Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/259

2021            5           04                                   259     

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тд холбогдох эрүүгийн 2105000000407 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Т.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч А.Бий нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед хэн нэгэн нь намайг цохиод унагаасан. Би Бийг намайг цохисон байх гэж бодсон. Би А.Бий биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хамартаа хагалгаа хийлгэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Хагалгаа хийгдэх өдрөө надад хэлнэ гэсэн. Хохирогчид эмчилгээний төлбөрийг ээж бид 2 төлсөн. Би өөрөөсөө 300 000-400 000 төгрөг гаргасан. Энэ мөнгийг сургууль төгсөнө гээд хурааж байсан юм. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-А.Б мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн найз Э.Төтэй уулзаад бид хоёр 78 дугаар сургуулийн урд талын сагсны шийдэн дээр очоод тэндээ Э.Төийн найз Учралтай хамт тоглоод 78 дугаар сургуулийн 33 дугаар байрны сааданд сууж байхад 3 ах ирээд бид нараас Өлзийн дүү нар уу гэхэд Э.Тө тийм гээд маргалдаад удалгүй Б.Тө найзуудтайгаа ирээд Э.Төтэй маргалдаад Э.Тө болон Б.Тө нар маргалдаад хоорондоо зодолдоод салсны дараа Т Э.Төтэй маргалдаж байгаад Э.Тө гэнэт зугтаад явахад араас нь хүүхдүүд гүйлдээд явсан. Харин анх ирсэн 3 эрэгтэй болон би араас нь очиход хоёр Тө маргалдаад Э.Тө зугтаад зайтай зогсож байхад гэнэт Т гэх хар өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн биеийн тамирын өмд цамцтай эрэгтэй хүүхэд миний өөдөөс гүйж ирээд миний нүүр, хамар руу гараараа цохиод би тонгойгоод доошоо унахад миний дээрээс өшиглөөд байсан. Тэгээд намайг зодож байгаад Э.Төийн араас гүйгээд явсан. Тэр үед намайг тэнд байсан нэрийг нь сайн санахгүй байна, Дөлгөөн орсон нэртэй хүүхэд босгож өгөөд явсан. Т ирээд нүүр рүү цохиод байсан. Би өөр хэн зодсоныг хараагүй. Энэ зодооноос өөр хэн нэгэнтэй маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Миний хамрын яс хугарч толгой доргисон. Т миний хамрыг цохиж гэмтээсэн.

Хохиролд 2 273 021 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 16-17, 131 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Р.Алтантуул мэдүүлэхдээ:

Хохирлыг бүрэн авсан. Б.Ттэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 131 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.М мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ гараад гэрийн ойролцоо сагсны шийдэн дээр очоод тэндээсээ гэр лүүгээ явж байгаад найзуудтайгаа таараад, хамт Гэмтлийн эмнэлгийн ойролцоо явж байхдаа өөрийн ах Мө болон түүний 2 найзтай тараад хамт 78 дугаар сургууль 33 дугаар байрны ойролцоо сааданд байсан хүүхдүүдийг хараад би ахдаа Э.Төийг байна гэж хэлэхэд ах түрүүлж очоод, араас нь би очиход Э.Тө уурлаад ахтай маргалдаж байсан. Харин Б.Тө, Э.Тө нар хоорондоо маргалдаж ноцолдсон. Манай ах Мө тэднийг салгаад, маргалдаад зогсож байгаад Э.Тө зугтаад явахад араас нь Т хөөгөөд гүйхээр нь бид нар араас нь гүйж очиход Т Э.Тө хоёр маргалдаж, хүмүүс салгах гэж очиход Э.Тө гүйгээд зайтай зогсоод байж байхад дэргэд хараад зогсож байсан Жийн хажуугаар Т гүйж очоод мөн хараад зогсож байсан, улаан ноосон малгайтай, сүүлд нэрийн мэдэхэд Б гэх хүүхдийг нүүр лүү нь цохиод газарт унагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгээд эргээд Э.Төийг хараад хөөгөөд явсан. Тэнд байсан хүмүүс мөн адил хөөгөөд гүйсэн. Харин би Тг явахаар нь газарт унасан Бийг түшиж босгоод Тгийн өмнөөс уучлалт гуйгаад явуулсан. Т, Бийг цохиод гэмтээсэн. Өөр хэн нэгэн гэмтээгээгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Г.Э мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 33 байрны сагсны шийдэн дээр Ренчинбуд, Ганболд, Мандхай нартай тоглож байхад Энхсайханы Тө, Б хоёр ирээд бид нар 78 дугаар сургуулийн хажуугийн саравчинд сууж байхад танихгүй 3 ах ирээд “Тө нь аль вэ” гэж хэлсэн чинь Тө өөрөө босоод “би” гэж хэлээд байж байхад гэнэт олон хүмүүс гарч ирээд чулуу шидээд байх шиг байсан. Гэтэл Тө явъя гээд байж байтал Батбилэгийн Тө ирээд, Энхсайханы Тө, Батбилэгийн Тө нар зодолдоод, Энхсайханы Тө зодчихоод, зугтаахад араас нь хүмүүс хөөхөд би Бтэй хамт очоод зогсож байхад эгц урдаас Т чи мөн юм уу гээд Б рүү хүрч ирээд шууд түүний нүүр лүү гараа атгаж байгаад хамар руу нь цохиод Б нүүрээ дараад доошоо суухад араас нь Жавхлан өвдөглөөд газар унгаасан. Б босож ирэхэд хамар нь шалбарчихсан, хамраа бариад янгинаад өвдөөд байна гээд байсан. Т шууд ирээд Бий хамрыг гараа атгаж байгаад цохисон. Б орилоод газар унаад өгсөн. Б маргаанд огт оролцоогүй байхад гэнэт Т ирээд цохисон. Өөр хэн нэгэнтэй маргалдаж, зодолдоогүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.Тө мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би найз М, А, Жавхаа гэж дууддаг Ж, Т, Мий 3 ах гэх танихгүй хүмүүстэй уулзаад, эхлээд уг 3 ах Э.Тө, Б, Учрал нартай уулзаад зогсож байсан. Харин бид нар очоод би өмнөх маргаанаас болоод одоог хүртэл маргалдаж байгаа талаар Э.Төтэй ярилцаад зогсож байгаад хоорондоо зодолдоод нээх удаагүй байхад бид нарыг уг 3 ах салгасны дараа Э.Тө ганцаараа 33 дугаар байрны зүг рүү алхаад түрүүлээд явахад Т араас нь гүйгээд хаашаа цохисныг хараагүй, цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар Тгийн араас гүйгээд очиход Б уначихсан газар хэвтэж байсныг М очиж малгайг нь авч, татаж босгоод Б болон тэдний найзууд хамт аваад явсан. Бид нарыг очиход Б газар уначихсан байсан. Э.Тө Бээс зайтай зогсож байсан. Бий хажууд Т зогсож байгаад Э.Төийг гэнэт хөөгөөд гүйгээд явчихсан. Харин бид нар араас нь хөөгөөд Э.Төийг олоогүй тул тарцгаасан. Бийг Ж цохисныг хараагүй. Бийг цохиулах үед Ж ойр хавьд нь харагдаагүй. Б хэлэхдээ саравчтай малгайтай хүүхэд цохисон гэж байсан. Тэнд ганцхан Т саравчтай малгайтай байсан гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.Ж мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай найз М өглөө нь дуудаад Э.Тө, Б.Тө нар хоорондоо учраа олно гэж байна. Уулзъя гэхээр нь бид нар Гэмтлийн ойролцоо уулзаад Экогийн байрны ойролцоо очоод Мий ах болон түүний 3 найзтай таараад, уг хүмүүстэй хамт 78 дугаар сургууль, 33 дугаар байрны ойролцоо очиход миний танихаас Учрал, Э.Тө нар болон түүний найзууд байсан бөгөөд намайг очиход Б.Тө, Э.Тө 2 хоорондоо зодолдоно гээд зогсож байгаад зодолдолгүй бие биеэ нэг нэг цохиод Э.Тө цаашаа салаад явахад Т араас нь хөөгөөд, заамдаж авахад Учрал болон түүний найзууд мөн би араас нь гүйгээд очиход Т Э.Төийг заамдаж зогсож байхад Э.Төийн найз Ттэй маргаад хажуугийн далан руу З, Т, Э.Тө нар хамт буусан. Харин шоотой цагаан хартай куртиктэй эрэгтэй нар хоорондоо маргалдаад байсан. Ингээд би очих гэхэд М миний ард Жавхаа гэж дуудаад энийг хардаа гэсэн чинь гараа халаасандаа хийгээд зогсож байсан. Харин би эргээд харахад Т хамраа хугалуулсан эрэгтэй рүү очоод толгой нүүр лүү нь гараараа цохиод газар унагаад дээрээс нь нуруу руу нь өшиглөөд хажууд нь зогсож байтал хажуугаас нь М очоод босгосон. Тэгээд цаана зогсож байсан Э.Төийг гэнэт араас нь хөөгөөд гүйгээд би араас нь бусад хүмүүстэй очоод Э.Төийг хайгаад олоогүй. Би Бээс бага зэрэг зайтай, Э.Төийн зодоон болж байсан хүмүүсийн дэргэд, харин Бий ойролцоо Учрал зогсож байсан. Бийг зогсож байхад Т гэнэт миний хажуугаар алхаж гараад яасан бэ хөөе гээд Бд хэлээд нүүр, толгой руу нь цохиод газарт унгаад дээр нь хөшиглөөд байсан. Харин Бийг М босгосон. Би Бийг цохиогүй. Харин Т зодоон болсны дараа Мийг чи цохисон юм биш үү гээд, дараа нь Ад чи өшиглөчихсөн юм биш үү гээд, надад чиний цохисон улаан малгайтай хүүхдийн хамар нь хугарчихсан байна гэж хэлэхээр нь би  цохиогүй гэсэн гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-А.А мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Б.Төтэй гудамжинд уулзаад бид хамт Экогийн байр луу очоод, тэндээ Төийн найзуудтай уулзаад бид өмнө Б.Төийн маргасан Э.Төтэй уулзахаар 78 дугаар сургууль, 33 дугаар байрны саравч руу очиход Э.Тө өөрийн найзуудтай хамт байсан. Миний таних хүн байгаагүй. Ингээд Б.Тө болон Э.Тө нар хоорондоо маргалдаад бие биеэ нэг, нэг цохиод дахиж цохиогүй. Харин Э.Тө зогсож байгаад цаашаа гүйгээд явахад араас нь Т гүйж очоод заамдаж аваад маргалдахаар нь бид нараас нь мөн гүйж очоод хоорондоо маргалдаад зогсож байхад Э.Тө дахид зугтаад гүйчихсэн. Бид нар араас нь дахиад Э.Төийг хөөгөөд, олж чадаагүй тул тараад явсан. Тухайн үед Э.Тө болон Б.Тө нар бэртэж гэмтээгүй, маргалдаад байсан. Харин Т Э.Төийг хөөгөөд тэнд хүмүүс маргалдаж ноцолдож байхад М нэг хүүхдийг босгож байсан. Э.Тө гүйхээр нь араас нь хөөгөөд гүйсэн. Бий хамрыг гэмтээсэн хүнийг би хараагүй. Бусадтай маргалдаад байж байсан. Дараа нь Т хүүхдийн хамар хугалсан байна гээд бид нарыг мөнгө өг гээд байсан. Харин дараа нь Т эхлээд Жийг цохисон, дараа нь З, Б.Тө болон намайг цохисон гээд байсан. Харин бид үүнийг гайхаад Ттэй маргах болсон. Дараа нь уг хүүхэдтэй уулзаад хэн цохисон талаар асуухад Т цохисон гэж хэлсэн. Харин энэ уулзалт дээр Т очихгүй байсан гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Л.З мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би эхлээд Б.Төтэй уулзаад Экогийн байр луу хамт яваад тэндээ М, Ар, А, Т нартай уулзаад бид хамт 78 дугаар сургууль, 33 дугаар байрны ойролцоо сааданд очиход Э.Тө гэж сүүлд сонсож байсан миний танихгүй хүүхдүүд байсан. Тэгээд Б.Тө болон Э.Тө хоёр хоорондоо маргалдаад байхаар нь хүмүүс салгаад байж байхад Т хажуугаас нь одоо хоёулаа үзье гээд дайраад байсан. Үүний дараа Э.Тө гүйгээд зугтаагаад, араас нь Т гүйгээд хүүхдүүд араас нь очиход Т Э.Төтэй маргалдаж байхад хажуугаас мөн бусад хүүхдүүд маргаад, харин би ойролцоо нь зогсож байсан. Гэтэл гэнэт Э.Тө гүйгээд явахаар нь бид нар араас нь хөөсөн боловч олж чадаагүй тул тэндээс тарцгаасан. Тухайн үедээ хэн нэгэн бэртсэн талаар мэдээгүй. Харин сүүлд Бийг гэмтээсэн талаар мэдсэн. Т бид нарыг гэмтээсэн гээд М, Ж, А болон намайг цохисон юм биш үү гээд буруутгаад байх болсон гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-А.Ар мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би өглөө 10 цагт босоод шийдэн дээр гарч тоглож байгаад Б.Төтэй болон найзуудтайгаа Экогийн байр ороод эргээд 78 дугаар сургууль, 33 дугаар байрны ойролцоо очиход Э.Тө болон түүний найзууд байсан. Ингээд Б.Тө болон Э.Тө нар хоорондоо маргалдаад хүүхдүүд салгаад Э.Тө түрүүлээд явахад араас нь Т гүйж очоод маргалдаж, хүмүүс бас очоод би М, З нарын хувцсыг барьчихсан байсан болохоор араас нь очсон. Т гэнэт уг маргаан дундаас гарч ирээд маргааны хажууд зогсож байсан Жийн хажуугаар гараад жаахан зайтай зогсож байсан эрэгтэй хүүхдийн нүүр лүү цохиж, нуруу руу нь жийж унагаагаад, Э.Төийг хараад араас нь гүйгээд явсан. М уг унасан хүүхдийг босгоод бид нар Э.Төийн хойноос очсон боловч олоогүй. Ингээд тараад явсан. Тухайн үед бэртгэж гэмтсэн хэн нэгэн байхгүй. Харин Т зогсож байсан хүүхдийг цохисон. Ж уг хүүхдийг цохиогүй. Түүний хажуугаар Т очоод цохисон. Харин Т ойрхон байснаар нь Жийг буруутгаад дараа нь намайг З, М, А бид нарыг буруутгаад байгаа. Гэвч бид нар уг хүнтэй огт ойртож маргалдаагүй гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Экогийн байрны ойролцоо явж байтал өөрийн дүү Мтэй таарахад өөрийн найзуудтай хамт явж байсан. Хаашаа явж байгаа талаар асуухад Б.Тө нь Э.Тө гэх хүүхэдтэй маргаантай байгаа, одоо очиж уулзана гэж хэлэхээр нь дагаад 33 дугаар байрны ойролцоо очиход манай дүү М тэнд байгаа хүүхдүүд байна гэхээр нь очоод Өлзийн дүү нь мөн үү гэсэн чинь биш гэж хэлээд би явах гэж байтал араас нэг нь би гэж хэлэхээр нь би Тө гэж хэн юм гэхэд мөн уг хүүхэд би гэж хэлээд яагаад маргаад байгаа талаар асуухад танай дүү нар томордог гэж хэлээд байж байтал манай дүү болон найзууд нь ирээд хороондоо хэрэлдээд маргалдаад, Э.Тө гэх хүүхэд нь Б.Төтэй зодолдоно гээд хоорондоо нэг нэг цохиод, ноцолдоод байхаар нь салгасан. Харин Э.Тө нь жаахан зайтай зогсож байхад Т гэх хүүхэд би одоо чамтай үзнэ гэж хэлэхэд Э.Тө гүйгээд явахад араас нь тэнд байсан хүүхдүүд гүйсэн. Харин би өөрийн найз Арсланхүү, Булгантамир нарын хамт үлдээд араас нь очиход нэг хүүхэд газар хэвтчихсэн Э.Тө нь зайтай зогсож байснаа гүйхэд тэнд байсан хүүхдүүд араас нь гүйсэн гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1922 дугаартай дүгнэлтэд:

1. А.Бий биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 82 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 105 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

            Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч А.Бий нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Б, гэрч Б.М, Г.Э, Б.Тө, Б.Ж, А.А, Л.З, А.Ар, Б.Мө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1922 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч А.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой хохиролд 2 273 021 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, Нийслэлийн 77 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 4 дүгээр бүлгийн сурагч зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас чөлөөлөх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрийг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Тө болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Тө болтол Б.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН