Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 90

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч: НГА 

Хариуцагч: БДЗД 

Гуравдагч этгээд: Л.А, Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: БДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах;

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, Ө.З, хариуцагч НГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барилгын хог бүхий хонхор 3200 м.кв газрыг өөрийн хөрөнгөөр барилгын хогийг зөөж, цэвэрлэн, тэгшилж, улмаар Баянгол дүүргийн Газрын албанд уг газрыг “С” ХХК-иас шилжүүлэн эзэмших хүсэлт тавьсан бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 5 жилийн хугацаатай 3800 м.кв газрыг эзэмших эрхийн 0тоот гэрчилгээ авсан. Уг газрыг анх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 179 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уг газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхцаж буй 423 м.кв газрыг хасуулж, 3377 м.кв газарт дуудлага худалдааны анхны үнэ 35,661.120 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг төлөхдөө би “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаар захирамжаар олгосон орон сууцны зориулалт бүхий газрын дуудлага худалдааны анхны үнийг НГА наас тооцохдоо 466,892.80 төгрөгийг илүү тооцон авсан нь Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон ба илүү төлсөн мөнгийг буцаан олгох шийдвэр гарсан боловч тухайн үед өөр нэр дээрх газрын дуудлага худалдааны үнийг төлөх шаардлага гарсан тул компанийнхаа хувьцаа эзэмшигчтэй тохиролцох байдлаар дээрх үнийн дүнг суутган төлөхөөр болсон ба Нийслэлийн өмчийн харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга зөвшөөрч 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсны дараа буюу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А/378 дугаар 3377 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулан газраа зориулалтын дагуу эзэмшиж агуулах барин үйл ажиллагаа явуулан ашиглаж байна. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуульд нийцүүлэн олгогдсон газрыг хүчингүй болгосон тухай 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу НГА тай гэрээ байгуулах үед мэдсэн ба захирамжийг бүрэн эхээр нь хараагүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх минь давхар баталгаажих тохиолдолд дүүргийн Засаг дарга нь өмнөх захирамжаа хүчингүй болгох шаардлагатай гэж ойлгосон. Энэ нь миний газар эзэмших эрхийг хөндөнө гэж ойлгоогүй. Бодит байдал дээр газар эзэмших эрхээ хуулийн дагуу эдлэхэд дээрх захирамж нь саад болж Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн байх магадлалтай байгаа ба би энд газар эзэмших эрхтэй гэж ямар ч захирамж, гэрчилгээ байхгүй иргэн, хуулийн этгээд газраа чөлөөлөх тухай надаас шаардах, хэрүүл маргаан хийх зэрэг үл ойлголцох байдлыг бий болгож эрхийг минь хөндсөн. Баянгол дүүргийн Өмч, харилцааны албаны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 561 дүгээр албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт Г.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тул нэгж талбарын устгаж өгнө үү” гэсэн албан бичиг явуулсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.7 дахь хэсэгт заасан чиг үүргээ төрийн захиргааны байгууллага буюу НГА  хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд БДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч НГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын 2009 оны 475 дугаар захирамжаар  Г.Ат 3800 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Гэтэл 2015  онд тухайн газраа Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар 3377 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хүчингүй болсон захирамжийг үндэслэсэн байх тул захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан боловч бусдын эзэмшил ашиглалтад буй газартай давхцуулан бүртгэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 478 дугаар захирамжаар “С*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг 3800 м.кв хэмжээтэй, аж ахуйн зориулалттай газрыг Г.Аийн нэр дээр шилжүүлэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг багасгаж, 3377 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-07/86/413 дугаар актыг тус тус үндэслэн Г.Аийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дүүргийн Засаг даргын захирамжаар газрын барилга байгууламж барих зорилгоор олгодоггүй ба аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор гэж зориулалтыг тодорхой заасан боловч газрыг зориулалтын бусаар ашиглаж, барилга барьж байгаа талаар Мэргэжлийн  хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02-07/86/413 дугаар актыг ирүүлсэн ба мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг үл биелүүлсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1177 дугаар албан бичгээр Г.Ат мэдэгдсэн тул шүүхэд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Хууль зүйн үр дагаврын хувьд уг газар нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар эзэмшүүлсэн ба одоо дүүргийн Засаг даргын захирамж хүчингүй болох нь  хууль зүйн ач холбогдолгүй, Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байх ту нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохироогүй. Хууль зүйн хүчин чадлын хувьд дүүргийн Засаг даргын захирамжаар 3800 м.кв газар олгосон байхад уг газрын хэмжээг Нийслэлийн Засаг дарга өөрчилсөн тул дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газартай холбоотой асуудал шийдвэрлэгдэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Эгийн өмгөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Г.А нь Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 478 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн хуулийн хүчинтэй байх хугацаа 2014 оны 12 дугаар сард дуусах мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-******* дугаар актыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан байх тул газар эзэмших эрхгүй байна. Мөн газар эзэмших эрхийг цуцалсан тухай хариу мэдэгдэх хуудсыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1177 дугаар албан бичгээр Г.Ат мэдэгдсэн. Мөн шүүхээс томилогдсон шинжээч нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/836 дугаар дүгнэлт, НГА ны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02-04/3191 дүгээр албан бичгүүдээр Г.Аийн нэр дээр ямар нэгэн газар тухайн байршилд бүртгэлгүй байгаа зэргээс дүгнэхэд Г.Ат газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж нь хүчингүй болсон дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Г.Аээс НГА , БДЗД д холбогдуулан гаргасан БДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах;

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “М*******” ХХК-ийн зүүн талд байрлах 3000 м.кв газрын эзэмших эрхийг “С” ХХК-д тус дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 179 дүгээр захирамжаар олгожээ. Улмаар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “С” ХХК-иас гаргасан хүсэлт, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “М” ХХК-ийн үйлдсэн 850 м.кв газрын кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 478 дугаар захирамжаар  “С” ХХК-иас иргэн Г.Ат 3800 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч Г.А өөрийн эзэмшиж байсан газар дээрээ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлсэн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-86/413 дугаар акт ,  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9/3721 дүгээр албан бичиг  зэргээр тогтоогдсон бөгөөд Г.А Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 02-07-86/413 дугаар актыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна. 

 Иргэн Г.А, Баянгол дүүргийн Газрын алба нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний  3 дугаар зүйлд газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийг заасан байх бөгөөд 3.2-т “Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд: ... Өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх; ...”, 3.3-д “Газрыг гэрээний дагуу эзэмшээгүй, энэ талаар болон гэрээний 3.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;”  гэж заажээ.

Хариуцагч БДЗД , иргэн Г.Аийг “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-ний заалтыг зөрчсөн гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-86/413 дугаар актыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “М*******” ХХК-ийн зүүн талд байрлах иргэн Г.Ат эзэмшүүлсэн 3800 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ. 

Ийнхүү газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж эзэмшиж байгаа газар дээрээ зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, үргэлжлүүлсэн Г.Аийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон дүүргийн Засаг даргын 2014 оны А/1083 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ. 

Тус захирамжийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/77 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Ат хүргүүлснийг гардуулсан талаар баримтыг “Монгол шуудан” ХК-иас гаргах боломжгүй тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08/1017 дугаар албан бичиг хэрэгт авагдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШТ2018/0791 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

2. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/26 дугаар захирамжаар  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э” ХХК-ийн аж ахуйн хашааны зүүн урд талд байрлах 4612 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Д.Э, Л.А нарт олгож, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар  газрын талбайн хэмжээг 5567 м.кв, 2015 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар газрын талбайн хэмжээг 4887 м.кв  болгон тус тус өөрчилжээ. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 478 дугаар захирамжаар “С” ХХК-иас иргэн Г.Ат газар эзэмших шилжүүлэхдээ 3000 м.кв газар дээр нэмж олгосон 800 м.кв газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “С” ХХК-ийн эзэмшиж байсан 3000 м.кв газар нь гуравдагч этгээд Д.Э, Л.А нарын эзэмших эрх бүхий газартай давхцаагүй болох нь тогтоогдож байна. 

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтийн 9 дүгээр хавсралтаар иргэн Д.Э, Л.А нарын эзэмших эрхтэй 4886.8 м.кв газар иргэн Г.Аийн эзэмшлийн гэх газартай 848 м.кв талбайгаар давхцалтай боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2014 онд хүчингүй болсонд тооцсоноос хойш иргэн Д.Э, Л.А нарт газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар иргэн Д.Э, Л.А нарт эзэмшүүлсэн газрын хэмжээг 4887 м.кв болгон өөрчлөхдөө урьд гаргасан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.  

Дээрх дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл иргэн Г.А газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөний улмаас Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/1083 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсоны дараа иргэн Д.Э, Л.А нарт дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Иймд БДЗД д холбогдох БДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамж, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар  иргэн Г.Ат Баянгол тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3377 м.кв газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар баталгаажуулсан нь хүчин төгөлдөр байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байна. Хэргийн оролцогчид дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүчингүй болсон газар эзэмших эрхийг баталгаажуулсан…” гэх үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Г.Ат газар эзэмших эрх олгохдоо дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 3800 м.кв газрын хэмжээг багасган 3377 м.кв болгосонтой нэхэмжлэгч маргаагүй байна. Харин 3377 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа НГА ны эс үйлдэхүй хууль бус тогтоолгож, бүртгэлийг даалгуулах шаардлага гаргасныг доорх үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж захиргааны актыг тодорхойлсон байна. 

Захиргааны хэргийн шүүх захиргааны актыг гаргахаас татгалзсан эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах юм.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.4-д “Нийслэл, дүүргийн Газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газар бэхлэх, тэмдэгжүүлэх, ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх мэдэгдэл буюу энэ журмын 1 дүгээр хавсралт болох “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгнө.”, 9.1-д “Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ.” гэж заажээ. 

Гэтэл нэхэмжлэгч Г.А Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 3377 м.кв газрын кадастрын зураг үйлдүүлж, газрын албанд хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Нийслэлийн Газрын албыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэг, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.7, 9.8 дахь хэсэгт заасан газрын мэдээллийн сан эрхлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч Г.А өөрийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг эрх бүхий байгууллагаар үйлдүүлж, газрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хандаж байгаагүй байх тул хариуцагч НГА  3377 м.кв газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй гаргаагүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэн Г.А 3377 м.кв газрын хил, заагийг тогтоосон кадастрын зураг үйлдүүлэн НГА нд хүлээлгэн өгч бүртгэх эсэх асуудлыг  шийдвэрлүүлсний дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 962 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон шинжээчийн зардал болох 808307 /найман зуун найман мяНГА , гурван зуун долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Г.А төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

         Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1,  106.3,  106.3.14,  109  дүгээр  зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Аээс БДЗД д холбогдуулан гаргасан БДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамж, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлтэй НГА нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, Г.Ат эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мяНГА  хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН