Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Батзаяа /томилолтоор/,

            Шүүгдэгч: Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 16.8 дугаар зүйлийн 1, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2038006100193 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хороолол 2а байрны 9 тоотод байсан хохирогч Т.Э-гээс зээлийн барьцаа нэрийдлээр хууль бусаар нүцгэн зургийг нь авсан ба улмаар дахин нүцгэн зураг бичлэг хийж явуулахыг шаардаж, явуулаагүй тохиолдолд түүний нүцгэн зургийг олон нийтийн цахим сүлжээнд тавьж баримт мэдээлэл тараахаар заналхийлж, сүрдүүлсэн, улмаар хохирогчоос хууль бусаар олж авсан нүцгэн зураг буюу хувь хүний нууцад хамаарах баримт бичгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан,

Мөн 2020 оны 8 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Т.Х-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайван сургуулийн нийтийн байрны 6 тоотод байхад нь зээлийн барьцаа нэрийдлээр хууль бусаар түүний нүцгэн зургийг нь авч дахин нүцгэн зураг болон бичлэг хийж явуул хэмээн шаардаж, нүцгэн зураг болон бичлэгийг цахим сүлжээнд тараана гэж заналхийлсэн, улмаар насанд хүрээгүй хүүхдээр садар самуун сурталчилсан бичлэг хийлгэж, хууль бусаар олж авсан бичлэгээ хадгалж, цахим сүлжээ ашиглаж бусдад тараасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би байрны түрээсийн мөнгө өгөх хугацаа болоод мөнгөний хэрэг гараад хүнээс хүүтэй мөнгө зээлье гэж бодоод 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүкийн “мөнгө зээл, зээлүүлнэ” гэсэн нэртэй группд өөрийн Э гэх фэйсбүүк хаягаас “300.000 төгрөг яаралтай зээлэх хүн байна уу” гэж зар оруулахад Агэх фэйсбүүк хаягаас миний зарын доор чат гэж сэтгэгдэл үлдээсний дагуу уг хаяг руу “сайн байна уу” гэж чат явуулсан. Маргааш нь Агэх хаягаас “сайн, сайн байна уу” гээд ороод ирэхээр нь би “барьцаагүй 300.000 төгрөг 15 хоногийн хугацаатай зээлэх” гэсэн юм гэж асуухад зээлж болно, надад хувийн мэдээлэл болох иргэний үнэмлэхний зураг, гэрийн хаяг, утасны дугаар, одоогийн байгаа зураг, мөнгө хэрэгтэй болсон шалтгаан болон өөрийгөө товч танилцуулсан бичлэгийг чатаар явуул гэж хэлэхээр нь хэлснийх нь дагуу бүх мэдээллээ явуулсан. Тэгтэл өчигдөр чиний үеийн охин мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь зээл гаргасан чинь намайг блок хийгээд алга болчихлоо өнөөдөр нэг юм барьсан, одоо үед хүнд итгэх хэцүү юм аа гэхээр нь би тийм хүн биш ээ, зээлсэн мөнгөө хугацаанд нь өнгө гэхэд над руу нэг эмэгтэй хүний шалдан зураг явуулсан. Тэгэхээр нь энэ юу вэ гэхэд “чи надад ийм нүцгэн зургаа явуул, зээлж байгаа мөнгөний чинь баталгаа, барьцаа байгаа юм, чи мөнгөө буцаагаад өгөхөөр нь би устгачихна” гэхээр нь “та ингэж хүний зураг явуулж болохгүй” гэхэд “хүнээс нь асуусан, хүмүүс зургаа өгөөд л мөнгө авдаг юм” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би тухайн үед нээрээ л юм байхдаа гэж бодоод яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор өөрийнхөө нүцгэн зургийг гэртээ дараад тэр хүн рүү чатаар явуулахад “ахынхаа фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуул” гэхээр нь хэлснийх нь дагуу найзын хүсэлт явуулахад “одоо дансаа явуулаад энгийн зураг явуул” гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу бүгдийг хийгээд “та болж байна уу, надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэхэд мөнгө шилжүүлэхгүй байгаад байхаар нь “та надад мөнгө явуулахгүй юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь “та намайг луйвардаж байгаа юм уу” гэсэн чинь “тиймээ чамайг өөрийнхөө дүү болгоно, миний хэлснийг хийгээд мөнгө авах юм уу, аль эсвэл чи өөрийнхөө нүцгэн зургийг сошиал, фэйсбүүк олон нийтэд цацуулах юм уу” гэж сүрдүүлсэн. Би тухайн үед тэр хүнээс “битгий над руу чат бичээрэй, дүүгээ ингээд орхичих” гэж гуйхад “тэгвэл чи миний хэлснээр нүцгэн бичлэг хийж явуул” гэхээр нь “та олон хүнийг ингэж хуурсан уу” гэхэд “тийм ээ олон хүн бүгд миний эрхшээлд байна, миний хий гэснийг хийж байна” гэж хэлсэн. Намайг энэ мөчөөс сүрдүүлж заналхийлээд байхаар нь өөрийнхөө фэйсбүүк хаягаас тэр хүнийг блок хийсэн чинь АCh гэсэн хаягаас “за дүү хаачих нь бэ” гээд чатаар ороод ирэхээр нь дахин блок хийсэн. Энэ үеэс хойш миний 94247128 дугаар руу танихгүй дугааруудаас зөндөө залгаад байхаар нь нэг ч удаа аваагүй. Тэгтэл 99212295 дугаараас “зүгээр утсаа авчих хэлэх юм байна, би бас чамтай адилхан хүн байна, хэлэх юм байна” гэж мессеж ирсэн. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьтал “би чамтай адилхан байдалд орсон Мөнхзул гэдэг эмэгтэй байна” гээд бид хоёр фэйсбүүкээр чаталж эхэлсэн. Би нэг ч удаа тэр хүнтэй фэйсбүүкт таараагүй, утсаар ч яриагүй байтал манай оюутан ангийн охин Уянгаа над руу утсаар залгаад АCh фэйсбүүк хаягнаас над руу чат бичээд “чамайг яаралтай олж өг гээд над руу чат бичээд байна” гэхээр нь би болсон үйл явдлын талаар хэлсэн. Мөн бусад найзууд руу чатаар миний зургийг явуулаад энэ хүн надаас 500.000 төгрөг зээлээд алга болчихлоо олж өг гээд чат бичиж худал мэдээлэл тараасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 153-155/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ван дээд сургуулийн нийтийн байранд өөрийн ээж Лхагважийгийн төрсөн дүү Гандаваагийн хамт байр түрээслэн амьдардаг юм. 2020 оны 8 дугаар сарын дундуур үед би фэйсбүүкийн мөнгө зээлнэ гэсэн групп рүү ортол нэг эмэгтэй хүний зурагтай хэрэглэгч мөнгө зээлнэ гэж зар тавьсан байсан. Тэгэхээр нь би тэр хүний бичсэн постын доор байсан сэтгэгдлүүдийг унштал “М” гэсэн фэйсбүүк хаягтай хүн барьцаа авч мөнгө зээлнэ гэсэн байхаар нь тэр хэрэглэгч рүү “мөнгө зээлнэ гэсэн байна” гээд чаат бичтэл “аан тиймээ, барьцаатай мөнгө зээлнэ” гэхээр нь “надад барьцаанд өгөх зүйл алга туслаач” гэтэл “чи над руу дансаа явуулчих” гэхээр нь би дансаа өгтөл “чи над руу барьцаанд нь нүцгэн зургаа явуул бас иргэний үнэмлэхнийхээ зургийг явуул” гэхээр нь би өөрийнхөө цээж, хөхөө ил гарсан зургийг утсаараа өөрөө аваад тэр хүн рүү явуулсан. Тэгтэл тэр хүн холбогдохгүй алга болчихсон. Маргааш өглөө нь миний зургаа явуулсан хүн над руу “чи одоо над руу өөрийнхөө 5 минутын нүцгэн бичлэгээ явуул” гэхээр нь би “би явуулж чадахгүй” гэтэл над руу манай ангийн Болормаа гэх охин руу миний нүцгэн зургийг явуулсан чаатаа явуулахаар нь би дотроо айгаад өөрийн найз Оюундарийн гэрт нь очиж байгаад өөрийнхөө нүцгэн бичлэгээ 5 орчим минут хийгээд “М” гэсэн фэйсбүүк хаяг руу явуулсан. Дараа нь удалгүй миний бичлэг манай ангийн хүүхдүүдийн дунд тарсан байсан. Энэ талаар манай ангийн багш мэдээд цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/,

Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтын өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр надад Хөвсгөл аймаг руу явах ажил, шаардлага гарсан тул мөнгө хэрэгцээтэй болсон. Ингээд мөнгөний хэрэг гарсан тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ашигладаг Л-нэртэй фэйсбүүк хаягаар интернэт орчинд аялж яваад Зээл Санхүү, М нэртэй хаягнаас “бэлэн мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн пост оруулсан байсныг хараад зээл авч болох байх гэж итгэн “зээл Санхүү, М” нэртэй фэйсбүүк хаяг руу мессенжерээр чат бичсэн. Тэгтэл тухайн М нэртэй фэйсбүүк хаягнаас над руу хариу чат бичиж хүүтэй мөнгө зээлнэ, хэдийг вэ гэж асуухад би 1.500.000 төгрөг зээлье гэтэл уулзах шаардлагагүй, та нотлох баримтаа явуул иргэний үнэмлэхний зураг, мэргэжлийн диплом зэрэг материалын зургийг явуулчих гэсэн. Тэгэхээр нь М гэсэн хаяг руу бичиг баримтын зургаа явуулж дуустал хариуд явуулсан зураг, нотломжууд чинь болохгүй байна дахиад зураг явуул гэхээр нь би өөрийн хүргэн ахынхаа паспортын зургийг явуулсан. Тэгээд юу дутуу байна очоод уулзах уу гэтэл манайх уулздаггүй, уулзах шаардлагагүй дахиад материал явуул нүцгэн зургаа явуул, чи айх хэрэггүй гээд хэлэхээр нь би итгээд нүцгэн зургаа угаалгын өрөөндөө авхуулаад М гэсэн фэйсбүүк хаяг руу явуулчихсан. Тэгтэл энэ зураг болохгүй байна гээд намайг бичлэг хийгээд явуулчих гэхээр нь угаалгын өрөөндөө 30 гаруй секундын нүцгэн биеэ гараараа оролдож байгаа бичлэг явуулсан. Тэгтэл тухайн бичлэгийг аваад мөнгө шилжиж орно гэхээр нь би хүлээж байгаад тэр өдөр унтчихсан. Тэгээд маргааш өглөө нь миний данс руу мөнгө ороогүй байхаар нь би “М” нэртэй фэйсбүүк хаяг руу мессеж бичтэл “тэгж байгаад орноо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээгээд байж байтал төд удалгүй “М” нэртэй фэйсбүүк хаягнаас над руу юу хийж байна, хаана байна, нүцгэн зургаа явуул, бичлэгээ явуул гэж дарамтлах маягтай чат бичээд байхаар нь би хариу бичээгүй. Тэгтэл над руу чи нүцгэн зураг, бичлэгээ ах дүүс таньдаг хүмүүстээ цацуулмаар байна уу фэйсбүүкд байршуулчихна шүү гээд чат бичээд байхаар нь би айсандаа М гэсэн хаягийг Hide хийчихсэн. Тэгээд ажлаа хийж байтал фэйсбүүкээр “хөөе байна уу” гээд пост бичээд над руу хандаад ороод ирсэн. Тэгээд би айгаад Hide тохиргоогоо гарган “М” гэсэн чат руу орж шалгатал муу сда минь хөөе, чи шалдан зургаа цацуулах уу...” гэх зэргээр миний фэйсбүүкийн мессенжэрээс профайл руу ордог хэсгийн зургийг скрийн шот хийж зураг болгосон, зөвхөн өөрт нь явуулсан нүцгэн зураг хоёрыг над руу явуулж намайг харааж доромжлон дахин бичлэг, зураг явуул гэсэн. Тэгэхээр нь би угаалгын өрөөндөө орж хаалгаа түгжиж байгаад 1 минут орчмын бичлэгийг 2 удаа явуулсан. Тэгээд дээрх “М” нэртэй фэйсбүүк хаягийг блоклоод өөрийн “Лха Маа” нэртэй фэйсбүүк хаягтаа оролгүй таг болсон. М нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан чат, өөрийн хийсэн нүцгэн бичлэг, зураг зэргийг бүгдийг нь устгасан. ...Аnhkaa Amka нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан чатанд байгаа зургийг хараад таньж байна. Би энэ зургийг зөвхөн “М” гэсэн фэйсбүүк хаяг руу явуулсан. Энэ мөн байна. Миний зураг мөн байна. ...Миний бодлоор “Зээл Санхүү” гэх хаяг болон “М” гэх хаягнуудын ард талд нэг хүн байгаа болов уу, намайг хоёулан руу нь чат бичтэл шууд М гэсэн хаягнаасаа чат бичээд эхэлсэн. Мөн мөрдөгчийн сая надад харуулсан Агэсэн хаяг М, Зээл Санхүү гэсэн фэйсбүүкийг ашигладаг хүнийх байх гэж бодож байна. Учир нь миний зураг дээрх хүний гарт л байгаа. Миний зургийг авчхаад бусдад харуулж яг ингэж явуул гэж заналхийлж байвал зургийг маань авсан тэр хүн л байх гэж бодож байна. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид шалгуулж хохирогчоор тогтоолгох хүсэлгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 63-67, 68-69/,

Гэрч М.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр Э- маань Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд Ар хорооллын 2а байрны 9 тоотын хажуу өрөөг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа түрээсэлдэг байсан. Тэр өдөр мөнгөний хэрэгтэй болсон ба надад хэлээгүй өөрийнхөө Э гэдэг фэйсбүүкийн хаягнаас 300.000 төгрөг зээлүүлэх хүн байна уу гэж цахим орчинд зар оруулсан байсан. Тэгсэн чинь Агэсэн хаягнаас чат ирж манай эхнэрт мөнгө зээлүүлье гээд барьцаанд нь өөрийн нүцгэн зургаа явуулж баталгаа, барьцаа өг гэж нэхсэн байсан. Тухайн үед тэр хүн эхлээд манай хүний хувийн мэдээллийг аваад дараа нь манай хүнд танай үеийн нэг охин надаас мөнгө аваад муриад алга болчихсон болохоор чи нүцгэн зургаа явуулж баталгаа өг, би устгачихна гэж хуураад Э-гийн нүцгэн зургийг нь авчихсан байсан. Тэгээд дараа нь тэр хүн эхнэр Э-гийн маань нүцгэн зургийг барьцаалаад дахиад нүцгэн бичлэг хийж явуул гэхээр нь манай хүн үгүй гэсэн чинь хэрвээ нүцгэн өөрийгөө оролдож байгаа бичлэгээ хийж явуулахгүй бол энэ зургийг чинь олон нийтэд цацна гэж сүрдүүлсэн байсан. Тэгэхээр нь тэр хаягийг нь блок хийсэн чинь өөр хаягаас орж ирээд дахиад дарамталсан ба бүр өөр утаснаас залгаж дарамталсан. Тухайн үед дарамтлаад эхлэхээр нь эхнэр маань шууд над руу мэдэгдсэн болохоор нь би энэ асуудлыг эхнээс нь бүгдийг нь мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 158-159/,

Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 5 хоног манай ангийн сурагч Т.Х- болон Э- нар хичээлдээ ирэхгүй хичээлээ тасалсан байсан. Тэгэхээр нь би ангийнхаа сурагч Т.Х-тай ганцаарчлан уулзаж ярилцсан. ...Тэгтэл тэр өдрийн маргааш нь манай ангийн хүүхдүүд надад хандан Багшаа манай ангийн охин Хишигзаяагийн эвгүй бичлэг фэйсбүүк дээр тавигдсан байна, гэхээр нь би тухайн бичлэгийг ангийн хүүхэд Ө.Т-гийн утсаар үзчихээд ангийн хүүхдүүдийнхээ гар утас болон фэйсбүүк чатаар явж байсан бичлэгүүдийг бүгдийг нь устгаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн бичлэг анх сурагчдын групп чатаас эхлэн тавигдаж эхэлсэн гэсэн бүр анх бол +21 секс бичлэг гэсэн групп дээрээс тавигдсан гэж ойлгосон. Хишигзаяа энэ бичлэгийнхээ талаар надад хэлэхдээ надад анх мөнгөний хэрэг гарсан байсан юм. Тэгтэл фэйсбүүкээр “М” нэртэй хаягнаас “мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн утгатай зар байсан юм. Тэгэхээр нь би тэр хаяг руу чат бичтэл хариуд нь би мөнгө барьцаатай зээлнэ, барьцаанд нь чи над руу нүцгэн зураг болон нүцгэн бичлэгээ хийгээд иргэний үнэмлэх цээж зургийн хамт над руу явуул гэхээр нь би хэлснийх нь дагуу бичлэг хийгээд нүцгэн зургаа явуулсан. Харин тэр хүн над руу дахиж бичлэг хийж явуул үгүй бол би чиний бичлэгийг чинь найзууд руу чинь тараалаа гэж айлгасан. Энэ явдал 2020 оны 8 дугаар сард болсон гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 72-73/,

Гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр нүцгэн бичлэг нь анх манай аймгийн сурагчдын групп чатаас эхлэн тарж эхэлсэн гэсэн. Ямар ч байсан Хишигзаяа энэ бичлэгийнхээ талаар надад хэлэхдээ 2020 оны 8 дугаар сард надад мөнгөний хэрэг гарсан байсан юм. Тэгтэл фэйсбүүкээр “М” нэртэй фэйсбүүк хаягаас “мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн утгатай зар байсан. Тэгэхээр нь би тэр хаяг руу чат бичтэл хариуд нь би мөнгө барьцаатай зээлнэ, барьцаанд нь чи над руу нүцгэн зураг болон нүцгэн бичлэгээ хийгээд иргэний үнэмлэх, цээж зургийн хамт над руу явуул гэхээр нь би хэлснийх нь дагуу бичлэг хийгээд нүцгэн зургаа явуулсан. Харин тэр хүн над руу дахиж бичлэг хийж явуул үгүй бол би чиний бичлэгийг чинь найзууд руу чинь тараалаа гэж айлгасан. Би хэрэггүй гэж зөндөө гуйсан боловч тараасан байсан гэж ярьсан”гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/,

Яллагдагчаар Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний “Munguu Munguu” гэсэн хаягаас цахим орчинд мөнгө барьцаа авч зээлнэ гэсэн зарыг үзсэн Хишгээ гэсэн фэйсбүүк хаягаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны үед мөнгө зээлнэ гэсэн үү гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би түүнд мөнгө зээлнэ гээд өөрийнхөө мэдээллийг явуул гээд өөрийнх нь мэдээллийг аваад бас цээж нүцгэн зургийг нь барьцаа гэх нэрийдлээр өөрөөр нь цээж нүцгэн зургийг нь даруулж чатаараа авсан. Дараа нь би Хишгээ гэх охиноос чи одоо 5 минутын нүцгэн бичлэгээ над руу явуул гэж чат бичсэн чинь чадахгүй гээд байхаар нь нүцгэн зургийг нь ангийнх нь охин руу явуулаад Хишгээ рүү чатаа скрийн шот хийгээд явуулсан. Дараа нь Хишгээ гэх хаягтай охин айсан бололтой над руу 5 минутын өөрийгөө оролдож байгаа нүцгэн бичлэгээ хийгээд явуулсан. Бусдын нүцгэн зураг бичлэгийг авах нь сонирхолтой санагдаад байдаг юм. ....Тухайн “зээл санхүү” гэсэн хаяг руу чат бичсэн хаягнуудыг харж байгаад Агэсэн хаягаас 2020 оны 5 дугаар сарын 19-ний үед Э гэсэн фэйсбүүк хаяг руу зээл авах уу гэсэн чинь тухайн хаягны эзэн жаахан охин надаас байрны түрээс өгөх гэсэн юм, мөнгө зээлэх гэсэн юм 300.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь урьдчилгаа хэрэгтэй гэсэн чинь нөгөө охин өөр аргаар шийдэж болох уу гэхээр нь мэдээллээ явуул гээд өөрийнх нь мэдээллийг авсан. Тэгээд би түүнээс энэ охин шиг нүцгэн зургаа явуулчих гээд нэг охины нүцгэн зургийг явуулсан бөгөөд ингэхгүй бол мурьчхаад байдаг юм барьцаа болгоод нүцгэн зургаа явуул гэж хэлсэн. Тэгсэн чинь Э- гэх охин надад анх зөвшөөрөхгүй байснаа дараа нь зөвшөөрөөд над руу нүцгэн зургаа явуулсан. Тэгэхээр нь дараа нь энгийн зургаа явуул найзын хүсэлт явуул гэсэн чинь миний хэлснээр зургаа явуулахаар нь буцаагаад өөрийнх нь нүцгэн зургийг нь өөр лүү нь явуулаад энэ зургийг чинь сошиалд тавина, чамайг өөрийнхөө дүү болгоно, чи одоо над руу өөрийгөө нүцгэнээр нь оролдож байгаа видео бичлэгийг явуул гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 102-103, 196-197/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6, 118/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-15/, фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-39, 138-145/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40-46, 147-149/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 203-217, 222-224/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хороолол 2а байрны 9 тоотод байсан хохирогч Т.Э-гээс зээлийн барьцаа нэрийдлээр хууль бусаар нүцгэн зургийг нь авсан ба улмаар дахин нүцгэн зураг бичлэг хийж явуулахыг шаардаж, явуулаагүй тохиолдолд түүний нүцгэн зургийг олон нийтийн цахим сүлжээнд тавьж баримт мэдээлэл тараахаар заналхийлж, сүрдүүлсэн, улмаар хохирогчоос хууль бусаар олж авсан нүцгэн зураг буюу хувь хүний нууцад хамаарах баримт бичгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан,

Мөн 2020 оны 8 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Т.Х-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайван сургуулийн нийтийн байрны 6 тоотод байхад нь зээлийн барьцаа нэрийдлээр хууль бусаар түүний нүцгэн зургийг нь авч дахин нүцгэн зураг болон бичлэг хийж явуул хэмээн шаардаж, нүцгэн зураг болон бичлэгийг цахим сүлжээнд тараана гэж заналхийлсэн, улмаар насанд хүрээгүй хүүхдээр садар самуун сурталчилсан бичлэг хийлгэж, хууль бусаар олж авсан бичлэгээ хадгалж, цахим сүлжээ ашиглаж бусдад тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Э-гийн: “...Би байрны түрээсийн мөнгө өгөх хугацаа болоод мөнгөний хэрэг гараад хүнээс хүүтэй мөнгө зээлье гэж бодоод 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүкийн “мөнгө зээл, зээлүүлнэ” гэсэн нэртэй группд өөрийн Э гэх фэйсбүүк хаягаас “300.000 төгрөг яаралтай зээлэх хүн байна уу” гэж зар оруулахад Агэх фэйсбүүк хаягаас миний зарын доор чат гэж сэтгэгдэл үлдээсний дагуу уг хаяг руу “сайн байна уу” гэж чат явуулсан. Маргааш нь Агэх хаягаас “сайн, сайн байна уу” гээд ороод ирэхээр нь би “барьцаагүй 300.000 төгрөг 15 хоногийн хугацаатай зээлэх” гэсэн юм гэж асуухад зээлж болно, надад хувийн мэдээлэл болох иргэний үнэмлэхний зураг, гэрийн хаяг, утасны дугаар, одоогийн байгаа зураг, мөнгө хэрэгтэй болсон шалтгаан болон өөрийгөө товч танилцуулсан бичлэгийг чатаар явуул гэж хэлэхээр нь хэлснийх нь дагуу бүх мэдээллээ явуулсан. Тэгтэл өчигдөр чиний үеийн охин мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь зээл гаргасан чинь намайг блок хийгээд алга болчихлоо өнөөдөр нэг юм барьсан одоо үед хүнд итгэх хэцүү юм аа гэхээр нь би тийм хүн биш ээ зээлсэн мөнгөө хугацаанд нь өнгө гэхэд над руу нэг эмэгтэй хүний шалдан зураг явуулсан. Тэгэхээр нь энэ юу вэ гэхэд “чи надад ийм нүцгэн зургаа явуул, зээлж байгаа мөнгөний чинь баталгаа, барьцаа байгаа юм, чи мөнгөө буцаагаад өгөхөөр нь би устгачихна” гэхээр нь “та ингэж хүний зураг явуулж болохгүй” гэхэд “хүнээс нь асуусан, хүмүүс зургаа өгөөд л мөнгө авдаг юм” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би тухайн үед нээрээ л юм байхдаа гэж бодоод яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор өөрийнхөө нүцгэн зургийг гэртээ дараад тэр хүн рүү чатаар явуулахад “ахынхаа фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуул” гэхээр нь хэлснийх нь дагуу найзын хүсэлт явуулахад “одоо дансаа явуулаад энгийн зураг явуул” гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу бүгдийг хийгээд “та болж байна уу, надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэхэд мөнгө шилжүүлэхгүй байгаад байхаар нь “та надад мөнгө явуулахгүй юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь “та намайг луйвардаж байгаа юм уу” гэсэн чинь “тиймээ чамайг өөрийнхөө дүү болгоно, миний хэлснийг хийгээд мөнгө авах юм уу, аль эсвэл чи өөрийнхөө нүцгэн зургийг сошиал, фэйсбүүк олон нийтэд цацуулах юм уу” гэж сүрдүүлсэн. Би тухайн үед тэр хүнээс “битгий над руу чат бичээрэй, дүүгээ ингээд орхичих” гэж гуйхад “тэгвэл чи миний хэлснээр нүцгэн бичлэг хийж явуул” гэхээр нь “та олон хүнийг ингэж хуурсан уу” гэхэд “тийм ээ олон хүн бүгд миний эрхшээлд байна, миний хий гэснийг хийж байна” гэж хэлсэн. Намайг энэ мөчөөс сүрдүүлж заналхийлээд байхаар нь өөрийнхөө фэйсбүүк хаягаас тэр хүнийг блок хийсэн чинь АCh гэсэн хаягаас “за дүү хаачих нь бэ” гээд чатаар ороод ирэхээр нь дахин блок хийсэн. ...Би нэг ч удаа тэр хүнтэй фэйсбүүкт таараагүй, утсаар ч яриагүй байтал манай оюутан ангийн охин Уянгаа над руу утсаар залгаад АCh фэйсбүүк хаягнаас над руу чат бичээд “чамайг яаралтай олж өг гээд над руу чат бичээд байна” гэхээр нь би болсон үйл явдлын талаар хэлсэн. Мөн бусад найзууд руу чатаар миний зургийг явуулаад энэ хүн надаас 500.000 төгрөг зээлээд алга болчихлоо олж өг гээд чат бичиж худал мэдээлэл тараасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 153-155/, насанд хүрээгүй хохирогч Т.Х-гийн: “...2020 оны 8 дугаар сарын дундуур үед би фэйсбүүкийн мөнгө зээлнэ гэсэн групп рүү ортол нэг эмэгтэй хүний зурагтай хэрэглэгч мөнгө зээлнэ гэж зар тавьсан байсан. Тэгэхээр нь би тэр хүний бичсэн постын доор байсан сэтгэгдлүүдийг унштал “М” гэсэн фэйсбүүк хаягтай хүн барьцаа авч мөнгө зээлнэ гэсэн байхаар нь тэр хэрэглэгч рүү “мөнгө зээлнэ гэсэн байна” гээд чаат бичтэл “аан тиймээ барьцаатай мөнгө зээлнэ” гэхээр нь “надад барьцаанд өгөх зүйл алга туслаач” гэтэл “чи над руу дансаа явуулчих” гэхээр нь би дансаа өгтөл “чи над руу барьцаанд нь нүцгэн зургаа явуул бас иргэний үнэмлэхнийхээ зургийг явуул” гэхээр нь би өөрийнхөө цээж, хөхөө ил гарсан зургийг утсаараа өөрөө аваад тэр хүн рүү явуулсан. Тэгтэл тэр хүн холбогдохгүй алга болчихсон. Маргааш өглөө нь миний зургаа явуулсан хүн над руу “чи одоо над руу өөрийнхөө 5 минутын нүцгэн бичлэгээ явуул” гэхээр нь би “би явуулж чадахгүй” гэтэл над руу манай ангийн Болормаа гэх охин руу миний нүцгэн зургийг явуулсан чаатаа явуулахаар нь би дотроо айгаад өөрийн найз Оюундарийн гэрт нь очиж байгаад өөрийнхөө нүцгэн бичлэгээ 5 орчим минут хийгээд “М” гэсэн фэйсбүүк хаяг руу явуулсан. Дараа нь удалгүй миний бичлэг манай ангийн хүүхдүүдийн дунд тарсан байсан. Энэ талаар манай ангийн багш мэдээд цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/, гэрч Б.Л-ын: “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ашигладаг Л-нэртэй фэйсбүүк хаягаар интернэт орчинд аялж яваад Зээл Санхүү, М нэртэй хаягнаас “бэлэн мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн пост оруулсан байсныг хараад зээл авч болох байх гэж итгэн “зээл Санхүү, М” нэртэй фэйсбүүк хаяг руу мессенжерээр чат бичсэн. Тэгтэл тухайн М нэртэй фэйсбүүк хаягнаас над руу хариу чат бичиж хүүтэй мөнгө зээлнэ, хэдийг вэ гэж асуухад би 1.500.000 төгрөг зээлье гэтэл уулзах шаардлагагүй та нотлох баримтаа явуул иргэний үнэмлэхний зураг, мэргэжлийн диплом зэрэг материалын зургийг явуулчих гэсэн. Тэгэхээр нь М гэсэн хаяг руу бичиг баримтын зургаа явуулж дуустал хариуд явуулсан зураг, нотломжууд чинь болохгүй байна дахиад зураг явуул гэхээр нь би өөрийн хүргэн ахынхаа паспортын зургийг явуулсан. Тэгээд юу дутуу байна очоод уулзах уу гэтэл манайх уулздаггүй, уулзах шаардлагагүй дахиад материал явуул нүцгэн зургаа явуул, чи айх хэрэггүй гээд хэлэхээр нь би итгээд нүцгэн зургаа угаалгын өрөөндөө авхуулаад М гэсэн фэйсбүүк хаяг руу явуулчихсан. Тэгтэл энэ зураг болохгүй байна гээд намайг бичлэг хийгээд явуулчих гэхээр нь угаалгын өрөөндөө 30 гаруй секундын нүцгэн биеэ гараараа оролдож байгаа бичлэг явуулсан. Тэгтэл тухайн бичлэгийг аваад мөнгө шилжиж орно гэхээр нь би хүлээж байгаад тэр өдөр унтчихсан. Тэгээд маргааш өглөө нь миний данс руу мөнгө ороогүй байхаар нь би “М” нэртэй фэйсбүүк хаяг руу мессеж бичтэл “тэгж байгаад орноо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээгээд байж байтал төд удалгүй “М” нэртэй фэйсбүүк хаягнаас над руу юу хийж байна, хаана байна, нүцгэн зургаа явуул, бичлэгээ явуул гэж дарамтлах маягтай чат бичээд байхаар нь би хариу бичээгүй. Тэгтэл над руу чи нүцгэн зураг, бичлэгээ ах дүүс таньдаг хүмүүстээ цацуулмаар байна уу фэйсбүүкд байршуулчихна шүү гээд чат бичээд байхаар нь би айсандаа М гэсэн хаягийг Hide хийчихсэн. ...Аnhkaa Amka нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан чатанд байгаа зургийг хараад таньж байна. Би энэ зургийг зөвхөн “М” гэсэн фэйсбүүк хаяг руу явуулсан. Энэ мөн байна. Миний зураг мөн байна. ...Миний бодлоор “Зээл Санхүү” гэх хаяг болон “М” гэх хаягнуудын ард талд нэг хүн байгаа болов уу, намайг хоёулан руу нь чат бичтэл шууд М гэсэн хаягнаасаа чат бичээд эхэлсэн. Мөн мөрдөгчийн сая надад харуулсан Агэсэн хаяг М, Зээл Санхүү гэсэн фэйсбүүкийг ашигладаг хүнийх байх гэж бодож байна. Учир нь миний зураг дээрх хүний гарт л байгаа. Миний зургийг авчхаад бусдад харуулж яг ингэж явуул гэж заналхийлж байвал зургийг маань авсан тэр хүн л байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 63-67, 68-69/, гэрч М.Т-гийн: “...Манай эхнэр Э- ...мөнгөний хэрэгтэй болсон ба надад хэлээгүй өөрийнхөө Э гэдэг фэйсбүүкийн хаягнаас 300.000 төгрөг зээлүүлэх хүн байна уу гэж цахим орчинд зар оруулсан байсан. Тэгсэн чинь Агэсэн хаягнаас чат ирж манай эхнэрт мөнгө зээлүүлье гээд барьцаанд нь өөрийн нүцгэн зургаа явуулж баталгаа, барьцаа өг гэж нэхсэн байсан. Тухайн үед тэр хүн эхлээд манай хүний хувийн мэдээллийг аваад дараа нь манай хүнд танай үеийн нэг охин надаас мөнгө аваад муриад алга болчихсон болохоор чи нүцгэн зургаа явуулж баталгаа өг би устгачихна гэж хуураад Э-гийн нүцгэн зургийг нь авчихсан байсан. Тэгээд дараа нь тэр хүн эхнэр Э-гийн маань нүцгэн зургийг барьцаалаад дахиад нүцгэн бичлэг хийж явуул гэхээр нь манай хүн үгүй гэсэн чинь хэрвээ нүцгэн өөрийгөө оролдож байгаа бичлэгээ хийж явуулахгүй бол энэ зургийг чинь олон нийтэд цацна гэж сүрдүүлсэн байсан. Тэгэхээр нь тэр хаягийг нь блок хийсэн чинь өөр хаягаас орж ирээд дахиад дарамталсан ба бүр өөр утаснаас залгаж дарамталсан. Тухайн үед дарамтлаад эхлэхээр нь эхнэр маань шууд над руу мэдэгдсэн болохоор нь би энэ асуудлыг эхнээс нь бүгдийг нь мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 158-159/, гэрч О.Б-гийн: “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 5 хоног манай ангийн сурагч Т.Х- болон Э- нар хичээлдээ ирэхгүй хичээлээ тасалсан байсан. Тэгэхээр нь би ангийнхаа сурагч Т.Х-тай ганцаарчлан уулзаж ярилцсан. ...Тэгтэл тэр өдрийн маргааш нь манай ангийн хүүхдүүд надад хандан Багшаа манай ангийн охин Хишигзаяагийн эвгүй бичлэг фэйсбүүк дээр тавигдсан байна, гэхээр нь би тухайн бичлэгийг ангийн хүүхэд Ө.Т-гийн утсаар үзчихээд ангийн хүүхдүүдийнхээ гар утас болон фэйсбүүк чатаар явж байсан бичлэгүүдийг бүгдийг нь устгаад цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Хишигзаяа энэ бичлэгийнхээ талаар надад хэлэхдээ надад анх мөнгөний хэрэг гарсан байсан юм. Тэгтэл фэйсбүүкээр “М” нэртэй хаягнаас “мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн утгатай зар байсан юм. Тэгэхээр нь би тэр хаяг руу чат бичтэл хариуд нь би мөнгө барьцаатай зээлнэ, барьцаанд нь чи над руу нүцгэн зураг болон нүцгэн бичлэгээ хийгээд иргэний үнэмлэх цээж зургийн хамт над руу явуул гэхээр нь би хэлснийх нь дагуу бичлэг хийгээд нүцгэн зургаа явуулсан. Харин тэр хүн над руу дахиж бичлэг хийж явуул үгүй бол би чиний бичлэгийг чинь найзууд руу чинь тараалаа гэж айлгасан. Энэ явдал 2020 оны 8 дугаар сард болсон гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 72-73/, гэрч А.Д-гийн: “...Тэр нүцгэн бичлэг нь анх манай аймгийн сурагчдын групп чатаас эхлэн тарж эхэлсэн гэсэн. Ямар ч байсан Хишигзаяа энэ бичлэгийнхээ талаар надад хэлэхдээ 2020 оны 8 дугаар сард надад мөнгөний хэрэг гарсан байсан юм. Тэгтэл фэйсбүүкээр “М” нэртэй фэйсбүүк хаягаас “мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн утгатай зар байсан. Тэгэхээр нь би тэр хаяг руу чат бичтэл хариуд нь би мөнгө барьцаатай зээлнэ, барьцаанд нь чи над руу нүцгэн зураг болон нүцгэн бичлэгээ хийгээд иргэний үнэмлэх цээж зургийн хамт над руу явуул гэхээр нь би хэлснийх нь дагуу бичлэг хийгээд нүцгэн зургаа явуулсан. Харин тэр хүн над руу дахиж бичлэг хийж явуул үгүй бол би чиний бичлэгийг чинь найзууд руу чинь тараалаа гэж айлгасан. Би хэрэггүй гэж зөндөө гуйсан боловч тараасан байсан гэж ярьсан”гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд харилцсан мессенжерийн хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

              Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн”,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж” үйлдсэн,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн”,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан дүрс бичлэг бэлтгэсэн, тараасан, хадгалсан гэмт хэргийг цахим сүлжээ ашиглан үйлдсэн” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл буюу фэйсбүүкээр барьцаа авч, мөнгө зээлнэ гэж барьцаанд нь хохирогч нараас зураг, бичлэг хийлгэн авч” улмаар хохирогч нарыг дахин зураг, бичлэг явуулахыг шаардан сүрдүүлж, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, будад дамжуулсан, “Хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн”, “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан дүрс бичлэг бэлтгэсэн, тараасан, хадгалсан гэмт хэргийг цахим сүлжээ ашиглан үйлдсэн” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч Т.Х- нь 18 насанд хүрээгүй хүүхэд болохыг шүүгдэгч түүний бичиг баримтын талаарх мэдээллийг авснаар мэдсэн атлаа түүнийг нүцгэн зураг, бичлэг хийхийг шаардан бичлэг хийлгэсэн нь хүүхэд оролцуулж садар самуун сурталчилсан, уг зураг бичлэгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдад тараасан, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 4 жил 11 сар 10 хоног хорих ял оногдуулах ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бага насны хүүхдийн эсрэг, хувь хүний нууцад халдан гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял /хорих ялд шилжүүлсэн/ дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байна.

Тухайн ялыг шүүгдэгч Б.Б  биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Бын урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2005020850194  тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быгбусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,

              - “Хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан дүрс бичлэг бэлтгэсэн, тараасан, хадгалсан гэмт хэргийг цахим сүлжээ ашиглан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх /хорих ялд шилжүүлж 40 хоног хорих/ ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 01 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.8 дугаар зүйлийн 1, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 4 жил, 01 сар 10 хоног хорих ял, шүүгдэгч Б.Бт урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан 04 жил, 01 сар, 10 хоног хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2005020850194 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР