Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, И.Оюунгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: В.Ө,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт холбогдох гурван хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

  Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны үед Г.Д, Ш.Л, Ж.Б, Д.Л нар руу өөрөө залгаж ярьсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан. Би Ёл гэх газарт 2013 оны үед өөрөө ирж алт хайж үзэж байсан. Тухайн үед нинжа нар их цугласан байсан. Тийм учраас наашаа явах шийдвэрийг би ганцаараа гаргасан. Тэгээд Г.Д, Ш.Л, Ж.Б, Д.Л нар руу залгаж надад туслаад өгөөч газар зөвшөөрөлтэй гэж хэлсэн. Өмнөговь аймагт ирж 03 дугаар  сарын 29-ний үед цагдаа нарт баригдсан. Цагдаад баригдах хүртэл энэ хүмүүс бүгд газрыг зөвшөөрөлтэй гэж бодож байсан. Энэ хүмүүст худлаа хэлж хүнд гэмт хэрэгт холбогдуулсандаа үнэхээр харамсаж байна. Цаашид энэ гэмт хэргийг үйлдэхгүй байх болно.

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.О над руу ажил хийх гэж байгаа яваад өгөөч гэж ярьсан. Газар нь асуудалгүй зөвшөөрөлтэй газар гэж хэлсэн. Би  экскеватор барихаар явсан.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 дугаар сард хөдөө эрхэлсэн тодорхой ажилгүй мал дээр байсан. 03 дугаар сарын 26-ны үед миний төрсөн ах Д.Л найз нь хуулийн дагуу бичиг баримттай, зөвшөөрөлтэй газар экскеватор барих ажлын санал тавьсан. Тухайн үед би ажилгүй байсан учраас хууль ёсны дагуу мөнгө олохын тулд зөвшөөрч явсан байгаа. Цагдаа ирэх үед тухайн газар хууль ёсны бус байсан гэж мэдсэн. Ц.О ахаас энэ газар зөвшөөрөлтэй юу? гэж асуухад зөвшөөрөлтэй гэж хэлсэн.

Шүүгдэгч Ш.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны үед Ц.О ах над руу утсаар залгасан. Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт ажилд явъя гэж ярьсан. Би өмнө нь Ц.О ахтай бичиг баримттай ажилд явж байсан учраас наашаа явахдаа бичиг баримттай юм уу? гэхэд бичиг баримттай гэж хариулсан учраас бичиг баримтыг нь нягталж хараагүй. Бичиг баримтгүй гэдгийг нь цагдаа нарт баригдахад мэдсэн. Ц.О ах намайг экскеватор бариад өгөөч гэж хэлсэн.

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.О ах над руу 03 дугаар сарын 26-ны өдөр над руу ахдаа тусалж ойр зуурын ажил хийгээд хамт яваад өгөөч гэж ярьсан.

Шүүгдэгч Я.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Л ах над руу залгасан. Надад ажлын санал тавьсан. Тухайн үед би ажилгүй хөдөө байсан учраас саналыг нь дэмжиж хамт туслахаар явсан.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Өвөрхангай аймгийн төв дээр байхад Ц.Отэй таарч урагшаа говь руу ажил байна. Чамд түрээсийн экскеватор олдох уу гэж асуусан. Тухайн үед би Дашдаваа гэх дүүгийн экскеваторыг түрээслэхээр болсон. Отгонбаатарын авто машинаар ойр зуур өвс зөөж байсан. Экскеватор бариулахаар мөнгө төгрөг хэрэгтэй байх гэж бодоод өөрийн дүү  Д.Л, мөн туслах ажил хийлгэхээр Я.Ө нарыг авч явсан. Тухайн үед би Ц.Огээс зөвшөөрөлтэй юу гэж асуухад зөвшөөрөлтэй асуудалгүй гэж хэлсэн. Би бичиг баримтыг нь хараагүй. Би хүнээс машиныг нь гуйж авсан байсан учраас ирж буулгаад буцах зорилготой байсан. Тухайн үед 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн радиатор цоорсон учраас Ц.О сэлбэгэнд явсан. Отгонбаатар гэх манай найзын тээврийн хэрэгсэл. Тухайн үед би унаж явсан. Д.Л, Я.Ө нарт ямар ч буруугүй надад итгэж ирсэн.

Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд 03 дугаар сарын 26, 27-ны үеэр улс орон даяар бүх шатны сургуулийн үйл ажиллагааг хаасан байсан. Манай  хичээл онлайнаар явж байсан учраас аймгийн төв дээр хичээл үзэж байсан. Тэр үед манай хадам аав болох Ж.Б Өмнөговь аймаг руу ажилд явах гэж байгаа өөрийн жижиг авто машинаар хүргээд өгөөч бензин түлшийг нь хийж өгнө гэж хэлсэн. Би Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт хүргэж өгөөд буцах гэж байсан боловч Ц.О ах Өмнөговь аймгийн төв рүү сэлбэгэнд яваад ирье гэж хэлсэн. Тэгээд Ц.О ахтай сэлбэгэнд яваад ирэхэд цагдаа нар ирсэн байсан.

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ц.О залгаж Өмнөговь аймаг руу явах гэж байна. Таньдаг хүн байна уу? гэж над руу залгасан. Ажил гарчихлаа нутгаас таньдаг хүн байна уу? гэж гуйсан. Таньдаг А.Г гэх хүн байгаа гэж хэлээд А.Гтай утсаар ярихад А.Г дэмжиж ирж авахад А.Г халамцуу байсан. Нэлээн согтуу хамт явсан. Тэгээд маргааш нь цагдаа нарт баригдсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эдгээр хүмүүс нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хариуцан хамгаалж байгаа талбай болох Баян бор нурууны өвөр хэсгийн Ёл хэмээх газар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад цагдаагийн эргүүлийн багт саатуулагдаж шалгагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 478.970 төгрөгийн хохирол гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ургамал, хөрс, газрын хэвлийн бохирдлуудыг тус тусад нь гаргах. Нөхөн сэргээх зардалд 174.760 төгрөг нийт 478.970 төгрөгийг нэхэмжилж оролцож байна. Мөн 4 нүх буюу 0.26 га талбайг эвдрэлд оруулж сүйтгэсэн байгаа. Үүнийг нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж байна. 4 ухсан нүх одоог хүртэл хэвээрээ байгаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд 77.340 төгрөгийн хохирол учирсныг Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 154.680 төгрөг, газрын хөрсөнд учирсан 14.600 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 43.800 төгрөг, ургамалд учирсан 20.520 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлж 102.600 төгрөг агаарт учирсан 2.650, газрын эдэлбэрт учирсан 480 төгрөг нийт байгаль орчинд учирсан хохирол нь 304.210 төгрөг, биологи болон техникийн нөхөн сэргээлтэд 174.760 төгрөг 478.970 төгрөгийг нэхэмжилнэ. /2хх-ийн 131-132-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 02-38 ӨВО улсын дугаартай портер маркийн автомашиныг Солонгосоос дөнгөж орж ирсэн гээд 12.000.000 төгрөгөөр авсан. Надаас нэг ажилд явж ирээд 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд байхаар нь явж ирээд мөнгөө өг эсвэл миний машиныг өгөөрэй гэж хэлээд явуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 51-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Очирсүрэн гэдэг хүн манай нөхрийн холын хамаатан болдог юм. 2019 оны зун 06 сард хөдөө ажил хийж байгаад өгье гэж хэлээд 52-14 УН трактор болон паажуурыг надаас аваад явсан. Тэгтэл 2020 оны зун 05 сарын үед байх. Цагдаагаас залгаад таны эзэмшлийн техник, паажуур хураагдсан гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн техник багаж зэргийг 2020 оны 06 дугаар сард бүрэн хүлээж авсан. Би өөрийн эзэмшлийн унагалдай 52-14УН трактор, паажуур зэргийг задлаад бүгдийг нь зарчихсан. Одоо юу ч байхгүй. /2хх-ийн 135-136-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоо би уг авто машинаа Баруунбаян-Улаан сумын нэг хүнд 2020 оны 09 билүү 10 сард 10 гаруй сая төгрөгөөр зарсан. Очирсүрэнд өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлсөн. Ойрхон хөдөө явж юм зөөнө л гэж хэлсэн шиг санагдаж байна. Тухайн үед би ч бас нэг их сайн асууж шалгаагаагүй. /2хх-ийн 140-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны хавар 05 дугаар сард бүрэн гүйцэт хүлээн авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Би өөрийн 65-07 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2020 оны намар 10 сард зарчихсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 142-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны зун 06 дугаар сарын эхээр бүрэн бүтэн хүлээн авсан. Гинжит механизм нь одоо байхгүй. 2020 оны 08 дугаар сарын эхээр Ганбаа гэх хүнд Улаанбаатар хот руу зарчихсан. Хуурай паажуур нь манай хашаанд байгаа. Миний эзэмшлийн гинжит механизм 91-56 УБ улсын дугаартай, бичиг баримттай байсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 148-р хуудас/

Шинжээч З.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай лабораторид Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн ахмад Т.Төгөлдөрөөс шинжээч томилсон тогтоолын хамт 7336 гэсэн дугаартай ногоон шуудайтай шороо, 7337 гэсэн дугаартай бор шуудайтай шороо нийт 2 ширхэг шуудайтай шороо ирсэний дагуу буталж холин нэгэн төрөл болгож 2 шуудайтай шорооноос тус бүр 30 грамм буюу нийт 60 грамм шороог авч шинжлэхэд эхний 7336 гэсэн дугаартай шорооны дээж болох 30 грамм шороонд 1.91 мг/кг алтны агууламж 7337 дугаартай шорооны дээж болох 30 грамм шорооноос 40.56 мг/кг алтны агууламж илэрсэн. 1.91 мг/кг алтны агууламж гэдэг нь 1 кг шороо тутамд 1.91 мг алт агуулагдаж байна гэсэн үг. 40.56 мг/кг алтны агууламжтай гэдэг нь мөн адил 1 кг шороо тутамд 40.56 мг алт агуулагдаж байна гэсэн үг. Тухайн шуудай шороог тус бүрт нь буталж холин нэгэн төрөл болгож хаанаас нь ч авч шинжилсэн алтны агууламж яг ижил хэмжээтэй гарна гэсэн үг. Тиймээс уг шуудайтай шорооны нийт алтны агууламжийг олохын тулд 7336, 7337 дугаартай хоёр шуудайтай нийт жинг алтны агууламжаар үржүүлэхэд гарч ирнэ. Шинжлээгүй үлдсэн 7336 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 1.91 мг алт, 7337 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 40.56 мг алт агуулагдаж байгаа учраас алтны агууламжтай гэсэн үг. /1хх-ийн 97-98-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөг /1хх-ийн 100-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг /1хх-ийн 103-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг /3хх-ийн 207-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000747 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: DX300 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөг, /3хх-ийн 208-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг /3хх-ийн 211-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөг /3хх-ийн 213-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг /хх-ийн 215-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөг /хх-ийн 217-р хуудас/

“Грийн ассестмент” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баг Баян бор нурууны өвөр хэсэг Ёл гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайж олборлосон байх тул байгалийн нөөцөд хэдий хэмжээний хохирол учирсан байна вэ?

Хариулт 1. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 315.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Асуулт 2. Хэчнээн га талбайд эвдрэл үүссэн байна вэ?

Хариулт 2. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м2 буюу 0.026 га талбай байна.

Асуулт 3. Байгалийн нөөцөд хэдэн төгрөгийн хохирол учирсан байна вэ?

Хариулт 3. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газар, газрын хэвлий, агаарын бохирдол, хөрсөн бүрхэвч, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд энэ нь байгалийн бүрдэл хэсэг буюу байгалийн нөөц юм. Тиймээс Байгаль орчинд учруулсан хохирол, байгалийн нөөцөд учруулан хохирол 2 нь нэг ойлголт юм.

Асуулт 4. Эвдэрсэн талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийгдэх вэ?

Хариулт 4. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна.

Асуулт 5. Шинээр нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд тусгах. Хариулт 5: Тийм зүйл байхгүй. /хх-ийн 128-129-р хуудас/

“Грийн ассестмент” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Щ.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, н.Г нарын 2020 оны 3 дугаар сарын 31 -ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 4 хэсэг гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хэрэгт холбогдогч нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Сэрвэй сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м буюу 0.026 га талбай байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 115.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 80.87 мян.төг /наян мянга найман зуун далан төгрөг/ байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 81.7 мян.төг /наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Паажуурнууд нь экскеватортойгоо хамт түрээсэлсэн байсан болохоор Бямбасүрэн болон Цэрэнханд нарын паажуурнууд байгаа юм. 99-01 ӨВО улсын дугаартай тоёота fielder нь Пид байгаа. Бусдыг нь хаана байгааг мэдэхгүй байна. Би Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л,  нарт бичил уурхайн зориулалтаар ажиллана. Ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Ер нь бол ганц нэгтэй нь гараар бичгээр гэрээ хийж байсан. Тэрийгээ олохгүй байна. Яг хэн хэнтэй нь бичгээр гэрээ хийснээ санахгүй байна. Харин ихэнхтэй нь бол хоногийн 20.000 төгрөгөөс 25.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон байсан. Би нэлээн хэдэн жилийн өмнө хүмүүс алт гараад ухаад байна гэхээр нь бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох нь уу гэж ирж үзэж байсан. Тухайн үед ирэхэд гар аргаар нэлээн ухчихсан байсан. Хамтын хүч нэртэй нөхөрлөл байгуулж, Даваажаргал, Лувсанпүрэв, Л, Норовренчин нар миний нөхөрлөлд ажиллаж байсан. Би эхлээд алт хэр гарах юм байна гэж шалгаж үзээд хэрэв алт гарах юм бол өөрийнхөө хамтын хүч нөхөрлөлийн зөвшөөрлийг нь албан ёсоор аваад орох санаатай байсан. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулж, газрын хугацаа дууссан байсан учраас уйл ажиллагаа явуулахгүй байгаа. /хх-ийн 248-249-р хуудас/

Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Очирсүрэн надад ямар нэгэн асуудалгүй газар экскеватор бариад өдрийн 25.000 төгрөгөөр цалинжуулъя гэсэн болохоор нь зөвшөөрөөд явсан. Хууль бус гэдгийг нь мэдсэн бол явахгүй байсан. Б Г П нар цагаан өнгийн суудлын машинтай замд нийлээд урд хойноо гараад яваад байхаар нь би замчилж байна гэж бодсон учраас замчилсан гэж хэлсэн. Тэрнээс биш би яг замчилсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Манай ах Лувсанпүрэв надад хэлэхдээ өдрийн 25.000 төгрөгөөр техник бариад өгчих гэсэн. Тэгээд би Очирсүрэнтэй уулзахад Очирсүрэн надад ямар нэгэн асуудалгүй газар гэж хэлсэн. Би өмнө нь Очирсүрэнгийн нөхөрлөлд ажиллаж байгаагүй. Гэхдээ нөхөрлөл ажиллуулж байсныг нь мэднэ. Өмнө нь төрсөн ах Лувсанпүрэвийн нөхөрлөлд ажиллаж байсан. Тухайн нөхөрлөл нь Очирсүрэнгийн нөхөрлөлтэй нэг газар ажиллаж байсан. /3хх-ийн 05-06-р хуудас/

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Очирсүрэн надад Өмнөговь аймагт очиж өдрийн 25.000 төгрөгөөр ажиллаад өгчих гэхээр нь би бичил уурхайн шугамаар ажил хийх гэж байгаа юм байна гэж бодоод хамт явсан. Өмнө нь би Очирсүрэнг бичил уурхайтай байсныг нь мэдэх учраас итгэсэн. Одоо өөрөө хэрэгтэн болоод сууж байна. /3хх-ийн 10-р хуудас/

Шүүгдэгч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ц.О бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлтэй. Тэрний шугамаар Өмнөговьт ажил байна гэхээр нь өдрийн 25.000 төгрөгөөр ажиллахаар ирсэн. Би хууль бус гэдгийг нь мэдээгүй. /хх-ийн 12-р хуудас/

Шүүгдэгч А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би ажил хийж мөнгө олох гэж Очирсүрэнтэй хамт Өмнөговь аймагт ирсэн. Тэрнээс биш хууль бусаар ашигт малтмал олборлох гэж ирснийг нь мэдээгүй. /хх-ийн 14-р хуудас/

Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Очирсүрэн надад Өмнөговь аймагт ажиллах газар байна гэхээр нь асуудалгүй газар юм уу гэхэд асуудалгүй газар. Зөвшөөрөлтэй. Чамд ажиллах экскеватор олдох уу гэхээр нь би Бямбасүрэн гэдэг хүний экскеваторыг зуучлаад дундаас нь хэдэн төгрөг олох санаатай байсан. Тэгээд би өөрийн дүүг бариулахаар болоод бариулсан. Би тэнд том тэргээр хүн хүргэж өгчихөөд буцах гэж байхад цагдаа нар ирсэн. Асуудалгүй газар гэхээр нь би итгэсэн. /хх-ийн 18-р хуудас/

Шүүгдэгч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Хадам аав болох Б Өмнөговь аймагт ажил хийнэ хүрээд ир гэхээр нь хүргэж өгчихөөд буцах гэж байсан. Тэрнээс өөр зүйл байхгүй. /хх-ийн 20-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-26-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-41-р хуудас/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203-212-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 213-224-р хуудас/

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /хх-ийн 237-238-р хуудас/

Ц.Огийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 239-р хуудас/

Тээврийн хэрэгсэл эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 04-10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.О нь шүүгдэгч Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нараар техник хэрэгсэл жолоодуулах, ажиллуулахад туслалцуулах зорилгоор хөлсөөр ажиллуулахаар харилцан тохиролцож, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Баян бор нуруу гэх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хууль бусаар ашигт малтмал олборлох талаар хэлэлгүйгээр асуудалгүй газар гэж бидэнд хэлсэн тул бид итгэж хамт явсан гэх боловч техник хэрэгсэл жолоодсон, хөлсөөр ажилласан, хууль бус гэж мэдээгүй байсан гэх мэдүүлэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байна.  

Иймд шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нарт холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч А.Г нь коронавирусын халдвар авсны улмаас Улаанбаатар хот руу тээвэрлэгдэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд тодорхойгүй хугацаагаар биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг  2028000900112 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлаж, шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 478.970 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Грийн ассестмент” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 315.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна. ...Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна.

Грийн ассестмент ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Щ.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын 2020 оны 3 дугаар сарын 31 -ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 4 хэсэг гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хэрэгт холбогдогч нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Сэрвэй сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м буюу 0.026 га талбай байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 115.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 80.87 мян.төг /наян мянга найман зуун далан төгрөг/ байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 81.7 мян.төг /наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна гэснээр тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан хохирол хор уршгийн төлбөр 478.970 төгрөгийг нэхэмжилнэ гэх ба улмаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.О нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 213-р хуудас/ гэснээр, бүрэн дунд боловсролтой болох нь: 200812845 дугаартай гэрчилгээнд Ц.О нь Өвөрхангай Баруунбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг үндэслэн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 239-р хуудас/, 322008905 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 240-р хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Д.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 224-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Д.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 214-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 208-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч А.Н хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 216-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 210-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Г.П хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 219-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 205-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Ш.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 218-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 209-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 217-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Я.Ө нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 215-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 206-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Сум дундын 18 дугаар шүүхийн 42 дугаартай тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 07 дугаартай тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна” /хх-ийн 221-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 204-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун  нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдал, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/  жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

Уг гэмт хэрэг Монгол улсын Тусгай хамгаалалттай газар болох Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Сэврэй сумын нутаг Баянбор нуруу гэх газарт гарсан байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т иргэн байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлд “байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна гэж тус тус хуульчилжээ.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т Байгаль орчин гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарах ба байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ нь байгаль орчинд хортой нөлөөлсөн үйлдэлд хамаарна гэжээ.

Иймд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж, Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Сэврэй сумын нутаг Баянбор нуруу гэх газарт эвдэн сүйтгэсэн, бохирдуулсан талбай тус бүрийг нөхөн сэргээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–т зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг, Баянбор нуруу гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгсэл, DX300 маркийн экскеватор, 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгсэл, 52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгсэл, 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэл, 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслүүд, цахилгаан жанамтай паажуур, цахилгаан мотор 2 ширхэг, 600 литр дизель түлш, 380 литр А80 бензин зэргийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгслүүд, эд зүйлсийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын хүсэлт, прокурорын тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнэлгээ нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөг /1хх-ийн 100-р хуудас/, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг /1хх-ийн 103-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг /3хх-ийн 207-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000747 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: DX300 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөг, /3хх-ийн 208-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг /3хх-ийн 211-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөг /3хх-ийн 213-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг /хх-ийн 215-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөг /хх-ийн 217-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруу зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнийг ялгамжтай гаргуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л-ээс, DX300 маркийн экскеваторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л, Ц.О нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 3.000.000 төгрөгийг, улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-гээс, улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-гээс, улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн   үнэ      5.000.000     төгрөгийг       шүүгдэгч      Г.Д-аас, дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Г.П нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4.500.000 төгрөгөөр тооцож улсын орлогод оруулахаар, цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг, 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-гээс тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нийт дүн: Шүүгдэгч Д.Лээс нийт 13.500.000 төгрөг, шүүгдэгч Ц.Огээс нийт 22.584.000 төгрөг, шүүгдэгч Г.Даас нийт 5.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Бээс нийт 4.500.000 төгрөг, шүүгдэгч Г.Паас нийт 4.500.000 төгрөг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн sureka gold загварын 300.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7680 грамм 1 уут шороо, 24070 грамм шороо 1 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Ш.Лг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.Ө-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/  жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–т зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг, Баянбор нуруу гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн sureka gold загварын 300.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7680 грамм 1 уут шороо, 24070 грамм шороо 1 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Лээс, DX300 маркийн экскеваторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л, Ц.О нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 3.000.000 төгрөгийг, 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас, 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Г.П нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4.500.000 төгрөгөөр тооцож улсын орлогод оруулахаар, цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг, 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
  7. Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА