Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/328

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

хохирогч

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 1805058711337 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа эрх зүйн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2*******, *******ы *******од оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

 урьд нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  /РД:УШ*******/ ******* овогт *******ын *******.  

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй авто угаалгын орчимд иргэн ээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлэн өөрийн Хаан банкны дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлж авсан,

-2018 оны 02 дугаар сард ийн нөхөр болох т мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн т Хонда фит загварын тээврийн хэрэгслийг авч өгөхөөр тохиролцон 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлж авсан,

-2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн паркт байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийн авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон, итгэлийг урвуулан ашиглаж иргэн д 3.500.000 төгрөгийн хохирол, иргэн т 4.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохиролыг , нарт бэлнээр болон дансаар төлж барагдуулсан. Би ын ажил амьдралд маш их тусалж байсан. Миний эрүүл мэнд тааруу тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Өмнөх шүүх хуралдаанд манай эхнэр бид хоёр *******аас хохиролоо бүрэн авсан гэж шүүхэд мэдүүлсэн нь *******ийн аав ээж хоёр нь хохиролыг чинь төлнө, нэг сарын хугацаа хэрэгтэй байна гэхээр нь эхнэр бид хоёр итгэсэн юм. Гэтэл энэ хугацаанд бид хоёрын хохирол төлөгдөөгүй бөгөөд *******ийн ээж нь хохиролоо шүүхдээд аваарай гэж хэлсэн. Ийм асуудал болсон учир бид давж заалдах гомдол гаргасан юм. Ер нь бол *******ийн ээж, манай эхнэр хоёрын маргаан бас нөлөөлөөд байгаа. Энэ шүүх хуралдаанд би үнэн зөв мэдүүлж байна. Худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээхийг ойлгож байна. ******* манай эхнэр д төлөх 3.500.000 төгрөгийн хохиролоос 800.000 төгрөгийг өгсөн. Одоо 2.700.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ******* надад төлөх 4.800.000 төгрөгөөс нийт 2.950.000 төгрөг төлсөн. Одоо 1.850.000 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл байгаа. бид хоёрт нийлээд 4.550.000 төгрөг төлөгдөөгүй  байгаа юм” гэв.

Хавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтанд: “, бид гурав Солонгос улсын гэрээний ажилчин бүртгүүлж явуулна, манай ээжийн таньдаг хүн байгаа гэж хэлэхээр нь Тоёота приус 20 маркийн 17-68 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр тооцож 2018 оны 02 дугаар сард өгөөд Солонгос улсын виз гаргуулахаар тохирсон юм. Тэгэхэд ойролцоогоор 3 сар орчим болно, тэгээд бүтнэ гэж хэлж байсан. Ээжийнх нь компанийн хүмүүс байдаг найдвартай гаргадаг юм гэж хэлж авсан юм. Одоо нь солонгос улсад ажил хийж байгаа, харин нь Улаанбаатар хотод байгаа, мөнгөө нэхэмжлэхгүй гэж хэлж байсан. Үүнд 3.500.000 төгрөг. 2017 оны 9 дүгээр сард ******* нь Төрийн банканд ажилладаг байхдаа би танай байрыг 0.5 хувийн зээлэнд хамруулаад зээл аваад өгье гэж хэлсэн бөгөөд тухайн үед бид нар *******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл ******* нь Амарболд гэх хүнд барьцаалж зээл аваад тэр хүн нь мөнгөө өгөхгүй болохоор нь”Рояал Файнд” ББСБ-д барьцаалж мөнгөө асан тиймээс  ББСБ-ын төлбөрийг төлбөр төлөөгүй учраас хураагдах гэж байна шүү гэж Амарболд гэх хүн нь ирж хэлсэн юм. Уг асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. “Фүжи капитал” ББСБ-д 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж 4.500.000 төгрөгийн зээл аваад тухайн мөнгөнөөс би 2.500.000 төгрөгийг авсан, харин ******* нь 2.000.000 төгрөгийг нь аваад бид хоёр 12 сарын хугацаатай зээлээд эхний 6 сарын төлбөрийг ******* төлөх ёстой байснаас нэг ч удаа төлөөгүй бөгөөд надад болж төлж байгаа гэж хэлж байсан. Д.Эрдэнэсүрэн, ******* нартай хамт уулзахад Д.Эрдэнэсүрэн, ******* хоёр хоорондоо тохирч, П.Эрдэнэсүрэнгийн Хонда фит загварын тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр зарахаар болоод приус 30 загварын тээврийн хэрэгсэл авч өгөхөөр болсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг намайг 1.000.000 төгрөгөөр авах уу, мөнгөө *******ийн данс руу шилжүүлчих гэхээр нь би *******аас авах ёстой мөнгөө аваад 800.000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл ******* нь Д.Эрдэнэсүрэнд приус 30 маркийн тээврийн хэрэгслийг огт авч өгөөгүй бөгөөд түүнээс болж би 800.000 төгрөгөөр хохирч байна. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Парк дээр Пицца гэх нэртэй газар нээсэн бөгөөд анх хоолны зөвшөөрөл авах гэж байхад *******ийн эгч нь Чингэлтэй дүүргийн Мэргэжилийн хяналтын газар ажилладаг, чи 1.000.000 төгрөг шилжүүлчих тэгээд асуудалгүй хоолны зөвшөөрөл гаргаад өгье гэж хэлж байсан. Гэтэл тэр талаар ямар нэгэн зөвшөөрөл гаргаж өгөөгүй бөгөөд би тухайн мөнгийг 500.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн юм.  ******* нь анхнаасаа надад зөвшөөрөл гаргаж өгөх бодолгүй байсан бөгөөд намайг хуурч надад хохирол учруулсан юм. Харин наадмаар хүй 7 худаг юм уу, стадион дээр зөвшөөрөл гаргаж өгнө гэж ярьж байсан ч надаас ямар нэгэн мөнгө аваагүй. Үүнээс 500.000 төгрөг. 2017 оны миний 700D маркийн гэрэл зургийн аппаратыг авч байсан. Тухайн үедээ надад хэд хоног хэрэгтэй байна гэж хэлээд авсан бөгөөд сүүлд надад миний гэрэл зургийн аппаратыг авч ирж өгсөн юм. Тиймээс энэ асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо надад 4.800.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...Бид хоёр оюутан байх үеэс эхлээд байнгын холбоотой байж байсан бөгөөд мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Тэгээд 2018 оноос хойш мөнгөө буцаан өгөхөө больсон юм...одоо бусад бүх хүмүүс нь хохиролоо аваад шүүх, цагдаагаар яваад дуусчихсан. Энэ асуудлаар ******* 2 удаа ял авчихсан. Одоо ганцхан манай асуудал байгаа юм. Бусад хүмүүс нь хохиролгүй болсон гэж байсан. Би *******ид өгсөн 4.800.000 төгрөгөө авмаар байна. ******* нь намайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэлд тулгуурлаж хуурч мөнгө аваад өгөхгүй залилсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/,

Хохирогч мөрдөн байцаалтанд: “2018 оны 01 дүгээр сард манай нөхрийн найз болох ******* нь манай ажиллуулдаг караокед ирэхдээ би Солонгос руу гэрээт ажилтнаар найдвартай явуулна таньдаг ах маань виз гаргаж өгдөг гэхээр нь нөхөр бид 2 явахаар шийдээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичил хорооллын хажууханд ******* нэртэй авто угаалгын газрын гадна *******ийн гэсэн данс руу 3.500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн. ******* манай нөхөр бид хоёрыг  2018 оны 5 дугаар сард явуулж өгнө гэсэн. Тэгээд 5-р сар болоход эрүүл мэндийн шалгалтанд хүмүүс орж байгаа чиний виз дарагдчихсан байгаа 6 дугаар сард явуулна гэсэн. Тэгээд 6 дугаар сар болоход гэрээний ажилтан явуулахгүй байгаа хүлээж бай гээд тэгээд сүүлдээ хугацаагаа сунгаад байхаар нь мөнгөө авья гэсэн чинь би хүнд хулхидуулчихсан мөнгийг чинь 10 дугаар сард өгье гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд “Би , нарыг өмнө нь таньдаг байсан бөгөөд тай багаасаа найзалсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар ******* авто угаалгын төвд байхад уулзаад надад 3.500.000 төгрөгийг шилжүүлээд БНСУ-руу явуулж өгөх хүнд хэлж өгье гэж хэлсэн юм. Тэгээд мөн тус сард 17-68 УНР улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр тооцож , нарын хамт БНСУ-руу явуулахад хөөцөлдөж өгье гэсэн юм. Түүнээс одоо 3.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...Би Эрдэнэсүрэнтэй уулзахад намайг Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл аваад өг гэж хэлээд миний данс руу аар 800.000 төгрөг хийлгэсэн. Би Эрдэнэсүрэнд чи энэ 800.000 төгрөг дээр мөнгө нэмж байгаад машин авахуулчих, миний дансанд байж байг гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэсүрэн нь тай машинаа худалдахаар тохирсон байсныг би мэдээгүй, тэгээд Эрдэнэсүрэн надад өгөх ёстой машины мөнгөө ч өгөлгүй т өгөлгүй алга болчихсон юм. нар нь 2018 онд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд паркийн Пицца ажиллуулах гэсэн юм чи зөвшөөрөл аваад өгөөч гэхээр нь би тухайн газрын үйл ажиллагааг нь асуудалгүй болгож өгье гээд одоог хүртэл пиццаны газар нь ямар нэгэн асуудалгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Одоо би болон нарт нийт 8.300.000  төгрөгийн өглөгтэй байгаад үүнээс 2.250.000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн юм. Би одоо 6.050.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Би өөрөө ерөнхийдөө байнга бэлэн мөнгөтэй явж байдаг байсан учраас тухайн хэлж авсан мөнгөө хүмүүст бэлнээр өгөөд, өөрийн дансанд байгаа мөнгөө хувьдаа ашиглачихдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/,

*******ийн дугаарын ХААН банкны дансанд Т.Мөнгэрэлээс 3.500.000 төгрөгийг munhgerel гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн орлогын баримт /1хх-ийн 158/,

 аас гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 800.000 төгрөгийн орлогын баримт /1хх-ийн 159/,

 аас гэрчилгээний үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 500.000 төгрөгийн орлогын баримт /1хх- ийн 160/,

*******аас ын 1 дугаарын дансанд 999.999,99, 750.000, төгрөгийг ******* ******* гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн зарлагын баримт  /1хх-ийн 204/,

ын дансанд орлого гэх гүйлгээний утгатай 250.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн зарлагын баримт /1хх-ийн 159/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 132/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1*******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй авто угаалгын орчимд хохирогч ээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлж өөрийн Хаан банкны дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлж авсан,

-2018 оны 02 дугаар сард хохирогч ийн нөхөр т мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч т “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг авч өгнө гэж хэлж 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлж авсан,

-2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн паркт байрлах парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийн авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...одоо би болон нарт нийт 8.300.000 төгрөгийн өглөгтэй байгаад үүнээс 2.250.000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн юм. Би одоо 6.050.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Би өөрөө ерөнхийдөө байнга бэлэн мөнгөтэй явж байдаг байсан учраас тухайн хэлж авсан мөнгөө хүмүүст бэлнээр өгөөд, өөрийн дансанд байгаа мөнгөө хувьдаа ашиглачихдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/, хохирогч ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  “...******* нь манай ажиллуулдаг караокед ирэхдээ би Солонгос руу гэрээт ажилтнаар найдвартай явуулна таньдаг ах маань виз гаргаж өгдөг гэхээр нь нөхөр бид 2 явахаар шийдээд...*******ийн гэсэн данс руу 3.500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/, хохирогч ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Би *******ид өгсөн 4.800.000 төгрөгөө буцаан авмаар байна. ******* нь намайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэл дээр тулгуурлаж хуурч мөнгө аваад өгөхгүй залилсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/, *******ийн дугаарын хаан банкны дансанд , нараас мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 159-160/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******  нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч ээс 3.500.000 төгрөгийг  БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлж өөрийн дансаар шилжүүлж авсан, хохирогч аас мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч т “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг авч өгнө гэж хэлж 800.000 төгрөгийг шилжүүлж авсан,  Хүүхдийн паркт байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийг авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан” нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцов.  

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.          

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******ид шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тайлбар, санал дүгнэлт гаргалаа.

 Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, урьд нь бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэгт шүүхээс 2 удаа гэм буруутайд тооцогдсон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ болон  үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

******* урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн, 

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч ******* хохирогч ,  нарыг залилсан үйлдлүүд нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс  2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд ******* урьд нь шүүхээр 2 удаа залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл дээрхи шүүхийн шийтгэх тогтоолууд гарахаас өмнөх үйлдлүүд шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

Хохиролын хувьд өмнөх шүүх хуралдаан дээр хохирогч ,  нарт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж гарын үсэг зуруулсан бөгөөд хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт  “*******аас хохиролоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг шүүх үндэслэн шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, мөн түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүхийн уг шийдвэрт хохирогч нар “******* хохиролоо барагдуулахгүй алга болсон...” гэсэн агуулга бүхий  гомдол гаргаснаар *******ид холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/378 дугаартай магадлалд “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой төлөгдсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэн 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.” гэж дүгнэсэн байна.

Иймд шүүхээс хохирогч т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг удаа дараа тайлбарлаж, сануулсан болно.      

Хохирогч шүүхэд дахин худал мэдүүлсэн бол Эрүүгийн хуульд заасан хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “******* нь манай эхнэр д төлөх 3.500.000 төгрөгийн хохиролоос 800.000 төгрөгийг өгсөн,  2.700.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Надад төлөх 4.800.000 төгрөгийн хохиролоос нийт 2.950.000 төгрөг төлсөн. Одоо 1.850.000 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй. бид хоёрт нийлээд 4.550.000 төгрөг төлөгдөөгүй  байгаа юм” гэж мэдүүлсэн. д бэлнээр төлөгдсөн 800.000 төгрөг, т удаа дараагийн гүйлгээ болон бэлнээр 1.200.000+1000.000+750.000=2.950.000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч ******* мэдүүлж, мөн хохирогч хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүгдэгч *******ийн залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч д 3.500.000 төгрөгийн, хохирогч т 4.800.000 төгрөгийн буюу 

бусдад нийт 8.300.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирогч д 800.000 төгрөгийн, хохирогч т 2.950.000 төгрөгийн (800.000+ 2.950.000 =3750.000) хохирол тус тус төлөгдсөнийг хасаж тооцож, үлдэгдэл 4.450.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч д 2.700.000 төгрөг, хохирогч т 1.850.000 төгрөг олгохоор шүүх шийдвэрлэв.  

******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. *******ийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас нийт 4.450.000 төгрөг гаргуулж хохирогч д 2.700.000 төгрөг, хохирогч т 1.850.000 төгрөг олгосугай. 

6. *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******ийг цагдан хорьсоныг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ