Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/343

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд,

            Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Г холбогдох эрүүгийн 2102000000010 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ...-ний өдөр .......аймгийн ........... суманд төрсөн, ... настай, ......., ........ боловсролтой, ...... мэргэжилтэй, ................ ажиллуулдаг, ам бүл .., ......... хамт ........... дүүргийн .. дүгээр хороо, ......... гудамжны ...... тоотод оршин суух, /РД:*************/,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

            2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Т овогт Б.Г.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 4.804 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах хэлтсийн даргын тогтоол /хх-ийн 5 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн шалгах тест ашигласан тухай “Тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганы ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас илэрч Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 8-10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын иргэн Б.Г биед Хар тамхитай тэмцэх газрын 402 дугаартай өрөөнд үзлэг хийх үеэр биеэс нь хураан авсан №1 дугаараар дугаарласан зип лок түгжээтэй ууттай, уутны хамтаар 2.6 грамм жинтэй өвс мэт зүйл, №2 дугаараар дугаарласан чүдэнзний хайрцагны хамтаар 5.5 грамм жинтэй нунтаг өвс мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, гэрэл зураг, Б.Г биед үзлэг хийж, биологийн шээсээс дээж авч, шинжээч томилсон тогтоол зэргийг хүчинтэйд тооцуулахаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна...” гэх санал /хх-ийн 11 тал/,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаартай Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай “...Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Б нь 183 дугаартай гэмт хэргийн талаар гомдол мэдээлэлд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан.

Б.Г биед үзлэг хийсэн ажиллагаа, үзлэгээр №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай, уутны хамт 2,6 грамм жинтэй нунтаг өвс мэт зүйл, №1 гэж дугаарласан чүдэнзний хайрцгийн хамт 5.5 грамм жинтэй нунтаг өвс мэт зүйл зэрэг эд зүйлийг хураан авсан ажиллагаа,

Б.Г биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах зорилгоор биологийн дээж болох шээс авч шалгасан ажиллагаа нь хэрэгт ач холбогдолтой байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай,

Энэ шийдвэрийн талаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Б мэдэгдсүгэй...” гэх прокурорын тогтоол, /хх-ийн 12-13 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол /хх-ийн 14 тал/,

Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 82 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 24-25 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 78 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Б.Г 2020-12-15 гэсэн хаягтай шээснээс шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28, 29 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1231 дугаартай “...1. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.Г- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Б.Г нь болсон хэргээс болж сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.

5. Б.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хороо ... давхарт байрлах Урлан дээр очиж найз Түвшинөөс уран зургийн материал авахаар болсон. Урлан ортол баахан хүмүүс байсан. Би уг бодисыг хэн нэгнээс аваагүй, хэн нэгэнд өгөөгүй. Би өвсийг авахдаа согтуу явж байгаад танихгүй хүнээс авч байсан. Баригдахаасаа 1-2 хоногийн өмнө хэрэглэчихсэн байсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 00-оос тэрийг чүдэнз байна гэж бодоод аваад гарсан. Маргааш нь аваачиж өгнө гэж бодож байсан. Тэр өвсийг хэрэглэсэн. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг ,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү бол багаасаа их зураг зурсан. Нийслэлийн 16 дугаар дунд сургууль төгсөөд Гандийн нэрэмжит сургуульд зураачийн ангийг төгсөж байсан. Тэгээд шалгалтаа өгөөд Соёл урлагийн дээд сургуулийн Дүрслэх урлагийн сургуульд суралцсан. Албан ёсоор бол төгсөөгүй байгаа. 3 жил гаран сурсан. Зан араншны хувьд их л зөөлөн, хүнийг үгээр. Хүний үг дагах дуртай шүү ер нь. Тамхи татаад, найз нөхөдтэйгөө бол нийлэх үедээ пиво уучихдаг. Зураг зурж байхдаа хааяа нэг зохих ёсоор пиво уудаг. Сүүлийн үед нэлээн тамхинд орсон. Пиво л их уугаад байдаг юм. Архи уудаггүй юм. Пиво уугаад ирлээ ээжээ гээд л ороод ирдэг юм. Ер нь амьтан тэжээж зураг зурна. Нохой тэжээх дуртай. Манайхтай ойрхон нэг урлан түрээсэлсэн байгаа. Манай гэр бараг хажууд нь шахуу юм чинь ойр ойрхон орж гардаг. Одоо юу ярих вэ дээ. Надад хэцүү л байна. Ийм зүйл болохоор хүнд байна аав нь багш л даа. Камераа асаа гээд юу хийж байгааг нь хараад л байдаг байсан. Одоо нөхөр бид хоёртой байдаг. Захиалгын зураг авч их зурдаг. Заримдаа шөнөжин зураад л байж байдаг. Гэр ойрхон болохоор тэр доороо ороод ирдэг. Хүүхдэд бол хачин сайн. Ахынхаа хүүхдүүдэд бол тор тороор нь юм авч ирнэ. Амьтанд их дуртай, нохойн гөлөг муурын зулзага байсан ч тэжээдэг. Амь ирсэн амьтныхаа хоолыг бол тасалдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,  оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 36, 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, нийгмийн даатгалын шимтгэл /хх-ийн 38 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 40-41 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 43-46 тал/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал /46-52 тал/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 53, 55 тал/, Суллагдсан хүмүүст олгодог зан байдлын талаарх тодорхойлолт /хх-ийн 54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а дүгээр байр Б1 давхарт өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 4.804 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

 Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 82 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм байна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 78 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Б.Г 2020-12-15 гэсэн хаягтай шээснээс шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а дүгээр байр Б1 давхарт 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 4.804 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Харин, шүүгдэгч Б.Г тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн /хэзээ, хаана, яаж үйлдсэн/ шинж хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч Б.Г өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Б.Г гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1231 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан шүүгдэгч Б.Г биеэс хураан авсан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, чүдэнзний /цаасан/ хайрцагт хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлс нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм өвс мэт зүйлийг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г хорих ял оногдуулсантай тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагь ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм өвс мэт зүйлийг зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА