Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Г /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар / нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** холбогдох эрүүгийн 1909033111204  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “..” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн .. дугаар хороо .. байрны . тоотод оршин суух, /РД:/

урьд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, *** овгийн ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллах хүч Япон улс руу явуулах бодит боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах байгууллагатай гэрээ байгуулаагүй атлаа “Япон улс руу гурван жилийн хугацаатай найдвартай гаргана”, Манай компани Япон улс руу дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөлтэй, танай хүүхдийг явуулна”, "Япон улс руу гэрээт ажилтнаар явуулах квотод хамруулж өгнө” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Засгийн газрын шугамаар Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Ж.Г 5.000.000 төгрөгийг,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Охин Э.Н нөхрийнх нь хамт 1 cap сургалтад хамруулж, Япон улс руу ажиллах хүчээр явуулна” гэж хуурч хохирогч Ш.М 7.000.000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн ***тоотод байрлах ” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Д.А 3.500.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр *** дүүрэг ***дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу ажилд зуучилна" гэж хуурч хохирогч С.Д 3.000.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн 405 тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Манай компани Япон улс руу хүн гаргадаг манай компани ажлыг нь олж өгдөг, ихэвчлэн барилгын ажил хийдэг” гэж хуурч хохирогч Б.У 3.500.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “2017 оны 11 сарыг эхний долоо хоногт Япон улсад очсон байна” гэж хуурч хохирогч Б.О 3.000.000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу найдвартай явуулна” гэж хуурч хохирогч М.Э 3.000.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “" ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “ах Н.Н, Н.Н нарыг Япон улс руу явуулна, Олон хүнийг манай компани гэрээгээр явуулсан, Япон улс руу явуулах квот байна” гэж хуурч хохирогч Э.Э 10.000.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу 12 сард дадлагажигч ажилтнаар явуулна” гэж хуурч хохирогч Ц.М 3.500.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “2018 оны 7 сарын сүүл цаад талын хугацаа 9 дүгээр сарын сүүл гэхэд Япон улс руу гэрээгээр ажилтнаар явуулна” гэж хуурч хохирогч Д.Н 3.500.000 төгрөгийг,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** их сургуулийн гадна “хохирогч Б.Т эхнэрийнх нь хамт Япон улс руу дадлагажигч ажилтан зуучилна” гэж хуурч хохирогч Б.Т 10.000.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** автобусны буудлын орчимд “Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Г.Т 4.000.000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** буудлын орчим “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтраад 3 сараар ажилтан гаргаж байгаа” гэж хуурч хохирогч Э.З 4.000.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Ж.Б, Ц.Б нарыг нь Япон улс руу гэрээгээр ажилтнаар явуулна” гэж хуурч хохирогч Д.У 9.000.000 төгрөгийг,

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу явуулна, явахын тулд сургалтад хамрагдана” гэж хуурч хохирогч Ч.Н 4.500.000 төгрөгийг,

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо Спортын төв ордны орчимд “Япон хэлний сургалтад хамруулж 3 жилийн хугацаатай найдвартай Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч П.Ч 7.500.000 төгрөгийг,

2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 405 тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу гэрээгээр явуулна” гэж хуурч хохирогч Т.Б 6.000.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улсад дадлагажигч ажилтан бэлтгэх зорилгоор Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Б.А 3.700.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо Офицеруудын ордны орчимд “Охин *** нь Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Д.О 8.000.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах ” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулна” гэж хуурч У.Л 5.000.000 төгрөгийг,

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газраас Япон улс руу гэрээт ажилтан хүмүүс явуулна” гэж хуурч хохирогч М.Т *** дүүргийн 10 дугаар хороо *** банкны салбараас 6.000.000 төгрөгийг, *** дүүргийн *** дугаар хороо *** кино театрын урд байрлах Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд *** дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байр *** тоотод “Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Б.С 4.500.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд Г.Г 3.500.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Хүү А.Л Япон улс руу гэрээгээр явуулна” гэж хуурч хохирогч Ц.О *** дүүрэг 6 дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “Грийн лебор” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд 1.000.000 төгрөг, *** аймгийн *** суманд 2.500.000 төгрөгийг нийт 3.500.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч бусдад 128.200.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд ажиллах хүч Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулах тусгай зөвшөөрөлгүй, бодит боломжгүй атлаа “Хамгийн түрүүнд төлбөрийн мөнгөө өгсөн 20 хүнийг энэ долоо хоногт БНСУ-руу явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** автобусны буудлын орчимд “...БНСУ-руу 1 жилийн хугацаатай ажиллах хүч гаргана, төлбөр нь 4.000.000 төгрөг, хамгийн түрүүнд төлбөр өгсөн 20 хүнийг энэ долоо хоногт явуулна” гэж хуурч хохирогч Ц.Ч 3.500.000 төгрөгийг,

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Солонгос улс руу найдвартай явуулна” гэж хуурч хохирогч Н.Б 4.800.000 төгрөгийг,

2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Эхний ээлжинд 20 хүнийг Солонгос улс руу нэг жилийн хугацаатай ажиллах гэрээгээр виз гаргаж явуулна” гэж хуурч хохирогч Б.А 5.000.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн 405 тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр гаргаж 3 жилийн хугацаатай ажиллах боломжтой виз гаргаж өгнө” гэж хуурч хохирогч Н.Ю 10.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч бусдад нийт 23.300.000 төгрөгийн хохирол, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 151.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн тухайд би хүмүүсийг төөрөгдүүлсэн нь миний буруу тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.З, Б.Т нарын хувьд иргэний шүүхээр шийдвэрлэсэн асуудал байгаа. Хохирогч Э.Э, П.Ч нараас надад мөнгө орж ирээгүй. Зарим зуучлагч нар дунд нь мөнгө авсан. Үүнийг над дээр нэмээд байна. Бусад хохирогч болох Ч, М, Э, О, Г, У, Б, Д, Н, А, Т, А, Б, С, Д., А, Ю, Т, Л, Г, Ц.О, Д.Н нарын хувьд маргах зүйл байхгүй. Гэхдээ би яагаад ийм байдалд орсноо ойлгохгүй байгаа. Уг нь би Япон Улс руу хүн гаргах зөвшөөрөлтэй байсан. 2018 оны 5 сард зөвшөөрлийн хугацаа дуусаад 2018 оны 7 сард сунгах зөвшөөрөл нь гарсан. Япон явах хүмүүсээс урьдчилаад мөнгө авах хориотой. Би эрхэлж байгаа үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор урьдчилаад л мөнгө авсан юм...” гэж,

Хохирогч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 3.500.000 төгрөг өгсөн бөгөөд 1.200.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл мөнгөө авмаар байна. Би хүнээс хүүтэй мөнгө  авсан байгаа өдийг хүртэл мөнгөний хүү төлсөөр 3 жил болж байна. Энэ хүнд тохирох ял шийтгэл өгүүлээд хохирлоо авмаар байна...” гэж,

Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б рүү 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 9.000.000 төгрөгийг Т руу шилжүүлсэн. Тэгээд 1.000.000 төгрөгийг Б авсан. Одоо 9.000.000 төгрөгийн авлагатай. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчээр давхар явсан. Цагдаа иргэний шүүхээр шийдвэрлэвэл хурдан хохирлоо барагдуулах боломжтой гэж хэлсэн юм. Миний хохирлын талаар Иргэний шүүхийн шийдвэр нь гараад 2 жил өнгөрсөн орж ирсэн мөнгө байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа, миний хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж,

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 2 сард Засгийн газарт хамт ажилладаг найзын саналаар гадаадад ажиллах хүчин гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байсан бөгөөд нэг нь Т компани байсан. Би хүнд хэлсэн байгаа, чам руу утасдана тэгээд мөнгө төгрөгийг нь тушаачихаарай гэсэн. Над руу удалгүй Соронзонболд залгаад 1 хүн бол 5.000.000 төгрөг болно 2-6 сарын хугацааны дараа гарна шүү гэсэн. Би 10.000.000 төгрөгийг С данс руу хийсэн. Тэгээд 1 сар орчим болсон явуургүй болоод эхэлсэн. 3 сард бүх хүмүүс нь япон хэлний сургалтад суугаад Н, Н нар бас сургалтад суусан. Тэр нь энэ төлбөртөө багтаж байсан. Тэр үед сургалтад суусан хүмүүс 3.000.000 төгрөг байсан гэж ярьцгаасан. Тэгээд би яагаад 5.000.000 төгрөг болсон юм бол гээд Т гуайн оффис руу 2018 оны 5 сард очоод уулзсан чинь өөрөө ч шоконд орсон сууж байсан. Чиний 10.000.000 төгрөг орж ирээгүй. Орж ирвэл 6.000.000 төгрөг л орно гэсэн юм. Т гуай уурлаад тэр үед надад 3.000.000 төгрөгийн баримт бичиж өгч байсан. Тэгээд шалгаад нягтлаад үзтэл надаас мөнгийг авсан С нь мөрийтэй тоглоом тоглодог, яг энэ зүйл ангиар ял шийтгэл эдэлсэн хүн байсан. Хамгийн сүүлд үлдэгдэл 3.500.000 төгрөгийг С төлж барагдуулсан. Намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг өгөх үед Т гуай өөрөө данс аваад над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Надаас 10 сая төгрөгийг С аваад эргүүлээд төлсөн, одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Өөр мөнгөний асуудал байхгүй. Би Т гуайд мөнгө төгрөг өгөөгүй...” гэж,

Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр, хүүхдүүдийн хамт очиж Т мөнгөө өгсөн. Мөнгийг өгөх үед байгууллагын гэрчилгээгээ үзүүлээд хүн гаргасан гэж хэлсэн. Тэгээд итгэсэн. Маш их гомдолтой байна. Би одоо Т 5.400.000 төгрөг, С 600.000 төгрөг авах ёстой...” гэж,

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Т 3.000.000 төгрөг өгсөн, Д гэдэг хүнд 500.000 төгрөг өгсөн. Д 100.000 төгрөг л буцааж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би Д 400.000 төгрөг, Т 3.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэж,

Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2018 оны намар Т уулзсан юм. Тэгээд надад байгууллагынхаа гэрчилгээ үзүүлсэн. Тэгэхэд тусгай зөвшөөрөлтэй байсан. Бэлнээр 1.500.000 төгрөг өгөөд баримт авсан. Дараа нь 3.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Т 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,

 

Хохирогч Н.Ю шүүхийн хэлэлцүүлэгт “....Би Т 2018 оны 2 дугаар сард уулзсан. Надад гэрчилгээгээ үзүүлсэн. Интернэтэд компанийн зар хаягаа байршуулсан байсан. Одоо явах хүн нь бүрдсэн байна гэхээр нь 10.000.000 төгрөг өгөөд буцааж авсан. Дараа нь манай нөхөр найдвартай юм шиг байна гээд 10.000.000 төгрөгөө өгсөн юм. Би 1.200.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 8.800.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэж,

Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 8 дугаар сард Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 давхарт байрлах Т компани дээр очиж уулзаад 3.000.000 төгрөг Т данс руу шилжүүлсэн. Байгууллагын бичиг баримт бүх зүйл нь байсан. Манай ангид 12 хүүхэд байсан. Тал нь өргөдөл өгөхгүй хаясан. 2019 онд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэдгийг мэдээд цагдаад хандсан. Дахиж хүн битгий хохироогоосой гэж хүсэж байна. Тохирсон ял шийтгэлээр нь шийтгэж өгнө үү...” гэж,

Иргэний хариуцагч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “....Тухайн үед би *** ажиллаж байсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын бие төлөөлөгч туслахын ажил хийдэг Ж гэдэг хүн байсан. Манай өрөөнд орж ирээд манай нэг найзын компани Япон руу зуучилж байгаа. Бид нарт ажил төрөл гуйсан хүмүүс их байдаг. Надад ийм боломж байгаа шүү гэж хэлсэн. Үүний дагуу би анх С уулзсан. Тэгээд надад ажлын байраа танилцуулъя гэсэн. Би яваад очтол захирал Т гэдэг хүн байсан. Манай компани Япон руу хүн гаргаж байгаа гэж хэлээд цаад компани нийгэмлэгтэй хийсэн гэрээгээ үзүүлсэн. Тухайн үед 3 хүн явуулсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ийм хүн ойр дотно юу байгаа билээ гээд бодсон. Өөрийнхөө хадам ээжид хэлсэн. 5 хүн очоод бүртгүүлэхээр болж, хүмүүсээ очоод бүртгүүлчих гээд явуулсан юм. Тэгэхэд С над руу утасдаад чи олон хүн явуулах юм шиг байна. Наад явах хүмүүсийнхээ мөнгийг чи өөрөө хурааж аваад бүртгээд авчих, хүн олж өгч байгаа юм чинь урамшуулал гээд хэдэн төгрөг зуучлалын мөнгө үлдээе гэж харилцаж эхэлсэн. Хүмүүс бүртгүүлээд сургалтад суугаад явуулахгүй удаж эхэлсэн. Улмаар зарим хүмүүстээ байсан мөнгөнөөсөө буцааж өгч эхэлсэн. Хамгийн сүүлд Т гэдэг хүний эгч нь надтай холбогдоод 2 дүүгээ явуулчихъя гэж хэлсэн. Тэр хүнийг уулзахаас өмнө хүмүүс маань мөнгөө нэхээд уурлаад олон талын юм болж  байсан. Энэ үед Т ахаа тал мөнгө төгрөгийг нь гаргаад өгөхгүй бол болохгүй юм биш үү гэж би хэлсэн. Т ах надтай ажил дээр ирж уулзаад “би тусгай зөвшөөрөл авах гээд удчихлаа. Япон руу ажиллах хүч 350 хүний квоттой баталгаатай” гээд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас гаргасан бичиг үзүүлсэн. Түүн дээр Ү билүү Ү гэдэг хүний гарын үсэгтэй бичиг үзүүлсэн. Би болчхож байгаа юм байна гээд Т, М  2-г Т руу явуулсан. Тухайн үед 6.000.000 төгрөгөөр бүртгээд авсан гэсэн. Тэгээд 10.000.000 төгрөгөөр бүртгэж авна гэсэн байсан гээд хэлсэн чинь тийм үү гээд 4.000.000 төгрөгийг нь бас авсан. Надад Т төлбөр байхгүй. Би энэ мөнгөөс аваагүй. Ю гэдэг хүнийг би мэдэхгүй байна. Д.О төлөх ёстой 2 сая төгрөгөө төлсөн. 1.000.000 төгрөгийг андуураад надаас нэхээд байна. Б.Т 1.000.000 төгрөг буцаагаад иргэний шүүхээр явж байх үед өгсөн. У.Л төлөх ёстой 500.000 төгрөгөө төлсөн. Надад одоо энэ хэргийн хохирогч нарт төлөх төлбөр байхгүй. Т ахад итгэж хүмүүс хохироосондоо харамсаж байна...” гэж,

Иргэний хариуцагч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг анх Д гэдэг хүн Т танилцуулсан. Манай найз бизнес хийдэг сайн залуу байгаа. Япон руу хүн гаргах зөвшөөрөлтэй чи очиж ажилд нь туслаад бага ч гэсэн мөнгө урамшуулал авахгүй юу гэсэн. Тэгээд би утсаар яриад оффис дээр нь очоод үйл ажиллагаатай нь танилцах үед тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах гэрээ, очоод хэдэн төгрөгийн цалин авах, нийгмийн даатгал төлөх дүн зэрэг бүхий л мэдээлэл нь цаасан дээр бичсэн байсан. Би хүн олж өгвөл боломжтой юм байна гэж бодоод би найз нөхөд рүүгээ хандсан юм. Тэр хүмүүс надад итгээд компанид мөнгө өгөөд би бас өөрийнхөө 500.000, 1.000.000 төгрөгийн урамшууллын мөнгөө авсан. Тусгай зөвшөөрөл бүхий бичиг баримт байхгүй байсан бол хүмүүс надад итгэхгүй байсан. Оффист суугаад уулзахад нөгөө хүмүүс маань амьдрал хэцүү байгаа тул явахыг бодно. Би нэг ч гэсэн хүн гадаад явбал хэрэгтэй юм байна гээд тусалсан. Үйл ажиллагааны явцад явуулах хугацаа нь хойшлоод байсан. 1 сард явах байсан юм маань 3 сар болоод хугацаа хойшлуулсан. Энэ үйл ажиллагаа маань бичиг баримтад суурилсан. Яг л шаардлагатай улсын гэрчилгээ лиценз байсан тул би итгэсэн. Би У эгчид 600.000 төгрөгийг 5 сарын 15-ны өдөр өгнө гэж гэрээ хийсэн байгаа. Хохирогч Т 1.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо төлөх төлбөргүй. Ю гэдэг хүнээс 4.000.000 төгрөг аваагүй. Би Э гэдэг хүнээс 10.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг нь төлөөд дууссан. Би түүний ярьж байгаа шиг аймаар хүн биш, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. З гэдэг хүний гар утасны дугаарыг  олж чадахгүй байсан өмнөх шүүх хуралдаан дээр уулзсан. З төлөх 1.000.000 төгрөгөө төлнө. Алдаа санамсаргүй үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэж тус тус мэдүүлж оролцов.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах, 94.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, хохирогч Э.Э үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгуулах, хохирогч Т, З нарын хохирлын асуудлыг хэлэлцэх төлбөргүй, иргэний хариуцагч Р.С Д.У 600.000 төгрөг, П.Ч 5.000.000 төгрөгийг , иргэний хариуцагч В.Д, М 1000.000 төгрөг, М, У, А, Г нарт тус тус 500.000 төгрөг, А 700.000 төгрөг гаргуулах...” дүгнэлт гаргаж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан тул хэргийн зүйлчлэлд маргахгүй...” гэсэн дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, хэргийн оролцогч нарын мэдүүлгийг үндэслэж шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

  1. Сүхбаатар     дүүргийн      прокурорын      газрын      хяналтын      прокуророос

М.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***" ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд “ах Н.Н, Н.Н нарыг Япон улс руу явуулна, Олон хүнийг манай компани гэрээгээр явуулсан, Япон улс руу явуулах квот байна” гэж хуурч хохирогч Э.Э 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Т гэх хүнд 10 сая төгрөг өгөөгүй тул энэ хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Над руу С гэх хүн залгаад 1 хүн 5.000.000 төгрөг болно, 2-6 сарын хугацааны дараа гарна шүү гэсэн. Би 10.000.000 төгрөгийг С данс руу хийсэн. Ах Н, Н нар сургалтад суусан. Тэр нь энэ төлбөртөө багтсан байсан. Тэр үед сургалтад суусан хүмүүс 3.000.000 төгрөг байсан гэж ярьцгаасан юм. Тэгээд би яагаад 5.000.000 төгрөг болсон юм бол гээд Т гуайн оффис руу 2018 оны 5 сард явж очоод уулзсан чинь өөрөө ч шокт орсон сууж байсан. Чиний 10.000.000 төгрөг орж ирээгүй байна. Орж ирвэл 6.000.000 төгрөг л орно гэсэн юм. Т гуай тэр үед уурлаад надад 3.000.000 төгрөгийн баримт бичиж өгсөн. Тэгээд шалгаад нягтлаад үзтэл надаас мөнгийг авсан С нь мөрийтэй тоглоом тоглодог, яг энэ зүйл ангиар ял шийтгэл аваад явсан хүн байсан. С эхнэр нь энэ мөнгийг увуулж цувуулж төлсөн. Хамгийн сүүлд сая 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр сүүлийн 3.500.000 төгрөгийг С төлж барагдуулсан. Намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг өгсөн үед Т гуай өөрөө миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Нэг л 10 сая төгрөгийн асуудал байгаа юм. Би Т гуайд мөнгө төгрөг бол өгөөгүй...” гэх мэдүүлэг,

 Мөн хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “ ...манай хоёр ахад С гэх хүн тухайн компанийн бичиг баримттай танилцуулаад танилцахад компанийн тусгай зөвшөөрөл болон холбогдох баримтууд байсан. Нэлээдгүй олон хүн компаниар явуулсан гээд үзүүлээд одоо төлбөрөө төлөөд 2-3 сар Япон хэлний сургалтад сууна гэж хэлээд сургалтад суулгасан. Суулгахынхаа өмнө С Хаан банкны дансанд Н.Н, Н.Н нараас тус бүр 5.000.000 төгрөгийг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй С холбогдоод “чи залилангийн хэргээр шалгагдаж байгаа юм байна. Мөнгөө өг” гэтэл “удахгүй өгнө” гэж хэлсэн. Удалгүй С Дархан-Уул аймгийн шүүхээс 1 жилийн хорих ял аваад явсан. Би найз Ж асууж байгаад С эхнэрийнх нь утсыг олж аваад ярьсан чинь эхнэр гэх хүн нь надаас манай нөхөр залилангийн гэмт хэрэгт ял аваад явсан, та битгий өргөдөл бичиж өгөөч ээ, би таны хохирлыг бүрэн төлж барагдуулна гээд байсан. Би Ж гэх найзаасаа тухайн компанийн захирлыг нь мэдэж аваад Т гэх хүнтэй очиж уулзсан. ...Т гэх хүн тиймээ С гэх хүн мөнгийг хувь дансаараа аваад мөрийтэй тоглоом тоглосон. Би та нарыг ямар ч байсан хохиролгүй болгоно гэж хэлсэн. ...Тухайн үед би Т гэх хүнтэй 2 ахыгаа сургалтад суулгах гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-177 тал/, гэрч Э.Н, Э.Н нарын “...2018 оны 1 дүгээр сард Г.Л ХХК гэх компани дээр очиж уулзсан тэгээд гэрээгээр хүмүүсийг Япон улс руу ажилд зуучилж байгаа гэсэн. С яаралтай мөнгө шилжүүлэх юм бол эхний ээлжид явуулаад өгье оройтлоо гэхэд март гэхэд явуулах юм байна гэсэн. Би дүү Э рүү яриад чи мөнгөө шилжүүлчих бараг цагаан сарын дараа явчих юм шиг байна гэж хэлсэн. За за одоо дансыг нь аваад мөнгийг нь шилжүүлье та хоёр санаа зоволтгүй гэж хэлсэн. Шилжүүлсэн 10 сая төгрөг Э мөнгө юм...” гэх агуулгын зөрүүгүй мэдүүлэг /1 хх-ийн 180, 182 тал/,

Япон-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Э.Н хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /1 хх-ийн 185-187 тал/,

Грийн Лебор ХХК-ийн Кассын орлогын “...2018 оны 2 дугаар сарын 13 Э.Э сургалт зуучлалд 3 сая төгрөг...” гэх 313 дугаартай ордер /7 хх-ийн 35 тал/,

Хаан банкны “...Данс эзэмшигчийн нэр Э.Э, гүйлгээний утга С гэх 4.000.000 төгрөгийг 2018 оны 3 сарын 29-нд шилжүүлсэн...” орлогын мэдүүлгийн хуулбар /6 хх-ийн 218 тал/,

Д.С Хаан банкны дансны “...Э ***** дансанд 2018 оны 5 сарын 23-нд 500.000 төгрөг, 2018 оны 5 сарын 31-нд 1000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 5-нд 1000.000 төгрөг тус тус С визны мөнгө буцаалт гэх утгаар шилжүүлсэн...” дэлгэрэнгүй хуулга /218-220 тал/,

Р.С Хаан банкны дансны “...**** данснаас 2018 оны 1 дүгээр сарын 25-нд “...Н 5 сая, Н 5 сая Японы гэрээт ажил визний мөнгө гэх утгатай орлого хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /6 хх-ийн 221 тал/ бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Э.Э хуурч, залилан мэхэлж түүнээс 10 сая төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Э.Э, иргэний хариуцагч Р.С, шүүгдэгч М.Т нарын агуулгын зөрүүгүй мэдүүлгүүдээр Э.Э нь Р.С “ах Н, Н нарыг Япон Улсад гэрээгээр явуулна” гэж 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр түүний Хаан банкны дансаар 10 сая төгрөг шилжүүлсэн байх ба энэ мөнгийг нэхэж 2018 оны 5 сард шүүгдэгч М.Т-тай очиж уулзах үед Т нь Г.Л ХХК-ийн Кассын орлогын ордер бичиж, гэрээ хийсэн нөхцөл байдал тогтоогджээ.   

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Э нь ах Н, Н нарыг Япон Улс руу явуулах зорилгоор нэг л удаа 2018 оны 1 дүгээр сард 10 сая төгрөгийг Р.С-д шилжүүлсэн байх ба уг хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 200900000**** дугаартай тогтоолоор М.Т-д холбогдох хэргээс тусгаарласан байна. /6 хх-ийн 95-96, 150-151 тал/,

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***" ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд “ах Н.Н, Н.Н нарыг Япон улс руу явуулна, Олон хүнийг манай компани гэрээгээр явуулсан, Япон улс руу явуулах квот байна” гэж хуурч хохирогч Э.Э-ээс 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэсэн үйлдэл нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, Залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн М.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо Спортын төв ордны орчимд “Япон хэлний сургалтад хамруулж 3 жилийн хугацаатай найдвартай Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч П.Ч-с 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь уг үйлдэлтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан: Хохирогч П.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд *** гэдэг залуугаар дамжуулан “Г.Л” ХХК-д Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулах боломжтой гэсэн. Явах хүсэлтэй байсан тул Б-д 7.500.000 төгрөгийг Б-н данс руу шилжүүлэн өгсөн. Гэтэл Япон руу ажилтан явуулах асуудал нь худлаа байсан. Б хэлэхдээ “***” ХХК-д материалыг чинь өгсөн байгаа удахгүй явна гэдэг байсан. ...Надад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс *** нь зуучлалд авсан 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, харин одоо 5.000.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 103 тал/,

Япон-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор П.Ч-той хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /2 хх-ийн 25-27 тал/,

Хохирогч П.Ч-н Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн “7.500.000 төгрөг Б-н **** тоот дансанд 2018.01.23-ны өдөр шилжүүлсэн” гэх баримт баримт /2 хх-ийн 28-29 тал/,

Иргэний хариуцагч Б.Б-н Хаан банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн “...С-н *** тоот дансанд 2018.01.23-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн...” баримт /5 хх-ийн 151 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь хохирогч П.Ч-г хуурч, 7.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлсэн авсан гэж дүгнэх үндэслэл нотлогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр иргэний хариуцагч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Япон Улс руу дадлагажигч ажилтнаар явуулна гэж хохирогч П.Ч-с 7.500.000 төгрөгийг авсан, үүнээс 2.500.000 төгрөгийг зуучлалын хөлс гэж аваад буцаан төлсөн. 5.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Р.С-д шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч П.Ч бодитоор хохирсон байгаа боловч энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол” хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж эцэслэн шийдвэрлэхээр заасан.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5-д “Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотолно гэж тус тус заасныг зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч М.Т-д холбогдох хэргээс дээрх хэргийг тусгаарлаж, прокурорт буцаах нь хохирогчийн эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.  

  1. Хэрэгт  авагдаж,   шүүхийн   хэлэлцүүлэгт   талуудын    хүсэлтээр    шинжлэн

судалсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь “***” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “***” ХХК-д олгосон ур чадварын дадлагажигч Япон улсад зуучлах тусгай зөвшөөрлийг ашиглаж, “Япон улс руу 3 жилийн хугацаагаар найдвартай гаргана” гэж 22 хүнээс, “БНСУ-д ажиллах хүч гаргана, хамгийн түрүүнд төлбөрийн мөнгөө өгсөн хүнийг энэ долоо хоногт явуулна, нэг жилийн хугацаатай ажиллах гэрээгээр виз гаргаж явуулна” гэж 4 хүнээс, нийт нэр бүхий 26 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 134.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч М.Т-н  дээрх үйлдлийг  хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

1. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улс руу асуудалгүй явуулна гэж хохирогч Ч.Н-г хуурч, 2 удаагийн үйлдлээр 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг хүнээс Япон улс руу явуулах хүн байгаа талаар дуулаад Үндэсний биеийн тамирын сургууль дээр очиж Т гэдэг хүнтэй уулзсан. Тэр үед Т нь 411 тоот өрөөнд байсан бөгөөд Япон улс руу асуудалгүй явуулна, 4.500.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Эхний очиж уулзсан өдрөө 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад Т нь бэлэн мөнгө хүлээн авсан орлогын баримт бичиг өгсөн. ...Сургалтад сууж байх үедээ нэмж 2.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг Т-д бэлнээр өгсөн. ...4.500.000 төгрөгийг Т-с гаргуулж авах хүсэлтэй байна...” /5 хх-ийн 132 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчтой хийсэн дадлагажигч бэлтгэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх-ийн 165-168 тал/,

шүүгдэгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний хувьд Ч.Н-с 4.500.000 төгрөгийг авсан байдаг. Үүнд маргах зүйл байхгүй. Хохирол төлөгдөөгүй...” гэх мэдүүлгээр,   

2. 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улс руу гэрээгээр явуулна гэж хохирогч Т.Б-г хуурч, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Интернэтээс харж “Г.Л” гэх байгууллага гэрээгээр Япон улс руу хүн гаргаж байгаа талаар мэдсэн. “***” ХХК-ийн захирал Т гэх хүнд өөрийн байраа ББСБ-д барьцаанд тавиад өөрийн дүү болох Т.Б-н хамтаар тухайн байгууллагад очиж 6 сая төгрөг бэлнээр өгсөн. Би Т гэх хүнд 6 сая төгрөг бэлнээр өгсөн. Би 2 жил гаруй хугацаанд ББСБ-ийн хүү төлж байна...” /2 хх-ийн 46-47 тал/ гэх мэдүүлэг,

хохирогчтой хийсэн дадлагажигч бэлтгэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх-ийн 50, 109-116 тал/,

шүүгдэгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Т.Б нь ах Б-н хамтаар Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар нийт 6.000.000 төгрөгийг надад өгсөн. Уг нь хохиролд 1 сая төгрөг төлсөн. Баримтаа олохгүй байна...” гэх мэдүүлгээр,

3. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улс руу ажилд зуучилна гэж хохирогч С.Д-г хуурч, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч С.Д-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т-тай 2017 оны 6 дугаар сарын 29-нд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 давхарт байрлах оффис дээр нь ирж уулзаад гэрээ хийхээр болоод 3 сая төгрөгийг худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлээд 2017 оны 6 дугаар сарын 29-нд гэрээ хийсэн. Гэрээ хийгээд хэлний сургалтад суугаад явах болтол 11 сард эмчийн үзлэгт оруулаад 1 сар гэхэд явах байх гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш явах өдрийг хойшлуулсаар байсан. Япон улс явахаа болиод мөнгөө авмаар байна гэж хэлтэл одоог хүртэл өгөөгүй...” гэх /2 хх-ийн 69, 134 тал/,

хохирогчтой хийсэн дадлагажигч бэлтгэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх-ийн 81-84 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...С.Д өөрийн биеэр япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3 сая төгрөгийг өгсөн. Хохирол ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй...” гэх мэдүүлгээр,

4. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилд явуулна гэж хохирогч Г.Г-г хуурч, 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Д гэдэг хүнтэй холбогдож байгаад Улаанбаатар хот *** дүүргийн *** дугаар хороо “***” ХХК-ийн байранд байрладаг “***” ХХК-ийн өрөөнд очсон ба тэр компанийн захирал Т гэх хүнтэй уулзуулсан. М.Т гэх хүн 3.000.000 төгрөгөө дансанд хийчих тэгээд 1 сарын хугацаатай хэлний бэлтгэлд хамруулж байгаад Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилд явуулна гэж хэлсэн. Аав Г холбогдож Т гэх хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Д гэдэг хүн би чамайг энэ хүнтэй уулзуулж, зуучилж өгсөн учир надад 500.000 төгрөг өгөөрэй гэхээр нь түүний дансанд бас 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 1 сар орчмын хугацаагаар Япон хэлний бэлтгэлд хамруулсан. ...Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх /6 хх-ийн 42 тал/,

Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 7 сард том хүү Г-г Япон улсад дадлагажигчаар явуулахаар шийдэж Г.Л нэртэй Япон улс руу иргэдийг ажилд зуучилдаг байгууллага дээр очиж уг байгууллагын захирал М.Т гэх залуутай уулзаж Япон улс руу ажилд зуучлуулахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Т-ын **** тоот дансанд 3 сая төгрөг, В.Д-ийн **** тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлж, гэрээ байгуулсан. Дараа нь хэд хэдэн удаа очиход ямар нэг хаяг байхгүй, хаалга нь хаалттай байсан. Яг үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 199 тал/,

Япон улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Г.Г-тэй хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /5 хх-ийн 200-202 тал/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн “...В.Д-ийн данс руу 500.000 төгрөг хийсэн С.Г гэх утгатай...” баримт /5 хх-ийн 203 тал/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн “...М.Т-ын Худалдаа хөгжлийн **** тоот данс руу 3.000.000 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г.Г Г гэх утгатай шилжүүлсэн...” баримт /5 хх-ийн 204 тал/, шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь төлөөгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

5. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд Япон Улс руу найдвартай явуулна” гэж хохирогч ***-г хуурч, 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч ***-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Үндэсний биеийн тамирын сургуулийн 4 давхарт байрлах оффис дээр нь очиж уулзаад дэлгэрэнгүй мэдээллийг Түмэннаст гэх хүнээс авсан. 3 сая төгрөгийг Т гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөнгөө тушаасны дараа Япон хэлний сургалтад сууж дуусаад явах өдөр болоход Т бичиг баримт гүйцээгүй байна. 2018 оны 3 дугаар сард баталгаатай явуулна гэсэн. 2018 оны 3 дугаар сар болоход дахиад хугацаа хойшлуулсан. Одоог хүртэл мөнгийг өгөөгүй байна. Олон хүн хохироосон дахин ийм үйлдэл битгий гаргаасай гэж хэлмээр байна. Зохих ял шийтгэлийг өгнө үү..” гэх /1 хх-ийн 195, 205 тал/,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй “...**** дугаар сургалт зуучлал гэх утгаар 3 сая төгрөг шүүгдэгчийн дансанд шилжүүлсэн...” хуулга /3 хх-ийн 16 тал/,  

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...М.Э өөрийн биеэр Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3000.000 төгрөг өгсөн. Хохирол ямар нэг байдлаар төлөгдөөгүй байгаа юм. Би Э-ийг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

6. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улс руу явуулна гэж хохирогч Д.А-ыг хуурч, 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сард Т гэх хүн Япон улс руу 3.500.000 төгрөг өгүүл 2017 оны 11 сар гэхэд Япон улс руу гарах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр нь Үндэсний биеийн тамирын сургуулийн 4 давхарт аваачиж өгсөн. Тэнд Т үйл ажиллагаа явуулж байсан...” гэх /2 хх-ийн 191 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Би Т-д 3.000.000 төгрөг өгсөн, Д гэдэг хүнд 500.000 төгрөг өгсөн. Д 100.000 төгрөг л буцааж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би үлдсэн мөнгөө энэ хоёр хүнээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.А-с гаргасан “Т-д 3 сая, Д-д 500.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх өргөдөл /2 хх-ийн 174 тал/,

Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /2 хх-ийн 198-200 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д.А тухайн үед өөрийн биеэр Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3 сая төгрөгийг өгсөн. Энэ асуудал дээр Д-д зуучлуулсан хөлс гэж 500.000 төгрөг өгсөн юм шиг байсан. Энэ асуудлыг л би мэдэхгүй. Би хохирол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

7. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо “***” ХХК-ийн байранд “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтраад 3 сараар ажилтан гаргаж байгаа” гэж хуурч хохирогч Э.З-с 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С-д гэх хүнтэй 2017 оны 8 дугаар сарын 20-нд утсаар ярьсан чинь *** ХХК дээр ирээд уулз гэсэн. 2017 оны 9 сарын 01-ний өдөр компани дээр очиж уулзсан чинь Т захиралтай хамт сууж байсан. Надад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтраад 3 сараар ажилчин гаргаж байгаа болохоор залилан гэсэн ойлголт байхгүй гэсэн. Манайх 1-2 хүн аваад болох гэж байгаа чи бараг сүүлийн хүн байна одоо яаралтай мөнгөө дансаар тушаагаад ир гэсэн. Тэгээд ...Ардын эрхийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны салбараас 3.000.000 төгрөгийг Т-ын, ...С-ын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн компани нь дээр буцаж ороод мөнгө шилжүүлсэн 2 хуулгаа өгсөн. Тэгсэн чинь 7 хоногийн дараагаас хэлний бэлтгэл эхэлнэ гэсэн. ...Нийт 4.000.000 төгрөг өгсөн. Сүүлд мөнгөө нэхээд байсан чинь Т гэх хүн надад 500.000 төгрөг, 100.000 төгрөг өгсөн. ...4.000.000 төгрөгийг хүүтэй нь хамт авмаар байна. Яаралтай хэрэг гараад Т-с 300.000 төгрөг авсан үндсэн мөнгөнөөс хасахгүй гэж бодож байна. Манай нөхөр М явах хүсэлтэй байсан бөгөөд 1 сар орчим сургалтад суусан...” гэх /2 хх-ийн 131-132, 5 хх-ийн 139 тал/,

шүүгдэгч М.Т-ын Хаан банкны дансны хуулга /3 хх-ийн 20 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний тухайд З-аас 3 сая төгрөг авсан. Надтай анх С З-ыг дагуулж ирж уулзуулж өгч байсан болохоор тэд нарын хооронд ямар асуудал болсныг хэлж мэдэхгүй байна. Хохирол төлбөрт буцаан 100.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр 1 удаа 600.000 төгрөг өгсөн. Гэхдээ энэ асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул эрүүгийн хэрэг гэж үзэхгүй байна...” гэх мэдүүлэг,  

иргэний хариуцагч Р.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би З-тай мөрдөн шалгах ажиллагаанд уулзах гээд чадаагүй. Сая шүүхийн шатанд уулзаад дансыг авсан. 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1 сая төгрөгийг нь төлөхөөр тохиролцсон байгаа...” гэх мэдүүлгээр,

8. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** автобусны буудлын орчимд “Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Г.Т-с 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

              Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Т, С гэх хоёр хүнтэй *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биеийн тамирын дээд сургуулийн 3 давхарт байрлах “***” ХХК-д очиж уулзсан. Т гэх хүний дансанд 3.000.000 төгрөг, С-ын дансанд 1.500.000 төгрөгийг тухайн өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** автобусны буудлын Хаан банкны салбар дээрээс шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 215-216 тал/,

гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д эгч 2017 оны 8 дугаар сард надад 4.500.000 төгрөгөөр Япон улс руу гэрээгээр ажлаар явуулах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь манай хамаатны Т, Н гэх 2 хүнд хэлсэн. Тэр хоёр мөнгөө өгөөд бүртгүүлсэн. Н гэх хамаатны хүн сургалтад явж байгаад дундаасаа мөнгөө аваад больсон байна лээ. Харин Т гэх манай хамаатан сургалтад явж байгаад тухайн газар нь явуулаагүй залилсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 219 тал/,

Хохирогч Г.Т-ийн Хаан банкны депозит дансны “...С-д 1.500.000 төгрөг, Т-д 3.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг 2017.09.01-ний өдөр шилжүүлсэн...” дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 221 тал/,

шүүгдэгч М.Т-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-ийн 20 тал/,

Япон-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Г.Т-тай хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /2 хх-ийн 222-224 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Г.Т-аас 3 сая төгрөгийг дансаар дамжуулан авсан байдаг. Харин С-д 1.500.000 төгрөгийг бол би хүлээж аваагүй. Хохирлыг нь өгч чадаагүй байна...” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагч Р.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би хохирогч Г.Т-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

9. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд 2017 оны 11 сарын эхний долоо хоногт Япон улсад очсон байна гэж хохирогч Б.О-ыг хуурч, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын үед манай эхнэрийн найз С гэх залуу Япон улс руу ажилд зуучлах найдвартай газар байна гээд намайг Т гэх залуутай танилцуулсан. Т хэлэхдээ 3 сая төгрөг өгөх юм бол 2017 оны 11 сарын эхний долоо хоногт Японд оччихсон байна гэж хэлсэн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 давхарт 404 тоот өрөөнд сургалт явагдаж байхад Т надаас мөнгөө нэхээд байхаар нь би машинаа зараад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед 3 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Явах өдөр болоход  14 хоног хойшлох боллоо гэж хэлсэн. Тэрнээс хойш явуулах өдрөө хойшлуулсаар байгаад жил гаруй болсон. Би япон явахаа болиод мөнгө авмаар байна гэж хэлсэн. Тэрнээс хойш миний мөнгийг өгөлгүй өдийг хүрсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /1 хх-ийн 223 тал/,

Б.Д-ын Хаан банкны дансны “...Б.О-аас гэх утгаар 3 сая төгрөгийг **** тоот дансанд 2017.09.12-нд шилжүүлсэн...” баримт /1 хх-ийн 230 тал/,

шүүгдэгч М.Т-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-ийн 23 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б.О нь өөрийн биеэр Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3 сая төгрөгийг өгсөн. Хохирол төлбөр ямар нэгэн байдлаар барагдаагүй...” гэх мэдүүлгээр,

10. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Ж.Б, Ц.Б нарыг нь Япон улс руу гэрээгээр ажилтнаар явуулна гэж хохирогч Д.У-г хуурч, 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын үеэр Япон улс руу гэрээгээр ажилчин гаргана гэсэн зарын дагуу “***” ХХК-тай холбогдож очиж уулзахад 2 хүний 9 сая төгрөг бөгөөд эхлээд хэлний бэлтгэлд явуулна. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард Япон улс руу явна гэж хэлсэн. Би Б Б нарыг явуулна гэж 6 сая төгрөгийг *** ХХК-ийн данс руу, 3 сая төгрөгийг менежер С-ын данс руу тус тус шилжүүлсэн. ...2019 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг авсан. Шүүхийн шатанд 100.000 төгрөг өгсөн. С нь шүүхийн шатанд 2.400.000 төгрөг төлсөн...” гэх /2 хх-ийн 93, 94 тал/,

*** ХХК-ийн кассын орлогын ордер /2 хх-ийн 7-8 тал/,

гэрч Ц.Б, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг хүний 4.5 сая төгрөг, нийт 9 сая төгрөг тушаасан. Ээжийн мөнгө...” гэх агуулгын зөрүүгүй мэдүүлэг /2 хх-ийн 96-97 тал/,

шүүгдэгч М.Т, иргэний хариуцагч Р.С нарын Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / 3 хх-ийн 24, 7 хх-ийн 36, 91-92 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д.У-гаас *** ХХК-ийн дансаар дамжуулан 6 сая төгрөгийг авсан бөгөөд үүнээс 500.000, 100.000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Р.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би хохирогч Д.У-д өгөх ёстой 3 сая төгрөгөөс 1.800.000 төгрөг, 600.000 төгрөгөөр нийт 2.400.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 600.000 төгрөгийг одоо цалингаа буухаар 2021 оны 5 сарын 15-ны дотор төлж барагдуулаад төлбөр төлсөн баримтаа авчирч өгнө...” гэх мэдүүлгээр,

11. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу 12 сард дадлагажигч ажилтнаар явуулна” гэж хуурч хохирогч Ц.М-аас 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д гэх хүний утас руу залгаж яриад тэр өдрөө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** Сургуулийн *** тоот “***” гэх байгууллага дээр очиж уулзаад тухайн газрын захирал Т, Д гэх 2 хүнтэй уулзаад дадлагажигч бэлтгэх тухай гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т-ын Худалдаа хөгжлийн дугаартай дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо хүртэл гадаад гараагүй мөнгөө авч чадаагүй. ...Т гэх хүн рүү 3.000.000 төгрөг, Д гэх хүн рүү зуучлалын хөлс гээд 500.000 төгрөг шилжүүлсэн. Ямар ч байсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 131-132 тал/, *** ХХК-ийн кассын орлогын ордер /1 хх-ийн 136 тал/, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ц.М нь өөрөө Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3.000.000 төгрөгийг дансаар дамжуулан авсан байдаг. Хохирол төлбөрт буцааж ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй...” гэх мэдүүлгээр,

12. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** дүүргийн *** хороо, “***” ХХК-ийн байранд Япон Улсад дадлагажигч ажилтан бэлтгэх зорилгоор Япон Улс руу явуулна гэж хуурч хохирогч Э.А-ээс 3.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017.10.06-ны өдөр анх Япон Улсад дадлагажигч ажилтан бэлтгэх зорилгоор Япон улс руу явуулна гэж гэрээ хийсэн бөгөөд урьдчилгаа 3 сая төгрөг, зуучлагч Д-д зуучлалын хөлс гэж 700.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Гэтэл Япон явах үйл явц удааширч 2018.4.13-ны өдөр Солонгос улс руу явуулах болж гэрээг өөрчилсөн. 750.000 төгрөгийг Т-аас буцааж авсан. Иймд Т-аас үлдэгдэл 2.250.000 төгрөг, зуучлагч Д-оос 700.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх /3 хх-ийн 231-232 тал/, Г.Л ХХК-ийн кассын орлогын ордер /3 хх-ийн 227 тал/, Дадлагажигч бэлтгэх гэрээ /3 хх-ийн 228-230 тал/,

шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** ХХК-ийн нэрээр Э.А-ийг Япон улсад гэрээгээр ажиллуулах виз гаргаж өгнө гэж хэлж түүнээс 3.000.000 төгрөгийг авсан байдаг юм. Тухайн үед Япон Улсад ажилтан бэлтгэн гаргахаар тодорхой бэлтгэл ажлуудыг хангаж байсан ч манай компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тул гаргаж чадахаа больсон байдаг. Хохирогч Э.А-т 750.000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо 2.250.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлгээр,

13. Хохирогч ***ыг “Япон улс руу явуулна” гэж хуурч, нийт 3 удаагийн үйлдлээр буюу 2017 оны 8 дугаар сарын 09, 2017 оны 10 дугаар сарын 27, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус бүр 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...С гэх хүнтэй холбогдоод Үндэсний биеийн тамирын дээд сургууль дээр очиж уулзсан. Тухайн үед компани дээр очиж  гэх хүнтэй уулзсан. Би Япон хэлний сургалтад 2-3 сар суусан. Сургалтад сууж байхад Т гэх хүн би та нарыг зуучилж очих үйлдвэртэй танилцаад ирлээ гэж хэлээд үйлдвэрийн бичлэгийг үзүүлсэн. Явсаар байгаад 2018 оны 2 дугаар сард буюу цагаан сарын дараа явуулна гэж хэлж байсан. Анх утсаар ярьсан С гэх хүн олдохгүй утас нь байхгүй болсон. 2018 оны 10 дугаар сард би одоо явахгүй болчихлоо гэсэн чинь чи байж бай гэж хэлсэн. Нэг сарын дараа мөнгөө явуулъя гэсэн чинь за би мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Шалтаг яриад хойшлуулаад байдаг байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 09, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** хороо *** тоотод манай ээжийн данснаас 1.500.000 төгрөгөөр 2 удаа, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** ХХК-ийн байранд бэлнээр 1.500.000 төгрөг өгөх гэсэн чинь чи АТМ руу дансаар шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн. Нийт 4.500.000 төгрөгийг Т гэх хүнд өгсөн. Мөнгийг 3 хувааж өгсөн...” /4 хх-ийн 21-22, 23-24 тал/ гэх мэдүүлэг,

Япон-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Б.С-тай хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /4 хх-ийн 10-12, 17 тал/,

 *** ХХК-ийн кассын орлогын 241, 223 дугаартай тус бүр “...сургалт зуучлалын төлбөр 1.500.000...” гэх ордер, Гялс банк интернэт гүйлгээний Ө Ж 1.500.000 төгрөгийн баримт /4 хх-ийн 13-15 тал/, шүүгдэгч М.Т-ын Хаан банкны дансны хуулга, түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Энэ үйлдэлд надад хэлэх зүйл байхгүй. Би зөвшөөрч байна. Хохирол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлгээр,     

14. Хохирогч Н.Б-ыг “Солонгос улс руу найдвартай явуулна” гэж хуурч,  2 удаагийн үйлдлээр 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 2.300.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр *** дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах *** дээд сургуулийн 3 давхарт 305, 306 номерийн өрөөнд очиход Т гэж 50 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд тэр хүнтэй уулзсан. Тэр хүн байгууллагынхаа тухай хэлээд Солонгос улс руу найдвартай явуулна гэж хэлээд бид хоёр тохиролцоод тухайн өдрөө 2.300.000 төгрөгийг *** Хаан банкнаас ...Т-тын данс руу явуулсан.  2018 оны 1 дүгээр сарын

17-ны өдөр 2.500.000 төгрөг Төв аймгийн Хаан банкнаас явуулсан. ...Ямар ч мөнгө аваагүй мөнгөө эргүүлж авмаар байна...” гэх /3 хх-ийн 240 тал/,

*** ХХК-ийн кассын орлогын “...Б 2.3 сая төгрөг, 2.5 сая төгрөг...” гэх  ордер, Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн 2018.01.12-нд 2.5 сая, 2018.01.17-ний өдөр 2.3 сая төгрөг шилжүүлсэн баримт  /3 хх-ийн 243, 246 тал/

Япон-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Н.Б-тай хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /3 хх-ийн 245 тал/,

Шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б гэх хүнийг БНСУ-д гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж хэлж түүнээс 4.800.000 төгрөгийг авсан байдаг. Тухайн үед өмнө нь манай компанийн нэрээр Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар тодорхой тооны хүмүүсийг бүртгүүлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас компанийн зуучлах тусгай зөвшөөрлийн эрх хугацаа дууссаны улмаас гэрээгээр ажиллах хүч гадаад улсад гарах боломжгүй болсон тул Солонгос Улсад ажиллах виз хүссэн хэдэн хүн санал тавихаар нь мөнгийг нь аваад хэрэглэчихсэн...” гэх мэдүүлгээр,

15. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** автобусны буудлын орчимд “...БНСУ-руу 1 жилийн хугацаатай ажиллах хүч гаргана, төлбөр нь 4.000.000 төгрөг, хамгийн түрүүнд төлбөр өгсөн 20 хүнийг энэ долоо хоногт явуулна” гэж хуурч хохирогч Ц.Ч-ээс 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 1 дүгээр сард БНСУ руу ажилд зуучилж оруулдаг “***” гэх компанийг хүнээс сонсоод тухайн үед компанийн оффис дээр очиж уулзсан. Захирал М.Т гэх залуу манай байгууллага бол БНСУ руу 1 жилийн хугацаатай ажиллах хүч гаргаж байгаа, төлбөр нь 4 сая төгрөг, хамгийн түрүүнд төлбөрийн мөнгөө хийсэн 20 хүнийг энэ долоо хоног гэхэд явуулна гэж байсан. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй хүнээс мөнгө зээлээд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай эхнэр Ц өөрийн данснаас Т гэх хүний **** дугаартай данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Т 2019 оны 2 дугаар сард 500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард миний данс руу 500.000 төгрөг хийсэн. Нийт 1.000.000 төгрөг буцаан авсан. ...Шүүхийн шатанд 200.000 төгрөг шилжиж орж ирсэн байна...” гэх /1 хх-ийн 12-14 тал/

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Ц-н Хаан банкны дансаар 3.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 16 тал/,

БНСУ-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Ц.Ч-тэй хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /1 хх-ийн 17-21 тал/,

Мөнгөн шилжүүлгийн “...Ч дансанд Т-аас буцаалт гэх утгаар 100.000 төгрөг 2020 оны 12 сарын 06, 100.000 төгрөг 2021 оны 03 сарын 23-нд тус тус шилжүүлсэн...” баримт /6 хх-ийн 196, 7 хх-ийн 36 тал/

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ц.Ч-ээс авсан 3.500.000 төгрөгөөс 500.000 төгрөгөөр хоёр удаа нийт 1.000.000 төгрөг, мөн 100.000 төгрөгөөр хоёр удаа 200.000 төгрөг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 2.300.000 төгрөгийг өгч чадаагүй байна...” гэх мэдүүлгээр,

16. 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо Офицеруудын ордны орчимд “Охин Н-ыг нь Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч Д.О-гээс 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүргэн *** нь УИХ-ийн гишүүн Б туслахаар ажилладаг юм. 8.000.000 төгрөгөөр Япон улс руу явах шалгалтыг аргалаад шууд явуулж өгнө гэж хэлсэн. ...2018 оны 2 дугаар сард Баянхонгор аймгаас өөрийн охин Н-ын Хаан банкны *** гэсэн дугаарын данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа манай охин уг 8.000.000 төгрөгийг Б.Б-ийн данс руу шилжүүлсэн талаар хэлсэн. ...Н-ын дансанд 2.000.000 төгрөг буцаж орсон...” гэх /4 хх-ийн 79-80 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэг ирүүлсэн “...Одоогийн байдлаар Түмэннаст 4 сая төгрөг, Б.Б 2 сая төгрөг өгсөн. Авч чадаагүй 2 сая төгрөгийг Б-с авна...” гэсэн өргөдөл,

гэрч Ё.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би өөрийн төрсөн ах Ё.Б-тэй хамт Б.Б-тэй уулзсан чинь Япон улс руу явуулахад нийтдээ 8.000.000 төгрөг болно. 3.000.000 төгрөгийг нь би аваад 5.000.000 төгрөгийг нь Гр ХХК-ийн Т гэдэг манай ах авдаг гэж хэлсэн. Би авсан 3.000.000 төгрөгөөр ЗГ-аас шаардагдах Эрүүл мэнд, визтэй холбоотой бүх асуудлыг зохицуулж өгнө гэж хэлсэн. Найдвартай, би чамд худлаа ярихгүй, Би УИХ-ийн гишүүн Б-ийн туслах хийдэг учир худлаа ярихгүй гэж хэлсэн ба би итгэсэн. Манай ээж О над руу 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны **** дугаарын дансаар Баянзүрх дүүргийн офицеруудын ордны тэнд байж байх үед 8.000.000 төгрөгийг хүлээн авсан ба тэр үедээ тэр газраасаа Б.Б-ийн 5031739969 дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Б нь миний Хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 81-82 тал/,

иргэний хариуцагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5 цаг 04 минутад Н-ын **** дугаартай данс руу өөрийн данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2018 оны 2 сарын 08-ны өдрийн өглөө 10 цаг 56 минутад 6000.000 төгрөгийг Т-ын Хаан банкны **** дугаартай дансаар шилжүүлсэн. Үлдсэн 6.000.000 төгрөгийг би Т-аас аваад өгье гэж хэлсэн. Т-д хэлтэл одоо болтол өгнө гэсээр байгаад өгөөгүй алга болсон...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 83-84 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн төлбөл зохих мөнгийг төлсөн...” гэх мэдүүлэг,

Б.Б-ийн Хаан банкны депозит дансны “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Н 8.000.000 төгрөг гэх утгатай орлого, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Б-аас 6000.000 төгрөг гэх утгатай зарлага, ...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б-ээс Б-д 2000.000 төгрөг буцаалт гэх утгатай зарлага..” гүйлгээний хуулга /4 хх-ийн 113-114 тал/,

Ё.Н-ын Хаан банкны дансны “2018 оны 2 сарын 07-ны өдөр Б төлбөр 8000.000 гэх утгатай зарлага” дэлгэрэнгүй хуулга /4 хх-ийн 115 тал/ болон шүүгдэгч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би энэ үйлдэлтэй маргахгүй, 6 сая төгрөг авсан. Үүнээс 5 сая төгрөгийг төлсөн байгаа...” гэх мэдүүлгээр, 

17. Хохирогч Ц.О 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Хүү А.Л Япон улс руу гэрээгээр явуулна” гэж хуурч, *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн 405 тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд бэлнээр 1.000.000 төгрөг, Төв аймгийн *** суманд байх Б-ны гэх хүний дансаар 2.500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...В.Д гэх хүнтэй холбоо барьж өөрийн төрсөн хүү болох А.Л Япон улс руу гэрээгээр явуулахаар тохиролцож Улаанбаатар хотод байх М.Т гэдэг хүнд 3 сая төгрөг, харин хооронд зуучилж өгсөн гээд В.Д гэдэг хүнд 500.000 төгрөг өгсөн. Уг мөнгө миний өөрийн мөнгө. Гомдолтой байна. ...В.Д гэх хүнд Улаанбаатар хотын *** дээд сургуулийн гадна 500.000 төгрөг бэлнээр өгөхөд би танд зуучилж өгсөн мөнгө харин та дарга буюу М.Т битгий хэлээрэй гэж хэлсэн. Дараа нь Т уулзаад 500.000 төгрөг бэлнээр өгөөд Т-ын дансны дугаарыг аваад Төв аймагт байдаг арьс нэхийн ченж Б-аас гуйж гар утасных нь интернет банкаар 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д, Т нарт өгч байсан...” гэх /6 хх-ийн 36-37, 38-39 тал/

Г.Б гэх хүний Хаан банкны данснаас **** дугаарын данс руу 2.500.000 төгрөг 2017 оны 8 сарын 15-нд шилжүүлсэн дансны хуулга, /6 хх-ийн 31 тал/,

Бэлэн мөнгөний орлогын “...Л 3 сая төгрөг...” баримтын хуулбар /6 хх-ийн 32 тал/,

Япон улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Л хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /6 хх-ийн 33-35 тал/, шүүгдэгч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Ц.О-ийн үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

18. Хохирогч Н.Ю нөхөр Ч.Т-ийн хамт Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай ажиллах боломжтой виз гаргаж өгнө гэж хуурч 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 5000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Н.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нөхөр бид хоёр 10.000.000 төгрөгийг Т-ын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш нөхөр бид хоёр 7 хоногийн дараа *** улс руу гэрээгээр явахаа болилоо гэхэд ажлын 7 хоногтоо багтаан мөнгийг нь чинь өгнө гэж хэлсэн, түүнээс хойш нөхөр бид хоёрын шилжүүлсэн мөнгийг өгөхгүй байж байгаад сүүлд хэл ам хийж явж байгаад Т-аас 1.000.000 төгрөгийг авсан. Үлдсэн 9.000.000 төгрөг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх /4 хх-ийн 173 тал/,

Т-ээс 5.000.000, Ю-аас 5.000.000 төгрөг гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, *** ХХК-ийн кассын орлогын 314, 485 гэсэн ордер /4 хх-ийн 163, 164, 168-169 тал/,

Мөнгөн шилжүүлгийн “...Т-ийн дансанд Т-аас буцаалт гэх утгаар 100.000 төгрөг 2020 оны 12 сарын 06-нд шилжүүлсэн...” /6 хх-ийн 196 тал/,  

Хаан банкны орлогын “...Ч.Т дансанд Т буцаалт гэх утгаар 100.000 төгрөг 2021 оны 03 сарын 23-нд шилжүүлсэн...” баримт /7 хх-ийн 36 тал/,

гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр М.Т-ын дансанд *** дугаарын данснаас хүн тус бүр 5.000.000 төгрөг шилжүүлээд нийт 10.000.000 төгрөг өгсөн. Ойролцоогоор 7 хоногийн дараа бид хоёр болихоор шийдээд Т-д энэ талаараа хэлэхэд ажлын 7 хоногт багтаан мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлээд бидний өгсөн 10.000.000 төгрөгийг хэлсэн цаг хугацаандаа буцааж шилжүүлэн өгсөн байдаг. ...Тэгэхээр нь эхнэр бид хоёр энэ найдвартай газар юм байна гэж итгээд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ч.Т-өөс төлбөрт гэж 5.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Ю-с төлбөрт 5000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг өгсөн. Ингээд 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд биднийг Солонгос хэлний бэлтгэлд сургаж хамруулсан бөгөөд удахгүй та нарын гэрээгээр ажиллах виз гарна гэж хэлсэн боловч сүүлдээ холбоо барихаа больж ор сураггүй болсон байдаг. Нийт 10 сая төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 171 тал/,

Шүүгдэгч М.Т-ын Хаан банкны деспозит дансны “...Ч.Т-н *** тоот данснаас 5 сая төгрөг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, хохирогч Н.Ю-н *** тоот данснаас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөгийн орлогын баримт /3 хх-ийн 39, 42 тал/

шүүгдэгч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Н.Ю, Т нараас 10 сая төгрөг авсан. 1.200.000 төлсөн...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

19. 2018 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдөр *** дүүрэг 6 дугаар хороо *** дээд сургуулийн 405 тоотод байрлах “Г***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Эхний ээлжинд 20 хүнийг Солонгос улс руу нэг жилийн хугацаатай ажиллах гэрээгээр виз гаргаж явуулна” гэж хуурч хохирогч Б.А-с 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** дээд сургуулийн 3 давхрын *** тоотод байх “***” гэх компанийн захирал Т гэх эрэгтэйтэй уулзсан. Т надад хандаж хэлэхдээ Би эхний ээлжид 20 хүнийг Солонгос улс руу нэг жилийн хугацаагаар ажиллах гэрээгээр виз гаргаж явуулах гэж байна. Чи өнөөдөртөө багтаад 5.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би тэр өдөртөө өөртөө байсан 3.400.000 төгрөгөө Т данс руу шилжүүлсэн. Маргааш ...үлдэгдэл 1.600.000 төгрөгөө Т-ын данс руу шилжүүлсэн. Т нь намайг Г Л ХХК нь байрандаа зохион байгуулж байгаа Солонгос хэлний сургалтад суулгасан. Би тэр сургалтад 3 сар суусан. Визний материалаа бүрдүүлж өгсөн. Миний виз гараагүй ба Т мөнгөө нэхэхээр Солонгос талын ажил хойшлоод байна. Виз чинь өнөө маргаашгүй бүтнэ гэж хэлээд цаг гаргасаар байгаад өнөөдрийг хүрч байна. Би гомдолтой байна. Т 5.000.000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх /4 хх-ийн 144-145 тал/,

БНСУ-д хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Б.А хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /4 хх-ийн 148-153 тал/,

Шүүгдэгч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай компани эхний ээлжид 20 орчим хүн БНСУ-д гэрээгээр ажиллуулахаар визний асуудлыг нь хөөцөлдөж байгаа хэрвээ чи өөрөө БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй байгаа бол манай компаниар дамжуулаад виз гаргуулах боломжтой гэж хэлэхэд А өөрөө надтай гэрээ байгуулан эхний ээлжид 3.400.000 төгрөгийг миний өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Маргааш нь өдөр үлдэгдэл 1.600.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 5.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

20. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Охин Э.Н нөхрийнх нь хамт 1 cap сургалтад хамруулж, Япон улс руу ажиллах хүчээр явуулна” гэж хуурч хохирогч Ш.М 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Биеийн тамир сургуульд байрлах оффис дээр очиж Т гэх хүнд 6.000.000 төгрөгийг мөн Д гэх хүнд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай охин Н, нөхрийн хамт сургалтад нэг сар суусан. Манай охин өөрөө Хөдөлмөрийн яаманд очиж асуухад “Та наад дампуурсан компаниасаа мөнгөө олж ав” гэж хэлсэн. Өнөөдрийн хүртэл би нэг ч төгрөг буцаан аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54, 57 тал/,

гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Компанийн захирал Т гэх хүнд 6 сая төгрөгийг өгсөн. Мөн зуучилсан Д гэх хүнд 1 сая төгрөгийг өгсөн. ...2018 оны 5 дугаар сард Япон улс руу явуулах зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Нэлээд хугацааны дараа эрх нь нээгдсэн боловч гаргаж өгөөгүй өдийг хүрсэн. ...Тухайн мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58 тал/,

иргэний хариуцагч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...М би 1 сая төгрөг, Т 6 сая төгрөг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр авсан нь үнэн. Намайг сургуульд хүүхдийг нь бүртгүүлж өгсөн гэж гадаа машин дотор суулгаж байгаад 1 сая төгрөг өгсөн, би тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-61 тал/,

Г Л ХХК-ийн “...сургалт зуучлал Э.Н 3 сая, И.Б 3 сая...” гэх утгатай 6.000.000 төгрөгийн кассын орлогын ордерын баримт /1 хх-ийн 67, 72 тал/, Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /1 хх-ийн 68-69, 70-71, 75 тал/,

Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ш.М өөрийн хоёр хүүхдийг Япон улсад гэрээгээр ажиллуулах виз гаргуулахаар 6.000.000 төгрөгийг надад өгсөн. Хохирол ямар нэгэн төлөөгүй...” гэх мэдүүлгээр,

21. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** их сургуулийн гадна “хохирогч Б.Т-ыг эхнэрийнх нь хамт Япон улс руу дадлагажигч ажилтан зуучилна” гэж хуурч хохирогч Б.Т-с 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *** их сургуулийн гадна өглөө 10 цагийн үед Б уулзаад түүний Хаан банкны данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн. Намайг Т гэх хүнтэй гэрээ хийгээрэй гэсний дагуу Туушин зочид буудлын баруун талд байрлах *** ХХК оффис 206 тоотод очиж Япон хэлний сургалтад 1 сар 15 хоногийн хугацаанд суусан. Сургалтад сууж дуусаад Т уулзахад байгууллагын тусгай зөвшөөрөл гартал түр хүлээж бай гэсээр байтал 2018 оны 7 дугаар сард тусгай зөвшөөрөл нь гараад 5-10 хоног гэж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. ...Б хувьдаа 1 сая төгрөгийг ашиглаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Б-ын данс руу шилжүүлсэн, Г л ХХК-ийн захирал Т 9 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-107 тал/,

иргэний хариуцагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Т над руу залгаад би чамайг хүн олж өгсөн болохоор урамшуулмаар байна. Тийм болохоор наад хоёр хүнийхээ мөнгийг нийлүүлээд өөрийнхөө данс руу 10 сая төгрөг шилжүүлээд 1 сая төгрөгийг урамшуулал гээд ав гэж хэлж байсан. Би 9 сая төгрөгийг Т-ын данс руу шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сард Т залгаад энэ компани гэрээнд заасны дагуу Япон улс руу явуулсангүй мөнгөө эргүүлж авмаар байна гэхээр нь би 1 сая төгрөгийг буцаан Б-ын данс руу шилжүүлсэн. Т-аас энэ талаар асуухад надад мөнгөний бололцоо байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 108-109 тал/,

Б.Б-ийн Хаан банкны депозит дансны “2018.03.16-ны өдөр төлбөр Т Б гэх утгаар 10 сая төгрөг шилжүүлсэн, мөн өдөр Б-аас гэх утгаар 900.000, 8.100.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр *** дансанд шилжүүлсэн” хуулга /1 хх-ийн 113 тал/, М.Т-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-ийн 43 тал/,

Шүүгдэгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Т-с 9.000.000 төгрөг дансаар дамжуулан авсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа...” гэх мэдүүлгээр,

22. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Засгийн газрын шугамаар Япон улс руу явуулна” гэж хохирогч Ж.Г-ийг хуурч, 5.000.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 3 дугаар сарын 20-ны үеэр *** аймгийн Төвд байж байтал Япон улс руу явуулна, Засгийн газрын шугамаар явуулж байгаа юм, эхний ээлжийн хүмүүс явсан, 2 дахь ээлжийн хүмүүсийг явуулах гэж байна. УИХ гишүүн Б-ийн шугамаар явуулж байна гэх мэдээллийг авч Улаанбаатар хот руу явж Б гэдэг хүнтэй уулзаж Улаанбаатар хотын Туушин компанийн ар талд байрлах *** телевизийн байранд нэг сар орчим Япон хэлний сургалтад суусан. Б Япон улс явах зардал гэж надаас 5.000.000 төгрөг нэхсэн. Би уг мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б *** дугаарын дансанд тушаасан. Б нь *** ХХК-ийн захирал Т гэх хүн рүү шилжүүлсэн гэж надад хэлсэн. Гомдолтой байна...” гэх /6 хх-ийн 107-109 тал/,

Хохирогч Ж.Г-н 5.000.000 төгрөг 2018 оны 3 сарын 21-нд шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны хуулга /6 хх-ийн 111 тал/,

Япон улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор Ж.Г хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /6 хх-ийн 112-114 тал/,

Иргэний хариуцагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Г-н хувьд 5 сая төгрөгийг зуучлуулан өгсөн үүнээс 4.5 саяыг Т-ын данс руу шилжүүлсэн. 500.000 төгрөгийг би авч буцаан төлсөн. Нэмж өөрөөсөө 200.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг, түүний Хаан банкны депозит дансны “...2018.03.21-нд 5 сая төгрөг Г гэх утгатай орлогын баримт...” дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 156 тал/,

М.Т-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-ийн 43 тал/, шүүгдэгч М.Т-н “...Г-н хувьд маргах зүйл байхгүй. Мөнгө нь Б-ийн дансаар дамжиж орж ирсэн. Хохирол төлөөгүй байна...” гэх мэдүүлгээр,

23. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Манай компани Япон улс руу хүн гаргадаг манай компани ажлыг нь олж өгдөг, ихэвчлэн барилгын ажил хийдэг” гэж хуурч хохирогч Б.У-с 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т манай компани Япон улс руу хүн гаргадаг. Манай компаниас явж байгаа хүмүүс Япон улсад очоод хар ажил хийдэг манай компани ажлыг нь олж өгдөг голдуу барилгын салбарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд бас компьютер дээр тэнд очсон хүмүүсийн зураг үзүүлээд байсан. ...Би Т данс руу 1.500.000 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн. Т 3 сая төгрөг авсан гээд кассын орлогын баримт хийж өгсөн. М утсаар яриад Д гэх залуу зуучилж өгсөн учраас 500.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Би Д гэх залууд бэлнээр өгсөн. ...Одоо мөнгөө эргүүлж авмаар байна. ...2019 оны 2 дугаар сарын орчим дансаар Т гэх хүнээс 500.000 төгрөг авсан. Урьд нь 2018 оны 10 дугаар сард 100.000 төгрөг авсан нийт 600.000 төгрөг авсан. ...Т 2.400.000 төгрөг, Д-с 500.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх /1 хх-ийн 246-249, 5 хх-ийн 137 тал/,

М.Т-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 38, 3 хх-ийн 69 тал тал/, Г л ХХК-ийн кассын орлогын ордер /2 хх-ийн 52 тал/, шүүгдэгч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б.У нь Япон Улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3 сая төгрөгийг өгсөн. Хохирол ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй...” гэх мэдүүлгээр,

24. 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн ***тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулна” гэж хуурч У.Л-с 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч У.Л мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор өгсөн “...2018 онд Б гэх залуугаар дамжуулан Т гэх хүнтэй уулзсан.  Т нь дадлагажигч ажилтнаар явуулахад 5.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн бөгөөд Т 5.000.000 төгрөгийг Б-ийн данснаас шилжүүлсэн. Т надад 5.000.000 төгрөг авсан гэсэн баримт бичиж өгсөн. ...Б дундаас нь зуучлалын хөлс 500.000 төгрөг авсан. Үүнийгээ буцаагаад өгсөн. Т надад 4.000.000 төгрөг өгсөн. ...Тухайн үед би бичиг баримтуудаа алдсан байсан учир хамт явж байсан найз С-ын С данс руу 4 сая төгрөгийг шилжүүлэн авсан. ... Одоо үлдсэн 500.000 төгрөг байна. Т гэдэг хүнээс авах хүсэлт бол байна...” гэх /4 хх-ийн 234, 5 хх-ийн 136 тал/,

Б.Б-ийн Хаан банкны дансанд У.Л гэх утгаар 2018.03.19-нд 5000.000 төгрөгийн орлого ирсэн, Т-ын *** тоот Хаан банкны дансанд 2018.03.20-нд 4.500.000 төгрөг зарлагдсан баримт /5 хх-ийн 14, 36, 167 тал/,

М.Т-ын  Хаан банкны данснаас Б зарлага гэх утгаар *** дугаартай /С.С/ дансанд 4000.000 төгрөг шилжүүлсэн хуулга /5 хх-ийн 2 тал/,

иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л хувьд 5 сая төгрөгөөс 4.5 сая Т руу шилжүүлсэн. 500.000 төгрөгийг авсан, өөрөө авснаа төлсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Т “Маргах зүйлгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

25. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** дүүрэг *** дугаар хороо *** дээд сургуулийн *** тоотод байрлах “***” ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг байранд “2018 оны 7 сарын сүүл цаад талын хугацаа 9 дүгээр сарын сүүл гэхэд Япон улс руу гэрээгээр ажилтнаар явуулна” гэж хуурч хохирогч Д.Н-с 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчоор өгсөн “...Т гэх хүний компанийн гэрчилгээ, Япон улс руу явуулах зөвшөөрөл үзүүлсэн. 2018 оны 7, цаашлаад 9 гэхэд л явуулна гэж хэлсэн. Тэгээд Д гэх хүнтэй холбогдож байгаад мөнгөө өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 18-өдөр *** дүүрэг, *** хороо, *** хотхоны хажуугийн АТМ-ын дэргэд Д гэх хүнтэй уулзаад Т гэх хүний данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Д гэх хүн 500.000 төгрөг аваад 3.000.000 төгрөгийг Т авна гэсэн, энэ талаар Т гэх хүнд хэлсэн чинь мэдэж байгаа гэсэн. Нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа...”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 152-153 тал/, хохирогч

Д.Н хийсэн Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /1 хх-ийн 154-156 тал/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн “хохирогч Д.Н-ын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хариуцагч В.Д руу 500.000 төгрөг шилжүүлсэн” баримт, Г Л ХХК-д 3.000.000 төгрөг төлсөн Кассын орлогын ордер /1 хх-ийн 149, 157, 158 тал/, шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Н хүү М Япон улсад гэрээгээр ажиллах виз гаргуулахаар 3000.000 төгрөгийг дансаар авсан. Хохирол буцааж өгөөгүй байгаа. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,  

26. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газраас Япон улс руу гэрээт ажилтан хүмүүс явуулна” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр хохирогч М.Т *** дүүргийн *** дугаар хороо *** Хаан банкны салбараас 6.000.000 төгрөгийг, Баянгол дүүргийн *** дугаар хороо *** кино театрын урд байрлах Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би Т гар утас руу залгаад 5 сая төгрөгийн гэрээгээ хийе гэхэд ирэх долоо хоногт хүрээд ир гэж хэлсэн. Ирэх долоо хоногт нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 3 давхрын 305 тоотод очиход гэрээг хийхгүй хойшлуулаад байхаар нь худал юм байна гэж бодоод хүмүүсээс асуусан чинь өөр хүмүүс Япон руу явж чадаагүй байсан. Тэгээд *** ХХК нь хүсэлт бичиж өгөхөд 14 хоногийн дараа мөнгө гаргаж өгнө гэхлээр нь 14 хоног хүлээгээд очиход мөнгийг нь гаргаж өгөөгүй. ...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...*** ХХК-ийн захирал Т данс руу 10.000.000 төгрөгийн 2 хувааж тушаасан. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо 6.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа...” гэх /4 хх-ийн 226, 227-228 тал/ мэдүүлэг,

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т данс руу 6.000.000 төгрөг шилжүүлэн гэрээ байгуулсан. Б рүү ярьж нэг хүний 3.000.000 төгрөгийг шилжүүлж гэрээ байгууллаа гэхэд нэг хүний 5.000.000 төгрөг гарна өөр хүнтэй андуурсан юм шиг байна, Т дахин уулз гэсэн. Т дахин уулзахад андуурсан байна дахин 4.000.000 төгрөг нэмж миний данс руу тушаачих гэсэн, харин гэрээгээ ирэх долоо хоногоос байгуулъя гэсэн. 7 хоногийн дараа очиход гэрээ байгуулахгүй хойшлуулаад байсан. ...Т мөнгөө буцааж авъя гэхээр өөрт нь өргөдөл бичиж өг 14 хоногийн дараа гаргаж өгнө гэсэн боловч 4.000.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 229-230 тал/,

Иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2018 оны 9 сард М над руу залгаж бид хоёр *** ХХК дээр бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Төд удалгүй Т над руу залгаж энэ хоёр 3.000.000 төгрөгөөр бүртгүүлсэн чи надаас авах ёстой 2.500.000 төгрөгөө суутгасан юм уу гэж хэлэхээр үгүй тийм юм байхгүй гэж хэлсэн. Би М утас руу залгаж Т руу дахин залгаарай мөнгөний асуудал дээр андуурал гарсан байна шүү гэж хэлсэн. Би Т 4.000.000 төгрөг авсан. Гэхдээ энэ мөнгийг би Л гэх хүний данс руу шилжүүлсэн. Учир нь Л *** ХХК-д бүртгүүлээд явж чадалгүй мөнгөө буцааж авах санаатай байсан. Би М Т нарын хэрэгт мөнгөний асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 231-232 тал/,

Хохирогч У.Л гэрчээр мэдүүлсэн “...Тухайн үед би бичиг баримтуудаа алдсан байсан учир хамт явж байсан найз С.С данс руу 4 сая төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 234 тал/,

Хаан банкны Ж.Г гэх данснаас шүүгдэгч М.Т дансанд 4.000.000 төгрөг, 6000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4 хх-ийн 207, 208 тал/,

Т, Э.М нартай хийсэн Япон улсад Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /4 хх-ийн 248-250 тал/

Хаан банкны М.Т гэх данснаас Б 4000.000 төгрөг зарлага гэх утгаар *** дугаартай /С/ дансанд шилжүүлсэн хуулга /5 хх-ийн 2 тал/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн “...Буцаалт Т гэх утгаар 2018.12.28-ний өдрийн 500.000, 2019.01.28-ны өдрийн 2000.0000, 2019.01.11-ний өдрийн 500.000 төгрөг гэх утгатай, шилжүүлэгчийн мэдээлэл М.Т...” гэх баримт /5 хх-ийн 3-4 тал/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн “...Буцаалт Т гэх утгаар 2018.12.14-ний өдрийн 1000.000 төгрөг, 2019.03.05-ны өдрийн 500.000 төгрөг гэх утгатай шилжүүлэгчийн мэдээлэл Т...” гэх баримт /7 хх-ийн 35 тал/,

Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөнгө тушаасан өдрөөс хойш 3 хоногийн дараа Т, М нар нь гэрээгээ цуцалмаар байна бид хоёр 10 сая төгрөгийг хүнээс зээлж Япон Улсад очиж ажил хийгээд төлөхөөр тохиролцсон боловч нөгөө хүн маань мөнгөө буцааж авмаар байна гээд нэхээд байна гэсэн. Би 10 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг Б, компанийн түрээсийн төлбөрт 4.400.000 төгрөг, виз бүрдүүлэлт бичиг баримтад 1.600.000 төгрөг ашигласан. ...Төлбөрөөс буцааж 4 сая төгрөг төлсөн, 4 сая төгрөгийг Б төлөх ёстой гэж бодож байсан боловч сая хуралдааны явцад Л-н төлбөрт өгсөн гэдгийг мэдлээ. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр тус тус хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Энэ нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн хохирлыг барагдуулах хүсэлт хүргүүлэх” тухай 7/355 дугаартай: ...Тус яамнаас ур чадварын дадлагажигч Япон улсад зуучлахаар тусгай зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог. ...Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж, үйлчилгээгээ хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журам, удирдамж, стандартыг мөрдөн чанартай явуулах, иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх, зөрчил илэрсэн тохиолдолд арилгах, арга хэмжээ авахаар үүрэг хүлээсэн байдаг. Тус яамны зүгээс Г л ХХК-д иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа шаардан ажиллаж байгаа хэдий ч иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байгаа болно...” гэх албан бичиг /1 хх-ийн 38 тал/,

Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх” тухай 7/2161 дугаартай: “...Г Л ХХК-д Монгол улсын иргэдийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/118 тоот тушаалаар олгосон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/200 тоот тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар сунгасан. Гэвч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 6.9 дэх заалтыг ...2016/45 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно” гэх албан бичиг /1 хх-ийн 184, 231 тал/,

Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 10 дугаар сарын 23-ны 7/3340 дугаартай “Тус яамнаас ур чадварын дадлагажигч Япон улсад зуучлахаар тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд иргэдээс зуучлагдахаас нь өмнө урьдчилсан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог. ...*** ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, иргэдийг хохироосон, мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэсэн албан бланк, тамга тэмдэг, албан тушаалтны нэр, гарын үсгийг хуурамчаар үйлдэн иргэнд, олон нийтэд яамнаас ирүүлсэн албан тоот мэтээр үзүүлж, хувилан олшруулж байгаа талаар тус яамнаас өмнө нь хуулийн байгууллагад удаа дараа хандаж байсан...” гэх албан бичиг /3 хх-ийн 104-105, 106-192 тал/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх-ийн 5, 6 тал/,

Ур чадварын дадлага явуулах үйл ажиллагааны тухай гэрээ /2 хх-ийн 225-245, 3 хх-ийн 155-175, 189 тал/,

“***” ХХК-ийн улсын бүртгэлийн “...итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Т, ...япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хугацаа 2016.05.06-2018.05.04...” гэх лавлагаа /хх-ийн 33-34, 74 тал/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 140 тал/,

*** ХХК-ийн тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримтууд /4 хх-ийн 96-108, 247, 3 хх-ийн 152, 114-116 тал/,

Иргэн Э.А, Ч.М, Г.Г, Ц.С нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа /5 хх-ийн 171 тал/,

Гэрч Ө.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бүрдүүлэх материалыг хүлээн авах улс орны эрх бүхий байгууллагатай гэрээ хийсэн байх ёстой. Тухайн байгууллага гадны дадлагажигч нарыг хүлээн авах эрх бүхий байгууллага эсэх талаар Япон улсын дадлагажигчийн сургалтын байгууллага болох OTIT гэх газраас тодруулга авахад Г Л ХХК нь гэрээ байгуулсан байсан. Дадлагажигч хүлээн авах гэрээ гадны бүх байгууллагатай хийдэг стандарт гэрээ байдаг. Ер нь бол дадлагажигч ажилтны бичиг баримтыг гаргах хугацаа 3-6 сарын хооронд байдаг. Энэ хүнд дадлагажигч ажилтан гаргах бүрэн боломж байсан. Тэр хүн 2-3 жил хүн гаргаж чадаагүй байхад манай байгууллага чи хүмүүсийн мөнгийг авсан юм уу гаргаж өг гэж хэлээд 2-3 сар болж байхад тусгай зөвшөөрөл сунгахаас болоод хүн гаргаж өгч чадаагүй байна гэж байхгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 9-10 тал/

Гэрч Ч.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны хавар манай ажлын газрын залуу Олимпиад нь *** гэх олон улсын компани нь Япон улс руу ажиллах хүч гаргаж байгаа юм байна гэж хэлсэн. Би өрөөндөө хамаатны дүүдээ Япон улс руу ажиллах хүч гаргаж байгаа юм байна, чи явах уу гээд утсаар ярьж байтал Б манай өрөөнд орж ирээд асуухаар нь би 3 жилийн хугацаатай Япон улс руу ажиллах хүч явуулж байна гэж хэлсэн. Хэрэв сонирхож байвал энэ хүнтэй очиж уулзаарай гээд С-н дугаар дугаарыг өгсөн. Б С очиж уулзаад бүх материалтай нь танилцсан.  Гэрээ нь 2018 оны 5 дугаар сард дуусах юм байна гэж байсан. Цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 87-88 тал/,

Б.Б иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /5 хх-ийн 140 тал/,

Иргэний хариуцагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 онд байсан санагдаж байна. Би УИХ-ийн гишүүний туслах хийдэг байсан бөгөөд энэ үед хамт ажиллаж байсан Н гишүүний бие төлөөлөгч *** гэдэг эмэгтэй надад хандаж манай найз С гэдэг хүн *** ХХК-д ажилладаг тэдний компани гадаад хүн хүч зуучилдаг найдвартай компани байгаа гэж хэлсэн. ...Ингээд итгэл төрүүлэхүйц байсан тул хүн зуучлан олж өгөхөөр болсон. Гэтэл яваандаа С алга болж үйл ажиллагаа явуулахаа больж Т өөрөө хариуцан ажиллуулдаг болсон. Иргэдийн бүртгэл сургалт зохион байгуулж удахгүй явуулна гэдэг байсан боловч ажил нь удаашраад байсан. Тийм учраас миний бүртгүүлсэн хүмүүс Т-с мөнгөө авах шаардлага тавьсан, гэтэл Т нь ажил бүтсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээрээс 350 хүнийг явуулах зөвшөөрөл гарсан. Ү гэдэг хүний гарын үсэгтэй хэвлэмэл баримт үзүүлсэн. Ингээд хэсэг хугацаанд манайхан тайвширсан бөгөөд мөн явуулах худлаа болж эхэлсэн тул Хөдөлмөр хамгааллын яам руу хүсэлт гаргасан. Гэтэл *** ХХК-ийн 350 хүнийг явуулах зөвшөөрөл өгөөгүй гэж хэлсэн. Иймээс Т мөнгөө нэхэж эхэлсэн. Тийм учир би Т урамшуулал гэж авсан хүмүүсийн мөнгийг эргүүлэн төлсөн...” гэх мэдүүлэг  /5 хх-ийн 141-142 тал/

В овогтой Д иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /6 хх-ийн 118 тал/,

Иргэний хариуцагч В.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны үед санагдаж байна. Тухайн үед сарын 500.000 төгрөгөөс дээш цалинтай, 8 сараас дээш хугацаагаар нийгмийн даатгал төлсөн гэсэн шаардлага тавьж байсан бөгөөд би *** ХХК-д ажилд орох болсон. Тухайн үед Хөдөлмөрийн гэрээг Т гэх хүнтэй байгуулсан. ...*** ХХК нь Япон улс руу гэрээт ажилтан зуучлах тусгай зөвшөөрлийг хөдөлмөрийн яамнаас олгосон. Тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2018 оны хүртэл хүчинтэй байсан санагдаж байна. ...Миний бие баримтаар өгсөн мөнгө байвал би хүлээн зөвшөөрөөд төлнө...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 117 тал/,

Р овогтой С иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /6 хх-ийн 213 тал/,

Иргэний хариуцагч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие *** ХХК-ийн ямар нэгэн албан тушаалд ажиллаж байгаагүй, чи манай байгууллагын менежерийн албан тушаалд ажил гэж санал тавьж байсан тэр үед хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд байгуулаагүй учир албан ёсоор Япон улс руу гэрээт ажилтнаар гарах сонирхолтой хүмүүсийг *** ХХК-ийн ажлын газар болох *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** дээд сургуулийн 4 давхрын *** тоотод санагдаж байна. Уг байранд ирүүлэн танилцуулдаг байсан. *** ХХК-ийн үйл ажиллагааны гэрчилгээ, Япон улс руу гэрээт ажилтан гаргах гэсэн үндсэн чиглэлтэй гэдгийг нь Япон улсаас орж ирсэн барилгын компанийн гэрээ, Монгол хэлний орчуулгатай, оёдлын үйлдвэрийн гэрээ, урилга, нэг хүнийг явуулсан гэдгийг үзүүлсэн материал, бас одоо 3 хүн явах гэж байгаа энэ материал гэж үзүүлдэг байсан. Би итгэж зуучлалын ажил хийсэн юм...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 214-215 тал/,

Иргэний хариуцагч *** Хаан банкны депозит дансны хуулга /5 хх-ийн 9-31, 150-167 тал/, шүүгдэгч М.Т Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-ийн 15-78, 5 хх-ийн 32-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд өөрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх “***" ХХК-ийн нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 04-ий өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Япон улс руу дадлагажигч ажилтан зуучлах тусгай зөвшөөрөл авч, уг зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар сунгуулсан байх боловч 2018 оны 1 сард 3 хүн явуулснаас өөр үйлдэл огт хийгээгүй, Япон Улс руу явуулах бодит боломж бүрдээгүй байхад төрийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг ашиглаж, хүмүүсээс зуучлал, сургалтын хөлс гэж,  

Мөн Солонгос Улс руу ажилтан зуучлах тусгай зөвшөөрөлгүй атлаа тусгай зөвшөөрөлтэй, явуулах квоттой мэт ойлголт төрүүлж бусдаас хууль бусаар мөнгө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг, нэг хохирогчоос аваад нөгөө хохирогчид буцаалт хэлбэрээр шилжүүлж байсан байна.

“***” ХХК нь Япон Улсын ердийн санхүүгийн эрхтэй хуулийн этгээд Олон Улсын ***, мөн Япон улсын *** байгуулагуудтай хийсэн Ур чадварын дадлага явуулах үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд илгээгч болон хариуцагч байгууллага нь ажлын зуучлалтай холбоотой зардлыг гэрээний дагуу харилцан зөвшилцөж хуваарилах, мөн илгээгч байгууллага ур чадварын дадлагажигч нараас Япон улсад ур чадварын дадлагаар Японд ирэхтэй холбогдуулан дадлага дуусах хүртэл хугацаанд аливаа хэлбэрээр төлбөр эсхүл мөнгө, эд хөрөнгө, барьцаа авахыг хориглож зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд хууль тогтоогчийн зүгээс энэ гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хуульчилж өгсөн.

Их хэмжээний хохирол учруулах гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г  ойлгоно гэж заасан байна.

Иймд, шүүгдэгч М.Т 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 27 удаагийн үйлдлээр “...Засгийн газрын шугамаар Япон Улс руу явуулна, ажиллах хүч гаргаж байгаа, ажилд зуучилна, манай компани ажлыг нь олж өгдөг, очоод ихэвчлэн барилгын ажил хийдэг, гэрээт, дадлагажигч ажилтнаар найдвартай явуулна...” гэх зэргээр хохирогч Ч.Н, Т.Б, С.Д, Г.Г, М.Э, Э.З, Г.Т, Б.О, Д.У, Ц.М, Б.А, Б.С, Д.О, Ц.О, Ш.М, БТ, Ж.Г, Б.У, У.Лхагвадорж, Д.Н, Д.А, М.Т нарыг хуурч, тэдгээртэй Япон Улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх тухай гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн, нийт 111.200.000 төгрөгийг,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр “...Бүгд Найрамдах Солонгос улс руу найдвартай явуулна, эхний ээлжид төлбөр өгсөн 20 хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжтой виз гаргаж явуулна...” гэж хуурч, Дадлагажигч бэлтгэх гэрээ байгуулах замаар хохирогч Ц.Ч, Н.Б, Б.А, Н.Ю нараас нийт 23.300.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 134.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинж болох хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө, мөн дараа нь үйлдэгдсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасны дагуу шүүгдэгч М.Т үйлдэлд Шинэчилсэн Эрүүгийн хуулийг хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болно.   

Иймд шүүгдэгч М.Т 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Япон улс болон БНСУ-д гэрээгээр ажиллуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 26 хохирогчид 134.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

М.Т холбогдох эрүүгийн 1909033111204 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокуророос анх 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 301б дугаартай яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2208 дугаартай “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” захирамжаар Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хүлээн авч, 2020 оны 12  дугаар сарын 07-ны өдрийн 2175 дугаартай шүүгчийн захирамжаар Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Ингээд дахин прокуророос 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд ирүүлэхдээ иргэний хариуцагчаар Р.С татаж, мэдүүлэг авах, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгдэгчид танилцуулан дахин мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл өмнөх шүүх хуралдаанаар тогтоогдсон эргэлзээтэй байдлыг буюу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна. 

Иймд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг үйлдэл тус бүрээр дүгнэн, шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн хохирогч нарын эрх ашиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түргэн шуурхай явуулах зорилтот нийцнэ гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. 

Тодруулбал, яллах дүгнэлтэд зарим гэмт хэрэг гарсан цаг хугацаа, учруулсан хохирлын талаар улсын яллагч хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэйгээр тодорхойлсон зөрчил байгааг тэмдэглэж, хохирогч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, шүүгдэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг дүгнэн:

Хохирогч Г.Г 5 сая төгрөг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэснийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр,

Б.О 3 сая төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэснийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр,

М.Э 3 сая төгрөг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэснийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр,

Ц.М 3.5 сая төгрөг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэснийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр,

Г.Т 4000.000 төгрөг гэснийг 4.500.000 төгрөг,

Э.З 4 сая төгрөг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэснийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр,

Б.А 3.7 сая төгрөг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэснийг Э.А 3.7 сая төгрөг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр,

У.Л 5 сая төгрөг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэснийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр,

Ц.О 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 3.5 сая төгрөг гэснийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр,

Ц.Ч 3.5 сая төгрөг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэснийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр,

Н.Б 4.8 сая төгрөг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэснийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 2.300.000 төгрөг, нийт 4.8 сая төгрөг гэж,

Б.А 5 сая төгрөг 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэснийг 2018 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд,

Н.Ю 10 сая төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэснийг

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 5 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөг, нийт 10.000.000 төгрөг гэж, мөн яллах дүгнэлтийн хавсралтаар шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулбал зохих хохирол, төлбөрт төлөгдсөн хохирлыг хасаж тооцоогүй, давхардуулан гаргуулахаар тусгасан байгааг тус тус зөвтгөж шийдвэрлэсэн болно. 

Хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн сүүлийн үйлдэл нь хохирогч М.Т 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** кино театрын урд байрлах хаан банкны салбараас 4.000.000 төгрөг шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд зааснаар тус шүүхийн харьяалалд хамаарч байгааг тэмдэглэх шаардлагатай байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Т гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, шүүгдэгчийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 26 хохирогчид нийт 134.500.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохирол бусдад учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд шүүгдэгч М.Т нь хохирлоос Ц.Ч 1.200.000 төгрөгийг, Б.У 600.000 төгрөгийг, Д.У 600.000 төгрөг, Э.З 900.000 төгрөг, Э.А 750.000 төгрөг, Д.О 4.000.000 төгрөг, Н.Ю 1.200.000 төгрөг, М.Т 4.500.000 төгрөг, У.Л 4.000.000 төгрөг, нийт 17.750.000 төгрөгийг,   

Иргэний хариуцагч Р.С нь Г.Т 1.500.000 төгрөг, Д.У 2.400.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг,

Иргэний хариуцагч Б.Б нь хохирогч Б.Т 1.000.000 төгрөг, У.Л 500.000 төгрөг, Д.О 2.000.000 төгрөг, Ж.Г 700.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг,

Иргэний хариуцагч В.Д нь Д.А 100.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч Э.З, Б.Т нарын хохирлын асуудлыг шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүх хохирогч Э.З, Б.Т нарт учирсан хохирлыг энэ шийтгэх тогтоолоор давхардуулан шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж, нэр бүхий 24 хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд:

Шүүгдэгч М.Т нийт 91.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ч 2.300.000 төгрөг, хохирогч Ш.М 6.000.000 төгрөг, хохирогч Ц.М 3.000.000 төгрөг, хохирогч Д.Н 3.000.000 төгрөг, хохирогч М.Э 3.000.000 төгрөг, хохирогч Б.О 3.000.000 төгрөг, хохирогч Б.У 2.400.000 төгрөг, хохирогч Т.Б  6.000.000 төгрөг, хохирогч С.Д 3.000.000 төгрөг, хохирогч Д.У 5.400.000 төгрөг, хохирогч Д.А 3.000.000 төгрөг, хохирогч Г.Т 3.000.000 төгрөг, хохирогч Э.А 2.250.000 төгрөг, хохирогч Н.Б 4.800.000 төгрөг, хохирогч Б.С 4.500.000 төгрөг, хохирогч Д.О 2.000.000 төгрөг, хохирогч Б.А 5.000.000 төгрөг, хохирогч Н.Ю 8.800.000 төгрөг, хохирогч М.Т 5.500.000 төгрөг, хохирогч Ч.Н 4.500.000 төгрөг, хохирогч У.Л 500.000 төгрөг, хохирогч Ц.О 3.000.000 төгрөг, хохирогч Г.Г 3.000.000 төгрөг, хохирогч Ж.Г 4,300.000 төгрөгийг, иргэний хариуцагч В.Д нийт 4.600.000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М 1.000.000 төгрөг, хохирогч Ц.М 500.000 төгрөг, хохирогч Д.Н 500.000 төгрөг, хохирогч Б.У 500.000 төгрөг, хохирогч Д.А 400.000 төгрөг, хохирогч Э.А 700.000 төгрөг, хохирогч Ц.О 500.000 төгрөг, хохирогч Г.Г 500.000 төгрөгийг,

иргэний хариуцагч Р.С нийт 600.000 төгрөг гаргуулж хохирогч Д.У тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хариуцагч Б.Б нь хариуцвал зохих хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчим болон 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Шүүгдэгч М.Т хувийн байдалтай холбоотойгоор бүрэн дунд боловсролын гэрчилгээ, жолооны үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба тэрээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40а байрны 6 тоотод оршин суудаг, урьд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дуусан байна. 

Шүүгдэгч Т.Т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргээс “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 405 тоотод байрлах *** ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд ах Н, Н нарыг Япон Улс руу явуулна, квот байна гэж хуурч, хохирогч Э.Э 10.000.000 төгрөг залилан авсан...” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргээс “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо Спортын төв ордны орчимд “Япон хэлний сургалтад хамруулж 3 жилийн хугацаатай найдвартай Япон улс руу явуулна” гэж хуурч хохирогч *** 7.500.000 төгрөгийг залилан авсан...” гэх хэргийг тусгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлоогүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр прокурорт буцаасугай.

3. Шүүгдэгч *** овгийн *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Т нийт 91.250.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ч 2.300.000 төгрөг, хохирогч Ш.Мө 6.000.000 төгрөг, хохирогч Ц.М 3.000.000 төгрөг, хохирогч Д.Н 3.000.000 төгрөг, хохирогч М.Э3.000.000 төгрөг, хохирогч Б.О 3.000.000 төгрөг, хохирогч Б.У 2.400.000 төгрөг, хохирогч Т.Б  6.000.000 төгрөг, хохирогч С.Д 3.000.000 төгрөг, хохирогч Д.У 5.400.000 төгрөг, хохирогч Д.А 3.000.000 төгрөг, хохирогч Г.Т 3.000.000 төгрөг, хохирогч Э.А 2.250.000 төгрөг, хохирогч Н.Б 4.800.000 төгрөг, хохирогч Б.С 4.500.000 төгрөг, хохирогч Д.О 2.000.000 төгрөг, хохирогч Б.А 5.000.000 төгрөг, хохирогч Н.Ю 8.8000.000 төгрөг, хохирогч М.Т 5.500.000 төгрөг, хохирогч Ч.Н 4.500.000 төгрөг, хохирогч У.Л 500.000 төгрөг, хохирогч Ц.О 3.000.000 төгрөг, хохирогч Г.Г 3.000.000 төгрөг, хохирогч Ж.Г 4.300.000 төгрөг,

иргэний хариуцагч В.Д нийт 4.600.000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М 1.000.000 төгрөг, хохирогч Ц.М 500.000 төгрөг, хохирогч Д.Н 500.000 төгрөг, хохирогч Б.У 500.000 төгрөг, хохирогч Д.А 400.000 төгрөг, хохирогч Э.А 700.000 төгрөг, хохирогч Ц.О 500.000 төгрөг, хохирогч Г.Г 500.000 төгрөг,

иргэний хариуцагч Р.С нийт 600.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.У тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА