож дүгнэсэн байх бөгөөд давж заалдах гомдолд дурдснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн хохирлыг хасах замаар үлдсэн хэсгээр нь гэмт хэргийн хохирлыг тогтоож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл, ойлголт байхгүй болно.

Түүнчлэн хохирогч Б.А, С.О, Я.Н, Р.Б, М.О, И.Э, Б.Ө нарын тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт бичигдсэн “Шүүгдэгч Б.Эд мөнгө өгөхдөө бусдаас хүүтэй мөнгө зээлдүүлж өгсөн учир, хохирлоо хүүтэй нь төлүүлж авах” үндэслэлээр Б.Эы учруулсан хохирлын хэмжээг нэмж өөрчлөх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тодорхой заасан төдийгүй, хохирогч нарын тайлбарт дурдсан төлбөр төлсөн хүү, алданги зэргийг гэмт хэргийн хохиролд тооцоогүй байна.

Дээрх үндэслүүдээр шүүгдэгч Б.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Я.Нд 1.000.000 төгрөг...” гэснийг “...Я.Нд 1.500.000 төгрөг...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                       Ц. ОЧ