Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/327

 

           

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

хохирогч Ч.М-

шүүгдэгч Б.О-, У.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-, У.Х- нарт холбогдох эрүүгийн 2105000000303 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, ” ломбардад салбар хариуцсан эрхлэгч ажилтай, ам бүл 4, дүү, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Булгийн  дүгээр гудамж  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар байр  тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:/  Б.О-.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны дүгээр сарын 08-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кебаб хаус” хоолны газарт кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Баянгол сум*******, ******* дүгээр хэсэг гудамж ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ******* тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:РЮ*******/  У.Х-.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.О- У.Х- нар бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 57 тоотод хохирогч Ч.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвууны зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээр маргахгүй. Ч.М-ын биед У.Х-түрүүлж хүрсэн. Хохирогчид 270000 төгрөг өгсөн. Нотлох баримтын хүрээнд хохиролыг төлнө” гэв.

Шүүгдэгч У.Х- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Харамсаж байна.” гэв.

Хохирогч Ч.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Б.О- би 14 жил үерхэж нөхөрлөж байна.  Намайг найз Б.О- дүү Хулантайгаа бүлэглэж зодсонд би гомдолтой байна. Би хагалгаанд орох тул цаашид гарах хохиролоо нэхэмжилнэ” гэв. 

 Хавтаст хэргээс хохирогч Ч.М- мөрдөн байцаалтанд “2021 оны 03 дугаар сарын 07-ны орой найз Б.О- ******* дугаар руу залгахад Б.О- нь намайг гэртээ хүрээд ир манайд тал шил виски байна гэхээр нь би Б.О- гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 73-57 тоот гэрт нь очсон юм. Би очихдоо “голд” нэртэй нэг шил 0,75 литрийн архи авч орсон. Тэгээд Б.О- бид хоёр цай уугаад юм яриад сууж байгаад архиа задлаад уугаад сууж байхад У.Х-гэх нэртэй Б.О- дүү гаднаас орж ирээд “чи намайг орой шалдан нүцгэн гараад явчихдаг юм байна гэж эгчид  хэлсэн байна лээ”  над руу ирээд  намайг үснээс зулгааж хоёр гараараа ээлжлээд нүүр хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд цохисон. Тэгэхэд Б.О- нь хажуугаас У.Х-гуай болиорой би зодох мөрөөрөө зодож, гүйцээх мөрөөрөө гүйцээнэ гэсэн. Тэгэхэд У.Х-цохихоо больсон тэгэхэд Б.О- намайг  үсдэж газар унагаагаад миний ах дүү нар шалдан нүцгэн гарч орох та нарт хамаагүй гээд дээр гараад нүүр хэсгээр шал мөргүүлчихээд чирээд босохгүй байсан. Би гарч зугатаах гэхээр намайг Б.О- араас татаж унагаагаад миний нүүр, хоолой хэсэгт цохисон тэгэхэд цаанаас У.Х-ирээд миний толгой нүүр хэсэгт тэгээд би гарах гэхээр гаргахгүй байсан. Тэгээд хаалга түгжчихсэн байсан би зугтаах гэхээр миний хоолойг боогоод зодож цохисон тэгэхэд цаанаас У.Х-над руу гүйж ирээд толгой, нүүр хэсэгт цохиод байсан. Тэгтэл цаанаас ууж байсан тал шил вискиний шилээрээ У.Х-намайг цохих гэтэл Б.О- нь болиулсан тэгэхэд Б.О- нь намайг гараараа цохино гээд намайг нүүрээр газар мөргүүлээд байсан. У.Х-нь Оюубаярт  хандан наадах чинь олон юм ярьдаг гэлүү, таны тухай ч гэсэн олон юм ярьдаг гэлүү гээд дайраад байсан. Тэгээд би зодуулсаар байгаад 2021 оны 3 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг болтол зодож цохиулаад нөхөр рүүгээ залгахад утсаа аваагүй. Тэгээд би нөхөр ирсэн байна гээд худлаа хэлсэн чинь миний дээр гараад цохиод байхаар нь би Б.О- хазсан, Хуланг өөрөөсөө холдуулах гээд базаад түлхсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн цагдаа нар ирэхээр нь би Б.О-т хандан чамайг хуулиар нь шийдүүлнэ гэж хэлээд нүүрэн хэсэгт нь хоёр удаа алгадсан. Тэгээд Б.О- бид хоёр хамт цагдаагийн газар ирсэн. Тухайн үед Хулан, Б.О- бид гурав байсан. Бид гурав согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, болсон үйл явдлаа бүгдийг нь мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг   /хх-ийн 11-12/,

Яллагдагчаар Б.О- мөрдөн байцаалтанд “2021 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг болж байхад манай найз Ч.М- 1 шил чингис нэртэй 0,75 литрийн архи авчирсан. Манай гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо 73-57 тоотод ирсэн. Ч.М- бид хоёр уг архи хувааж уугаад юм яриад сууж байтал манай дүү Хуланг яриад “танай дүү аймаар явдалтай” гээд ярьж байхад У.Х-ажлаа тараад гаднаас гэрт орж ирж таараад У.Х-Ч.М-д уурлаад би тэгж явах хүн биш гээд Ч.М-ын дээр нь гараад суучихсан нүүр рүү нь алгадсан. Би дундуур  нь ороод салгаад Ч.М-ын дээр нь гарч суусан тэгээд амыг нь дарахад Ч.М- миний баруун хөлийн өвдөгний хажуугаас хазсан. Тэгээд би Ч.М-ыг нэлээн удаан үсдэж дараад босгоогүй тэгэхэд Ч.М- гарч явна гээд байхаар нь би явуулахгүй гээд нөхөрт чинь хүлээлгэж өгнө, нэг бол цагдаа дууд гэсэн тэгээд 05 цагийн үед Ч.М- гараад цагдаа дагуулаад ирсэн. Ч.М- манай дүү Хуланг хэл амаар доромжлоод тэгээд маргасан. Би Ч.М-ын дээр нь гарж суугаад үснээс нь зулгаасан, хөдлөхгүй байсан. Тэгэхэд гарч явна гээд миний хөлөөс хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/

Яллагдагчаар У.Х- мөрдөн байцаалтанд “2021 оны 3 дугаар сарын 07-ны шөнө ажлаа тараад гэртээ буюу Баянгол дүүргийн 73-57 тоотод 00 цаг өнгөрч байхад ирэхэд манай эгч Б.О- найз Ч.М-тай хамт байсан. Тэгээд намайг үүдээр  ороход эгч хаагуур яваад байгаа юм бэ гэсэн би ажлаа тараад ирж байна гэхэд хүмүүс чамайг шөнө оройгоор яваад байна гээд байна. Ч.М- хүртэл тэгж ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би ажил 00 цагаас тараад гэртээ ирэхэд ийм уддаг гэж хэлээд өрөөндөө ороод гарч ирэхэд эгч мах хэрчиж байсан тэгээд Ч.М-тай би гадуур яваагүй гээд маргалдаад Ч.М- эгч орилоод байхаар нь би алгадаж унагаагаад дээр нь гарч суугаад амыг нь дарсан тэгэхэд эгч Б.О- ирээд салгаад намайг зүгээр байж бай гэсэн. Тэгээд Ч.М- эгч явна гээд байсан тэгэхэд Б.О- явуулахгүй гэсэн тэгээд орилоод байхаар нь Б.О- Ч.М-ын амыг дараад дээр нь гарч суугаад үснээс нь зулгаасан. Тэгээд би өрөөндөө ороод унтчихсан. Тухайн үед Б.О-, Ч.М- бид гурав байсан. Ч.М- Б.О- хоёр маргалдаад Б.О- Ч.М-ын үснээс нь зулгааж дараад байж байхад нь Ч.М- Б.О- хөлөөс хазчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2078 дугаартай “Ч.М-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвууны зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, ял шалгах хуудас /хх-ийн 75/, У.Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/, ял шалгах хуудас /хх-ийн 91/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                     

2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 57 тоотод найз нөхдийн харилцаатай Б.О-, Ч.М- нар хамтран архидаж байхад гаднаас Б.О-ын хамаатны дүү У.Х- орж ирж Ч.М-ыг “чи намайг орой шалдан нүцгэн гараад явчихдаг юм байна гэж эгчид  хэлсэн байна лээ” гэснээс үүдэлтэйгээр харилцан маргалдаж У.Х- нь Ч.М-ын биед халдаж, улмаар У.Х-, Б.О- нар бүлэглэж Ч.М-ыг зодож бие махбодид нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвууны зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн Б.О-ын“...Хулан, Ч.М-д уурлаад би тэгэж явах хүн биш гээд Ч.М-ын дээр нь гараад суучихсан нүүр рүү нь алгадсан, би дундуур  нь ороод салгаад Ч.М-ын дээр нь гарч суусан тэгээд амыг нь дарахад Ч.М- миний баруун хөлийн өвдөгний хажуугаас хазсан тэгээд би Ч.М-ыг нэлээн удаан үсдэж дараад босгоогүй тэгэхэд Ч.М- гарч явна гээд байхаар нь би явуулахгүй гээд нөхөрт чинь хүлээлгэж өгнө, нэг бол цагдаа дууд гэсэн тэгээд 05 цагийн үед Ч.М- гараад цагдаа дагуулаад ирсэн. Ч.М- манай дүү Хуланг хэл амаар доромжлоод тэгээд маргасан. Би Ч.М-ын дээр нь гарч суугаад үснээс нь зулгаасан, хөдлөхгүй байсан. Тэгэхэд гарч явна гээд миний хөлнөөс хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

үйлдсэн хэргээ мэдүүлсэн У.Х-гийн “...Ч.М-тай би гадуур яваагүй гээд маргалдаад Ч.М- эгч орилоод байхаар нь би алгадаж унагаагаад дээр нь гарч суугаад амыг нь дарсан тэгэхэд эгч Б.О- ирээд салгаад намайг зүгээр байж бай гэсэн. Тэгээд Ч.М- эгч явна гээд байсан тэгэхэд Б.О- явуулахгүй гэхэд орилоод байхаар нь Б.О- Ч.М-ын амыг дараад дээр нь гарч суугаад үснээс нь зулгаасан. Тэгээд би өрөөндөө ороод унтчихсан. Тухайн үед Б.О-, Ч.М- бид гурав байсан. Ч.М- Б.О- хоёр маргалдаад Б.О- Ч.М-ын үснээс нь зулгааж дараад байж байхад нь Ч.М- Б.О- хөлөөс хазчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/

хохирогч Ч.М-ын “...У.Х-над руу ирээд  намайг үснээс зулгааж хоёр гараараа ээлжлээд нүүр хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд цохисон. Тэгэхэд Б.О- нь хажуугаас У.Х-гуай болиорой би зодох мөрөөрөө зодож, гүйцээх мөрөөрөө гүйцээнэ гэсэн. Тэгэхэд У.Х-цохихоо больсон тэгэхэд Б.О- намайг  үсдэж газар унагаагаад миний ах дүү нар шалдан нүцгэн гарч орох та нарт хамаагүй гээд дээр гараад нүүр хэсгээр шал мөргүүлчихээд чирээд босохгүй байсан. Би гарч зугтаах гэхээр намайг Б.О- араас татаж унагаагаад миний нүүр, хоолой хэсэгт цохисон тэгэхэд цаанаас У.Х-ирээд миний толгой нүүр хэсэгт тэгээд би гарах гэхээр гаргахгүй байсан, тэгээд хаалга түгжчихсэн байсан би зугтаах гэхээр миний хоолойг боогоод зодож цохисон тэгэхэд цаанаас У.Х-над руу гүйж ирээд толгой, нүүр хэсэгт цохиод байсан. Тэгтэл цаанаас ууж байсан тал шил вискиний шилээрээ У.Х-намайг цохих гэтэл Б.О- нь болиулсан тэгэхэд Б.О- нь намайг гараараа цохино гээд намайг нүүрээр газар мөргүүлээд байсан. У.Х-О  хандан наадах чинь олон юм ярьдаг гэлүү, таны тухай ч гэсэн олон юм ярьдаг гэлүү гээд дайраад байсан. Тэгээд зодуулсаар байгаад 2021 оны 3 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг болтол зодож цохиулаад нөхөр рүүгээ залгахад утсаа аваагүй...”гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11-12/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Б.О-, У.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.О-, У.Х- нар нь бүлэглэж хүний биед  хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.    

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Б.О-, У.Х- нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан  шүүгдэгч Б.О-, У.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч Б.О-, У.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх найз нөхдийн харилцаатай гэх шүүгдэгч Б.О-, хохирогч Ч.М- нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба  шүүгдэгч У.Х-гийн өөрөөсөө олон насаар эгч Ч.М-д хүндэтгэлгүй хандаж  хэрүүл маргаан үүсгэж биед махбодид нь халдаж зодоон эхлүүлсэн ёс суртахууны болон зан харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн зүй бус үйлдлийг шүүгдэгч Б.О- нь таслан зогсоохгүйгээр өөрөө хамтран оролцож бүлэглэн хүний эрх, эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.О-, У.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулав.

Хохиролын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.О-аас хохирогч Ч.М-д 270.000 төгрөг төлсөн байна. Хохирогч Ч.М-  шүүх хуралдаан дээр цаашид гарах эмчилгээтэй холбогдох баримт гаргасныг энэ шүүх хуралдаанаар ирээдүйд гарах зардлыг тооцоолон бодох боломжгүй учир хэлэлцэхгүй орхив.

 Хохирогч Ч.М- өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.О-, У.Х- нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У.Х-, Б.О- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч У.Х-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. У.Х-, Б.О- нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ч.М- цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.О-, У.Х- нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-, У.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ